Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2022/00410

 

 

 

 

 

                 

 

2022 9 29 103/ШШ2022/00410

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: *******-******* дүүргийн 11 дүгээр хороо, ******* дугаар хэсэг, ******* ******* хотхоны ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* гомдолтой,

Хариуцагч: дүүргийн 3 дугаар хороонд байрлах, ХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч Ч. нь шүүхэд гаргасан гомдолдоо: Би 2005 оноос эхлэн 201******* оны ******* дугаар сар хүртэл ХК-ийн Худалдаа, хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. ХК-ийн захирлын 2022 оны ******* дугаар сарын 5-ны өдрийн Б/213 тоот тушаалаар намайг сард гурваас дээш удаа ажлын байраа орхисон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би тухайн үед Эрдэнэт рүү хүний ажил явдалд явсан, мөн эмнэлэгт 2 удаа хэвтэн эмчлүүлэх, шинжилгээ өгөх шаардлагатай байсан. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний төлөөлүүлэгч Ч.ыг 2022 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн Б/213 тоот тушаалаар сард гурваас дээш удаа ажлын байраа орхиж явсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ч. хувьд 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны ******* дугаар сарын 05-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад эмчилгээ хийлгэсэн баримтаа ажил олгогчдоо хүргүүлсэн байгаа. Уг баримтыг миний бие хүсэлт гарган ХК-иас гаргуулан авсан. Ажил олгогчдоо эмнэлгийн магадлагааг аваад ирэх үед ажлаас нь чөлөөлсөн байсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвшөөрөх боломжгүй учраас дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал маань сард гурваас дээш удаа ажлын байраа орхиж явсан гэсэн хариу тайлбараа дэлгэрэнгүй бичиж ирүүлсэн. 2022 оны 6 дугаар сарын 0*******-ны өдрийн ажил дууссан цаг, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ажил дууссан цаг, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ажил эхэлсэн болон дуусан цаг, 2022 оны 6 дугаар сарын 23-ны ажил эхэлсэн цагийг тус тус бүртгүүлээгүй байна гэж үзээд сард гурваас дээш удаа ажил орхиж явсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж хариуцагч тал тайлбарласан. Үүний дагуу гэрчүүдийг асуулгахад 2022 оны 6 дугаар сарын 0*******-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрүүдэд Худалдаа хангамжийн хэлтсийн даргыг түр орлож байсан ахлах менежер Б.- гэх залуугийн зөвшөөрлөөр 2022 оны 6 дугаар сарын 0*******-ны 14 цагт, 2022 оны 6 дугаар сарын 16-ны 14 цагт тус тус Улаанбаатар хотод очиж шүдний эмнэлэгт үзүүлэх цагтай, тухайн цаг дээрээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ажил эхэлсэн болон дууссан цаг бүртгүүлээгүй гэж хариуцагч тал тайлбарладаг. Үүний ажил эхэлсэн цагийг бүртгүүлээгүй байдаг ба үдээс өмнөх чөлөөг өгсөн гэдгийг гэрч Д. нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн, мөн гэрчээр мэдүүлэг өгөхдөө үүнийгээ нотолсон. 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэдгээ баримтаар нотолсон. Хариуцагч талын тайлбар маш тогтворгүй, шүүхэд ирүүлсэн Д. захирлын тайлбар дээр 2022 оны 6 дугаар сарын 0*******, 16, 22, 23-ны өдрүүдийг тодорхойлоод тайлбар ирүүлсэн. Энэ 4 өдөр дээр нь гэрч асуулгаад нотлох баримтаа гаргаад ирэхээр өнөөдрийн шүүх хурал дээр 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гээд бас нэмээд ярьж байна. Гэрч П. нь Ч. өмнөөс цагийн бүртгэлд карт уншуулсан гэх мэдүүлгийг нотлох гээд камерийн бичлэгийг үзье гэхээр камерийн бичлэг нь байхгүй байна. 2022 оны 6 дугаар сард гарсан зөрчил тус оны ******* дугаар сард хариуцлага тооцохдоо уг камерийн бичлэгийг баталгаажуулж авсан байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авна, дараа нь сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан энэ хуулийн 123.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэсэн байгаа. Үүнд: Ажилтанд ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах, ажилтан болон нийт ажилчдад зарлах хэлбэрээр нээлттэй сануулах, үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаанд 20% бууруулах, албан тушаал бууруулах, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэсэн 5 төрлийн шийтгэлээс сонгож хэрэглэх эрхийг нь ажил олгогчид өгсөн. Д. даргыг гэрчээр асуухдаа Та сахилгын шийтгэл оногдуулах эсэх асуудлын талаар Ч.ад мэдэгдсэн үү гэхэд Д. дарга утсаар мэдэгдсэн гэсэн. Ямар нэгэн баримт байна уу" гэж асуухад байхгүй гэсэн. Тэгэхээр хуульд заасан шаардлагыг хангахгүйгээр арга хэмжээ авсан. Ажлын байрыг хэн ч мэдэгдэхгүй орхиж яваагүй, 2022 оны 6 дугаар сарын *******, 16-ны өдрүүдэд ахлах менежертээ хэлээд зөвшөөрөл авсан. Энэ нь цаанаа хүндэтгэн үзэх шалтгаантай, эмнэлэгт үзүүлэхээр 14 цагаас цаг авсан байсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бүтэн өдөр ажил тасалсан юм шиг хариу тайлбартаа бичээд байсан чинь Д. дарга нь өөрөө 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн үдээс өмнөх чөлөөг би өгсөн гэж хэлсэн. Улсын дээд шүүхийн тайлбараар ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлхүйц сөрөг үр дагаварыг бий болгосон байх ёстой гэж тайлбарласан байдаг. Мөн Сахилгын шийтгэл оногдуулахдаа сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, үр дагаварт нь тохирсон байх ёстой. Иймд Б/213 тушаал үндэслэлгүй байна гэж үзэж байна. Үүний улмаас 64 хоногийн ажилгүй байсан өдрийн цалин 5,3*******2,992 төгрөгийг нэхэмжилж байна. Ч. нэг сард 1,*******91,000 төгрөгийн үндсэн цалинтай, Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Цагийн бүртгэлийг харах юм бол Ч. нь 2022 оны 6 дугаар сарын 02, 0*******, 16, 22, 23-ны өдрүүдэд ажилдаа огт ирээгүй байгаа. Хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цагаар, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг биечлэн гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, сард 3-аас дээш удаа орхиж явсан нь ажлаас чөлөөлөх үндэслэл мөн гэж үзэж байгаа. Гэрчүүдийн мэдүүлэг болон Ч. өмнөөс цагийн бүртгэлийг уншуулдаг байсан гэсэн тайлбар, цагийн бүртгэл, хэлтсийн даргын хүний нөөцөд гаргаж өгсөн хүсэлт, нэхэмжлэгч талын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх тодорхойлолт, ХК-ийн тодорхойлолт, Ч. нь ажлын цагаар ажлын байраа чөлөө, зөвшөөрөлгүйгээр орхин явдаг болох нь тогтоогдож байна. 2022 оны 6 дугаар сарын 0*******, 16-ны өдрүүдэд эмнэлэгт үзүүлсэн гээд байгаа боловч ямар ч чөлөө, зөвшөөрөл аваагүй байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын ******* дугаар зүйлийн *******.12.3 дахь хэсэгт ажилтан өөрийн хүсэлтийг үндэслэн цалингүй чөлөө олгож болно. Хөдөлмөрийн дотоод журмын ******* дугаар зүйлийн *******.12.3.1 дэхь хэсэгт ажлын нэг өдрийн чөлөөг хариуцсан нэгжийн удирдлагын зөвшөөрлөөр гэсэн байгаа болохоос биш ямар ч менежер, орлон гүйцэтгэгчээс зөвшөөрөл авна гэсэн утгатай зүйл байхгүй. Хөдөлмөрийн дотоод журмын ******* дугаар зүйлийн *******.12.3.3 дахь хоёр өдрийн чөлөөг нэгжийн удирдлагын саналыг үндэслэл хариуцсан дэд захирлын зөвшөөрлөөр олгоно. Мөн тус зүйлд зааснаар ажлын 3-30 хоног хүртэл өдрийн цалингүй чөлөөг нэгжийн удирдлагын саналыг үндэслэн Захиргаа хүний нөөц удирдлагын хэлтсийг судалж гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр чөлөө олгоно гэж заасан байгаа. Энэ хүний хувийн байдлыг харахад энэ байдал нь зөвхөн энэ сард биш урьд нь давтагдаж байсан. 2022 оны 6 дугаар сард хоёр удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэж байгаа. Нэг удаагийн хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн магадлагааг авчирсан, нөгөөдөх нь огт байхгүй, тэр тухай хэргийн материалд авагдсан зүйл байхгүй. Ингээд харахаар хоёр удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, 5 өдөр ажилдаа ирэхгүй өөр хүнээр картаа уншуулсан, 4 өдөр ажлын байраа орхисон үйлдэл нь энэ хүнийг яаж ажлаа хийдэг вэ гэдэг нь харагдаж байна. Тухайн сард 160 цаг ажиллах ёстой байхад цалин бодсон тооцоон дээр *******0 цаг ажилласан байдаг. Ямар ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцох вэ гэж тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг байгуулдаг. Зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ба уг зөрчлийг ажилтан гаргасан бол хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах үндэслэл болно гэсэн байдаг. Иймээс Ч. хөдөлмөрийн гэрээний ******* дугаар зүйлийн *******.3.3 дахь хэсэгт зааснаар сард 3-аас дээш удаа ажлын цагаар ажлын байраа орхин явсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн Д. хэлэхдээ Ч.ад мэдэгдэх гэсэн боловч утсаа авахгүй, ямар ч холбоогүй байсан гэдэг. Хэлтсийн дарга нь томилогдсон байхад ахлах менежер нь чөлөө өгнө гэдэг нь боломжгүй зүйл, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч нарын эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, хамт олны хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх зорилготой байх бөгөөд уг журманд заасан үндэслэлүүдийг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийг ноцтойд тооцохоор нэрлэн заасан тохиолдолд хэрэгжих боломжтой байдаг. Ийм учраас хөдөлмөрийн гэрээнд зааснаар ноцтой зөрчлийг гаргаж нэг сард гурваас дээш удаа ажлын байраа орхисон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч. нь ХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Би тухайн үед хүүхдээ Америкаас тосож авсан, мөн эмнэлэгт эмчлүүлэх, шинжилгээ өгөх шаардлагатай байсан гэж тодорхойлсон байна.

Хариуцагч ХК нь нэхэмжлэгч Ч. хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цагаар, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг биечлэн гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, сард гурваас дээш удаа ажлын байраа орхиж явсан гэсэн үндэслэл дурдан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч Ч. нь түүнийг ажлаас чөлөөлсөн ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны ******* дугаар сарын 5-ны өдрийн Б/213 тоот тушаалыг гардаж аваад хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

Нэхэмжлэгч Ч., хариуцагч ХК-тай 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан Худалдаа хангамжийн хэлтсийн дарга, худалдааны ахлах менежер, худалдааны менежер зэрэг албан тушаалд тус тус томилогдсон байх ба мөн компаний захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн Б/213 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн /хх-ийн 6-9, 11 дүгээр хуудас/

ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны Б/213 дугаар тушаалд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.24.4, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ******* дугаар зүйлийн *******.3.3, ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.9.8, 11.9.10 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн сард 3-аас дээш удаа ажлын байрыг орхин явж ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2022 оны ******* дугаар сарын 05-ны өдрөөс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

ХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/111 дугаар тушаалаар батлагдсан тус компанийн хөдөлмөрийн дотоод журамын 6 дугаар зүйлийн 6.24.4-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлана гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос ажилтан Ч.ыг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзахаар заасан заалтыг хариуцагч байгууллага нь хэрэгжүүлээгүй ба хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн ХК-ийн цалингийн баримт 2022-6 сар /архивын эх хувь/ Д. захирлын чөлөөний хуудсанд 2022.6.22-ны өдөр Ч. хувийн ажлаар 800-1*******00 чөлөөний хуудас олгосон талаар мэдээгүй гэх тайлбар түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн Нэхэмжлэгч Ч. нь 2022 оны 6 дугаар сарын 0*******-ны өдөр ажилд ирсэн цагаа бүртгүүлж, тарах цагаа бүртгүүлээгүй, 6 дугаар сарын 09-ний өдөр 14 минут хоцорсон, 6 дугаар сарын 15-ны өдөр 3******* минут хоцорсон, 6 дугаар сарын 16-ны өдөр ажилд ирсэн цагаа бүртгүүлж, тарах цагаа бүртгүүлээгүй, 6 дугаар сарын 22-ны өдөр хагас өдрийн чөлөө авсан боловч бүтэн өдөр ажилдаа ирээгүй, 6 дугаар сарын 23-ны өдөр ажилд ирсэн цагаа бүртгүүлээгүй, тарах цагаа бүртгүүлсэн ба Хөдөлмөрийн гэрээний *******.3.3-т заасан сард гурваас дээш удаа ажлын цагаар ажлын байрыг орхиж явж ноцтой зөрчил гаргасан гэж зөрүүтэй тайлбарладаг, Гэтэл нэхэмжлэгч Ч. нь Энэрэл дент шүдний эмнэлэгт 6 дугаар сарын 0*******-ны өдөр 14 цагт хяналт, эмчилгээ, 6 дугаар сарын 16-ны өдөр 14 цагт цоорлын эмчилгээ болон бүрээсийн хэв авах эмчилгээ, 6 дугаар сарын 23-ны өглөө 9 цагт бүрээс суулгах эмчилгээг хийлгэсэн болох нь Т. тодорхойлолтоор тогтоогдсон /хх-ин *******3 хуудас/, 6 дугаар сарын 22-ны өдөр хагас өдөр чөлөө олгосон гэж тайлбарлаж байгаа боловч 800-1*******00 буюу нэг өдрийн чөлөө олгосон чөлөөний хуудсыг нотлох баримтаар шинжлэн судалсан. /хх-ийн 120/

Хэдийгээр ажилтан Ч. нь 6 дугаар сарын *******, 6 дугаар сарын 16, 6 дугаар сарын 23-ны өдрүүдэд шүдний эмнэлэгт үзүүлэхдээ чөлөөний хуудсаар чөлөө аваагүй боловч тухай өдрүүдийн тухайн цагуудад шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байна гэж үзэх үндэслэл болох юм. Иймд ажилтан Ч.ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, санаатай ажлын байраа гурваас дээш удаа орхиж явсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Дээрх өдрүүдэд тухайн цагуудад шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн гэх үйл баримтыг ноцтой зөрчилд тооцох нь шударга ёсны зарчимд үл нийцнэ./хх-ийн *******3-*******6/

Зохигчид өөрт ач холбогдол бүхий үйл баримтыг нотлуулахаар нэхэмжлэгч талаас Б.-ыг, хариуцагч талаас Д., П. нарыг гэрчээр асуулгаж мэтгэлцсэн.

Гэрч Д., Б.- нарын мэдүүлгийг дүгнэхэд хэрэгт ач холбогдолгүй, харилцан зөрүүтэй, эргэлзээтэй, харин гэрч П.ийн мэдүүлэг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул уг мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно./хх-ийн 103-110/

Нэхэмжлэгчээс ирүүлсэн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмнэлгийн баримт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Мэдээллийн технологийн албаны тайлбар, камерын зураг зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзжээ. /хх-ийн 80,89, 115-116 дугаар тал/

Дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.ыг ХК-ийн Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн ажилласан нийт цалин 5,3*******3,000 төгрөг байна. /хх-ийн 9*******-98, 114 дугаар хуудас/

Дээрх журмын 2.1.2-т зааснаар нэг өдрийн дундаж цалинг тооцохдоо 5,3*******3,000 төгрөгийг 3 сарын хугацаанд ажилласан нийт 58 хоногт хуваахад нэг өдрийн цалин 92,63******* төгрөг болох ба нийт 5,3*******2,946 төгрөг олгохоор байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч. улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Багануур ХК-иас ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж *******0,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,3*******2,946 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 100,91******* төгрөг, нийт 1*******1,11******* төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хоорондоо болон тухайн маргаж байгаа шаардлагуудад хамааралтай, ач холбогдолтой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч ******* овогт ******* ыг ХК-ийн Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1-т зааснаар хариуцагч ХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,3*******2,946 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.ад олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.*******, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлинй 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Ч. 2022 оны ******* дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Багануур ХК-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Багануур ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1*******1,118 төгрөгийг гаргуулан улсын орлого оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

   6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.



 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ