| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 304/2025/0133/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/154 |
| Огноо | 2025-08-19 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/154
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч О.Мөнхтуяа,
шүүгдэгч Б.М*******, түүний өмгөөлөгч Г.Пүрэвдулам,
шүүгдэгч Ж.М*******, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М*******, Ж.М******* нарт холбогдох эрүүгийн 2515000280089 дугаартай, 304/2025/0133/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын М*******, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг Хялганат тосгоны Үйлдвэрийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, 26 настай, эрэгтэй,
Урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /РД:*******/.
Монгол Улсын иргэн, ******* овогт ийн М*******, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1962 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг Хялганат тосгоны тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1 ганцаараа амьдардаг, 63 настай, эрэгтэй,
Урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар 15-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/346 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, //.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.М******* нь Ж.М*******тай бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газраас хууль бусаар ойд 1.87 метр3 нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 789,777 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2,369,331 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.М******* нь Б.М*******тэй бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газраас хууль бусаар ойд 1.87 метр3 нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 789,777 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2,369,331 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515000280089 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.М******* нь Ж.М*******тай бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газраас хууль бусаар ойд 1.87 метр3 нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 789,777 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2,369,331 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,
Яллагдагч Ж.М******* нь Б.М*******тэй бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газраас хууль бусаар ойд 1.87 метр3 нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 789,777 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2,369,331 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М*******ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан:
1.Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 07-24 дэх тал/,
2.Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр модонд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 27-56 дахь тал/,
3.Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр цахилгаан моторт хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
4.Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гийн эзэмшлийн Галакси А14 /galaxy A14/ загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11 дүгээр хавтаст хэргийн 91-102 дахь тал/,
5.Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Айфоне 10 /iphone X/ загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 112-122 дахь тал/,
6.Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Ж.М*******ын Самсунг ноте9 /Samsung note9/ загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 64-75 дахь тал/,
7.Иргэний нэхэмжлэгч гийн өгсөн: “...Мод бэлтгэх журмыг зөрчиж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй мод бэлтгэсэн. ...Хуулийн дагуу шалгаад буруутай эсэх нь тогтоогдсон тохиолдолд Байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авхуулах, шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
8.Иргэний нэхэмжлэгч гийн өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай бэр дүүгийн нөхөр дүү Б.М******* надаас мод хөрөөдөх ажилтай байна гэж хэлээд миний эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн моторт цахилгаан хөрөөг гуйсан тэгэхээр нь би өгсөн. Би 2024 онд 250,000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн хэрэгцээнд ашиглаад жил болж байна. 2024 оны 02 дугаар сард худалдаж авсан. Одоогоор бол хуучирсан хөрөө байгаа юм. ...Би өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шар өнгийн моторт цахилгаан хөрөөг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 237-238 дахь тал/,
9.Гэрч ийн өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10 цагийн үед таньдаг дүү Б.М******* манай гэрт орж ирээд “модонд хамт яваад өгөөч” гэхээр нь хариуд “хэний ямар мод бэ?” гэж асуухад “Өндөр Мөнхөө ахын модонд явъя” гэж хэлээд Б.М******* Хялганат тосгоны уурын зуухны хажууд машин дотроо сууж байгаа Өндөр Мөнхөө ахын утас руу миний эзэмшлийн 99273550 дугаараас дугаар руу спикер дээр тавиад манай ах , бид гурав хамт машинд байхад залгаад “модондоо явлаа шүү, модны бичиг баримт гоожин нь хаана байгаа” талаар Өндөр Мөнхөөгөөс асуухад Өндөр Мөнхөө ах утсаар ярихдаа “модны бичиг баримт нь асуудалгүй юм байна” гэж бодоод хамт явсан. Тэгээд Б.М*******, манай ах бид ууланд очоод модоо бэлтгэсэн. ...Б.М******* нь манай гэрт ирээд “Өндөр Мөнхөө ах модонд яваад өгөөч гэж байна хамт явъя гээд явсан. Түүнээс биш би Өндөр Мөнхөө ахтай утсаар болон биеэр уулзаж явсан зүйл байхгүй. Би Б.М******* нь хамт модонд куришик буюу ачигчаар явсан. Нэг модонд явахдаа ах бид тус тусдаа 100.000 төгрөгийн хөлсөөр явахаар тохирч тухайн модонд явсан. ...Газар унасан нарс модыг Б.М******* нийт 26 ширхэг мод бэлтгэснээс 4 метрийн урттай 21 ширхэг, 1 метр 60 см-тэй 1 ширхэг, 2 метрийн урттай 3 ширхэг, 15 метр 70 см-тэй 1 ширхэг нийт 26 ширхэг нарс төрлийг модыг хөрөөдөж бэлтгэсэн. Газар унасан нарс төрлийн 4 метрээр тайрч бэлтгэсэн 26 ширхэг мод бэлтгээд ачиж байхад машины рамын дээд хэсэг нь хугарч тэгээд эргээд буулгасан. ...Миний хувьд цахилгаан хөрөө ашигласан зүйл байхгүй. Харин Б.М******* цахилгаан хөрөөгөөрөө мод хөрөөдөж бэлтгэсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дахь тал/,
Мөн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн “...Б.М******* өндөр мөнхөө ахаас “ах тэгээд модондоо явчих юм уу” гэж асуухад урдаас өндөр мөнхөө ах утсаар “яв яв бүх юм жин тан болсон, бичиг баримт нь байгаа” гэж хэлсэн. Тэгсэн тухайн мод бэлтгэх газар луу өндөр мөнхөө ах ингэж яваарай, тэгж яваарай гэж замыг утсаар ярьж байхдаа тодорхой зааж өгсөн. Тэгээд бид 3 тухайн заасан замаар явж очоод Б.М******* нь 5 ширхэг унианги мод хөрөөдөж бэлтгэсэн, мөн 1 ширхэг босоо нарс төрлийн мод бэлтгэсэн. ах бид хоёр ямар ч мод хөрөөдөж бэлтгэсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 219-220 дахь тал/,
10.Гэрч ийн өгсөн: “...Б.М******* Хялганат тосгоны уурын зуухны хажууд машин дотроо сууж байгаад Өндөр Мөнхөө ахын утас руу манай төрсөн дүү Б.Ган-Эрдэнийн эзэмшлийн 99273550 дугаараас дугаар руу залгаад “гарах гэж байна шүү, нөгөө хүндээ хэлээрэй” гэж хэлээд утсаа салгаад Б.М******* машинаа бариад манай дүү э бид гурав хамт Булган аймгийн сумын бүрэн 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цүүц” гэдэг газраас хойшоо яваад уулын ам руу явж ороод газарт унасан байсан 10 ширхэг унианга модыг Б.М******* хөрөөдөж нийт 26 ширхэг мод бэлтгэснээс 4 метрийн урттай 21 ширхэг, 1 метр 60 см-тэй 1 ширхэг, 2 метрийн урттай 3 ширхэг, 15 метр 70 см-тэй 1 ширхэг нарс төрлийг модыг хөрөөдөж бэлтгэж байхад сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Оюунгэрэл, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар ирж шалгаад тухайн бэлтгэж байсан модны зөвшөөрөл, бичиг баримтыг шалгах гэсэн боловч тухайн модны мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин нь байхгүй болохоор моднуудаа ачаад Хялганат тосгоны цагдаагийн тасгийн журмын хашаа руу явах гэтэл Зил-131 маркийн машины дээд талын ачааны хэсэг төмөр нь хугарсан байсан болохоор мод ачих боломжгүй гээд Хялганат тосгон руу мод ачаагүй хоосон буцсан. Тэгээд буцаж явахдаа машин барьж явсан Б.М******* миний төрсөн дүү ийн 99273550 дугаарын утсаар Өндөр Мөнхөө буюу М******* гэдэг ахын дугаарын утас руу залгаад Б.М******* машин барьж явсан болохоор спикер дээр тавиад “бид нар цагдаа, байцаагч нарт баригдсан одоо яах вэ” гэж асуухад өөдөөс нь “наад хүмүүс чинь юу ярих нь уу?. Ямар ч байсан машинаа Хялганатын цагдаа дээр аваачаад тавьчих” гэж хэлээд утсаа салгасан. Дараа нь бид нар Хялганат тосгоны цагдаагийн байрны хашаанд ирж машинаа тавьсан. Намайг гэртээ байхад Б.М******* ирж “Өндөр Мөнхөө ах модонд яваад өгөөч” гэсэн тэгэхээр би өөрийнхөө төрсөн ах Б.Ганхүрэлтэй хамт бид гурав хамт явсан. ...Миний хувьд цахилгаан хөрөө ашигласан зүйл байхгүй. Харин Б.М******* цахилгаан хөрөөгөөр мод хөрөөдөж бэлтгэсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дахь тал/,
Мөн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн “...5 ширхэг унианги мод, 1 ширхэг босоо модыг Б.М******* хөрөөдөж бэлтгэсэн. 1 ширхэг босоо модыг Б.М******* хөрөөдөж унагаж бэлтгэсэн. Харин э бид хоёр бол ямар нэгэн мод хөрөөдөж бэлтгэсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 222-223 дахь тал/,
11.Гэрч ы өгсөн: “...Өндөр Мөнхөө буюу Ж.М*******ыг танина ямар нэгэн төрөл садны харилцаа холбоо байхгүй. Манай гэрт ирээд манай нөхөр Б.Мөнх-Эрдэнийг “модонд яваад өгөөч” гээд л дандаа ирдэг болохоор нь таньдаг болсон. Өндөр Мөнхөө буюу Ж.М******* нь 2022 оноос хойш манай гэрт байнга ирдэг болсон. Тэгээд ирэх болгондоо манай нөхөр Б.М*******, баз хүргэн ах хоёрыг байнга л “модонд яваад өг” гээд байдаг. Манай гэр ахынхтай нэг хашаанд байдаг болохоор Өндөр Мөнхөө ах нь ирэхээрээ “модонд яваад өгөөч, тэгмээр байна, ингэмээр байна” гээд олон удаа ирж байсан. Тэр болгонд явдаггүй байсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын дундуураас ирээд бүр эрчимтэй “модонд яваад өг” гээд заримдаа загнаж үзнэ, аргадаж үзнэ, явахгүй гэхээр хар өглөөгүүр ирээд хэрүүл маргаан хийгээд хүүхдүүдийг маань унтуулдаггүй. Мөн 2024 оны намраас хойш олон удаа манайд ирж модонд явахыг шаардаж, загнаад байхаар нь манай нөхөр Б.М******* нь гөжүү зан нь хөдлөөд бүр огт явахгүй байсан. Тэгээд л дараа нь буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн оройн 21 цагийн үед манай гэрт ирээд “модонд яваад өг” гээд манай нөхөр Б.Мөнх-Эрдэнийг гэрээс дуудаж гаргаад гадаа л уулзаж ярилцаж байгаад яваад өгсөн. Тэгээд дараа нь Өндөр Мөнхөө ахыг явсны дараа манай нөхөр Б.М******* гэртээ орж ирээд ярихдаа “Намайг Мөнхөө ах модонд яваад өг гээд байх юм яах вэ” гэж байгаад орой нь унтсан. Маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө манай нөхөр Б.Мөнх-Эрдэнийн 80654576 дугаарын утас руу Өндөр Мөнхөө ах 08 цаг өнгөрч байхад зогсоо зайгүй дугаараас залгаад байсан. Тэгээд Б.М******* хэсэг утсаа авахгүй байж байснаа надад хэлэлгүй гэрээсээ гараад ахтай хамт машинтай гараад явсан. Тэгээд удалгүй эргээд ирэхдээ бэлнээр 300.000 төгрөг дандаа 20.000 төгрөгийн дэвсгэртээр бэлнээр авч ирсэн. Тэгээд хашаанд байсан машинаа галлаж асаагаад колонк руу яваад өгсөн. Тэгээд дараа нь гэрийнхээ хашаанд ирж машинаа тавиад гэртээ хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 08 цаг өнгөрч байхад манай нөхөр Б.М******* босоод машин тэргээ галлаж асаагаад явахдаа “би Өндөр Мөнхөө буюу Ж.М******* ахын модонд яваад ирье, цаадах чинь олон удаа модонд яваад өг гээд байх юм” гэж хэлээд явсан. Манай гэрийн ойролцоо байдаг бүх л хүмүүс мэддэг, тэгээд манай хашаанд амьдардаг Б.Батцэцэг эгч, ах хүүхдүүд нь гээд зөндөө л хүмүүс мэддэг, заримдаа ирээд “модонд яваад өг” гэхэд явахгүй гэж хэлээд Б.Батцэцэг эгчтэй хүртэл муудаад явдаг байсан. Өндөр Мөнхөө ах, тэгээд хойд талд байдаг манай баз хүргэн ах гийн аав, ээж дээр хүртэл ордог. Манай нөхөр Б.М******* нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өндөр Мөнхөө буюу Ж.М*******аас 300.000 төгрөг авч гэртээ ирээд бэлэн авсан гээд “Мөнхөө ахын яв гэсэн модонд явахаас энэ 300.000 төгрөгөөр бензин шатахуун хийгээд яв гэсэн, модонд яваад ирэхээр нь 500.000 төгрөг авахаар боллоо” гэж хэлсэн. Тэгээд гарч машинаа галлаж асаагаад колонк явж нөгөө 300.000 төгрөгтөө бензин хийж ирээд маргааш өглөө нь “уул руу модонд явлаа” гээд явсан. Өндөр Мөнхөө буюу Ж.М******* ах нь манай ирэх болгон доо “модонд яваад өг, модонд явахад ямар ч асуудалгүй, арыг нь би даана хүнтэй ярьчихсан байгаа” гээд л байдаг. Тэгээд “ийм ч хүн танина, тийм ч хүн танина” гээд “зоригтой модонд яваад ир л” гэж ярьдаг байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дахь тал/,
12.Гэрч ийн өгсөн: “...Өндөр Мөнхөө буюу Ж.М******* нь манай гэрт 2024 оны 12 дугаар сарын 31-ний орой ирээд явсан гэж манай хүүхдүүд намайг орой ажлаас ирэхэд хэлсэн. Тэгээд манай хашаанд байдаг дүү “Б.М*******тэй уулзахаар гэр лүү нь орсон” гэж манай охин хэлсэн. Тухайн үед нь манай нөхөр намайг ажлаас авах гээд явсан хойгуур дүү Б.М*******тэй уулзаад явсан байсан. Би бол юу ярьсныг нь мэдэхгүй. ...Өдөр, шөнөгүй ирнэ, манай нөхөр г байхад ч ирнэ, байхгүй үед ч ирнэ. Манай хадам аав, ээж хоёрынд хүртэл ордог. Би утас руу нь залгаад загнахаар сүүлдээ миний утсыг хүртэл блок хийгээд миний утсыг авахгүй болсон. Мөн Өндөр Мөнхөө буюу Ж.М******* нь манайд ирэхээр нь “модонд явуулахгүй” гэж хэлэхэд Өндөр Мөнхөө гээд ах манай гэрт ирж намайг хүртэл элдэв муу үгээр хэлж загнаж, харааж байгаад явдаг байсан. Өндөр Мөнхөө буюу Ж.М******* ах нь манайхаар ирэх болгон доо “модонд яваад өг, модонд явахад ямар ч асуудалгүй, арыг нь би даана хүнтэй ярьчихсан байгаа” гээд л байдаг. ...Манай нөхөр , дүү Б.М******* нарыг удаа дараалан ирж дарамталж модонд яваад өг. Манай гэрт ирээд манай хүүхдүүдийг хүртэл загнаж, зандраад гараад явдаг. Тэгээд гарч яваад хадам аав, ээж, манайд ард байдаг Цээгий ах, Хорлоо эгчийнхээр хүртэл орж айл хэсдэг тэр хүмүүс байнга манай хашаагаар ирж “модонд яваад өг” гэж ярьж явдгийг гэрчилнэ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дэх тал/,
13.Гэрч ын өгсөн: “...Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Идэр” шатахуун түгээх газарт 24 цагаар ээлжид гарч байх хугацаанд Хялганат тосгонд амьдардаг таньдаг дүү Б.М******* манай “Идэр” шатахуун түгээх газраас ирж Зил-131 загварын машинтай ирж АИ-92 төрлийн шатахууныг бэлнээр 300,000 төгрөгт 20 мянгатын дэвсгэртээр тооцоо хийж 120 литр шатахуун авч явсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
14.гийн гэрчээр өгсөн “...Өндөр Мөнхөө буюу М******* ах Б.Мөнх-Эрдэнийн гэрт байнга л ирж байдаг. Ирээд Б.М*******, манай дүү нарыг “модонд яваад өг” гээд явж байхтай нэг биш удаа таарч байсан. Заримдаа шөнө орой, өглөө эрт хүртэл Б.Мөнх-Эрдэнийн амьдардаг хашаанд явж байдаг. Заримдаа би Б.Мөнх-Эрдэнийн гэрт таарч мэндэлдэг. Мөн төрсөн дүү гийн гэрт хүртэл таарч мэнд мэдээд салж байсан удаа зөндөө байсан. Дараа нь асуухад “өндөр Мөнхөө ах модонд яваад өг гээд яриад явж байна” гэж ярьж л байсан. ...Миний харж байгаагаар өндөр Мөнхөө буюу М******* нь Б.М*******тэй харилцаа холбоотой. Гэрт нь байнга ирнэ, ийм тийм мессеж бичээд миний утас руу залгаад байна гээд Б.М******* ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
15.Гэрч гийн өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн үед гэртээ байж байхад Ж.М******* ах миний 99921402 дугаарын утас руу дугаарын утас руу залгаад “Б.Мөнх-Эрдэнийн утас руу зөндөө залгалаа, утсаа авахгүй юм, чи гэрт нь ороод хэлээд хамт модонд явах бензиний мөнгө ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Б.Мөнх-Эрдэнийн гэрт орж хэлээд бид хоёр хамт Өндөр Мөнхөө ахын гэр рүү миний машинтай хамт очоод манай хадам дүү Б.Мөнх- Эрдэнэ машинаас буугаад Өндөр Мөнхөө ахын гэрт ороод 10 гаран минут болоод гарч ирэхдээ гартаа бензиний мөнгө болох 20 мянгатын дэвсгэртээр 300.000 мянган төгрөг барьж гарч ирээд машин суугаад эргээд гэртээ харьсан. Тэгээд гэртээ орж хувцсаа солиод гадаа хашаанд байсан машиныг галлаж асаагаад Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулдаг "Идэр" шатахуун түгээх газар руу Б.М******* машинаа бариад нөгөө Өндөр Мөнхөө ахаас авсан “300,000 төгрөгөөрөө бензин авна” гэж яваад удалгүй “бензинээ хийгээд ирлээ” гээд ирсэн. Тэгээд тухайн өдрөө модонд яваагүй маргааш өглөө нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө Өндөр Мөнхөө ах миний 99921402 дугаарын утас руу залгаад Б.М******* уул руу модонд яваа юу гэж асуусан. Тэгээд асуухаар би “явах гэж байх шиг байна, машинаа галлаж байна” гэж хариу хэлсэн. Тэгээд Өндөр Мөнхөө ах хариуд нь надад “Б.Мөнх-Эрдэнийг хөдлөхдөө над руу залгаарай гэж хэлсэн” тэгэхээр нь би гэрээсээ гарч Б.М*******д хандаж “гарахдаа Өндөр Мөнхөө ах миний утас руу залгаарай гэж байна шүү” гэж хэлсэн. Тэгээд Б.М*******, Өндөр Мөнхөө ахын модонд явлаа гээд гарахдаа замаараа 2 хүн аваад гарна гээд явсан. Б.Мөнх-Эрдэнийн хувьд Өндөр Мөнхөө буюу Ж.М******* ахаас жаахан зугтаад байдаг. Учир нь Ж.М******* ах дандаа гэрт нь ирээд “уул руу модонд яваад өгөөч, хэрэгтэй байна” гээд өглөө, оройгүй л гэрт нь ирчихсэн байж байдаг. Тэгээд Б. М******* нь модонд нь явдаггүй болохоор уурлаад дарамтлаад байдаг. Мөн намайг хүртэл “модонд яваад өг” гээд бас шалж шаардаад байдаг. Би огт Өндөр Мөнхөө ахын модонд явж байгаагүй. Ер нь тэгээд Ж. М******* ах өнгөрсөн намраас л хойш над руу мессеж бичээд “модонд яваад өгөөч” гээд дарамталсан мессежнүүд над руу болон Б.Мөнх-Эрдэнийн утас бичдэг байсан. Тухайн мессежнүүд нь ч хүртэл байгаа. Би гаргаж өгч болно. Он, сар, цаг, минуттайгаа байгаа. Мөн Б.Мөнх-Эрдэнийн утас руу хүртэл “байнга залгаж, мессеж бичээд байна гээд л яриад байдаг байсан, хэцүү дарамттай юм аа” гэдэг. Тэгээд сая Б.М******* дээр 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдөр ирээд “чи ганц удаа модонд яваад өгөөч, тухай модны бичиг баримт нь асуудалгүй, яриа хөөрөөгөө хийсэн байгаа асуудалгүй” гэх зэргээр ярьж байгаад Б.Мөнх-Эрдэнийг модонд явуулсан. Сая сонсоод байхад би Б.Мөнх-Эрдэнийг модонд явуулаагүй гэж ярьж байна лээ. Надад Өндөр Мөнхөө буюу Ж.М*******ын бүх бичсэн мессежнүүд нь байгаа. Мөн манай эхнэр ийг хүртэл “архи уудаг нарснаас гарч ирж байсан” гэж гэр бүлийн дунд хүртэл хэрүүл, маргаан гаргаж байсан тэр мессеж нь ч байгаа. Өндөр Мөнхөө буюу Ж.М******* нь байнга л манай гэрт хүртэл ирж “модонд явах хэрэгтэй байна, ачих машин ирж байгаа” гээд л янз бүрийн мессеж над руу бичдэг би огт хариу бичдэггүй. Тэгээд өөрөө л янз бүрийн мессеж бичээд л байдаг тэр болгон нь надад баримттайгаар байгаа. Нэмж ярих зүйл байна. Өндөр Мөнхөө буюу Ж.М******* ах Б.Мөнх-Эрдэнийг модонд явуулж баригдсанаас хойш миний 99921402 дугаарын утас руу 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 23 минутад “Наадах чинь хөдөө яваад ирээгүй юм байна утас нь холбогдохгүй арай алаад хаячихгүй байлгүй”, “Ирээд зохицуулах байлгүй дээ, хүнээс юм авчихаад хаяна гэж байхгүй байлгүй”, “Хуурай юм чинь гайгүй биз” гэсэн мессеж бичсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86-88 дахь тал/,
16.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн ОРХ-911418 дугаартай “...бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 80,000 төгрөг” гэсэн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 130-136 дэх тал/,
17.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0325/984 дугаартай “...1 ширхэг ургаа нарс модноос бэлтгэсэн 3 ширхэг нь 438,765х1,8=789,777 төгрөг, ... Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг ... ургаа 1 ширхэг нарс модноос бэлтгэсэн 4 метрийн урттай 3 ширхэг модонд тооцоход 789,777 төгрөг х 3 = 2,369,331 төгрөг байна. ...Мөрдөгчийн тогтоолд дурдагдсан хууль бусаар нарс мод бэлтгэсэн гэх хэргийн газрын үзлэгээр авагдсан N49° 46.782', E104°28.421' цэг солбилцол нь Булган аймгийн сумын 4 дүгээр баг Зэд Хантай Бүтээлийн нурууны Дархан цаазат газарт хамаарахгүй байна. ...Булган аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг “” гэдэг газар нь газар нутгийн байршлын хувьд төлбөрийн 3 дугаар мужлалд хамаарна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 146-154 дэх тал/,
18.Булган аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/145 дугаартай “...солбилцол N49°46.783’, E104°28.421’ нь Булган аймаг, сум, Аар 4 дүгээр баг, Ойн сан бүхий нутаг дэвсгэрт хамаарч байна. ...” гэсэн албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал/,
19.“Мобиком корпораци” ХХК-ний 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4/911 дугаартай “... дугаарын эзэмшигчийн мэдээлэл, 2024.11.01-2025.02.03-ны хоорондох хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг хавсралтаар хүргүүлэв. ...” гэсэн албан бичиг, түүний хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 178-196 дахь тал/,
20.Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Ж.М*******ын дугаарын утаснаас гадагшаа дуудлага хийсэн ярианы жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 197-202 дахь тал/,
21.гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 49-53 дэх тал/,
22.“Мобиком корпораци” ХХК-ний 2025 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 4/2442 дугаартай “...99273550 дугаарын эзэмшигчийн мэдээлэл, 2025.01.01-2025.01.02-ны хоорондох хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг хавсралтаар хүргүүлэв. ...” гэсэн албан бичиг, түүний хавсралт /2 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал/,
23.Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ийн 99273550 дугаарын утаснаас гадагшаа дуудлага хийсэн ярианы жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 77-78 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Б.М******* нь Ж.М*******тай бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газраас хууль бусаар ойд 1.87 метр3 нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 789,777 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2,369,331 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.М******* нь Б.М*******тэй бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газраас хууль бусаар ойд 1.87 метр3 нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль орчинд 789,777 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2,369,331 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн нотолсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, засварласан, хуурамч хүчингүй гэрээ эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан байна.
Мөн хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум, дүүргийн ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр төрлийн ойгоос мод бэлтгэхийг ойлгохоор хуульчлан зохицуулжээ.
Шүүгдэгч Ж.М*******, Б.М******* нар нь бүлэглэн эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх зөвшөөрөл авалгүйгээр улсын ойн сан бүхий газарт халдаж тайрч бэлтгэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Ж.М*******, Б.М******* нар нь санаа, зорилгоороо нэгдэн бүлэглэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтанд заасан зөвшөөрөлгүйгээр бүлэглэж, ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.М*******, Б.М******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр бүлэглэж хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Шүүгдэгч Б.М*******, Ж.М******* нарын үйлдлийн улмаас байгаль орчинд 789,777 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2,369,331 төгрөгийн шууд бус хохирол учирсан болох нь тогтоогдсон.
2.369.331 төгрөгийг шүүгдэгч тус бүрд хувь тэнцүүлэн тус бүр 1.184.665 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.М******* Б.М******* нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.М*******ын хувьд 1 дүгээр хавтаст хэргийн 158, 160- дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.М******* нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг Хялганат тосгоны тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1 ганцаараа амьдардаг, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хувьд 1 дүгээр хавтаст хэргийн 166, 168-173дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М******* нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг Хялганат тосгоны Үйлдвэрийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн болон хөрөнгө орлогын байдал тус тус тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Э.М*******, Ж.М******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялын саналыг,
Шүүгдэгч Ж.М******* нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 346 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн байх ба 10 сар 23 хоногийн үлдэгдэлтэй байгаа болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн ялын тооцооны хуудсаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө нь шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоногийг хугацааг нэмж тооцон 1 жил 10 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан байна.
Шүүгдэгч Ж.М*******ын өмгөөлөгч Э.Цэнгүүн: Ж.М*******ын хувьд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүл мэндийн байдал, насны байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Шүүх эрх хэмжээний хувьд зорчих эрхийг хязгаарлах ялын жилийг тогтоож, өмнө шийтгүүлсэн 10 сар 23 хоногийг нэмж нэгтгэж ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Г.Пүрэдулам: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг байгаа. Шүүгдэгч Б.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах нөхцөл байдлыг харгалзаж үзээч гэж хүсэж байна. Гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Өөртөө дүгнэлт хийж гэмшиж байгаа. Ажил төрлийн хувьд ганцаараа ажил хийдэг. Гэр бүлийн хувьд бага насны 4 хүүхэдтэй юм байна. Шүүгдэгч Б.М******* гэр бүлээ авч явдаг байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус шүүхэд гаргасан.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Б.М*******, Ж.М******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.М*******ын урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/346 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоногийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар тогтоов.
Шүүх шүүгдэгч Б.М*******, Ж.М******* нарыг Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 3 ширхэг буюу 1.87 метр куб шинэс модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан 80,000 /наян мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн, Хятад бичиглэлтэй, шар өнгөтэй, зүүн талдаа улаан ягаан өнгөтэй маниултай, баруун талдаа шар хамгаалалттай, дээд талдаа улаан өнгийн тагтай, моторт цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.М*******, Ж.М******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын М*******, ******* овогт ийн М******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М*******, Ж.М******* нарыг тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан урьд шүүгдэгч Ж.М*******ад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/346 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоногийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******, Ж.М******* нарыг оршин суугаа газраас буюу Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******, Ж.М******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих талаар сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М*******, Ж.М******* нараас байгаль экологид учруулсан хохирол 2.369.331 /хоёр сая гурван зуун жаран есөн мянга гурван зуун гучин нэгэн/ төгрөгийг тус бүр хувь тэнцүүлэн / 1.184.665/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
6.Энэ хэрэгт шүүгдэгч Б.М*******, Ж.М******* нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М*******, Ж.М******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Б.М*******, Ж.М******* нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 3 ширхэг буюу 1.87 метр куб шинэс модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80,000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10.Шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ