Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/156

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Мөнхтуяа,

хохирогч Б.*******,

шүүгдэгч Г.А******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А*******д холбогдох эрүүгийн 2515000450105 дугаартай, 304/2025/0152/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн А*******, Булган аймгийн ******* суманд 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын Сүүж 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг,

урьд Сонгино-Хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 493 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 42 настай, эрэгтэй, /*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.А******* нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн  ******* сумын Сүүж 4 дүгээр багт иргэн Ж.*******ийн гэрт, Ж.*******ийг өмөөрч, хохирогч Б.*******ын нүүрэн тус газарт  цохисон үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын биед “хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2515000450105 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.А******* нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн  ******* сумын Сүүж 4 дүгээр багт иргэн Ж.*******ийн гэрт, Ж.*******ийг өмөөрч, хохирогч Б.*******ын нүүрэн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд “хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аны өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ын өгсөн: 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр *******ийн гэрт орсон. ******* намайг хөөгөөд байсан. Би гарахгүй байж байсан ******* надтай ноцолдоод байж байгаад салсан. Тэгээд А******* над руу ирээд ахтай муудалцлаа гээд нүүр лүү цохиод хамрын цус гараад гэрээс гараад эмнэлэгт үзүүлсэн чинь хамар чинь хугарсан байна гэсэн. Тэгээд Улаанбаатар хот явж үзүүлсэн. Баримтаар 961,420 төгрөгийг нэхэмжилж байгаа. Улаанбаатар хот руу явсан, Булган аймаг руу ирсэн 200,000 төгрөг нийт 1.161.420 төгрөгийг  нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.*******ын өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн ******* сумын төв Наран хороонд манай гэрийн арын гудамжинд байдаг танил ******* гэдэг айлд 15 цагийн үед орсон юм. Намайг *******ийн гэрт ороход Д.Ганбаатар, Ж.*******, Г.А*******, ******* гэдэг 4 залуу дундаа нэг шил архи тавьчихсан сууж байсан. Тэгсэн Ж.******* намайг гэрээсээ гар зайл гээд хөөхөөр нь би *******т чи яахаараа намайг хөөгөөд байгаа юм бэ? би зүгээр орж ирж байхад гэж хэлсэн. Тэгээд ******* бид хоёр барьцалдаж авсан чинь Г.А******* чи ахыг дээрэлхлээ гэж над руу дайраад миний толгой дээр дарж аваад миний нүүр рүү 3-4 удаа цохисон чинь миний хамраас цус гарсан.Тэгээд Х.Бор, Д.Ганбаатар, Ж.******* гурав Г.Аныг боль гээд надаас салгасан. Би тэдний гэрээс гараад дэлгүүрийн үүдэнд Эрдэнэтуяа гэдэг эмэгтэй машинтайгаа явж байхаар нь эмнэлэг хүргээд өг гээд сумын эмнэлэгт ирээд үзүүлсэн чинь эмч миний хамрыг хугарчихсан байна та яаралтай хот яв гэж хэлсэн. Тэгээд би хот руу явсан. Хотод гэмтлийн эмнэлэгт очоод зураг авахуулаад үзүүлсэн чинь миний хамар хугарчихсан байсан. Би Улаанбаатар хотоос 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирснээсээ хойш Г.Аныг надтай уулзаад миний эмчилгээний мөнгийг өгчих байх гэсэн боловч одоо болтол миний хохирлыг барагдуулахгүй надаас уучлалт гуйхгүй байсан учраас би энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлье гэж хандаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,

4.Хохирогч Б.*******ын 2 дах удаагийн өгсөн: “...надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй би Г.А******* дүүд ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй учраас сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

5. Гэрч *******ы өгсөн: “.. Би 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн үед Булган аймгийн ******* сумын төвд Ж.******* ахын хашаанд Монхор гэдэг танил залуугийн хамт Монхорын машинтай очиж хашаанд хогыг нь ачаад байж байтал сумын танил Б.******* ах гэрт орсон чинь намайг хөөгөөд байна гээд ярьчихсан ирсэн. Тэгээд надтай юм ярилгүй Ж.******* ахын гэрт яваад орсон. Би ******* ахын хашааны хогыг нь машинд ачиж дуусгаад 30 гаран минутын дараа Б.******* ахын араас ******* ахын гэрт нь ортол ширээ сандал дээш харчихсан тотгоны унь нь хугарчихсан Б.*******, Ж.******* ах хоёр хоорондоо маргалдчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 26-29 дэх тал/,

6. Гэрч Д.*******ын өгсөн: “...Намайг Булган аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр жижүүр эмчийн ээлжтэй байх хугацаанд 15 цаг 10 минутад тус сумын иргэн Б.******* нь хүнд зодуулсан гээд эмнэлэг дээр ирсэн байна гэж манай эмнэлгийн сувилагч Нарангэрэл утсаар танилцуулахаар нь би эмнэлэг дээр ирж Б.*******ын биед үзлэг хийсэн. Үзлэгээр хамрын яс хугарсан, хамраас цус гараад хатчихсан, хамар, дух хамрын хэсэг хөхөрч хавдсан байдалтай, амин үзүүлэлт хэвийн, цус алдалтын шинжгүй, биеийн бусад өөр ямар нэгэн гэмтэл, шархгүй байсан учраас өвчин намдаах тариа хийж Улаанбаатар хот руу Гэмтэл согог Судлалын Үндэсний төвд нүүрний ясны зураг авхуулах шаардлагатай гэж илгээсэн. Би Б.*******аас хаана хэнд зодуулсан талаар нь асуухад 20-30 минутын өмнө Ж.*******ийн гэрт шар Баганаа миний хамар руу цохиод хамар гэмтээчихсэн хамар өвдөөд байна гэж хэлсэн. Б.******* нь тухайн өдөртөө Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хувийн эмнэлэг дээр зураг авахуулаад 2-3 хоногийн дараа суманд ирээд надтай ирж уулзаж эмнэлгийн бичгээ үзүүлэхэд Б.*******ыг хамрын ясны хугарал гэсэн оноштой байсан .....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

7.Гэрч ийн өгсөн: “...Батмөнхийн ******* ах 2025 оны 01 сарын дундуур манай эрүүл мэндийн төвд зодуулчихлаа гэж дуудлага өгөөд манай эрүүл мэндийн төвийн багийн эмч ******* эмч үзэж гэмтлийн эмнэлэгт үзүүл зураг авахуул гээд зөвлөгөө өгөөд явуулсан гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

8.Гэрч Ж.*******ийн өгсөн: “ .... Би сумын танил *******, Г.А*******, Д.Ганбаатар, бид нарыг 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай гэрт 1 шил архи уугаад байж байтал гаднаас Б.******* согтуу ороод ирсэн. Тэгэхээр нь чи манай гэрээс яв гар зайл гэж хэлсэн юм үүнээс болоод Б.******* бид хоёр хоорондоо маргалдсан чинь намайг заамдаж барьж аваад миний унтдаг орон дээр дарж аваад шанаа руу гараараа цохих гэсэн А******* дүү дундуур ороод салгасан. Тэр үед ноцолдож байхад гэрийн ширээ сандал хөлд өртөж дээш харсан бас тотгоны унь унасан. Тэгээд Г.А*******, Б.*******ыг гэрээс гаргасан санагдаж байна. Тэр үед Б.*******ын хамраас цус гарсан байсан би *******ыг цохиж гар хүрч чадаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

9.Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх дүрс оношилгооны шинжилгээний лабораторийн эрхлэгч ахлах шинжээч эмч цагдаагийн хошууч С.ийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б.*******ын биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамар ясны хугарлыг засаж таславч мурийлтыг тэгшлэх мэс ажилбар, хамрын зөөлөн эдийн няцрал 2 хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр гэмтэл, гэмтэл учирсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-1 зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн  талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Г.А******* нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн  ******* сумын Сүүж 4 дүгээр багт иргэн Ж.*******ийн гэрт Ж.*******ийг өмөөрөх шалтгаанаар  хохирогч Б.*******ын нүүрэн тус газарт  цохиж Б.*******ын эрүүл мэндэд  “хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол  учирсан нь тогтоогдсон бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Анын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Анын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Г.А******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.Анын бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх  эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн  шүүгдэгч Г.Аныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Г.Анын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас баримтаар 961.420 төгрөг шүүхийн хэлэлцүүлэгт шатахууны зардалд 200.000 төгрөг нийт 1.161.420 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүгдэгч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүгдэгч Г.А*******ас 1.161.420 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******т олгохоор шийдвэрлэв.

 Иргэний нэхэмжлэгч Б.Чулуунчимэгийн нэхэмжилсэн 244.292 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлж барагдуулсан тухай баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн болохыг тэмдэглэе.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Аныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Г.Аныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг,  

Шүүгдэгч Г.А******* нь тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Хавтаст хэргийн 138-147 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.А******* нь Булган аймгийн ******* сумын Сүүж 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн Аныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аныг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу  тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Г.А******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Г.А*******ас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А*******ас 1.161.420 /нэг сая нэг зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн ******* сум, 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Батмөнхийн ******* /РД:ГД62122475/-д олгосугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ