Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/80

 

 

2025 оны 05 сарын 12-ны өдөр                            Дугаар 2025/ШЦТ/80                                             ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Арсланбаатар,

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Нармандах.

            Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

 

         Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 1.53 хувийн согтолтын зэрэгтэй Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг болох ******* сумаас Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 15 дахь километрт ******* улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж ******* жолоодож явсан ******* улсын дугаартай “Тоёота румион” маркийн тээврийн хэрэгслийн ар хэсэгт мөргөж зам тээврийн осол гарган, хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 12 дугаар сарын 01-ний орой 17 цаг 30 минутын орчимд машин мөргөж аваар осол гаргасан. Аймгаас 15 километрт осол гаргасан гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би нөхрийн хамт 2024 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн тоёота румион маркийн ******* улсын дугаартай автомашиныг эхлээд манай нөхөр жолоодож яваад сумаас нааш би жолоодож ирсэн. Тэгээд аймгаас зүүн тийш 15 километр зайд оройн 17 цаг 30 минутын үед би 40-50 километр цагийн хурдтай явж байтал гэнэт араас машин мөргөөд миний машин шарваж эргээд замын нөгөө тал руу ороод шороон дээр гараад зогссон. Тэгээд бууж чадахгүй, хөдөлж чадахгүй байж байтал эмнэлгийн машин ирж эмч нар намайг машинаас буулгаж эмнэлэг рүү авч яваад үзүүлсэн чинь миний нуруу хугарсан байна яаралтайгаар хот руу яв гэсэн. Би тухайн үед шулуун замаар 40-50 км/ц хурдтай л явж байсан. Ямар нэг зогсолт хийгээгүй, чигээрээ явж байхад тэр машины жолооч араас ирээд мөргөсөн. Тэр жолоочийг цагдаа шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж байсан. Цагдаа намайг эмнэлэгт ирэхэд драгер үлээлгэж шалгасан. Би архи дарс уугаагүй эрүүл байсан. Би Улаанбаатар хотод Гранд мед эмнэлэгт үзүүлэхэд 1, 4-р нуруу хугарсан гэмтэл учирсан байсныг хагалгаанд орсон. Баяа гэдэг хүн нь миний эмчилгээний төлбөр, машинд учирсан эвдрэлийн засвар гээд гарсан бүх зардлыг төлж барагдуулсан. Нийт 20 орчим сая болсон байх би нарийн тоог санахгүй байна. Одоо миний зүгээс ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

 

        Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ******* улсын дугаартай приүс маркийн автомашиныг манай хадам аав Баяа 2024 онд худалдан авсан. Ингэхдээ тухайн үед аав эзгүй байсан ба зарсан хүн нь хурдан шилжүүлж ав гэсэн болохоор аймагт байснаараа би өөрийнхөө нэр дээрээ шилжүүлж авсан байсан юм. Энэ машин одоо миний нэр дээр байгаа юм. Энэ машиныг манай хадам аав Баяа өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан болохоор надад хамаагүй юм. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. / хавтаст хэргийн 41 дэх тал/

        Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би эхнэр ******* хамт 2024 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед Улаанбаатар хотоос ******* сум руу өөрийн эзэмшлийн тоёота Rumion маркийн ******* улсын дугаартай автомашинаар явж байсан юм. Би Улаанбаатар хотоос сум ортол машинаа жолоодож яваад сумаас наашаа манай эхнэр Гантулга машинаа жолоодож яваад аймгаас зүүн тийш 15 км орчимд явж байхад гэнэт түс тас гэсэн чимээ гараад машин шарваж дайвалзаад замын хажуу руу зүүн гар тийш эргээд зогссон тэгээд би буугаад харсан чинь араас машин мөргөчихсөн байсан тэгээд эмнэлгийн түргэний машин ирэхээр нь би эхнэрээ аваад эмнэлэг рүү очиж эмчид үзүүлсэн тэгэхэд Гантулгын нуруу хугарсан байсан. / хавтаст хэргийн 43-44 дэх тал/

 

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би болсон хэргийн талаар өмнөх мэдүүлэгт дэлгэрэнгүй мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй. /хавтаст хэргийн 71 дэх тал/

 

           Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ******* биед бүсэлхийн 1, 4-р нугалмын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон хугацаанд учирсан байх боломжтой, уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна, ******* биед үүссэн гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. /хавтаст хэргийн 49-50 дахь тал/

            Өмнөговь аймгийн Цагдаагийн газар замын цагдаагийн тасаг шинжээч, цагдаагийн ахмад Ч.Мөнх-Эрдэнийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтэд: “Хариулт-1.Хавтаст хэрэгт авагдсан осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /гэрэл зураг оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар ******* улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд). эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд. тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино; 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно; гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

           Хариулт-2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* улсын дугаартай Toyota RUMION маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдохгүй байна.

          Хариулт-3.Хавтаст хэрэгт авагдсан ******* улсын дугаартай Toyota Prius маркийн автомашины жолооч *******гийн мэдүүлгээр уг тээврийн хэрэгсэл 80-аас дээш км/ц хурдтай, ******* улсын дугаартай Toyota RUMION маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* мэдүүлгээр уг тээврийн хэрэгсэл 40-50 км/ц хурдтай явсан гэх мэдүүлгээс бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тээврийн хэрэгслүүдийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.

          Хариулт-4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.2 "Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно" гэж зааснаар хэний буруутайг тогтоох боломжгүй. Харин 02-66 ЭМЕ улсын дугаартай Тoyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино; 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно; гэсэн заалтуудыг зөрчсөн нь уг осол гарахад нөлөөлсөн байна.” гэжээ. /хавтаст хэргийн 55-56 дахь тал/

 

           “Хас үнэлгээ” ХХК -ны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай авто машин техникийн үнэлгээний дүгнэлтэд “үнэлгээгээр тогтоогдсон дүн 5,651,000 төгрөг” гэжээ. /хавтаст хэргийн 84-85 дахь тал/

“Загсүүжин говь” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24/03 дугаартай toyota rumion маркийн ******* улсын дугаартай авто машинд гарсан гэмтлүүдийг тодорхойлсон оношилгооны хуудас /хавтаст хэргийн 86 дахь тал/

          Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 20 дахь тал/

          Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-26  дахь тал/

 

  Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд *******г драгер багаж ашиглан согтуурлыг шалгахад 1,53 хувийн согтууралтай байсан гэжээ. /хавтаст хэргийн 27 дахь тал/

           Согтуурлыг баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28 дахь тал/

           Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 29 дэх тал/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэлгүй” /хавтаст хэргийн 72 дахь тал/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/

            Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 75 дахь тал/

            Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/

            Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/

            Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 79 дэх тал/

            Хохирол төлбөрийн талаарх баримт /хавтаст хэргийн 83 дахь тал/

            Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгө даатгалын үнэлгээний дүгнэлтэд: “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 5,651,000 төгрөг” /хавтаст хэргийн 85 дахь тал/

Оношлогооны хуудас /хавтаст хэргийн 86 дахь тал/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэгийн 67 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 1.53 хувийн согтолтын зэрэгтэй Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг болох ******* сумаас Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 15 дахь километрт ******* улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж ******* жолоодож явсан ******* улсын дугаартай “Тоёота румион” маркийн тээврийн хэрэгслийн ар хэсэгт мөргөж зам тээврийн осол гарган, хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, гэрч А.Саруулбямбын мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/, гэрч гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн Шүүх Шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Ч.Мөнх-Эрдэнийн 2025 оны 02 дугаар сарын 18-н өдрийн 35 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай автомашин техникийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,  “Загсүүжин говь” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24/03 дугаартай toyota rumion маркийн ******* улсын дугаартай авто машинд гарсан гэмтлүүдийг тодорхойлсон оношилгооны хуудас /хавтаст хэргийн 86 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

             “Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 хувь түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 түүнээс дээш промиль (%) илэрснийг, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

 

Шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь ““Жолоочийн лавлагаанд: Жолооны үнэмлэхийн төлөв хүчинтэй В С ангилалтай” /хавтаст хэргийн 75 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******гийн согтолтын зэрэг 1.53 хувьтай гарсан байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэснээр шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь “Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Ч.Мөнх-Эрдэнийн 2025 оны 02 дугаар сарын 18-н өдрийн 35 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай автомашин техникийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь “Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Баярхүүгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт”-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан.

 Шүүгдэгч ******* нь тус гэмт хэрэг үйлдэгдэх үед ******* улсын дугаартай “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул жолооч гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн тухайд:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч д 22,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч *******: “...Нийт 20 орчим сая болсон байх би нарийн тоог санахгүй байна. Одоо миний зүгээс ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй” /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт  хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

   Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны, мөн гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, авто тээврийн журмын эсрэг гэмт хэргийг үйлдэгдсэн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрх хязгаарлах ялыг Өмнөговь аймгийн сумын нутаг дэвсгэрээр хязгаарлах санал, дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн зүгээс зорчих эрх хязгаарлах ялыг санал болгож байна. *******гийн хувьд Өмнөговь аймгийн суманд малчин ажилтай шимт малаа таван төрлөөр нь маллаж өсгөж үржүүлдэг хүн байгаа.  Тэгэхээр сумаас гарах боломжгүйгээр зорчих эрхээ хязгаарлуулсан тохиолдолд малаа маллах өөрийнхөө үндсэн ажлыг эрхлэх боломжгүй болох нөхцөл байдал бий болж байна. Тийм ийм учраас түүний цаашдаа ажил хөдөлмөрөө эрхлэх  ашиг орлогоо олох нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, мөн түүний хувийн байдлыг харгалзаж үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч ******* тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэх тайлбар, дүгнэлт тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

6. Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч д 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч *******  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ