| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2020/00822/И |
| Дугаар | 138/ШШ2022/00776 |
| Огноо | 2022-09-19 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2022/00776
| 2022 оны 09 сарын 9 өдөр | Дугаар 8/ШШ2022/006 | аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч Т.Байгалмаа, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, хороо, ******* ******* чөлөө 24, *******, давхарт байрлах, ******* регистрийн дугаартай, “ ” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймаг, сумын баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ,
Хариуцагч: аймгийн сум, дугаар багт оршин суух бүртгэлтэй, сумын дугаар баг -2 тоотод түр оршин суух, ЖД609 регистрийн дугаартай, овогт нарт холбогдох,
Даатгуулагчид төлсөн ын нөхөн төлбөр 98 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/
Хариуцагч О.
Хариуцагч Ц.
Хариуцагч О.ын өмгөөлөгч /ү-08/
Иргэдийн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах.
ТОХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ ” ХК нь хариуцагч О., Ц. нарт холбогдуулан хариуцагч О.оос даатгуулагчид төлсөн ын нөхөн төлбөр буюу гэм хорын хохиролд 5 88 000 төгрөг, хариуцагч Ц.оос үндэслэлгүйгээр авсан 960 000 төгрөгийг буцаан тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай тээврийн хэрэгслийн ын №4000485 тоот гэрээт даатгуулагч Ц.ын 05- улсын дугаартай Тоёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг 2020 оны 02 сарын 0-ны өдөр аймаг, сумын Өлзийт тосгоны төв замд явж байхад 8-4 улсын дугаартай Субару Импреза маркийн тээврийн хэрэгслийн жолооч О. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.9 дэх заалтыг зөрчиж манай даатгуулагч Ц.ын тээврийн хэрэгсэлд нийт 89 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан 98 000 төгрөгийн хохирлыг барагдуулж, Иргэний хуулийн 44 дугаар зүйлийн 44., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.-д зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг гэрээний дагуу шилжүүлж авсан. Хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг оос гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч манай байгууллагаас өөрт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбартаа т 2022 оны 02 сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2020 оны 02 сарын 0-ны өдөр 460 000 төгрөг, нийт 960 000 төгрөгийн төлбөр төлж барагдуулсан гэсэн. Тиймээс ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 492.-д зааснаар ыг аасаа нөхөн төлбөр авч, дээрээс нь буруутай этгээдээс давхар нөхөн төлбөр авсан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж оос 960 000 төгрөг, оос нэхэмжлэлийн үнийн дүнгээс 960 000 төгрөгийг хасаж 5 88 000 төгрөгийг Иргэний хуулийн 499., 50.-т зааснаар нэхэмжилсэн. Хариуцагч О. нь манай компанийн даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гэм хорын хохирол учруулсан. Уг хохиролдоо өөрийн албан журмын аас 5 сая төгрөг болон өөрийн зүгээс 960 000 төгрөгийг төлсөн. Хариуцагч өөрөө манай байгууллагад төлөх ёстой 5 88 000 төгрөгийн төлбөрөө хүлээн зөвшөөрч байгаа учир уг мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Төлбөр төлөх хугацааг зааж өгөх боломжтой гэдгийг хэлье. Хариуцагч Ц.ын зүгээс тайлбар дээрээ оос авсан 960 000 төгрөг дотор хөрөнгийн үнэлгээний байгууллагаар хөрөнгө үнэлүүлсэн 540 000 төгрөг, тээврийн зардал, буудлын зардал багтсан гэж хэлж байна. Манай байгууллагаас олгосон 98 000 төгрөг дотор хөрөнгө үнэлгээний хөлс 540 000 төгрөг нь багтсан гэдгийг нэмж хэлмээр байна. Ц.ын хувьд гэм хорын хохирлоос үүдэн өөрт гарсан бусад зардлаа баримтаа бүрдүүлж оос иргэний журмаар нэхэмжлэх боломжтой байсан хэдий ч нэхэмжлээгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж харагдаж байна. Тиймээс хариуцагч нараас манай байгууллагын нэхэмжилсэн нэхэмжлэлийн дүнг гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Надаас нэхэмжилж буй 98 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2020.02.0-ны өдөр зам тээврийн осол гаргаж Ц.ын тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан. Үүний дагуу 2020.02.0-ны өдөр үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-аар Ц.ын 05- улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэж, 6 69 00 төгрөгөөр тогтоосон. Ингээд “Хаан ”-аас тээврийн хэрэгслийн ын нөхөн төлбөрт 4 69 00 төгрөг төлөөд, үлдсэн 2 000 000 төгрөгийг би хувиасаа төлж барагдуулсан. Ц.т учирсан хохирлыг барагдуулсан байхад өөр ын газраас мөнгө нэхэж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч О. болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Даатгалаасаа мөнгө аваад т өгсөн байсан учир хохирлыг нь төлсөн гэж бодож байсан. Даатгалаас 5 сая төгрөг авч өгсөн. Үлдэгдлийг нь өөрийн машинаа зараад төлсөн. Тиймээс хохирлыг нь төлсөн гэж ойлгож байсан. аас нэхсэн мөнгийг нь зөвшөөрнө дөө. Өөр яахав. Яаж төлдгийг нь мэдэх юм алга.
О. нь бичиг үсэг мэдэхгүй, мөн хууль зүйн хувьд ч ямар ч ойлголт байхгүй, тайлбарлаад хэлээд байхад ч ойлгодоггүй. Тиймээс бид хоёрын хэлэх тайлбар, санал зөрүүтэй байна. Яагаад зөрүүтэй байна вэ гэхээр энэ хохирлын үнэлгээг цагдаагийн байгууллагаар шалгуулаад, тухайн үед нь эвдрэл, гэмтлийг нь тогтоогоод Ашид билгүүн гээд үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн байдаг. Үнэлгээгээр ын тээврийн хэрэгсэлд 6 69 00 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээ гарсан. Тухайн үед нийт эд анги эвдэрсэн гэж тогтоосон. Гэтэл түүнээс хойш “Тэнцвэр Эстимэйт” гэх байгууллагаар үнэлгээ гаргуулсан. Уг байгууллага үнэлгээ гаргахдаа 6 69 00 төгрөг гэсэн үнэлгээг 89 000 төгрөг болгосон. Энэ хоёр үнэлгээний зөрүү нь 09 00 төгрөг буюу бүтэн нэг нугалсан үнийн дүнгийн зөрүүтэй байсан. Үнэлгээний байгууллагууд бүгд ижилхэн судалгаа, системтэй, зах зээлийн судалгааг бүгд адилхан авдаг байх. Чухам хэдий үеийн ямар үнэлгээгээр үнэлсэн болоод ийм зөрүүтэй байгаа нь мэдэгдэхгүй. Үнэлгээ хийсэн баримтыг харахад “Ашид билгүүн” компани нь эд анги эвдэрсэн гээд, засвар үйлчилгээний хөлсийг нэмээд 6 69 00 төгрөг гэж үнэлсэн бол “Тэнцвэр Эстимэйт” компани нь 6 нэр төрлийн эд зүйлийг үнэлсэн. Эвдэрсэн гэж цагдаагийн газрын тогтоосон эвдрэлийн хэмжээнээс 9 нэр төрлийн зөрүүтэй тоо гараад ирсэн. Хоёр дахин илүү үнэлгээ гарч байгаа нь үндэслэлтэй муутай харагдаж байна. Хоёр үнэлгээний аль үнэлгээгээр нь тооцох ёстой юм. Мэдээж нэхэмжлэл гаргаж байгаа ын байгууллага өөрийн гаргасан үнэлгээний дүнгээр нэхэмжлэлээ гаргах байх. Гэтэл цагдаагийн байгууллагаар албан ёсоор шалгуулаад үнэлгээ хийлгүүлсэн үнэлгээний байгууллага хоёрын үнэлгээ нь хоёр дахин зөрүүтэй байгаа нь эргэлзээ төрүүлэхүйц байгаа юм. Эрс тэрс үнэлгээ гаргаад байсан учир анх хариу тайлбар өгөхдөө той ярилцаж байгаад зөвшөөрөхгүй байна гэж хариу тайлбар өгч байсан. Гэтэл сая үйлчлүүлэгч маань буруу ойлгосон уу, зөвшөөрч байна гээд хэлчих шиг боллоо. Нэгэнт уг асуудал шүүх хурлаар хэлэлцэгдэж байгаа учир ялгаа заагийг тодотгох нь зүйтэй. Мөн үнийн зөрүү их байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. Хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээнүүд бүрэн биш, эцсийн үнэлгээ, аль алийг нь зөв гэж үзэх боломжгүй гэдгийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч мөн илэрхийлж байна. Ямар үнэлгээний систем ашигласан, яагаад зөрүүтэй байгааг үнэлгээний байгууллагууд тодорхой хэлээгүй. Хөрөнгийн үнэлгээний тайлан гэсэн нэртэй нэг л нотлох баримт гаргаж өгсөн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэх нь зүйтэй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу тайлбараа өгч, гэрч асуулгаж, тайлбар дээрээ янз бүрийн тооцоо гаргасан байдаг. Үүнтэй холбогдох ямар нэгэн баримт хэргийн материалд байхгүй, сөрөг нэхэмжлэл гаргасан асуудал байхгүй байдаг. төлөхөөс яахав гэж байгаа болохоос, яагаад төлөх болоод байгаагаа ч ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Ц. хариу тайлбартаа: Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын нийт үнэлгээг “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээчид 89 000 төгрөгөөр тогтоосон. Харин миний автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засварлахад үнэлгээний хөлсөнд 540 000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөрт 2 55 000 төгрөг, шатахууны зардалд 9 200 төгрөг, жолоочийн хөлсөнд 00 000 төгрөг, нийт 4 4 200 төгрөгийн зардал гарсан. Өөрөөр хэлбэл, ын нөхөн төлбөрт авсан 2 98 000 төгрөгөөр Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт зааснаар миний автомашинд учруулсан гэм хорыг арилгахтай холбоотой гаргасан зардал бүрэн төлөгдөөгүй. Дүгнэж хэлбэл, миний автомашинд учруулсан гэм хорын хохирлыг арилгахад зарцуулсан нийт 4 4 200 төгрөгийн зардлаас ын нөхөн төлбөрт төлсөн 2 98 000 төгрөгийг хасахад үлдэгдэл зардал нь 56 200 төгрөг бөгөөд миний бие уг зардлыг нэхэмжлэх эрхийг “ ” ХК-д шилжүүлээгүй тул уг хохирлоо гэм хор учруулагч О.оос нэхэмжлэх бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл, хохирогч нь ын нөхөн төлбөрөөс давсан эд хөрөнгийн хохирлоо Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Надад 960 000 төгрөгийг илүү өгсөн байна гэж яриад байна гэж ойлгож байгаа. Миний машин цоо шинэ, аваад сар л унаж байсан. Даатгалтай байсан. Даатгалаас мөнгийг нь өгсөн. Тэр мөнгөөр нь машинаа засуулсан. Даатгалын мөнгө миний засварын хөлсөнд ч хүрээгүй. Би засварт нь 2 5 000 төгрөг, үнэлгээнд 540 000 төгрөг төлсөн. Энэ машиныг засуулахын тулд ******* хот авч явсан. Хоёр талын шатахууны зардалд 0 л шатахуун зарцуулсан гэж тооцож 9 000 төгрөг болсон. Миний бие тухайн үед нуруу өвдөж байсан учир хол замд машин барьж чадахгүй байсан тул эндээс жолооч 00 000 төгрөгөөр хөлсөлж явсан. Ингээд тооцохоор 44 000 төгрөгийн илүү гарч байгаа. Тэр мөнгөөр нь би *******т очоод буудалд байрласан. Надад ******* хотод ах дүү, хамаатан садан байхгүй. Тиймээс авч явсан жолоочтойгоо хоног буудалд буусан, хоол унд идсэн. Тэр зардалд үлдсэн мөнгө нь орсон. Тиймээс төлөхгүй гэж бодож байна. Харин ч би их хохирсон. Яагаад гэхээр би цоо шинэ машинаа мөргүүлж, засвар хийсэн. Засвар хийгдсэн машиныг дараа нь зарахад хичнээн төгрөгийн алдагдал хүлээх билээ. Энэ бүгдийг би тооцоогүй. Уг асуудлыг ингээд болсон л гэж бодож байсан. Гэтэл ийм асуудал үүсэн. Тухайн үед мэдэж байсан бол баримтаа бүрдүүлээд , буруутай этгээдээс авах ёстой байсан гэж бодож байсан. Тухайн үед авсан мөнгөнүүд нь хүрсэн. Тодорхой хэмжээний мөнгө надаас гарах юм байна гэж бодож ямар нэгэн зүйл яриагүй өнгөрсөн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь надад олгосон мөнгөнд 540 000 төгрөгийн үнэлгээний мөнгийг оруулан тооцсон гэж яриад байна. Энэ мөнгө ороогүй. Би Хаан аас 5 000 000 төгрөг, аас 98 000 төгрөг, нийт 2 98 000 аваад, засварын хөлсөнд 2 5 000 төгрөгийг нь төлсөн, баримтыг нь өгсөн. Үнэлгээний 540 000 төгрөгийг нь төлсөн, баримтыг өгсөн. Энэ хоёр нь нийлээд 5 000 төгрөг болж байгаа. Тэгэхээр миний мөнгийг бүрэн төлөөгүй, оос 960 000 төгрөг авсан байсан учир би өөр зүйл яриагүй. Тиймээс энэ мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Иргэдийн төлөөлөгч “...Нэхэмжлэгч “ ” ХК болон хариуцагч О., хариуцагч Ц. нарын хооронд үүссэн хэргийн маргаанд иргэдийн төлөөлөгчийн хувиар оролцож сонсож танилцлаа. Иргэдийн төлөөлөгч миний хувьд нэхэмжлэгч талын хариуцагч О.оос нэхэмжилж байгаа 5 80 000 төгрөг, хариуцагч Ц.оос 962 000 төгрөгийн нэхэмжлэлийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргажээ.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн ын гэрээт баталгаа, 05- улсын дугаартай Ланд Крузер 200 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Ц.ын жолоочийн болон иргэний үнэмлэх, аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 2020.02.04-ний өдрийн 9 дугаартай тодорхойлолт, 2020.02.06-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020.02.06-ны өдрийн 65600 дугаартай “Авто машин техникийн үнэлгээний тайлан”, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг харуулсан гэрэл зургууд, О.ын Хаан д гаргасан өргөдөл, түүний иргэний болон жолоочийн үнэмлэх, 84 улсын дугаартай Субару Импреза маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны 2020.0.9-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2020.02.0-ны өдрийн “Нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ” зэрэг баримтуудыг (хх-н 2-),
хариуцагч О. нь хариу тайлбараас гадна “Ашид билгүүн” ХХК-ийн 2020.02.0-ны өдрийн “Автомашин техникийн үнэлгээний тайлан”, Хаан банкны 2020.02.28-ны өдрийн шилжүүлгийн баримтын хуулбар, Хаан банк дахь өөрийн 5428 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн ба хариуцагч Ц. нь хариу тайлбараас өөр бичгийн баримт гаргаж өгөөгүй болно. (хх-н 26-28 тал)
Шүүх хариуцагч О., Ц., хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр гэрчээр Д.Амгалан, М.Дагважаргал, С.Нямдаваа нарыг гэрчээр асууж мэдүүлэг авах ажиллагааг болон “Тэнцвэр Эстимэйт” ХХК, Таван богд” ХХК-аас нотлох баримт гаргуулах ажиллагааг тус тус хийсэн бөгөөд “Тэнцвэр Эстимэйт” ХХК нь 2022.06.0-ны өдрийн 22052/2 дугаартай албан бичгээр “Таван богд” ХХК-аас ирүүлсэн үнийн саналын хуулбарыг, “Таван богд” ХХК нь 2022.04.2-ны өдрийн 05/22 дугаартай албан бичгээр 209.09.2-ны өдрийн 0020569 дугаартай “Зарлагын баримт”, 209.09.26-ны өдрийн 0062 дугаартай “Нэхэмжлэх”, тус компаниас Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн 209.09.2-ны өдрийн 209-05/Б-5 дугаартай албан бичиг, 209.09.2-ны өдрийн “Мэдэгдэл” гэх 2 баримт, 209.09.2-ны өдрийн 209-05/Б-5 дугаартай “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”, тус гэрээний хавсралт №0 “Хүлээлцэх хуудас”, хавсралт №02 “Үйлдвэрлэгчийн баталгаа”, хавсралт №0 “Үйлчилгээний хуваарь” болон Хавсралт гэрээ, “Таван богд” ХХК-ийн 209.09.2-ны өдрийн “Үнийн санал”, Ц.ын иргэний үнэмлэх зэрэг баримтуудын хуулбарыг тус тус ирүүлсэн болно. (хх-н 46-4, 66-68, 00-0, -, 52-54 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ ” ХК нь тус шүүхэд хариуцагч О.т холбогдуулан “даатгуулагчид төлсөн ын нөхөн төлбөр буюу гэм хорын хохиролд 98 000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ц.ыг татаж, нэхэмжлэлийн шаардлага 98 000 төгрөгөөс 5 88 000 төгрөгийг хариуцагч О.оос, 960 000 төгрөгийг хариуцагч Ц.оос тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. (хх-н , 8, 8 тал)
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...Хариуцагч О. нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж манай байгууллагын даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд гэм хорын хохирол учруулсан тул Иргэний хуулийн 499., 50.-д зааснаар 5 88 000 төгрөгийн төлбөрийг, хариуцагч Ц. нь манай аас нөхөн төлбөр авч, дээрээс нь буруутай этгээдээс давхар нөхөн төлбөр авсан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж харагдаж байх тул 960 000 төгрөгийн төлбөрийг тус тус гаргуулах үндэслэлтэй...” гэж тайлбарладаг.
Хариуцагч О. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эс зөвшөөрч, марган тайлбар /хх 25 тал/-аа ирүүлж байсан боловч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан бол түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг ба татгалзлын үндэслэлээ “...Хөрөнгийн үнэлгээний 2 байгууллагын үнэлгээ нь үнийн дүнгийн хувьд маш их зөрүүтэй гарсан. Үнэлгээний байгууллагууд бүгд ижилхэн судалгаа, системтэй, зах зээлийн судалгааг бүгд адилхан авдаг байх. Чухам хэдий үеийн ямар үнэлгээгээр үнэлсэн болоод ийм зөрүүтэй байгаа нь мэдэгдэхгүй. Ямар үнэлгээний систем ашигласан, яагаад зөрүүтэй байгааг тус байгууллагууд тодорхой хэлээгүй. Цагдаагийн байгууллагаар албан ёсоор шалгуулаад үнэлгээ хийлгүүлсэн үнэлгээнээс дараагийн хийлгэсэн үнэлгээ нь хоёр дахин зөрүүтэй байгаа нь эргэлзээ төрүүлэхүйц байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарладаг.
Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалздаг ба татгалзлын үндэслэлээ “...Би машины засварт 2 5 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 540 000 төгрөг тус тус төлсөн. Машиныг засуулахын тулд ******* хот авч явсан ба шатахууны зардалд 9 000 төгрөг, жолооч хөлслөхөд 00 000 төгрөг, үлдсэн 44 000 төгрөгөөр нь жолоочтойгоо хоног буудалд байрлах болон хоол унд идэхэд тус тус зарцуулсан. Харин ч би их хохирсон. Яагаад гэхээр би цоо шинэ машинаа мөргүүлж, засвар хийсэн. Засвар хийгдсэн машиныг дараа нь зарахад хичнээн төгрөгийн алдагдал хүлээх билээ. Даатгал миний мөнгийг бүрэн төлөөгүй, О.оос 960 000 төгрөг авсан байсан учир би өөр зүйл яриагүй. Тиймээс энэ мөнгийг төлөх үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргадаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
. Хариуцагч О. нь 2020 оны 02 дугаар сарын 0-ны өдөр аймгийн сумын 0 дугаар багийн нутаг номин төвийн урд замын хөдөлгөөнд 8-4 улсын дугаартай Субару Импреза маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.9 дэх “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, Ц.ын жолоодож явсан 05- улсын дугаартай Тоёота Ланд Крузер-200 маркийн тээврийн хэрэгслийг м******* зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл хохирол учруулжээ. (хх , 6-, 25, 0-2 тал)
2. Хариуцагч Ц. нь осол болсон мөн өдрөө аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ашид билгүүн” ХХК-аар өөрийн Ланд Крузер-200 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг гаргуулсан байх ба тус үнэлгээгээр эд анги эвдэрсэн гэж, үүн дээр засвар үйлчилгээний хөлсийг нэмж нийт 6 69 00 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан байна гэсэн үнэлгээг гаргажээ. Хариуцагч О. нь уг үнэлгээг үндэслэж хариуцагч Ц.т 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 0-ны өдөр 460 000 төгрөг буюу нийт 960 000 төгрөгийг харилцах дансаар нь шилжүүлж, мөн өөрийн жолоочийн хариуцлагын аас 5 000 000 төгрөгийг “Хаан ” ХХК-аас гаргуулж хариуцагч Ц.т тус тус төлсөн байна. (хх 26-28 тал)
. Хариуцагч Ц. нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг засварлуулахаар ******* хот руу явж, хэд хэдэн авто засварын газруудад хандахад /очиход/ түүний тээврийн хэрэгслийг 6 69 00 төгрөг /Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээ/-өөр засварлах боломжгүй гэсний дагуу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дахин “Тэнцвэр Эстимэйт” ХХК-аар үнэлгээ гаргуулсан байх бөгөөд тус компаниас түүний тээврийн хэрэгсэлд 6 эд анги эвдэрсэн гэж, үүн дээр засвар үйлчилгээний хөлсийг нэмж, 89 000 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан гэсэн үнэлгээг гаргажээ. (хх 2-5, 0-2 тал)
4. Хариуцагч Ц. нь уг Тоёота Ланд Крузер-200 маркийн тээврийн хэрэгсэл /209 онд үйлдвэрлэсэн, 209.08.-нд МУ-д орж ирсэн/-ийг “Таван богд” ХХК-аас 209 оны 09 сарын 2-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулан худалдан авсан байх ба мөн өдрөө “ ” ХК-тай “Даатгалын гэрээ” байгуулан тээврийн хэрэгслээ даатгуулсан байсан бөгөөд тус гэрээний дагуу нэхэмжлэгч “ ” ХК нь даатгуулагч Ц.т 98 000 төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсан болох (хх , 0-2 тал) нь тус тус тогтоогдож байна. (хх , 5-6, -, 0-2 тал)
Эдгээрээс үзэхэд зам тээврийн ослын улмаас хариуцагч Ц. нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК /6 69 00 ₮/ болон “Тэнцвэр Эстимэйт” ХХК / 89 000 ₮/-аар тус тус үнэлүүлсэн байх уг хоёр байгууллага 09 00 төгрөгийн зөрүүтэй үнэлгээг гаргасан байна.
Хариуцагч О.ын өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр дээрх 2 үнэлгээний байгууллагын үнэлгээчдийг асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. (хх 0-5 тал)
Үүний дагуу гэрчээр асуугдсан “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин М.Дагважаргалын “...Энэ хоёр программ зарчим нь адилхан, зүүн урд их гэрэл яагаад зөрүүтэй гарсныг би мэдэхгүй байна. Нүүр сетикны хувьд бид үнэлгээ тогтоохдоо орон алдаж алдаа гаргасан байна. Сетик нүүр 96 00 төгрөг нь буруу дүн юм. Тухайн үед нь үзлэг хийхэд тухайн тогтоогч болон бусад жижиг эд зүйлүүд нь эвдэрсэн эсэх нь мэдэгдэхгүй байсан. Комоороо үнэлэгдээгүй...” гэх мэдүүлэг /хх 65-68 тал/-ээс үзэхэд “Ашид билгүүн” ХХК нь 05- улсын дугаартай Тоёота Ланд Крузер-200 маркийн тээврийн хэрэгслийн зарим эд зүйлүүдийг эвдэрсэн эсэхийг бүрэн тогтоож чадаагүй гэж үзэх ба тухайн эвдрэл, хохирлын үнэлгээг гаргахдаа үнийн дүнд орон алдсан алдааг гаргасан, өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийг хэд гэж бичихийг 96 00 төгрөг гэж буруу орон алдаж бичсэн болохоо гэрч тодорхой хариулаагүй зэргээс шүүх “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан эвдрэл хохирлын үнэлгээг үндэслэх боломжгүй байна.
Харин гэрчээр асуугдсан “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Д.Амгалангийн “...Тухайн машин нь шинэ бөгөөд баталгаат хугацаандаа байгаа тохиолдолд борлуулагч компанийн үнийн саналыг үндэслэн үнэлгээг хийдэг. Эвдэрсэн эд ангийн үнэлгээг Таван богд ХХК-ийн үнийн саналыг үндэслэн хийсэн. Одоогийн мэдүүлэг өгч буй цаг хугацаанд ч 209 оны Ланд Крузер-200 маркийн машины сетик нүүрний үнэлгээ нь зах зээлийн харьцуулан зэрэгцүүлэх аргаар үнэлэхэд нотлогдохуйц байгаа...” гэх мэдүүлэг /хх 45-4 тал/, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...Тэнцвэр Эстимэйт ХХК-аас гаргасан хохирол үнэлгээний тайлан нь зах зээлтэйгээ нийцэж байсан учир нөхөн төлбөр олгох үндэслэлтэй гэж үзэж даатгуулагч Ц.т нөхөр төлбөр олгосон…” гэх тайлбар зэргийг үндэслэн шүүх “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч О. нь зам тээврийн хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хариуцагч Ц.ын тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан үйлдлийнхээ талаар эсэргүүцэж маргадаггүй.
Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49., 50 дугаар зүйлийн 50.-д “бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр” тус тус заасны дагуу хариуцагч Ц. нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээд болох хариуцагч О.оос нэхэмжлэх эрхтэй, Ц.ын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг О. хариуцан арилгах үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч “ ” ХК нь ын гэрээний дагуу ын тохиолдол буюу хариуцагч О.ын буруутай үйлдлийн улмаас даатгуулагч Ц.ын тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохиролд 98 000 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагч Ц.т нөхөн төлснөөр Иргэний хуулийн 44 дугаар зүйлийн 44., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8. дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм хорын хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх даатгуулагч Ц.ын эрх даатгагч буюу нэхэмжлэгч “ ” ХК-д шилжсэн байна. (хх 8-9 тал) Иймд хариуцагч О.оос даатгуулагчид төлсөн ын нөхөн төлбөр буюу гэм хорын хохиролд 5 88 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Ц. нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд хариуцагч О.оос 960 000 төгрөг, “Хаан ” ХХК-аас О.ын жолоочийн хариуцлагын ын дагуу 5 000 000 төгрөг, нэхэмжлэгч “ ” ХК-аас 98 000 төгрөг, нийт 4 58 000 төгрөгийг авсан нь тогтоогдож байх бөгөөд талууд уг өгсөн, авсан гэх мөнгөний үнийн дүнгийн талаар маргадаггүй.
Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч “ ” ХК болон “Хаан ” ХХК, хариуцагч О. нараас тус тус авсан 4 58 000 төгрөгийг зарцуулсан байдлаа “...2 55 000 төгрөгийг тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийлгэхэд, 540 000 төгрөгийг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-д үнэлгээ хийлгэсний хөлсөнд, 9 200 төгрөгийг автомашинаа засварлуулахаар ******* хот руу явах болон буцаж ирэх шатахууны зардалд, 00 000 төгрөгийг жолооч хөлслөхөд, үлдсэн 44 800 төгрөгийг хөлсөлж явсан жолоочийн хамт хоног буудалд байрлах болон хоол унд идэхэд тус тус зарцуулсан...” гэж тайлбарладаг.
Гэвч түүний 2 55 000 төгрөгийг тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийлгэхэд, 540 000 төгрөгийг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд, 00 000 төгрөгийг жолооч хөлслөхөд тус тус зарцуулсан байдал нь талуудын тайлбар болон гэрч С.Нямдаваагийн мэдүүлэг, бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Харин хариуцагч Ц. нь 9 200 төгрөгийг автомашинаа засварлуулахаар ******* хот руу явах болон буцаж ирэх шатахууны зардалд, 44 800 төгрөгийг хөлсөлж явсан жолоочийн хамт хоног буудалд байрлах болон хоол унд идэхэд тус тус зарцуулсан гэх тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар хуульчилсан ба хариуцагч Ц.ыг хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй байдлаа нотлох баримтаар нотолж чадаагүй, хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч “ ” ХК нь хариуцагч Ц.т 98 000 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохдоо түүний бүрдүүлж ирсэн материал /“Тэнцвэр Эстимэйт” ХХК-аар хийлгэсэн хохирол үнэлгээний тайлан, үнэлгээний хөлс төлсөн баримт, автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн баримт, Хаан ” ХХК-аас мөнгө авсан баримт г.м/-д үндэслэсэн байх ба түүнд олгох нөхөн төлбөрийг тооцохдоо тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэсний 2 55 000 төгрөг, үнэлгээ хийлгэсний хөлс 540 000 төгрөг, нийт 5 000 төгрөгийг зарцуулсан байна гэж үзэж, үүнээс даатгуулагч Ц.ын “Хаан ” ХХК-аас авсан 5 000 000 төгрөг, даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг болох 00 000, мөн өөр загварын буфер тавьсны зөрүү мөнгө зэргийг тус тус хасаж тооцон 98 000 төгрөгийн нөхөн төлбөрийг түүнд олгосон байна.
Үүнээс үзэхэд хариуцагч Ц. нь нэхэмжлэгч “ ” ХК-д ын гэрээний дагуу ын тохиолдол буюу хариуцагч О.ын буруутай үйлдлийн улмаас өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөрийг гаргуулахаар баримт материалаа бүрдүүлж өгөхдөө хариуцагч О.оос хохирлын төлбөрт 960 000 төгрөг авсан тухайгаа мэдүүлээгүйгээс нэхэмжлэгч “ ” ХК нь хариуцагч Ц.т 960 000 төгрөгийг / 98 000 төгрөгт багтсан/ олгосон байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Ц. нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд хариуцагч О.оос 960 000 төгрөг авсан атлаа дахин “ ” ХК-аас мөн авсан байгаа нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэл болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө ...буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “ ” ХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс 960 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байх тул хариуцагч Ц.ын энэ талаарх татгалзал хууль үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 44 дугаар зүйлийн 44., 492 дугаар зүйлийн 492., 49 дугаар зүйлийн 49., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч О.оос даатгуулагчид төлсөн ын нөхөн төлбөр буюу гэм хорын хохиролд 5 88 000 төгрөгийг, хариуцагч Ц.оос үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт 960 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ ” ХК-д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “...нэхэмжлэгч талын хариуцагч О.оос нэхэмжилж байгаа 5 80 000 төгрөг, хариуцагч Ц.оос 962 000 төгрөгийн нэхэмжлэлийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргасан боловч уг дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “ ” ХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 8 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.оос 5 88 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 08 58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч Ц.оос 960 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46 0 төгрөгийг гаргуулан үүнээс 60 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх 4 950 төгрөгийг сумын төсвийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн 44 дугаар зүйлийн 44., 492 дугаар зүйлийн 492., 49 дугаар зүйлийн 49., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч О.оос даатгуулагчид төлсөн ын нөхөн төлбөр буюу гэм хорын хохиролд 5 88 000 /таван сая найман зуун гучин найман мянга/ төгрөгийг, хариуцагч Ц.оос үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт 960 000 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ ” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56. дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 8 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.оос улсын тэмдэгтийн хураамжид 08 58 /нэг зуун найман мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ” ХК-д олгож, хариуцагч Ц.оос улсын тэмдэгтийн хураамжид 46 0 /дөчин зургаан мянга гурван зуун арав/ төгрөгийг гаргуулан 4 950 төгрөгийг сумын төсвийн орлогод оруулж, үлдэх 60 төгрөгийг нэхэмжлэгч “ ” ХК-д олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 зүйлийн 9.2, 9.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 9 зүйлийн 9. дахь хэсэгт заасан 4 хоногийн хугацаа өнгөрмөгц 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 4 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 зүйлийн 9. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 9.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА
ШҮҮГЧИД Т.БАЙГАЛМАА
Г.УРТНАСАН