| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2022/00338/И |
| Дугаар | 132/ШШ2022/00509 |
| Огноо | 2022-09-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 132/ШШ2022/00509
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1******* оны ******* дугаар сарын 21-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, Б******* аймгийн Б******* сумын ******* дугаар баг, *******ын өргөн чөлөө ******* дүгээр байр, 20 тоотод оршин суух, Х******* овогт Б******* М /ГЮ740*******2116/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймгийн Ц холбогдох, төрийн алба хаасан хугацааны 4******* хувийн нэмэгдлийн зөрүү 90*******2881 төгрөг,
түүнээс тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 362,11******* төгрөг нөхөн төлүүлэх, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн зөрүү *******,431,729 /таван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга долоон зуун хорин ес/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2022/00338/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, ******* боловсролтой, Цын Хн ажилтай, У хот, Б дүүрэг, 2******* дугаар хороо, тоотод оршин суух, Х овогт Хийн Н /ЧС8403131*******/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, ******* боловсролтой, Цын хуулийн хэлтсийн м ажилтай, У хот, Х дүүрэг, 11 дүгээр хороо, 10-2-76 тоотод оршин суух, Ү овогт Эын Б //,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.М нь Б******* аймаг дахь Ц холбогдуулан дутуу олгосон цалингийн зөрүү 9,0*******2,881 төгрөг, түүнээс тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 362,11******* төгрөг нөхөн төлүүлэх, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн зөрүү *******,431,729 /таван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга долоон зуун хорин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Үүнд:
Миний бие нь 199******* оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Б******* аймаг дахь Ц Хэв журмын цагдаа, хэсгийн төлөөлөгч, Архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, Р сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн дарга, Хэрэг бүртгэх тасгийн дарга зэрэг албан тушаалыг хашиж, Цагдаагийн байгууллагад 24 жил, ******* сар, 21 хоног ажиллаад Цын даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/879 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон юм.
Миний бие төрийн байгууллагад төрийн албан тушаалыг хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин авч ажиллаж байсан. Төрөөс олгож буй цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр хуульчлан тогтоосон байдаг.
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 1 дэх хэсэгт Цагдаагийн алба хаасан *******-10 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10, 11-17 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 1*******, алба хаасан 18 ба түүнээс дээш жилд албан тушаалын сарын үндсэн цалинг 20 хувиар бодож олгоно гэж, мөн журмын 3 дахь хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж тус тус заасан байна.
Мөн Цын даргын 2017 оны А/2******* дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам /код 924/-ын 924.*******.4 дэх хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно.
Тухайлбал: 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+1*******+20=4******* хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэж заасан байна.
Миний бие 199******* оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Цагдаагийн байгууллагад 24 жил ажилласан нь ажилласан жилийн нэмэгдлийг 2******* хувиар нэмэгдүүлэн тооцуулах эрх үүссэн гэж үзэж байна.
Засгийн газрын тогтоол гарч хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тогтоолд заасны дагуу 4******* хувиар бодож олгоогүй явснаас миний тэтгэврийн хэмжээ болон 36 сарын тэтгэмж бага олгогдож, дутуу бодогдсон байна.
Монгол Улсын Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-ийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторхи дараалсан ******* жилийн цалингийн хөлсний нийлбэрийг 60-д хувааж тодорхойлно, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Цэргийн алба хаагч эрэгтэй 2*******-аас доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахдаа түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тус тус заажээ.
/Миний тэтгэмж бодогдсон ******* жилийн 1 сарын дундаж цалин 1.339180x36=*******210*******0 төг /авсан/, ******* жилийн дундаж цалингийн зөрүү 90*******2881 төгрөгийг нэмж тооцохоор нийт 89403724 төгрөг ба үүнийг 60 сард хуваахад 1 сард 1490112 төгрөг байна. 1490112x36=*******3644032 төгрөгийн тэтгэмж авах байсан байна. Иймээс зөруу *******3644032-*******210*******0******* = *******431729 төгрөг болж байна/.
Би төрийн тусгай албанд 24 жил, ******* сар, 21 өдөр /нэмэгдэл хоногоор 28 жил, 2 сар, 21 өдөр/ ажилласан тул Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 924.*******.4-т заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 4******* хувиар бодож авах эрх надад үүссэн байсан бөгөөд би энэ шийдвэрийн талаар хэд хоногийн өмнө тухайн салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарч, нөхөж шийдвэрлүүлсэн ахмад ажилтнаасаа мэ******* Захиргааны хэргийн шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдөр нэхэмжлэл гаргахад Иргэний хэргийн шүүхэд хандах нь зүйтэй гэсэн шүүгчийн захирамж гарсан тул Иргэний хэргийн шүүхэд хандсан нь 2021 оны 8 дугаар сарын 2*******-ны өдрийн тоот захирамжаар Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасан үндэслэл тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж үзсэн.
Тус Цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч Б.Манлайгаас 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2014-2018 онд ажилласан цалингийн картын хуулбарыг авахад, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заагдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 4******* хувиар бодоогүй, 20 хувиар бодож олгож байсан байна. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоол гарсан өдрөөс 2018 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэл 2******* хувийг нэмж бодож үзэхэд 90*******2881 төгрөг болж байгаа ба Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх эрх зүйн боломж үүссэн гэж үзэж байна.
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн боловч 2021 оны ******* дугаар сарын 0*******-ны өдрийн тоот захирамжаар нэхэмжлэлийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр материалыг хүлээж авахаас татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дахин нэхэмжлэл гаргасан. Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 8 дугаар сарын 2*******-ны өдөр хэргийг хэлэлцээд хөдөлмөрийн маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Б******* аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах комисст дээрх маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан боловч 2022 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн 0*******/*******87 тоот албан бичгээр энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй, дараагийн шатны байгууллагад хандах нь зүйтэй гэсэн бичиг ирсэн тул дахин Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Албан тушаалын үндсэн цалин, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл тооцсон зардал зэргийг нэмж цалингийн зөрүү 90*******2881 төгрөгийг нэхэмжлэх болно.
Мөн 2014 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 4 хувьд ногдох 36211******* төгрөгийг Цагдаагийн газраар нөхөн төлүүлж, 1 удаагийн тэтгэмжид олгогдсон 36 сарын тэтгэмжийн зөрүү *******431729 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргасан.
Тэтгэвэрт өөрчлөлт оруулж өгөөч гэсэн ганц хүсэлт л байна. Бусад нэхэмжлэлээсээ би татгалзъя. Цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гараад сардаа 300,000, 400,000 төгрөгийн эм тариа хэрэглэдэг болсон. Энэ нь миний ажиллаж байх үедээ ачааллаа зохицуулж чадаагүйгээс ч болсон. Тэтгэврийн хэдэн хөгшчүүлээ бодоод Засгийн газрын 99 дүгээр тогтоол нь учраас цалингийн шатлалыг нэмж бодоод нийгмийн даатгалтай тохироод тухайн үед олгогдоогүйг нөхөж төлөөд тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмээд өгөөч гэж хүсч байна. Нийгмийн даатгалаас асуухад танай байгууллагаас төлчихвөл тэтгэвэр дээр зөрүүг нэмж олгож болно гэсэн гэв.
2.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлай нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Бадам-Арилдий овогтой Мын Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1.Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.******* дахь хэсэгт Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 16.*******.3 дахь заалтад батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт, багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж тус тус зохицуулсан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа улсын төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм.
Засгийн газрын 2014 оны Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+1*******+20 буюу нийт 4******* хувийн нэмэгдлийг авах заалттай.
Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай шийдвэр гарч, үүнд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах, цалингийн зардлыг хэмнэх гэж тусгагдсан.
Сангийн яам, Хууль зүйн яамнаас 201*******, 2016, 2017 онд батлагдсан төсвийн хуваарийг хүргүүлэхдээ өр авлага үүсгэлгүй батлагдсан төсөвтөө багтаан ажиллахыг үүрэг чиглэл болгон албан тоот ирүүлсэн. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн үр ашигтай, хариуцлагатай байдлыг хангаж өр авлага үүсгэлгүй, хэмнэлтийн горимд ажиллахыг бүх салбарт чиглэл болгож тогтоол, шийдвэр, албан бичгүүд гарч байсан.
Монгол Улсын Их хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-т Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлагч бүрэлдэхүүн, 08 дугаар сарын 01-ний өдрөөс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож хэрэгжүүлээд байна.
Жил бүр байгууллагын төсвийн төслийг хүргүүлдэг бөгөөд төсвийн төсөл, батлагдаж ирсэн төсөв, гүйцэтгэлийн харьцуулалтыг хүснэгтээр хавсаргалаа.
| Огноо | Төсвийн төсөл | Батлагдсан төсөв | Гүйцэтгэл | Зөрүү |
| 201******* | 1,371,921,*******00.00 | 1,308,007,000.00 | 1,392,921,*******00.00 | -63,914,*******00 |
| 2016 | 1,4*******4,472,6*******9.00 | 1,43*******,000,000.00 | 1,468,966,**************1.00 | -19,472,6*******9 |
| 2017 | 1,*******08,6*******0,0**************.00 | 1,497,170,600.00 | 1,*******08,3*******8,044.00 | -11,479,4************** |
| 2018 | 1,*******97,062,209.00 | 1,478,171,200.00 | 1,492,1**************,200.00 | -118,891,009 |
| 2019 | 1,93*******,94*******,8*******9.20 | 1,742,*******39,*******00.00 | 1,682,*******39,*******00.00 | -193,406,3*******9 |
Иймд нэхэмжлэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг Цагдаагийн байгууллагын зүгээс санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн жилийн батлагдсан төсөв, санхүүжилтийн хуваарийн дагуу ажиллаж хэмнэлийн горимд шилжүүлсэн Засгийн газрын тогтоолууд гарч, төсөв нэмж батлагдаагүйгээс шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэлд дурдсан нийгмийн даатгалын шимтгэлд 36211******* төгрөгийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Хэрэв нэмэгдүүлсэн хувиар тооцсон цалин олгосон бол Сангийн сайд, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан -тушаалаар даатгуулагчийн төрөл кодыг баталсан бөгөөд үүгээр цэрэг цагдаагийн ажилтан 11 кодоор бүртгэж зөвхөн эрүүл мэндийн даатгалын 4% буюу ажил олгогчоос 2 хувь, даатгуулагчаас 2 хувь төлөхөөр тогтоосон тул 1810*******8 төгрөг ажил олгогчоос төлөхөөр байжээ.
2.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ гээд төрийн тусгай алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, цагдаагийн мэргэжлийн зэргийн, эрдмийн зэрэг цолны, хуульд заасан бусад гэж тогтоосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар гийн 160.1.2-т зааснаар иргэн Б.Маас тус ц холбогдуулан гаргасан нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Цагдаагийн байгууллага түүхэндээ Цагдаагийн албаны тухай хуулийг 3 удаа баталж байсан. Монгол Улсын Засгийн газраас Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 2014 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 99 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Өнөөдөр яагаад шүүх дээр маргаан болоод байгаа вэ? гэхээр Монгол Улсын Засгийн газар энэ 99 дүгээр тогтоолоо хэрэгжүүлэхдээ Цагдаагийн байгууллагын цалин хөлстэй холбоотой 4 хавсралтыг баталсан. Үүний зарим хавсралтад шаардагдах хөрөнгө мөнгийг шийдээгүй буюу Цагдаагийн байгууллагын төсөвт суулгаж өгөөгүйгээс энэ олон Цагдаагийн байгууллагын ахмад ажилчид өөрсдийн эрхийг хамгаалуулахаар шүүх******* байгаа. Ганцхан Б******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дээр маргаагүй. Орхон аймаг, Дорнод аймаг, Чингэлтэй дүүрэг, Архангай аймаг гэх мэтчилэн Цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан албан хаагчид Цын даргаас нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэхэмжлэгч тодорхойлж чадахгүй байх шиг байна. Тогтоолын 1 дүгээр хавсралтаар Цагдаагийн албан хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох журмыг баталсан. Үүн дээр *******-10 жил ажилласан бол 10 хувь, 11-17 жил ажилласан бол 1******* хувь, 18-аас дээш жил ажилласан бол 20 хувь олгоно гэж заасан. Доод талынх нь тайлбар дээр төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг бодохдоо алба хаасны ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж заасан. Зөвхөн Цагдаагийн алба хаагчийн удаан жилийн нэмэгдлийг ингэж тооцно гэж байгаа. Энэ нь бусад Арми, Хилийн цэрэг, Онцгой байдал, Тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг байгууллагууд дээр энэ удаан жилийн нэмэгдлийг тооцдоггүй. Энэ нь 18 болон түүнээс дээш жил ажилласан манай Цагдаагийн алба хаагчид 10 дээр нэмэх нь 1******* нэмэх нь 20 гэсэн удаан жилийн нэмэгдэлд 40 хувийн нэмэгдэл авдаг. Бусад байгууллагууд 18 жилээс дээш ажиллахад 20 хувийн нэмэгдлийг авдаг зохицуулалттай. Энэ хооронд нь нэмж зохицуулах 4******* хувийн нэмэгдэлд шаардагдах цалингийн хэмжээг Цагдаагийн байгууллагын төсөвт суулгаагүйгээс шалтгаалаад өнөөдөр манай байгууллагын ахмад ажилчид Иргэний хэргийн шүүх дээр нэхэмжлэгч болоод сууж байгаа юм. Энэ хавсралтаар 4******* хувийн нэмэгдэл олгох байсаар байтал бид өнөөдөр 20 хувийн нэмэгдлийг олгоод явсан. Яагаад гэвэл 1 дүгээр хавсралтыг хэрэгжүүлэх төсөв мөнгө Цагдаагийн байгууллагын төсөвт тусгагдаагүй. Энэ хүмүүс тэтгэвэрт гарахдаа цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар сүүлийн ажилласан ******* жил буюу 60 сарынхаа дунджаар тэтгэврээ тогтоолгоход 4******* хувийн нэмэгдэл авах байснаас 2******* хувь нь байхгүй болчхоор тэтгэвэр бага тогтоогдсон. 1 удаа авах 36 сарын тэтгэмж бага тогтоогдсон асуудлууд байгаа. Өнөөдөр энийг Цагдаагийн байгууллага аль ч шүүх дээр үгүйсгээгүй хүлээн зөвшөөрч байгаа ч шүүх дээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байгаа. Нэгдүгээрт өнөөдөр Б******* аймаг дахь Цагдаагийн газрын дарга Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсвийг Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай тасралтгүй үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.******* дахь хэсэгт төсвийн шууд захирагч Төсвийн тухай хуулийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 16.*******.3-т батлагдсан цалингийн сан, цалингийн хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо ажилчдын цалин хөлсийг тогтоохыг тус тус зохицуулсны дагуу Б******* аймаг дах Цагдаагийн газар Цын олгосон төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага учир дутуу олгоод өгсөн буруутай үйл ажиллагаа байхгүй. Энэ маргааны тухайд ямар хуулийг яаж хэрэглэх вэ гэхээр өнөөдөр Монгол Улсын Их Хурлаас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гараад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд энэний өмнө хүчин төгөлдөр байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль өөрчлөгдсөн байгаа. Бид нар яагаад 1999 оны хуулийг хэрэглэх ёстой гэж үзээд байна вэ гэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дамжаагүй байна гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болж байсан зүйл бий. Засгийн газрын 99 дүгээр тогтоол буюу бидний маргаад байгаа тогтоолын хавсралт 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан энэ үед 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байсан. 2 дугаар үндэслэл: Одоо бүх Цагдаагийн албан хаагч 18 жилээс дээш ажилласан бол 4******* хувийн нэмэгдлийг аваад эхэлж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт өгсөн нотлох баримтаар нотлогдож байгаа. Тухайн үеийн Цын захиргааны удирдлагын газрын дарга цагдаагийн хурандаа Батбилэг гэдэг хүний Цагдаагийн анги байгууллагын дарга захирагч нарт явуулсан 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0*******/110 дугаартай албан бичигт хууль зүй дотоод хэргийн сайдаас ирүүлсэн чиглэлийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газар түүний харьяа газар хэлтэс тээврийн цагдаагийн албаны ахлагч бүрэлдэхүүний цалингийн нэмэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс орон нутагт харьяа алба газар хэлтэс дотоодын цэргийн тусгай анги салбар салааны ахлагч бүрэлдэхүүний нэмэгдлийг энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, харин офицер бүрэлдэхүүний нэмэгдлийг энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш манай цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа бүх алба хаагчид 4******* хувийн нэмэгдлээ аваад эхэлсэн. Яагаад гэвэл цын холбогдох нэгж албадууд цалингийн нэмэгдлээ хөөцөлдсөөр байгаад төсөвтөө тусгуулж чадсан. Энэ үед 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байсан болохоор энэ маргааныг шийдвэрлэхэд энэ хуулийг барихаас өөр аргагүй байна гэж үзэж байна. Өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгч маань 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Цын даргын Б/879 дугаар тушаалаар цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ба энэ үед мөн л хуучин Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байсан. Энэний өмнөх маргаан буюу 2021 онд шийдвэрлэгдсэн маргаан өмнөх хууль хүчингүй болоогүй байх үед болсон маргаан учраас энэ хуулийг буцааж хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-т төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн төсөвт хэвээр хадгалах буюу царцаах цалин хөлсийг цаашид нэмэгдэх асуудлыг 2019 оны төсвийн боломжит хувилбараар шийдүүлэх гэсэн заалт нь маргаад байгаа 4******* хувийн нэмэгдлийг олгох асуудал нь дэлхий нийтийн эдийн засгийн байдал Монгол Улсын эдийн засгийн байдлаас шалтгаалаад царцаасан байсан буюу Их Хурлын тогтоолоороо цалин хөлсөө нэмэх боломж байгаагүй. 2018 оны 79 дүгээр тогтоолоор миний дээр дурддаг Улсын Их Хурлын тогтоол өөрөө хүчингүй болоод Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээчээ төсвийг өгөөч гэж манай захиргааны байгууллагын шууд харъяалах буюу төрийн байгууллагын бүтцийн ерөнхий бүдүүвчид Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газар гэж явдаг. Хууль зүй, дотоод хэргийн яамандаа хандаж тавьсаар байгаад энэ асуудлыг 2020 онд шийдвэрлэсэн. Энэ асуудлыг бид боломжоороо шийдвэрлэсэн. Өмнөх асуудлыг төсөвт суулгаж өгөхгүй байгаа учраас энэ хүмүүсийн нэхээд байгаа мөнгийг шийдвэрлэж өгөх боломжгүй байгаа юм. Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хуулинд ч төрийн албан хаагчийн цалин хөлсийг дараах байдлаар тогтоож өгсөн байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.9 дэх хэсэгт төрийн албан хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин болон дор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ. Төрийн тусгай алба хаах хугацааны болон албан ажлын онцгой нөхцөлийн цагдаагийн мэргэжлийн зэргийн эрдмийн зэрэг цолны хуульд заасан бусад гэж ангилж байгаа. Энэ нэмэгдлүүд нь Цагдаагийн албан хаагчийн цалин хөлстэй холбоотой асуудал мөн байна. Цалин хөлстэй холбоотой асуудлаар маргаан гарвал ямар хуулийг барих вэ? яагаад бид нар заавал Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 129 дүгээр зүйлийг хариу тайлбартаа бичээд байгаа вэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 4.1.3 дах хэсэгт төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулагдаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Төрийн албаны тухай хууль дээр ч Цагдаагийн албаны тухай хуулинд ч цалин хөлстэй холбоотой маргаан гарвал яаж шийдвэрлэх талаар зохицуулалт байхгүй. Миний дурдсан цэргийн албаны тухай хуулиас үзвэл яах ч аргагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасныг баримтлах хэрэгтэй болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1.Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 29.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргана гэж байгаа. Өнөөдөр энэ хүнийг яагаад мэдсэн, мэдэх ёстой байсан гэдгийг дараах үндэслэлээр тайлбарлана. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоол буюу Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол нь өөрөө нийтэд илэрхий байгаа өнөөдөр ч гэсэн Legalinfo сайтад ороод үзэхэд энэ акт яг энэ хэлбэрээрээ гарч ирнэ. Их хурлын төсвийн хөрөнгийг царцаах болон түүнийг хүчингүй болгосон, Засгийн газрын 99 дүгээр тогтоолыг энэ хэлбэрээр нь хавтаст хэрэгт өгсөн. Яагаад нотариатаар батлуулж нотлох баримтын шаардлага хангуулаагүй вэ? гэхээр нийтэд илэрхий баримт учраас ингэх шаардлагагүй гэж үзсэн. Ийм учир мэдэх ёстой байсан гэж тооцож байгаа. 4 хавсралттай гэж хэлсэн эхний хавсралт нь Цагдаагийн алба хаагчид төрийн тусгай алба хаасны нэмэгдэл олгох журам, 2 дахь хавсралт нь Цагдаагийн алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам, 3 дахь нь Цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдэл буюу бидний цол яаж хэрэглэж байгаа вэ гэдгийг тогтоосон журам, 4 дэх нь цагдаагийн мэргэжлийн зэрэг олгох журам гэсэн хавсралтуудтай. Би энэ хүмүүсийг та нар мэдсэн байж яагаад ингээд байгаа юм вэ? гэхээр хэрэгт баримт өгөхдөө зөвхөн Засгийн газрын төрийн тусгай алба хаасны 4******* хувийн нэмэгдэлтэй холбоотой асуудлыг ярьдаг болохоос биш үлдсэн 3 нэмэгдлийг огт ярьдаггүй. Цалингийн хавтгай хэрэгт гаргаж өгсөн байгаа. Энд нэхэмжлэгчийн төрийн тусгай алба хаах хугацааны нэмэгдэл нь хэдэн төгрөг байсан. Онцгой нөхцөлийн нэмэгдэл нь хэдэн төгрөг байсан. Цолны нэмэгдэл нь хэдэн төгрөг байсан вэ? гэдэг тоонууд нь байгаа. Үүгээр юуг нотлох гэсэн вэ гэхээр төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 20 хувиар бодож олгож байгаа төсөв байхгүй гэдгийг түрүүн тайлбарласан. Үлдсэн цолны болон онцгой нөхцөлийн нэмэгдэл нь яг энэ Засгийн газрын 99 дүгээр тогтоолд заасан хувь хэмжээний дагуу олгогддог. Өөрийн авч байгаа цалингийн хүснэгттэй танилцаж авч байгаа буюу миний үлдсэн цолны нэмэгдэл нь шинэ Засгийн газрын тогтоолын дагуу олгогдоод байж ганцхан удаан жилийн нэмэгдлийг би мэдээгүй гэж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Цалингаа юунаас яаж авч байгаагаа мэдэж байсан учраас мэдэх ёстой байсан гэдэгтээ хамаарна. Мэдээгүй гэх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ба 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хамаарч байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа Б******* аймгийн Цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан байдаг. Б******* аймгийн Цагдаагийн газрын дарга бол зөвхөн Б******* аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа бүтцийн дарга болохоос биш Норпил гэдэг этгээдийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх эрхтэй субъект биш. ******* хошуу зүүдэг албан тушаалтны ажилд томилох буюу ажлаас чөлөөлөх эрхтэй этгээд биш. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд Цын даргын бүрэн эрхийг зааж өгсний дагуу зөвхөн таван хошуу зүүдэг буюу офицер албан тушаалтныг томилж, чөлөөлөх, тэтгэвэрт гарахыг Цын дарга шийддэг. Энэ утгаараа нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/879 дугаар тушаалаар цэргийн байнгын тэтгэвэрт гаргаад холбогдох нэмэгдлүүдийг олгоод өгсөн. Тэгэхэд тэр урамшуулал, тэтгэмж, тэтгэвэрт гаргах шийдвэрийг гаргаагүй Б******* аймаг дахь Цагдаагийн газрын даргад холбогдуулж нэхэмжлэлээ гаргаж байгаа нь өөрөө хариуцагчаа тодорхойлоогүй байна гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна. Тийм учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, Б******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн 0*******/*******87 дугаартай албан бичиг, Цын архивын 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *******а/4461 дугаартай лавлагаа, Цын Төв архивын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 23-06/2396 дугаартай лавлагаа, Батлан хамгаалах яамны Төв архивын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *******2******* дугаартай лавлагаа, Б.Мын ажилласан жилийн тооцоо, Цын хүний нөөцийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №49*******9 дугаартай мэдэгдэл, Б.Мын 2013 оны цалингийн карт, 2014-2018 оны цалингийн тодорхойлолт, цалингийн тооцоо, Цагдаагийн алба хаагч, ажилтны нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам /хх-1*******-18 тал/, Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоол, тогтоолын хавсралт,
Хариуцагчаас Монгол Улсын Сангийн сайдын 201******* оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4******* дугаартай тушаал, Хууль зүйн яамны 201******* оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3/932 дугаартай албан бичиг, Цын санхүү, хангамжийн газрын 201******* оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 9/643 дугаартай ажлын чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Цын санхүү, хангамжийн газрын 201******* оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3а/370 дугаартай албан бичиг, Цын санхүү, аж ахуйн албаны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/138 дугаартай чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 6/43 дугаартай албан бичиг, Цын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн үүрэг хүргүүлэх тухай албан бичиг, Б******* аймаг дахь Цагдаагийн газрын 2018, 2019 оны төсөв, Б******* аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 34/01-101 дугаартай албан бичиг, Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 2019 оны цалингийн судалгаа, Б******* аймаг дахь Цагдаагийн газрын 2010, 2018 оны төсвийн санал, Монгол Улсын их хурлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 79 дүгээр тогтоол, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоол, тогтоолын хавсралт, Цын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн *******г/7191 дугаартай албан бичиг, Цын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 13г/4*******3 дугаартай албан бичиг, Б.Мын цол, зэрэг дэвийн баримт, Цын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн *******/110 дугаартай албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *******д/*******687 дугаартай албан бичиг, Цын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/2******* дугаартай тушаалын хуулбар зэргийг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.М нь Б******* аймаг дахь Ц холбогдуулан төрийн алба хаасан хугацааны 4******* хувийн нэмэгдлийн зөрүү 9,0*******2,881 төгрөг, түүнээс тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 362,11******* төгрөг нөхөн төлүүлэх, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн зөрүү *******,431,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 1 дэх хэсэгт Цагдаагийн алба хаасан *******-10 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 10, 11-17 жилд албан тушаалын сарын үндсэн цалингийн 1*******, алба хаасан 18 ба түүнээс дээш жилд албан тушаалын сарын үндсэн цалинг 20 хувиар бодож олгоно гэж, мөн журмын 3 дахь хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж заасан,
Мөн Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/2******* дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам /код 924/-ын 924.*******.4 дэх хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно гэж заасан бөгөөд тухайлбал 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+1*******+20=4******* хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэж заасан. Миний бие төрийн тусгай албанд 24 жил ******* сар 21 өдөр, нэмэгдэл хоногоор 28 жил 2 сар 21 өдөр ажилласан тул Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 924.*******.4-т заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 4******* хувиар бодож авах эрх надад үүссэн байсан. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай тогтоол гарсан өдрөөс 2018 оны 10 сарын 1*******-ны өдрийг хүртэл 2******* хувийг нэмж бодож үзэхэд 9,0*******2,881 төгрөг болж байгаа ба Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх эрхзүйн үндэс үүсэж байна,
2014 оны 4 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийг хүртэлх дутуу төлөгдсөн Нийгмийн даатгалын шимтгэлийн 4 хувьд ногдох 362,11******* төгрөгийг Цагдаагийн газраар нөхөн төлүүлж, 1 удаагийн тэтгэмжид олгогдсон 36 сарын тэтгэмжийн зөрүү *******.431,729 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.
3.Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ хөдөлмөрийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэж маргаж байна.
4.Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч Б.Мыг Цын даргын 2003 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 243 дугаар тушаалаар 1999-2003 онд Цагдаагийн академийн Цагдаагийн ажил-Эрх зүй мэргэжлийн өдрийн ангийг төссөн тул цагдаагийн офицерын бүрэлдэхүүнд оруулан, дэслэгч цол олгож, мөн даргын 2003 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 690 дүгээр тушаалаар Б******* аймгийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгчөөр томилжээ.
Б.М нь тус цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгч, ахлах байцаагч, тасгийн даргаар тус тус ажиллаж байгаад Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/879 дугаар тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 11-1*******/
4.2 Нэхэмжлэгчийг Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд буюу 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын 99 дугаартай Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарч Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам, Цагдаагийн алба хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам-ыг тус тус баталсан байна.
Уг тогтоолын дагуу Цын даргын 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/2******* тоот Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын есдүгээр бүлэгт багтах журам батлах тухай тушаалаар ... Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /код 924/ журмыг баталсан байна. Энэхүү журмын код 924-ийн 924.*******.4-т Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо албан хаагчийн ажилласан жилийг нэмж тооцно. Тайлбар: 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+1*******+20=4******* хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох-оор зохицуулжээ.
Дээрх тогтоолын дагуу нэхэмжлэгч Б.Мд төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгоогүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
*******.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгүүдэд цагдаагийн алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх эрх хэмжээг Цын дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.9 дэх хэсэгт цагдаагийн алба хаагчийн цалин хөлс, нэмэгдэлийн талаар зохицуулсан байна. Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон төрийн тусгай алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, цагдаагийн мэргэжлийн зэргийн, эрдмийн зэрэг, цолны, хуульд заасан бусад дурдсан нэмэгдлээс бүрдэнэ гэж, 87.10-т Цагдаагийн байгууллагын алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийг Цын даргын тушаалаар томилж, чөлөөлсөн, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн ерөнхий газар нь төсвийн шууд захирагч болохын хувьд батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрх хэмжээг хэрэгжүүлэхээр байна.
6.Иймд нэхэмжлэгч Б.Мын төрийн алба хаасан хугацааны 4******* хувийн нэмэгдлийн зөрүү 9,0*******2,881 төгрөг, түүнээс тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 362,11******* төгрөг, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн зөрүү *******,431,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Б******* аймаг дахь Цагдаагийн газар хариуцах үүрэггүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлон нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/49 дүгээр зүйлийн 49.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг заасныг баримтлан Б******* аймгийн Ц холбогдуулан төрийн алба хаасан хугацааны 4******* хувийн нэмэгдлийн зөрүү 9,0*******2,881 /есөн сая тавин хоёр мянга найман зуун наян нэг/ төгрөг, түүнээс тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 362,11******* /гурван зуун жаран хоёр мянга нэг зуун арван тав/ төгрөг, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийн зөрүү *******,431,729 /таван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга долоон зуун хорин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,184 /хоёр зуун гучин хоёр мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН