Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2021/00059/И |
Дугаар | 189/ШШ2022/00007 |
Огноо | 2022-02-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 189/ШШ2022/00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, Боржигон овогт *******ын ******* /РД:*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Боржигон овогт *******ийн *******ы /РД:/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: , тоотод оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох
Байрны урьдчилгаа 12,000,000 төгрөг, 2 хүний барилгын ажлын хөлс 2,300,000 төгрөг, нийт 14,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь хариуцагч М.од холбогдуулан байрны урьдчилгаа 12,000,000 төгрөг, ажлын хөлс 5,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нийт 14,300,000 төгрөг болгож багасгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ М. хувийн орон сууцтай болгоё гэж амаар тохиролцож урьдчилгаанд 12,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, дэлгүүр хамтран ажиллуулж наймаа хийе гээд М.*******, нөхөр , Б. нөхрийн хамт 2021 оны зуны 3-4 сар 8х10 хэмжээтэй байшинг барьж, тэдний хувийн хашаанд 3 сар байрлаж, барилга нь 10 сард ашиглалтад орж, нээлтээ хийсэн. Дэлгүүрээ ажиллуулж эхлээд 1,500,000 төгрөгийн түрээс төл гэснээр үйл ажиллагааг зогсоож, хүлээлгэн өгсөн. Тэгээд та нар ажлын хөлс 5 сая төгрөг, байрны 12 сая төгрөгийг өгнө үү гэхэд шүүхээр яваад ав гэсэн. М.ын ХААН банкны тоот дансанд 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 8,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг, 8 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийг, нийт 12,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн. Тухайн байр М.ын эхнэрийн эзэмшлийн байр бөгөөд одоо бусдад зарсан. Тухайн дэлгүүрийг барьсан ажлын хөлс нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь гэр бүлийн хамт Н.*******чимэгийн эзэмшлийн байранд 3 сар амьдарсан. М.оос байрны урьдчилгаанд өгсөн 12,000,000 төгрөг, барилгын ажлын хөлс 3,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгөөс 3 сарын байрны түрээсийн төлбөр 700,000 төгрөгийг хасаад нийт 14,300,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч байрны урьдчилгаа 12,000,000 төгрөгийг өгөхийн тулд өөрт байсан эд зүйлүүдээ ломбардад тавьсан, сар бүр хүү төлдөг гэж тайлбарлана.
Хариуцагч М. хариу тайлбартаа М.******* нь 2021 оны 7 дугаар сарын эхээр эхнэр Н.*******чимэгийн эзэмшлийн тоот байрыг худалдаж авахаар тохиролцож, уг байранд 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 сар амьдарсан. Энэ хугацаанд миний данс руу 3 удаа мөнгө орж ирсэн. Эхнэр надад М.******* бид хоёрын хооронд алтны наймааны нийт 15,899,100 төгрөгийн тооцоо байгаа гэж хэлсэн.
Мөн М.*******, нөхөр н. нар 2021 оны 8 дугаар сарын эхээр дэлгүүр барих санал гаргаснаар би Хөвсгөлөөс 8х8 хэмжээтэй торхыг 8,500,000 төгрөгөөр захиалж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс барилгын ажлаа эхлүүлж дуусгасан. М.*******ийн нөхөр н. болон Б.ын нөхөр Уугий нарт ажлын хөлс 1,500,000 төгрөг өгсөн, дэлгүүрээ 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нээсэн боловч М.******* 10 хоног ажиллаад дахиж ажиллаагүй.
Би М.*******тэй байр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, амаар тохиролцоогүй. Миний дансанд байрны урьдчилгаа гэж 12,000,000 төгрөг орсон эсэхийг мэдээгүй. Мөн дэлгүүрийг М.*******, нөхөр н. нарын хүсэлтээр би хөрөнгө мөнгө гаргаж, дэлгүүрийг тэр 2-оос гадна хорих ангийн хоригдлууд авчирч дуусгасан гэв.
Нэхэмжлэгчээс ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6-11, 57-61/, Багахангай дүүргийн 1-р хорооны Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1035 тоот тодорхойлолт /хх-12/, Цээл ломбардны 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн 0026359, 0026208, 0025942, 0027360, 0027384 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-13-14/, итгэмжлэл /хх-15/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-16/ зэрэг баримтууд,
Хариуцагчаас бараа хүлээн авсан /хх-26/ баримт, Төрийн банкны М., Н.*******чимэг нарын харилцах дансны хуулга /хх-27/, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-28-31, 52-55/ зэрэг баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.
Шүүх 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, гэрч Д.аас мэдүүлэг авахад ...дэлгүүрийн байрыг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл барьсан... дэлгүүрийн нээлт хийсэн, М.******* нөхрийн хамт барилгын ажил хийсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь хариуцагч М.од холбогдуулан нийт 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдааны явцад байрны урьдчилгаа 12,000,000 төгрөг, барилгын ажлын 2 хүний хөлс 3,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгөөс хариуцагчийн байрны төлбөрт 700,000 төгрөгийг хасаж, нийт 14,300,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Шүүх нэхэмжлэгчийн нийт 14,300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь М.ын эхнэр Н.*******чимэгийн эзэмшлийн байрыг худалдаж авахаар амаар тохиролцон ХААН банкны тоот дансанд 8,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр, 2,000,000 төгрөгийг 8 дугаар сарын 09-ний өдөр байрны урьдчилгаа гэж тус тус шилжүүлсэн боловч байр худалдаж аваагүй, байрыг өөр хүнд зарсан учир нийт 12,000,000 төгрөгийг гаргуулна.
Мөн дэлгүүрийн зориулалттай барилгыг нөхөр н.ын хамт барьж дуусгаж, үйл ажиллагаа явуулсан тул барилгын ажлын хөлсийг өдрийн 50,000 төгрөгөөр тооцож, 2 хүний нийт 3,000,000 төгрөгөөс байрны төлбөрт 700,000 төгрөгийг хасаж, нийт 14,300,000 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч нь ...Миний дансанд байрны урьдчилгаа гэсэн утгатай ямар ч мөнгө ороогүй, мөнгө орсон ч ямар нөхцөл, ямар утгаар орсныг мэдэхгүй байна. М.******* нь эхнэр Н.*******чимэгтэй өмнө алтны бизнес хамтран хийж, үлдэгдэл тооцоотой байсан мөнгийг шилжүүлсэн байх. Би энэ хүмүүстэй байр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, амаар тохиролцоогүй тул энэ хэргийн хариуцагч биш. Мөн дэлгүүрийг М.*******, түүний нөхөр н. нарын хүсэлтээр бариулсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн ХААН банкны депозит дансны хуулга /хх-6-11, 57-61/, итгэмжлэл /хх-15/, Багахангай дүүргийн 1-р хорооны Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт /хх-12/, 0026359, 0026208, 0025942, 0027360, 0027384 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-13-14/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-16/, Төрийн банкны М.,Н.*******чимэг нарын харилцах дансны хуулга /хх-27/, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-28-31, 52-55/, зохигчдын тайлбарууд, гэрч Д.ын мэдүүлэг зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч М.ын эхнэртэй байрыг нь худалдаж авахаар амаар тохиролцож, өөрийн эзэмшлийн данснаас хариуцагчийн ХААН банкны тоот дансанд 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг /8,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг/-ийг, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа, байр гэж тус тус шилжүүлсэн.
Мөн нэхэмжлэгч нь нөхөр н.ын хамт Багахангай дүүрэг, Үнэгтэйд байрлах, дэлгүүрийн зориулалттай барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар зохигчид маргаагүй байна.
Талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй, худалдан авагчийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлээгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүсээгүй.
Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас байрны урьдчилгаанд шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч М.ын материалаар Багахангай дүүрэг, Үнэгтэйд байрлах дэлгүүрийн зориулалттай барилгын ажлыг нөхрийн хамт хийж гүйцэтгэсэн, хариуцагч нь ажлын үр дүн буюу дэлгүүрийг хүлээн авч үйл ажиллагаа явуулж байсан боловч ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан боловч хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй тайлбар, татгалзлаа нотолж, үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Нэхэмжлэгч нь нөхрийн хамт барилгын ажил гүйцэтгэсэн талаар тайлбарлан түүний дэлгүүрийн барилгын ажил гүйцэтгэсэн хөлс 1,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч н. нь өөрөө болон төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй байх тул барилгын ажлын хөлс 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Харин хариуцагчийн М.*******ээс эхнэр Н.*******чимэг авлагатай гэх тайлбарыг нотолж бараа хүлээн авсан /хх-26/ баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг хэрэгт хамааралгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 13,500 төгрөгийг улсын төсвийн данснаас, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ буюу 13,500,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 225,450 төгрөгийг хариуцагч М.оос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагч М. нь уг хэргийн жинхэнэ хариуцагч биш гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч тал өөр хариуцагчаар солихыг зөвшөөрч хүсэлт гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.оос байрны урьдчилгаа 12,000,000 төгрөг, барилгын ажлын хөлс 1,500,000 төгрөг нийт 13,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 13,500 төгрөгийг улсын төсвийн данснаас, 225,450 төгрөгийг хариуцагч М.оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ