Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2022/00494

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С*******гийн О******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М*******гийн Б******* ,

Хариуцагч: Ц*******ын Б*******  нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 5,440,000 /таван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2022/00458/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

 

Хариуцагч М.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* нь шүүх хуралдааны тов авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.О******* нь хариуцагч М.Б*******, Ц.Б******* нарт холбогдуулан 5,440,000 /таван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

С.О******* нь эхнэр Аын хамт 2005 оноос эхлэн НТОУХТөвийн өргөтгөл дээр хүнсний ногооны худалдаа эрхэлж, эхэлсэн.

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Барс худалдааны төв дээр Булган аймгийн Ингэтээс ирсэн М.Б*******, Ц.Б******* гэх эхнэр, нөхөр хоёр сонгино зарна гэхээр нь уулзаж сонгиныг үзэж байхад 1 шуудай сонгиноос 1-2 кг хоргодол гарна, хотод нэг хүн кг-ыг 1000 төгрөгөөр авахаар тохироод сонгиноо ачаад иртэл авахаа больчихлоо. Хэрвээ чи авах бол кг-ыг нь 800 төгрөгөөр, шуудай сонгино 28 кг-аар  гарна гээд нэг шуудайг 22,400 төгрөгөөр бодож, 240 ширхэг шуудайг нийт 5,200,000 төгрөгөөр тохироод гэртээ дагуулж ирэн эхнэр Аын 5013017742 тоот данснаас Б*******ийн 5280122249 дансруу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 5,200,000 төргөг шилжүүлсэн. /240 шуудай сонгино/

Авсан сонгиныхоо 120 шуудайг ах Мын хашаанд түр буулгасан. Үлдсэн 120 шуудайгаас 50 шуудайг БЗД-н 14 дүгээр хороо, Ө хотхонд байдаг граашид буулгаад үлдсэн 70 шуудайг өөрийн портер машинд ачсан.

Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн машин дээр ачсан 70 шуудай сонгиноос 45 шуудайг нь Нарантуул зах дээр ногоо зардаг хүмүүст зээлээр өгсөн. Гэтэл маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тухайн сонгино авсан хүмүүс чиний өгсөн сонгино их хэмжээтэй ялзарсан байна. Нэг шуудайнаас ялгалт хийж үзэхэд 10 кг эрүүл сонгино гарч байна буцаагаад ав гэж хэлсэн. Буцаасан сонгино шалгаж үзэхэд үнэн байсан. Буцаасан сонгиноо авч Ө хотхоныхоо граашид буулгасан.

Тэгээд сонгино зарсан эхнэр нөхөр хоёрыг хайж эхэлсэн. Сонгино ачиж ирсэн жолоочийг олж уулзан нөхөр болох Б*******ийн утасны дугаарыг 86212668 авч залгаад болсон явдлыг хэлэхэд би Заамарт ажилтай явна. Эхнэр хөдөө мал дээр байгаа хотод очих боломжгүй 200,000 төгрөг шилжүүлье хүн хөлсөлж аваад ялгуулчих гээд утасаа салгасан. Дахиад залгахад утасаа аваагүй. 200,000 төгрөгөө шилжүүлээгүй. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 9 дугаараас залгаад үзэж харж авчихаад юу гээд солиороод байгаа юм бэ? цагдаадаа өгвөл өг гээд утасаа салгасан. Эхнэр Б*******ийн дугаар 9 залгахад тийм хүн байхгүй гээд байсан.

Ингээд 2021 оны 11 сарын 23-ны өдөр БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан. Өргөдөлийг д/ч Энххүслэн шалгаж эхэлсэн. Байцаагчаас О******* миний хэрэг юу болж байна гэж асуухад: Хэд хэдэн удаа утсаар яриад дуудахад ирэхгүй байна гэсэн.

2021 оны 12 сарын 17-ны өдөр БЗД-ийн Прокурорын №6 тоот тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс тгалзсан ба өөрт учирсан хохирлоо иргэний шүүхээр нэхэмжлэл гарга гэсэн.

Энэ хооронд бүх 240 шуудай сонгино тэр хэвээр нь хадгалж байсан. Ө хотхоны СӨХ О*******эд танай сонгино хадгалж байгаа газраас ялзарсан муухай үнэр гараад байна гэж оршин суугчид гомдол гаргаад байна яаралтай нэг тийш нь болго гэсний дагуу муудаж, ялзарсан сонгиноо аваад мөн ах М нь энэ сонгино муудаад болохоо байлаа хурдан ав гээд утасдаад байсан. СХД-т байдаг найзындаа зөөж түр тавьсан. Хаягийг нь санахгүй байна.

2022 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хадгалж байсан сонгиноо шинжилгээнд О*******ийн эхнэр А өгсөн. Уг шинжилгээгээр хүнсэнд хэрэглэж болохгүй гэсэн дүгнэлт гарсан. Ингээд ялзарч муудсан сонгиноо түр хадгалуулж байсан найзаасаа 240 шуудай сонгиноо хаямаар байна яах уу? Миний зав болохгүй байна гэхэд найз нь эндэхийн хогны байцагчид яриад хэлье гэсэн. Найз Б- нь: О******* рүү яриад хогны байцаагчийг дагуулж ирээд үзүүлсэн чинь манай машинаар 2 зөөх юм байна нэг рес нь 120,000 төгрөг, нийт 240,000 төгрөг болохын байна яах уу гэсэн. О******* зөвшөөрөөд хаяулсан. Төлбөрийг бэлнээр өгсөн.

Иймд Б*******, Б******* нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дүгээр зүйлд зааснаар Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэсэн заалтыг зөрчиж биет байдлын доголдолтой буюу ялзарч муудсан сонгино зарсан байна.

Ингээд 254.1-д зааснаар Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдолыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардах эрхтэй гэсний дагуу Б*******, Б******* нараас сонгины төлбөр 5,200,000 төгрөг, сонгино хаяулсаны төлбөр 240,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 101,990 төгрөгийг тус тус гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Б*******, Ц.Б******* нар нь 2005 оноос хойш өдий хүртэл ногоо тарьж амьдрал ахуйдаа тус дэм болохоор ажиллаж хөдөлмөрлөсөөр ирсэн. Ам бүл зургаа 4 хүүхдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, хавар ногоо тарьж, намар нь хураан авдаг. Өнгөрсөн жил буюу 2021 онд 500 кг  сонгино авч тарьсан. Санхүүжилтээ банкнаас зээл авч тарьдаг. 2021 онд 3,500,000 төгрөг банкнаас, 5,000,000 төгрөгийг хувь хүнээс 10 хувийн хүүтэй зээл авч тарьсан. Тарьсан сонгиноо намар нь хурааж, хааж, савлаж хийдэг. 9 дүгээр сарын сүүлээр хурааж 10 дугаар сарын дунд үе хүртэл хааж байж савлаад, байшинд хийж байлгаж байгаад 11 сарын 16-ны өдөр Улаанбаар хот руу зарах болсон. Ингэхийн өмнө 11 дүгээр сарын 13, 14, 15 гээд 3 өдөр ялгасан. Ялгахдаа 5 хүн авч ажиллуулсан. Ялгаж дуусаад 11 дүгээр сарын 15-ны орой хүнээр яриулж, 300 ширхэг шуудайнаас ялгаад 240 ширхэг шуудай сонгино ачуулсан. Агуулсан машиндаа 1 сая төгрөгөөр хөлс өгөөд явсан. ...Барс зах орж зогсоод машиныхаа арын хаалгыг онгойлгож зогссон. Тэрүүгээр гуйж авах ганц нэг хүн гуйж уулзсан. Ганц хоёр хоногийн өмнө авсан гэсэн тэгээд барс зах дотор байж байхад С.О******* гэх хүн наагуур цаагуур яваад сонгино үзээд байсан. Би машин дотроо, нөхөр гадна байсан. Манай нөхөр ярьж хөөрөөд авах боломжтой гээд бүтээлгээ буулгаж тавиад байхаар би машинаасаа гараад яг юу болоод байгаа гэхэд нөхөр нэг авъя, нэг болъё гээд байх юм гэхээр нь би яг яаж наймаа хиймээр байна, чи өөрөө ханшаа хэлээд ав гэж хэлсэн. 1 шуудай сонгиноос 4 кг хасаад хоргодлоо хийгээд өөрөө үнэ ханшаа бодоод наймаа хийсэн. Ингээд наймаа тохирч Барс захаас хөдлөөд сонгино буулгах газар руу явсан. Хоёр хэсэг газар буулгаад тухайн үед ковидтой байсан тул грушик байхгүй гэхээр бид өөрсдөө грушик хийж буулгасан. ... Сонгины наймаа хийхдээ өөрөө үзэж харж авсны үндсэн дээр наймаа хийсэн. С.О******* хэрвээ грушик авсан бол нэг хүний 50,000 төгрөг гэвэл 3 хүн 150,000 төгрөг болно. Энэ мөнгийг хэмнэж бид өөрсдөө грушик хийж буулгасан. Өөрөө сонгино үзэж аваад буулгахдаа би ер нь ялгаж байгаад зарна гэж байсан. Ингээд бид сонгино буулгаж дуусаад данснаас данс руу мөнгөө өгөлцөж авалцсан. Манай сонгино 5,200,000 төгрөг биш 5,176,000 төгрөг болсон 176,000 төгрөгийг С.О******* хот хоорондоо машинаар зөөнө гээд суутгаад 5,000,000 төгрөг хийсэн. Ингэж наймаа хийж дуусаад бараг 1 жил болох гэж байхад нэхэмжлэл явуулсан. Наймаа хийж байхад миний хажууд шинжилгээ хийж сонгино аваагүй, хэзээ шинжилгээ хийснийг мэдэхгүй. Тухайн үед О******* нь сонгиноо яаж хадгалж, яаж байлгасныг би мэдэхгүй. Наймаа хийгээд буулгах, газар буулгаж өгөлцөж авалцсан болохоор энэ нэхэмжлэлээс тгалзаж байна. Наймаа хийхдээ О*******ээр өөрөөр нь ханш, хоргодол, зардлыг бодуулж, хот хооронд зөөх машины зардлыг хүртэл суутгаж наймаа хийсэн. ... Сонгины наймаа хийхдээ битүүгээр хийгээгүй, харж үзэж өөрийн биеэр авсан болохоор С.О*******ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхөөс тгалзаж байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 6 дугаартай прокурорын тогтоолын хуулбар, Ды Аын 2021 оны 11 сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 сарын 23-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар, С.О*******, Д.А нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Хог тээврийн баримт, Лаборорын сорилтын дүнгийн хуудас, гэрэл зургуудын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч С.О*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б*******, Ц.Б******* нарт холбогдох 5,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч М.Б*******, Ц.Б******* нараас худалдан авсан сонгино ялзарч муудсан байсан тул сонгины үнэ 5,200,000 төгрөг, сонгино хаяулсан төлбөр 240,000 төгрөг, нийт 5,440,000 төгрөгийг гаргуулж авна гэжээ.

3.Хариуцагч талаас нэхэмжлэгч өөрөө үзэж харж, үнэ ханшаа тохирч авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч С.О******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч М.Б*******, Ц.Б******* нараас 240 шуудай сонгиныг 1 шуудайг нь 22,400 төгрөгөөр тооцон худалдан авч, эхнэр Д.Аын данснаас хариуцагч Ц.Б*******ийн данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэгчид биед байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагч нарт эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч С.О*******, хариуцагч нарт сонгины үнийг төлсөн. Гэвч хариуцагч нарын шилжүүлсэн сонгиноос их хэмжээний ялзрал гарсны улмаас нэхэмжлэгч худалдан авсан сонгиноо зарж чадалгүй 5,440,000 төгрөгөөр хохирсон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шанд тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцсон.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “худадан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт ... тухайн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас зургаан сарын дотор доголдыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийн гаргах эрхтэй” гэжээ.

7.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардалаа төлүүлэх, гэрээ цуцлаад өөрт учирсан хохиролоо хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй боловч мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцэж байна.

Учир нь зохигчийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгчийн өмчлөлд худалдан авах гэрээний зүйл болох сонгино 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шилжсэн. Хариуцагч нарын худалдсан сонгино ялзарсан болохыг  нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс тгалзсан прокурорын тогтоолын хуулбараар тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2.1-д зааснаар хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн хөрөнгийг шилжүүлсэнээр үүсэж, мөн эд хөрөнгийг шинэ өмчлөгчид шилжүүлсэн гэж үздэг.

Нэхэмжлэгч маргааны зүйл болох сонгиныг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан байх тул энэ хугацаанаас хойш зургаан сарын дотор буюу хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дотор шүүхэд гаргах эрхтэй байсан.

Нэхэмжлэгч 2022 оны 6 дугаар сарын 3, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрүүдэд  хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авахаас тгалзсан. Нэхэмжлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна.

8.Нэхэмжлэгч гомдлын шаардлагаа цагдаагийн газар эхэлж гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарахгүй байна.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 101,990 /нэг зуун нэг мянга есөн зуун ер/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт зааснаар С.О*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б*******, Ц.Б******* нарт холбогдох 5,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,990 /нэг зуун нэг мянга есөн зуун ер/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ХИШИГДЭЛГЭР