Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2022/00559

 

 

 

 

 

   22           09          29                                       153/ШШ22/00559

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант суманд байрлах, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* газрын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийг 22 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 22 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 153/22/00495/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч ,

Хариуцагч ,

Гэрч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* миний бие нь 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 22 оны 05 дугаар сарын 19-нийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* *******т ахлах нягтлан бодогчоор ажилласан. Гэтэл 22 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус ******* газрын дарга нь дугаар тушаал гаргаж намайг ажлаас халсан. Уг тушаалыг миний бие нь тухайн өдөр гардан авсан бөгөөд уг тушаалыг эс зөвшөөрч байна. Дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний гаргасан сахилгын зөрчлийн шинж, үр дагаварт нийцээгүй шийдвэр гэж үзэж байна. Учир нь эрх бүхий субъектээс гарч байгаа эрх зүйн аливаа акт нь хууль зүйн үндэслэл бүхий буюу хуулийн зүйл заалтыг зөв баримталсан хэлбэрээр гарсан байх ёстой гэж үзэж байна. Дээрх тушаалыг гаргахдаа ******* ******* ******* газрын дарга нь Монгол Улсын ******* захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалтыг баримталсан байх ба уг заалт нь хөдөлмөрийн харилцаатай хамааралгүй хуулийн заалт байдаг. Мөн уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дахь заалтыг баримталсан нь буруу гэж үзэж байгаа ба уг зүйл заалт нь сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан эсхүл хөдөмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хэрэглэхээр хуульчлагдсан байх бөгөөд миний хувьд сахилгын зөрчлийг давтан гаргаагүй ба хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй болно. Мөн дээрх тушаалд /ажлаас халах/ гэж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид байхгүй нэр томъёо хэрэглэсэн нь эрх зүйн хэлбэрт тавигдах үндсэн шаардлагад нийцээгүй байна. Иймд миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр, хууль зөрчиж цуцалсан гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

2.Хариуцагч Жаргалант сумын -ын дарга нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.*******ын тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус сумын -ын ******* 22 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалд үндэслэл болгосон Монгол Улсын ******* захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалтад "Аймаг, сум, нийслэл, дүүргийн ******* ******* ******* газрын дарга ...эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ" гэж заасан байна. Энэ нь ******* ******* ******* газрын дарга тодорхой асуудлаар тушаал гаргах эрхтэй субьект болохыг заасан байх ба хөрөнгө гаргах, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах болон бусад чиглэлээр ******* ******* ******* газрын ******* гаргасан тушаал бүрт үндэслэл болгож хэрэглэгддэг заалт юм. Нөгөө талаар дээрх заалтыг (67.5) хэрэглэснээр иргэн Ц.*******ын эрх зүйн байдал дордоогүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дахь заалтыг баримталсан тухай: Ц.******* нь ******* ******* ******* газрын ******* 21 оны 05 дугаар сарын 14-ний дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Ц.******* нь 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж сахилгын зөрчлийг давтан гаргасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг сонгож хэрэглэсэн. Төрийн албан хаагчийн анкетийн "Б" хэсгийн долоо дахь хэсэгт шийтгэлийн тухай мэдээлэл бичигддэг ба энэ нь тухайн төрийн албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргагдаж төрийн албан хэрэгт хэрэглэгддэг. Уг мэдээллийг үндэслэн сахилгын шийтгэлийг давтан гаргаж байгаа эсэхийг хянах боломжтой юм. "Ажлаас халах" гэдэг нэр томъёо хэрэглэсэн тухайд ******* ******* ******* газрын ******* 22 оны дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд уг заалтад байдаг “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах" гэсэн заалтыг хэрэглэсэн. Харин “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэсний дараа хаалтан дотор (ажлаас халах) гэж бичсэн нь Жаргалант сумын ******* ******* ******* газрын дотоод журамд заасан "ажлаас халах" гэсэн (9.2.1, 9.3.3) заалттай уялдуулж хэрэглэсэн болно. Нөгөө талаар төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д “Төрийн албанаас халах” гэсэн шийтгэл хүлээлгэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл “ажлаас халах” гэсэн нэр томъёо нь хууль тогтоомжид байдаг хэрэглэгддэг заалт юм. Ц.******* нь ажлын цагаар архи уусан болон ажлын цаг тасалсан, удирдлагыг удаа дараа заналхийлж ёс зүйн зөрчил гаргасан асуудлаар гомдол гаргаагүй бөгөөд "сонсох ажиллагааны" явцад алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн. Энэ нь сонсох ажиллагааны тэмдэглэл болон гар утсанд бичигдсэн ярианд тодорхой байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж заасан нь сахилгын шийтгэл ногдуулах ундэслэл болж байна. Өөрөөр хэлбэл ******* ******* ******* ******* 22 оны тушаалд заасан хуулийн бусад үндэслэл, эрх зүйн баримт бичгийн заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болно гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар: Би 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын -ын нягтлан бодогчийн ажилд томилогдоод 22 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан. Намайг 22 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан байсан. Би 22 оны 05 дугаар сарын 11-ний өглөө ажилдаа ирэхэд Аймгийн Өмчийн албанаас тээврийн хэрэгслүүдийг авто баазжуулахтай холбоотойгоор судалгааг яаралтай авч ирж өг гэсэн шийдвэр ирсэн. Тухайн өдөр манай байгууллага бүх ажилчдын хуралтай гэж хэлхээр нь даргатай үүдэнд таараад ажлын талаараа хэлсэн. Намайг судалгаагаа өгөөд буцаад ажил дээрээ 11 цаг өнгөрөөд ирэхэд манай байгууллагын залуучууд тамхи татах цэг дээр тамхи татаад зогсож байхаар нь хурал дээр яригдсан асуудлын талаар асуухад үдээс хойш мод тарихаар болсон, байгууллагын эрчүүд ажилд оролцоно, харин урлагийн үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүс чөлөөлөгдөнө гэж хэлсэн. Хэн хэн мод тарих ажилд оролцохгүй гэдгийг асуухад надаар тоглоом хийгээд “таныг мод тарих ажиллагаанд оролцуулахаас чөлөөлсөн, та хоор дууны ард зогсож байгаа, үдээс хойш 18 цагт цуглахаар болсон” гэж хэлсэн. Тухайн үед манай багын найз хөдөөнөөс машинтай ирэхээр нь эхнэртээ машинаа өгөөд гэртээ ирсэн. Намайг хоол хийж байх хооронд манай найз дэлгүүр рүү архинд яваад 1 шил архи авч ирэхээр нь би 1 хундагыг л уусан. Тэгээд гэртээ байж байхад дарга над руу 13 цаг өнгөрч байхад залгаад “ чи хаана яваад байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь би “Баярлах даргаа намайг ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн шүү дээ” гэж хэлсэн.   руу залгахад утсаа авахгүй байхаар нь надаар тоглосон гэж ойлгоод Энхтайван руу залгахад намайг ирээд авсан. Намайг очих үед дарга мод усалгааны хэсэг дээр явж байсан бөгөөд ажил ерөнхийдөө дуусаж байсан. гээд манай ажилтан намайг “та сууж бай, зөөлөн ******* таарчихлаа, би гялс ухчихна” гэж хэлэхээр нь хажууд нь сууж байтал мэргэжилтэн Ганболд ирээд “чамаас архи үнэртэж байна гээд архи уусан талаар асуухаар нь найз ирээд 2-3 татаад ирлээ” гэж хэлэхэд ажил дуусаж байгаа юм чинь чамд нэг юм аваад ирье гэж хэлээд авч ирээд машинд суулгахаар нь Энхтайван, Ганболд нарын хамт дээшээ очоод зогсоход дарга араас хүрээд ирсэн. Намайг машины арын суудал дээр сууж байхад “ажил хийхгүй юм бол эндээс явцгаа” гэж хэлэхээр нь ямар нэгэн тайлбар хэлэхгүйгээр яваад манай гэрийн гадаа ирээд нөгөө архиа задлаад уусан. Миний Фэйсбүүкт юм бичсэн шалтгааны хувьд дарга надад харилцааны соёлгүй санагдаад уурлаад 14 удаа залгасан байсан. 22 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ажил тасалсан асуудалд миний хувьд архи уусны маргааш их шартдаг бөгөөд тухайн өдөр манай мэдээлэл технологийн ажилтан над дээр ирээд 150,000 төгрөгийн урьдчилгаа авах гээд даргатай уулзахад нягтлан Ц.*******аар гарын үсэг зуруулаад аваад ир гэсэн гэж хэлэхээр нь өөрийнхөө программаар нэвтрээд амжуулах талаар хэлсэн. Би өөрийнхөө байгаа байдлын талаар буюу архи гараагүй байгаа гэдгээ хэлээд 13-ны өдөр мөн хэвтэж өнжсөн. Дараагаар нь Ёс зүйн зөвлөлийн хурал болоход 2 өдөр ажил тасалсан асуудлаа хэлсэн. Тэгээд 22 оны 05 дугаар сарын 19-ний өдөр болсон асуудлын талаар хэлээд ажлаас чөлөөлнө гэхээр нь өөр арга хэмжээ авч болохгүй юу гэдэг байдлаар тайлбараа хэлсэн. Би 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ямар нэгэн асуудал ажил тартал гаргаагүй гэв.

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар: Бид хоёр нэг байгууллагад олон жил ажиласан бөгөөд ах, дүү шиг явж байсан үе байгаа. Сүүлийн жилүүдэд бид хоёр дарга, нягтлангийн албан тушаалаар нэг, хоёрдугаар гарын үсэг зураад ажиллаад явж байна. Ц.*******ын зүгээс санхүүчдийн баяр тэмдэглэсэнгүй, ална, буудна гэх мэтээр зөндөө ааш зан гаргаж байсан. Би тухайн үед ингэлээ, тэглээ гэдэг байдлаар маргааш нь өөрт нь хэлж үзээгүй. Миний хувьд ажлын байр дээр болон ажилчдын өмнө зүй бус үгийг хэрэглэж байгаагүй. Энэ талаар үнэн зөв тайлбараа гаргах ёстой байх. 22 оны 05 дугаар сарын  19-ний өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл дээр өөрөө бүх асуудлаа ярьсан байдаг. Бид нарын үдээс хойш гадуур ажлаа амжуулаад явж байхдаа над руу залгасан талаар мэдээгүй. Мөн ус халих асуудлыг зохицуулчихаад харих замдаа мессеж  бичсэнийг харсан. Би Ц.*******ыг 7 хоногийн хугацаанд харсан бөгөөд уучлалт гуйх байх гэж бодсон боловч орж ирээгүй. Мөн сонсох ажиллагаа хийх хугацаагаа хэлж байсан. Тухайн асуудал болсны дараа манай байгууллагын 2 залуу архи уусан ч яадаг юм гэдэг байдлаар асуудал гаргасан бөгөөд ажилчид энэ талаар хариуцлага тооцох талаар хэлж байсан. Ц.******* бид хоёрын хувьд дотно байсан. Энэ байдлыг бодоод шийдвэрээ гаргахад надад хэцүү байсан. Миний хувьд Ц.*******ын гаргасан үйлдэлд цагдаагийн байгууллагад хандаад хүндрүүлээд явахыг хүсээгүй. Сүүлд нягтлангуудаа хооронд нь солиод сэлгэн ажиллуулах талаар ******* дарга санал гаргаж байсан боловч бужигнуулаад яах уу гэдэг байдлаар асуудалд хандаж байсан. Би Ц.*******ыг ажлаас нь халахын оронд сэлгэх талаар бодож байсан боловч хүлээж чадаагүй. Би гаргасан шийдвэрээ хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа гэв.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* тодорхойлолт, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* газрын ******* 22 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалын архивын хуулбар, нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж,  Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* газрын ******* 22 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаал, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* газрын 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тушаалын хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгөв.

            Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт: Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* газрын ******* 21 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Онцгой комиссын 21 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* газрын Ёс зүйн зөвлөлийн 22 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай тогтоол, хурлын тэмдэглэл, 22 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* газрын хөдөлмөрийн дотоод журам, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* газрын 22 оны 05 сарын цаг бүртгэлийн дэвтэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгөв.

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр г шүүх хуралдаанд гэрчээр асуув.

           

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Ц.*******ын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

            2.1. Сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй.

2.2. Жаргалант сумын ******* ******* ******* газрын дарга нь ажил хийхгүй бол яваарай гэж загнаж явуулснаар 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэртээ хариад найзтайгаа хамт архи уусан. Ажлын цагаар архи уугаагүй гэв.

            3. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд:

            3.1. Ц.******* нь 21 оны 05 дугаар сарын 14-ний өдөр сахилгын шийтгэл хүлээсэн ба сахилгын зөрчлийг давтан гаргасан.

            3.2. 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлын цагаар архи ууж ирсэн. Мөн ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нотлогдсон, ёс зүйн зөрчил гаргасныг Ц.******* өөрөө хүлээн зөвшөөрсөн. 22 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалсан гэв.

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

            4.1. Нэхэмжлэгч Ц.*******ыг сахилгын зөрчил давтан гаргасан, ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр Ховд аймгийн Жаргалант сумын -ын *******  22 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай “Ц.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай”  тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.  

            4.2. Нэхэмжлэгч Ц.******* нь 22 оны 05 дугаар сарын 12-13-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэгт маргахгүй бөгөөд 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэртээ харьж архи уусан, ажлын цагт архи уугаагүй гэж маргадаг.

 4.3.  Ховд аймгийн Жаргалант сумын -ын ******* 21 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Ц.*******ын цалингийн хэмжээг 1 сарын хугацаанд 10 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан байна.  

            5. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах шаардлагын тухайд,

            5.1.  Ховд аймгийн Жаргалант сумын -ын ахлах нягтлан бодогч Ц.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тус байгууллагын ******* 22 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар  цуцалсан байна. Хөдөлмөрийн харилцааг цуцалсан үндэслэлээ “...удирдлагыг удаа дараа заналхийлж, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын цагаар архи уусан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, сахилгын зөрчил давтан гаргасан” гэж тайлбарлажээ.

             Жаргалант сумын -ын Ёс зүйн зөвлөл 22 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, тус хуралд нэхэмжлэгч Ц.*******ыг оролцуулсан бөгөөд тэрээр хуралдаанд “...22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед дарга над руу залгаж, чи яагаад ирэхгүй байна гэж ярьсан. Тухайн үед би согтуу байсан нь үнэн. дарга ажил хийхгүй бол зайл гэж хэлсэн. Үүний дараагаар гэртээ хариад дарга руу 14 удаа залгасан байсан. Архи уусан үедээ би бага зэрэг тавьтаргүй болдог маань үнэн. Байгууллагын групп чат дээр элдэв юм бичсэн нь миний буруу...” гэж тайлбараа гаргасан байна. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.4-т “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна.” зааснаар Ёс зүйн зөвлөлөөс ажилтан Ц.*******т хариуцлага тооцох нь зүйтэй гэж дүгнээд, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох саналыг Жаргалант сумын -ын даргад хүргүүлжээ.

Тус Ёс зүйн зөвлөлийн саналыг үндэслэн 22 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ц.*******тай сонсох ажиллагаа хийж, сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажил олгогчоос тайлбар авсан нь Хөдөлмөрийн тухай 123 дугаар зүйлийн 123.3-т заасан “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр агаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана.” гэж заасан үүргийг хэрэгжүүлсэн байна.            

            Ёс зүйн зөвлөл хуралдсан, хөдөлмөрийн харилцааг цуцлахаас өмнө сонсох ажиллагаа хийсэн гэдэгт нэхэмжлэгч маргаагүй болно. /Хавтаст хэргийн 19-22 хуудас/

            5.2. Нэхэмжлэгч Ц.******* нь 22 оны 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажил тасалсан, ажлын цагаар архи уусан гэдэгт маргана.  Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд болон 22 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хийсэн сонсох ажиллагааны үед  нэхэмжлэгч Ц.******* нь 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлын цагаар буюу 13 цагийн үед архи уусан байсан, 3 өдөр ажил тасалсан гэж тайлбараа гаргасан боловч шүүх хуралдаанд ажлын бус цагаар архи уусан, 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үдээс өмнө хуралд сууж чадаагүй, намайг очиход хурал эхэлсэн байсан, үдээс хойш ажил хийгээгүй бөгөөд мод тарих ажилд оролцсон гэж мэтгэлцэв.

            Ажилтан Ц.******* нь 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлын цагаар согтуу байсан, тухайн өдөр ажилчид мод тарих ажиллагаанд оролцсон ба Ц.******* ирээгүй тул утсаар дуудсан, ирэхдээ согтуу байхаар нь загнаж явуулсан гэж хариуцагчаас тайлбараа гаргасан, шүүх хуралдаанд оролцсон гэрч “...Ц.******* нь 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр согтуу байсан, ёс зүйн зөвлөлийн хуралдаанд согтуу байсныг өөрөө хүлээн зөвшөөрсөн” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн боловч цагдаагийн байгууллагаар түүний согтуурлын хэмжээг шалгаж тогтоогоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдов. Зохигчдын тайлбар нь тухайн үйл баримтын талаар маргасан тохиолдолд хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдон, тогтоогдсон байх ёстой. Ажилтанд ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр хариуцлага тооцохоор бол эрх бүхий хуулийн байгууллагаар түүний согтуурлын хэмжээг шалгаж, тогтоосон байхыг шаардана. Хариуцагчаас нэхэмжлэгч Ц.*******ын 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзсэн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж зааснаар нотолж чадаагүй болно.

            Харин ажилтан Ц.******* нь 22 оны 05 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалсан нь “Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* гарын Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9.3.3-т заасан “Ажлын цаг ямарч шалтгаангүйгээр 1-2 өдөр тасалсан тохиолдолд” хамаарах бөгөөд энэ тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах нөхцөл гэж үзэхээр заажээ. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж эхэлснээр тус байгууллага нь Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчилж батлаагүй, 20 оны 10 дугаар сарын -ны өдрийн А/37 дугаартай тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдов. Байгууллагын групп чатад зүй бус зүйл бичсэн, ажил олгогч Жаргалант сумын -ын дарга ын дугаар руу 22 оны  05 дугаар сарын 11-ний өдөр  14 удаа залгасан, 22 оны 05 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд ажил тасалсан гэдгийг нэхэмжлэгч Ц.******* хүлээн зөвшөөрөв.

 

5.3. Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан хуулийн заалтыг баримталсан ба ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцалжээ.

            Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* газрын *******  21 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар ажилтан Ц.*******т цалингийн хэмжээг 1  сарын хугацаанд 10 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан, уг тушаалын талаар ажилтан маргаагүй байна.       

            Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан ба ажилтан Ц.******* нь сахилгын шийтгэлтэй байх хугацаанд давтан зөрчил гаргасан байна гэж шүүхээс дүгнэлээ. Учир нь, 21 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажилтан Ц.*******т сахилгын шийтгэл ногдуулсан, тэрээр 22 оны 05 дугаар сарын 14-ний өдөр сахилгын шийтгэлгүйд тооцогдох байжээ. Ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаанд буюу 22 оны 05 дугаар 12-13-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгууллагын групп чатад зүй бус зүйл бичсэн, ажил олгогч руу ажлын бус цагаар 14 удаа залгасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаал үндэслэлтэй байна. Харин 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлын цагаар архи уусан гэдгийг ажил олгогч нотолж чадаагүй, мөн нэхэмжлэгч Ц.******* нь  үдээс өмнө, үдээс хойш ажлын байранд /мод тарих ажиллагаанд/ ирсэн, ажил олгогч загнаж явуулсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул тухайн өдөр ажил тасалсан гэж дүгнэх боломжгүй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт ажилтан 2 ба түүнээс дээш удаа зөрчил гаргасан байх, эсхүл сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан байхыг ойлгоно. Ажилтан Ц.*******т сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа ажил олгогчоос хэд хэдэн үндэслэлийг заасан ба ажилтны гаргасан зөрчил нь үргэлжилсэн үйлдэлтэй биш, тус тусдаа зөрчил болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон болно. Тухайлбал, ажил тасалсан, архи уусан, зүй бус үйлдэл гаргасан зөрчлүүдийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг зөрчил гэж үзэхгүй. Ажилтан гаргасан зөрчил бүрд хариуцлага хүлээх үүрэгтэй бөгөөд архи уусан нь цагдаагийн байгууллагаар тогтоогдоогүй нь ажилтны гаргасан бусад зөрчлийг  үгүйсгэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч Ц.******* нь 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлын цагаар архи уугаагүй, ажил таслаагүй гэдэгт маргадаг боловч бусад гаргасан зөрчлийн талаар маргаагүй, дээрх зөрчлийг гаргаснаа хүлээн зөвшөөрсөн болно.

            5.4. Ажилтан Ц.******* нь Жаргалант сумын ******* ******* ******* газрын өмнөх даргатай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба даргатай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй байна. Зохигчдын аль аль нь нэхэмжлэгч Ц.*******ын хөдөлмөрийн гэрээг гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчээс даргатай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй гэж, хариуцагчаас нэхэмжлэгч Ц.******* нь хувийн хэргээ аваад явсан, Ц.*******аас бусад ажилтнуудын хөдөлмөрийн гэрээний үлдэх хувь тус байгууллагад хадгалагдаж байна гэх тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан. Нэхэмжлэгч Ц.******* нь 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажилд томилгдсон,  хөдөлмөрийн хугацаагүй гэрээ хийгдсэн болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон тул төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчмаар дараагийн ******* даргатай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийгээгүйн тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзэхгүй юм. Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүхээс чиглүүлэх үүргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөрийн маргаантай холбогдуулан зохигчдод хөдөлмөрийн гэрээг гаргаж өгөх үүргийг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

            5.5. Нэхэмжлэгч Ц.*******ын хөдөлмөрийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаалыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэснээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            5.6. Ажил олгогчийн 22 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тушаалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ц.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”, 158 дугаар зүйлийн 158.1.1.-д “энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол” гэж тус тус зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах зөвлөл байгуулагдаагүй тул 22 оны 06 дугаар сарын 17-ны өдөр  гомдол гаргах хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх нэхэмжлэлийг 22 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авахаас татгалзснаар  хугацаа тасалдсан, нэхэмжлэгч дахин  22 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

6. Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэл гаргахдаа гомдлоор авч хэлэлцэх маргааны хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ын “Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* газрын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.РАУШАН