Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/130

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

улсын яллагч Д.Цогжавхлан

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

шүүгдэгч *******, шүүгдэгч *******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /*******/

2.Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* //

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь ялтай байдалд байхдаа, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор *******тэй бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших усны аж ахуйн 1-1-1 тоотод оршин суух иргэн ийн эзэмшлийн эзэнгүй байсан байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн эрэгтэй хүний бор өнгийн түрүүтэй гутал хоёр хосыг хулгайлж бусдад 450000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, гэмт хэрэг үйлдэхдээ ийн эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалж 38000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор *******тай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших усны аж ахуйн 1-1-1 тоотод оршин суух иргэн ийн эзэмшлийн эзэнгүй байсан байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн эрэгтэй хүний бор өнгийн түрүүтэй гутал хоёр хосыг хулгайлж бусдад 450000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, гэмт хэрэг үйлдэхдээ ийн эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалж 38000 төгрөгийн хохирол учруулсан гэм хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр би гадуур явж байгаад *******тай тааралдаад юм ярьж байгаад хоёулаа ерөөсөө манай ахынд очъё гээд явж байгаад нэг хашааны гадаа ирээд хашааных нь хаалгыг онгойлгож ороод хашаанд нь байсан байшингийн хаалгыг нь онгойлгох гэхэд хаалга нь онгойхгүй байсан. Тэгээд хоёулаа цонхоор нь орчихъё гээд хойшоо харсан цонхынх нь дэргэд очиход цонх нь хагарчихсан байсан. Эхлээд ******* цонхоор нь орсон нэлээд байж байгаад намайг ороод иргээд дуудахаар нь би цонхоор нь ороход ******* гутлаа тайлаад тэнд байсан нэг хээтэй бор өнгийн гутлыг өмсөөд, намайг гутлаа тайл энэ гутлыг өмс гээд нэг түрийтэй бор өнгийн гутал өгсөн. Би өөрийнхөө өмсөж явсан хар өнгийн ботинк гутлыг тэнд тайлж үлдээгээд тэндээс тэр бор өнгийн гутлыг нь өмсөөд гараад явсан, өөр зүйл болоогүй… гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг өнгөрч байхад н.тай тааралдаад цуг явж байгаад нэг хашааны гадаа очоод н. намайг хүн харж байгаарай гээд хашааг даваад орсон. Удалгүй цонх хагарах чимээ гарч н. цахилгаан хөрөө, кабелийн утсыг аваад гараад ирсэн. Тэгээд бид хоёр Дэлгэрэх зах дээр 40000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөрөө архи авч ууцгаасан. Би гэртээ хариад унтаж байгаад гараад явж байтал *******тэй таарсан. Д.Мөнх-Эрдэнийг дагуулаад н.тай хамт цонхыг нь хагалж орсон байшинд ирээд байшинд байсан хоёр гутлыг нэг нэгээр өмсөөд өөрсдийнхөө өмсөж явсан гуталнуудаа тайлж үлдээгээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай нэг гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 1-1-1 тоот хашаанд байдаг бөгөөд байшиндаа амьдардагүй зарахаар зар өгсөн байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 23- ны өдөр би байшингаа эргэж ирэхэд хашаанд байгаа байшингийн ертөнцийн зүгээр хойд талынх нь цонхыг хагалаад хулгайч орсон байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгсөн. Манай байшин 2016 оны намраас эхлэн одоог хүртэл эзэнгүй байгаа, манайх тэгээд хэрэглэхгүй байгаа юмнуудаа буюу өвөл зуныхаа хувцасыг өмсөхгүй улиралд нь тэр байшиндаа тавьчихдаг юм. Би 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байшингийнхаа хажуугаар өнгөрч явахдаа эргэж тойрч харахад цонх, хаалга, юмнууд нь зүв зүгээр харагдаж байсан. Тэгээд нөгөөдөр нь буюу 23-ны өдөр ирэхэд цонх нь хагарсан байсан Манай гэрээс 2 хос гутал, цахилгаан хөрөө, кабелийн утас зэрэг зүйлүүд алга болсон, мөн цонх хагарсан ...гэх мэдүүлэг. /хх-ийн 40/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 04 дүгээр сарын сүүлээр Дэлгэрэх захаас гараад явж байхад *******, н. хоёр нэг шил архи, хуушуур зэрэг зүйл барьчихсан явж байгаатай тааралдаад ******* намайг архи уухуу гэхээр нь би тэгье гээд гудамжинд байшингийн буланд очоод тэр архинаас нь аягаар нэг уучихаад тэр хоёроос салаад гэрлүүгээ явсан. Тэр архи, хуушуур зэргийг *******, н. нар хаанаас хэний мөнгөөр авсан талаар мэдээгүй ...гэх мэдүүлэг. /хх-ийн 42 /

Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын “...хоёр хос гутлыг 450000 төгрөгөөр, хоёр ширхэг вакум цонхны шилийг 38000 төгрөгөөр тус тус үнэлсэн..”эд зүйл үнэлсэн тухай тайлан /хх-ийн 54-55 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 04        дүгээр сарын 26-ны өдрийн 051 дугаартай

1.Хэргийн газраас бэхжүүлж ирүүлсэн гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Хэрэг учрал болсон газраас хураан авч хүргүүлсэн 2 хос гутлын цагаан өнгийн ултай, хүрэн бор өнгийн арьсан гадартай, индүүн ултай, хөх өнгийн үдээстэй хос гутлын баруун хөлийн гутлын улаар үүсгэгдсэн мөр байна. Эдгээр нь элэгдэлт болон хэмжээ, давхцал зэрэг хувийн болон ерөнхий шинж тэмдгүүдээр тодорхойлогдож байна.

3.Хэрэг учрал болсон гэх газраас шинжээчийн ирүүлж, бэхжүүлэн авсан гутлын улны хоёр ширхэг мөр нь Шүүхийн шинжилгээний албаны санд байгаа өөр хэргийн гутлын улны мөрүүдтэй тохирохгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 63-65 /

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмлэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-11/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-22/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 24/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25-26/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 29-37/, Шүүгдэгч хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 679 тоот тодорхойлолт /хх-ийн 107/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 108/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай , 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 108 дугаартай, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 110-122/, шүүгдэгч *******ын Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 991 тоот тодорхойлолт /хх-ийн 126/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 222 дугаартай , Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай , Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 143 дугаартай , Өмнөговь аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаартай , Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаартай , Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай , 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 143-180/, *******ын зан байдлын талаарх тодорхойлолтууд /хх-ийн 181-182, зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч *******, ******* нар шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших усны аж ахуйн 1-1-1 тоотод оршин суух иргэн ийн эзэмшлийн эзэнгүй байсан байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн эрэгтэй хүний бор өнгийн түрүүтэй гутал хоёр хосыг хулгайлж бусдад 450000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, гэмт хэрэг үйлдэхдээ ийн эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалж 38000 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ийн... /хх-ийн 40/, гэрч ын... /хх-ийн 42 /, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-ийн 54-55/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт / хх-ийн 63-65/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон ба шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д ... гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ .. заасан заалтыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарт аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг хүн байнга амьдрах байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарыг *******, ******* нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг бүлэглэж , үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор ургиг шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т... тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах... заасан, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч *******, ******* нарын хулгайлах үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар доогуур ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, түүнд зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх тул шинэ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоов.

Хэргийн учир шүүгдэгч *******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу нэг ширхэгийг, гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан бор өнгийн үдээстэй, индүүн ултай гутал нэг хос, хар өнгийн үдээстэй гутал нэг хосыг устгуулахаар зохих байгууллага болох Шүүхийн тамгын газарт шилжүүлж, харин шүүгдэгч *******ын эзэмшлийн ...хивс... нэг ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай, шүүгдэгч эзэмшлийн ...модон ор.... нэг ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч *******, ******* нарт тус тус буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 болгон өөрчилсүгэй.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг хүн байнга амьдрах байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нэг жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх буюу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 107 дуугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн таван сар найман хоног хорих ялыг нэмж түүний биечлэн эдлэх ялыг нэг жил таван сар найман хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.8 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жил таван сар найман хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй..

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу нэг ширхэгийг, гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан бор өнгийн үдээстэй, индүүн ултай гутал нэг хос, хар өнгийн үдээстэй гутал нэг хосыг устгуулахаар зохих байгууллага болох Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих, шүүдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тооцсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн ...хивс... нэг ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай, шүүгдэгч эзэмшлийн ....модон ор.... нэг ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч *******, ******* нарт тус тус буцаан олгосугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА