Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баруунхуасай овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000177 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дорнод ******* ******* ******* ” ******* ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Баруунхуасай овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, хорооллын тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний далан тус газарт хутгаар хатгаж, эрүү, хурууг нь зүсэж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт, эрүү, зүүн сарвууны 1-р хуруунд шарх, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Баруунхуасай овогт ******* 2025 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, хорооллын тоотод нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний далан тус газарт хутгаар хатгаж, эрүү, хурууг нь зүсэж эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт, эрүү, зүүн сарвууны нэгдүгээр хуруунд шарх, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “... юу болоод байгаа юм бэ гээд гэрлээ асаахаар нь би айлгах санаатай ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг бариад эхнэр рүү очиход өөдөөс хутганаас барихаар нь айлгах санаатай хутганыхаа ишээр нь хатгах гэж байгаад үзүүрээр нь дал хэсэгт нь хатгачихсан. Эхнэр орилж бахираад бусдыгаа сэрээгээд бужигнасан. Тэр хооронд би балмагдаад зарим зүйлийг сайн санахгүй байна. Нэг мэдсэн гийн гар болон хүзүү хоолойноос цус гарсан байсан. Би яаж хоолойд нь зүссэнээ санахгүй байна. Бодвол хоолойд нь тулгасан байх. ...Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруу дээрээ огт маргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Н.гийн “...Би Улаанбаатар хот яваад 04 дүгээр сарын 11-ний өглөө ирсэн. ...ингээд гэр рүүгээ очиж хоёр хүүхэдтэйгээ уулзчихаад өдөр 11 цагийн үед найз гийн гэр рүү очсон. ...намайг гэрт нь очиход , нар байсан. ...Ингээд бид хэд хамт пиво ууж байгаад 18 цагийн үед , тэй видео калл хийж ярьсан. ... ирэхдээ хоол авчирсан. ...Ингээд  19 цагийн үед , хоёр Хамилтон баар руу тоглолт үзэхээр явсан. ...20 цагийн орчимд , нар зочид буудлын караокед хүрээд ир гэж дуудсан. ...Би гийн цаанаа ороод хэвтэж байхад гэр рүүгээ явъя гэхэд нь би явахгүй эндээ унтана гэж хэлсэн. ...Тэгсэн миний гар утсыг булаахаар нь би “утас өг, давраад байгаарай” гэсэн чинь утсыг минь шидээд өгсөн. ... ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг аваад над руу ойртож ирсэн. ...тэгэхээр нь би булааж авах гэж гараас нь барих гэж байгаад гараа зүссэн. гараа саваад нуруу дал хэсэгт нэг удаа хатгасан. Ингээд хамт байгаа хүмүүс сэрээд юу болоод байгаа юм бэ гээд бужигнаад эхэлсэн бөгөөд нэг мэдсэн хоолойноос цус гарч байсан, хэзээ зүсэгдсэнийг мэдээгүй. ...Ингээд баруун орон дээр суугаад юу хийчихвээ гээд хутгаа хаясан. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг *******гээс нэхэмжлэхгүй, надад гомдол санал гэх зүйл байхгүй. ...Нөхөр ******* бид хоёр 2024 оны 08 дугаар сарын сүүлээр байрныхаа гадаа маргалдсан. Тухайн үед нөхөр ******* эрүүл байсан. Тэгээд намайг нэг удаа өшиглөсөн. Гэхдээ ямар нэг гэмтэл учрахаар цохиогүй. Тухайн үед хажууд өөр хүн байгаагүй. Ингээд 7 хоног баривчилгаа авч байсан. Тэрнээс хойш дахин намайг зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21/,

гэрч Т.гийн “... нар нь гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд салаад олон сар болж байгаа гэсэн. ...Нөхөр бид хоёр өөрийн гэр бүлийн найзууд болох , , , нарын хамт 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 20-21 цагийн үед сумын 7 дугаар баг зочид буудлын караокед орж үйлчлүүлсэн. Тухайн караокед бид нар дуулаад 2 шил Сөжү нэртэй архи, 0.75 литрийн ногоон өнгийн "Экспорт" нэртэй архи зэргийг хувааж ууцгаагаад 23 цагийн үед тэндээс гарсан. гийн хувьд ганцаараа уугаагүй бөгөөд машин бариад явахаар болсон. Тэгээд бөөндөө сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Галакси" нэртэй баар руу очиж хүний 1, 1 лааз пиво л уусан /гээс бусад нь/. Тэндээс 2025 оны 04 дүгээр сарын 12-ны 02 цагийн үед гараад сумын 4 дүгээр баг ын 218 тоотод оршин суух найз гийн гэр рүү бөөндөө очихоор болсон. ...Бид нар бөөндөө 03 цаг өнгөртөл сууж байгаад хэвтэж амрахаар болсон. гийнх 4 ханатай эсгий гэртэй бөгөөд баруун талын орон дээр , , нар, би нөхөртэйгөө хойд хэсэгт газраар, харин г хаана хэвтэж амарсан эсэхийг мэдэхгүй байна. Гэтэл 04 цагийн үед хүн хашхирах чимээ гарахаар нь сэрсэн чинь гийн хоолой ам нь цус болчихсон, баруун орон дээр сууж байсан. Юу болсон талаар асуусан чинь нь тай маргалдаад дал, хоолой, зүүн гар хэсэгт нь хутгаар зүссэн юм байна лээ. Тэгээд цагдаа дуудах гэсэн чинь эсэргүүцээд "наад чинь шоронд орно шүү дээ, битгий дууд, би гайгүй ээ" гээд хориглоод байсан юм. ...гийн гэрт байдаг хүрэн иштэй хутгаар хутгалсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

гэрч Б.гийн “...Гэнэт хүмүүс бахираад хашхиралдахаар нь сэрсэн чинь гийн хүзүүнээс цус гарсан байдалтай баруун орон дээр суугаад би юу хийчихвээ гээд уйлчихсан баруун гартаа манай хүнсэндээ хэрэглэдэг хүрэн иштэй хутга барьчихсан байсан. Тус хутга нь манай шүүгээн дээр тавиатай байдаг. Мөн хамт байсан , нар сэрчихсэн юу болчихвоо гээд байж байсан. Харин сэрээгүй унтаж байсан. Тухайн үед 04 цаг өнгөрч байсан байх. ...*******, Н. нар нь гэр бүлээ салгаад хэдэн сар болж байгаа бөгөөд одоогоор тусдаа амьдарч байгаа гэсэн. Тэгээд өчигдөр бид хэд хамт уулзсан. Би *******, Н. хоёрыг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Орилж чарлахад нь сэрээд харахад ийм зүйл болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

гэрч М.ын “...Би 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд Цагаан-Овоо сумаас Дорнод аймагт найз гийн гэрт хүүхдүүдийнхээ хамт ирсэн юм. Ингээд орой 22 цагийн үед найзууд болох *******, Н., , , нартай бүгдээрээ сум 7 дугаар баг зочид буудлын караокед орсон. Ингээд караокед ороод 0.75 граммын ногоон Экс архи, 2 Сөжү авсан бөгөөд өөрөө нэг пиво авсан. Бид хэд архи, Сөжүгээ уусан. Харин пиво уусан. архи уугаагүй. ...Ингээд гийн гэрт ирж дэлгүүрээс 2.5 литрийн 2 пиво аваад орсон. Гэрт нь ороод , , , бид хэд уусан бөгөөд уугаагүй унтсан байх. Бид хэд 2 пиво уугаад 03 цаг болсон байх. Бүгд унтъя гээд унтацгаасан. Гэнэт орилоон чарлаан бахираан болсон. Тэгэхээр нь сэрсэн чинь /ээс бусад нь сэрсэн/ ******* баруун орон дээр суучихсан, хүрэн иштэй хутга гартаа барьсан “би эхнэрээ хутгалчихлаа” гээд байсан. Харин хүзүү хоолой гар, дал хэсэг нь цус болчихсон “намайг хутгалчихлаа” гээд байж байсан. Ингээд эмнэлэг дуудаад г авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ДОР/0725/236 тоот “...Н.гийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт, эрүү, зүүн сарвууны 1-р хуруунд шарх, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,

Шинжээч эмч “...Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225, A/153, A/85 тоот хамтарсан тушаалаар батлагдсан хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмыг 2024 оны 06 сарын 14-ний өдрөөс мөрдлөг болгон ажиллаж байна. Уг журмын 4.1.13-т зааснаар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотор эрхтэнг гэмтээсэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий голт цээжний хөндийд цус хий агаар хуралдан үүний улмаас мэс ажилбар хийгдсэн бол хохирлын хүнд зэрэгт хамаарна гэж заасан. Шинжлүүлэгч Н.гийн биед учирсан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь дотор эрхтэн гэмтээгээгүй шингэнтэй гэх боловч үүний улмаас амь тэнссэн байдал үүсэж мэс ажилбар хийгдээгүй учраас дээрх учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 35/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******гийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Н.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй болно. Мөн шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 335,884 төгрөгийг төлсөн байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй хутга нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баруунхуасай овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй хутга нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 335,884 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА