Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2022/00406

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар *******03/ШШ2022/00406

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******3 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин байрлах, ******* ******* ХХК,

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ************** дүгээр гудамжны 06 тоотод оршин суух, Рашааныхан овгийн

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ************** дүгээр гудамжны 06 тоотод оршин суух, Боржигон овгийн нарт холбогдох тээврийн хэрэгслийн өмчлөл шилжүүлэх, тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах, хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.,

Хариуцагч: Б., А.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.******* нагац дүү болох Б. нь өөрийн эхнэр ийн хамтаар хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. Б. эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, зээл авахад туслаач гэж ах П.Эрдэнэбаатараас хүссэн. П.Эрдэнэбаатар дүүгийнхээ амьжиргаанд тус дэм болох зорилгоор өөрийн өмчлөлийн Тоёота Алфард маркийн *******7-9 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр хугацаагаар барьцаалж зээл авахыг зөвшөөрсөн. Үүнийгээ баталгаажуулж 20*******7.**************.06-ны өдөр тээврийн хэрэгслээ барьцаалж зээл авах, автомашины эзэмших эрхийг "******* ******* " ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх эрх олгосон 6 сарын хугацаатай итгэмжлэлийг Б. олгосон.

Б. нь энэхүү итгэмжлэлийн дагуу автомашиныг барьцаалж "******* ******* " ХХК-иас зээл авсан байдаг. Түүнээс хойш авсан зээлээ төлж, автомашиныг барьцаанаас чөлөөлж өгөх хугацаа хэдийнээ өнгөрсөн ч одоог хүртэл тухайн тээврийн хэрэгсэл "******* ******* " ХХК-ийн өмчлөлд байсаар байна. П.Эрдэнэбаатар нь "******* ******* " ХХК-иас энэ талаар лавлаж асуухад "зээлийн үлдэгдэлтэй, та манайхтай гэрээ хийгээгүй учир манайд хамааралгүй, дүү тайгаа учраа ол" гэсэн байна. Автомашиныг барьцаанаас чөлөөлж өгөхийг шаардахад Б. нь "аваад өгчихнө" гэж хэлсээр өдийг хүрлээ.

П.******* хүүхэд нь оюутан болж байгаа учир автомашинаа зараад нэмж цалингийн зээл аваад хотод хүүхэддээ байр авч өгөх урьдчилгаа мөнгө бүрдүүлэхийг хүсэж энэ талаар Б. хэлэхэд "та 2 цалингийн зээл авч бай, 4 дүгээр сард /2022 оны/ *******3 дахь сарын цалин буухаар машиныг чинь чөлөөлөөд өгье" гэсэн боловч бас л хэлсэндээ хүрээгүй. Б. "*******" ХК-д ажилладаг юм. Дараа нь - өмгөөлөгчтэй Б.ын эхнэр гэж дууддаг уулзуулахад тэрээр "******* ******* " ХХК-ийг шүүхэд өгье гэж байсан боловч дараа нь "******* ******* " ХХК-тай тохирсон, шүүхэд өгөхөө болилоо, хамгийн түрүүнд танай машиныг суллаж өгөхөөр боллоо, зээлээ бага багаар төлөхөөр боллоо" гэж хэлсэн. Харин хэд хоногийн өмнө уулзахдаа "шүүхдээ өг" гээд уурлаж байсан.

6 сарын хугацаагаар тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авах эрх авчихаад 4 жил гаруй хугацаа өнгөрч байхад яахаараа авсан зээл нь ч дуусдаггүй, барьцаалсан автомашинаа ч өгдөггүй юм.

"******* ******* " ХХК-д холбогдуулан Тоёота Алфард маркийн *******7-9 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч П.******* өмчлөлд шилжүүлэх Б. холбогдуулан Тоёота Алфард маркийн *******7-9 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатараас олгосон автомашиныг зээлийн барьцаанд тавих тухай 20*******7.**************.06-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэн П.******* өмчлөлийн Тоёота Алфард маркийн *******7-9 БРА улсын дугаартай автомашиныг барьцаалан ******* ******* ХХК-иас зээл авсан байдаг. Энэхүү зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр А. гарын үсэг зурсан. П.Эрдэнэбаатар нь итгэмжлэлийг 6 сарын хугацаагаар Б. олгосон. Б., А. нар нь авсан зээлээ хугацаандаа төлөхгүй удаа дараа зээлийн гэрээний хугацааг сунгасан агуулга бүхий Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-үүдийг ******* ******* ХХК-тай байгуулсан байдаг. Эдгээр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдэд ... энэхүү гэрээ нь талуудын хооронд ... байгуулсан 349 тоот гэрээний салшгүй хэсэг болно гэсэн заалт байна. Б., А. болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 20*******7.**************.09-ний өдрийн 349 тоот гэрээний ******* дэх хэсгийн 3 дахь заалт, 7 дахь заалт, хоёр дахь хэсгийн 2.*******.4, 2.*******.6, 2.2.*******, 2.2.3, 2.2.4, 2.2.6, гурав дахь хэсгийн 3.******* дэх заалтуудад үүргийн гуйцэтгэлийн хангах баталгаа болгож Фидуцийн гэрээгээр П.******* өмчлөлийн Тоёота Алфард маркийн *******7-9 БРА улсын дугаартай автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч тал үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд энэхүү автомашиныг зээлдүүлэгч нь захиран зарцуулж, зээл хүү алданги хохирлоо гаргаж авах зэрэг автомашиныг барьцаа, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож байгаа агуулга тусгагджээ. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд нь талуудын хооронд 20*******.02.09-ний өдөр, 20*******.*******2.09-ний өдөр, 20*******9.*******0.*******-ны өдөр, 2020.*******0.09-ний өдөр тус тус байгуулагджээ. Эдгээр гэрээнүүдээс 20*******.*******2.09-ний өдөр, 20*******9.*******0.*******-ны өдөр, 2020.*******0.09-ний өдөр тус тус байгуулагдсан гэрээнүүд нь итгэмжлэлийн хугацаа дууссан үед байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож автомашиныг өмчлөлд шилжүүлж фидуцийн гэрээ байгуулж байгаа хэсэг нь автомашины өмчлөгч П.******* зөвшөөрөлгүй хийгдсэн байна. Б. болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 20*******.*******2.09-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ Б., А. болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 20*******9.*******0.*******-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Б., А. болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2022.*******0.09-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ тус тус гэрээнүүдийн зарим хэсэг буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэхтэй холбогдох заалтууд болох 20*******7.**************.09-ний өдрийн 349 тоот гэрээний ******* дэх хэсгийн 3 дахь заалт, 7 дахь заалт, хоёр дахь хэсгийн 2.*******.4, 2.*******.5, 2.*******.6, 2.2.*******, 2.2.3, 2.2.4, 2.2.6, гурав дахь хэсгийн 3.******* дэх заалтууд, мөн Фидуцийн гэрээнд холбогдох хэсгийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч тал хоорондоо ярилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөр болж байна гэж ойлгож байна. Энэ талаар өөрсдөө одоо тайлбараа хэлэх байх гэв.

Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид ярилцаад уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан П.******* эзэмшлийн тээврийн хэрэгслийг чөлөөлөөд өмчлөлийг нь шилжүүлэх, үлдсэн асуудлаа хоорондоо дараа нь ярилцаж шийдвэрлэхээр тохиролцлоо. Манайд холбогдууан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.тай байр суурь ижилхэн байна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, маргахгүй гэв.

Хариуцагч А. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Эрдэнэбаатар нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан хэрэгслийн өмчлөл шилжүүлэх, Б. холбогдуулан тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах, ******* ******* ХХК, Б., А. нарт холбогдуулан 20*******.*******2.09-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 20*******9.*******0.*******-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 20*******7.**************.09-ний өдрийн 349 тоот гэрээний ******* дэх хэсгийн 3 дахь заалт, 7 дахь заалт, 2 дахь хэсгийн 2.*******.4, 2.*******.5, 2.*******.6, 2.2.*******, 2.2.3, 2.2.4, 2.2.6, гурав дахь хэсгийн 3.******* дэх заалтууд, мөн фидуцийн гэрээнд холбогдох хэсгийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх үед хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.6-д Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэснийг баримтлан тэмдэгтийн хураамжийг зохигчдод хувааж хариуцуул ахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК д холбогдох Тоёота Алфард маркийн *******7-9 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэх, Рашааныхан овгийн холбогдох Тоёота Алфард маркийн *******7-9 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах, Боржигон овгийн , ******* ******* ХХК , Б. нарт холбогдох 20*******.*******2.09-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 20*******9.*******0.*******-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 20*******7.**************.09-ний өдрийн 349 тоот гэрээний ******* дэх хэсгийн 3 дахь заалт, 7 дахь заалт, 2 дахь хэсгийн 2.*******.4, 2.*******.5, 2.*******.6, 2.2.*******, 2.2.3, 2.2.4, 2.2.6, гурав дахь хэсгийн 3.******* дэх заалтууд, мөн фидуцийн гэрээнд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******40,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч ******* ******* ХХК-иас 46,00 төгрөг, хариуцагч Б. 46,00 төгрөг, А.ээс 46,00 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА