Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/205

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,

Улсын яллагч Х.Ууганбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******эд холбогдох 2530003140227 дугаартай  эрүүгийн  хэргийг  2025  оны  07 дугаар  сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ...-р баг .... гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******, ******* овогт *******ийн *******

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

   Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг Гандангийн ар талын гудамжинд 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед *******т хандан “ямар удаан ирдэг пизда вэ” гэж хэлэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө толгой руу нь өшиглөж биед нь халдаж дагз, зулай, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг Гандангийн ар талын гудамжинд 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед *******т хандан “ямар удаан ирдэг пизда вэ” гэж хэлэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө толгой руу нь өшиглөж биед нь халдаж дагз, зулай, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлэг, *******т 2025.05.27-нд үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025.06.06-ны өдрийн СҮХ0725/254 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* хохирол, хор уршигтай холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй болно.

Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар: 

Хохирогч ******* нь өөрт учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотойгоор эмнэлгийн байгууллагаас 39,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд уг төлбөрийг нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын баримт шүүхэд ирүүлээгүй ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг *******эд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын баримт шүүхэд ирүүлээгүй ба шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Хохирогч Э.Мянгарбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан ба хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.БОЛОРМАА