| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0157/э |
| Дугаар | 2025/ШЦТ/178 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.*******иунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншөөбүү овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2521000000120 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, Еншөөбүү овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* ******* нь согтуугаар Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, “******* *******” гэх газарт 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “” тэмцээний талбай дээр тус аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч “та татаж байгаа тамхины цогоо мэдэлтэй унтраагаарай, гадаа ширүүн салхитай, хуурайшилттай өвс ихтэй байгаа болохоор гал түймэр тавьчихваа” гэж анхааруулж хууль ёсны шаардлага тавихад нь “би 30-40 жил тамхи татаж байна, гөлөг минь, пизда минь, та нар миний тамхи татах татахгүйг зааж чадахгүй шүү гөлөгнүүдээ” гэж хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зөрчлийг шалгах ажиллагааны явцад Дорнод аймгийн сумын цагдаагийн кубонд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаа ардаас өшиглөж биед нь халдаж хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ярьсан зүйл үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 10 цагт сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад хамт тус сумын 1 дүгээр баг “******* *******” гэх газарт “” тэмцээний хамгаалалтад ажиллаж байгаад өдөр 16 цаг 30 минутын орчимд хамгаалалтаа дуусгаад “” тэмцээнд ирсэн иргэдэд хуурайшилт ихтэй, салхитай өдөр байсан учир гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж анхааруулга өгөөд явж байхад иргэн ******* нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байх ба тамхи татаад явж байхад нь гал түймрээс урьдчилан сэргийлж тамхиныхаа цогийг болгоомжтой унтраагаарай, салхи ихтэй өдөр байгаа тул гал түймэр гаргачихвий гэж анхааруулга өгтөл иргэн ******* гэгч нь миний урдаас би 30-40 жил тамхи татаж байна гөлөг минь, та нар миний татах үгүйг зааж чадахгүй шүү гөлөгнүүд минь гээд цааш алхаад машиндаа суухаар нь би иргэн *******г та яахаараа цагдаагийн шаардлага эсэргүүцэж хэл амаар доромжилж байгаа юм бэ? гэж асууж тодруулахад иргэн ******* хүний үгийг авахгүй дахин дахин маргалдаж хэл амаар доромжлоод байхаар нь жолооч ын тээврийн хэрэгслийг түр хураан авч наадах агсан тавиад байгаа хүнийг дагуулаад сумын төвд очиж асуудлаа шийдвэрлүүлээрэй гэж хэлээд ахмад хувийн Приус-41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад сумын төвд ирсэн. Тэгтэл иргэн ******* гэгч нь дүү , найз , нартай цагдаагийн хэсгийн өрөөнд орж ирснээ “та нар яасан гээд байгаа юм гөлөгнүүд минь, яг одоо цагдаагийн газрын рүү залгаж намайг асуу” гээд хэл амаар доромжилж орилж бахираад байхаар нь ахмад зөрчил гаргасан иргэн *******гийн 2 гарыг нь гавлахад иргэн X.******* дүү болон найзуудынхаа дэргэд цагдаагийн албан хаагч нар руу орилж бархирч байснаа бие засъя гэж хэлэхээр нь би *******гийн гавыг тайлж гадагш дагуулан гарч 00 руу очиж бие засуулаад эргэж ажлын өрөө рүү орж байхад цагдаагийн хэсгийн өрөөний үүдний хэсэгт ******* миний ардаас өшиглөж, дахин өшиглөхөөр нь би хажуу тийш болоход иргэн ******* намайг онолгүй хий өшиглөхдөө 2 удаа өрөөний дотор талын ханыг өшиглөж эвдэхэд гаднаас гэх залуу орж ирээд *******г бариад авахад ******* намайг “гөлөг минь би чамайг алнаа” гээд орилоход экологийн байцаагч, ахмад өрөөнөөс гарч ирсэн. ******* миний баруун гуяны дээд хэсэгт 1 удаа өшиглөхийг , нар харсан. ...*******гээс төлбөр мөнгө, хохирол нэхэмжлэхгүй. Хана цөмлөснийхөө дараа хэд хоногийн дараа манай цагдаагийн хэсэг дээр аймгийн төвөөс шохойн хавтан ачиж ирээд, найзтайгаа цуг шинээр солиод, будаад өгсөн. Нэгэнт төлөгдөж, засагдсан учраас уг ханыг үнэлээгүй. Миний биед гэмтэл учраагүй, бөгс рүү 1 удаа л өшиглөсөн. Тийм ч хүчтэй өшиглөж чадаагүй. Би *******г огт газарт унагааж, түүний зүүн гарын бугалгад нь цохисон явдал байхгүй. Тухайн үед шохойн хана төлж өгөөд надаас уучлалт гуйхаар нь би түүнд гомдолгүй гээд хэлсэн. Тэгээд сүүлд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас *******г намайг хэлсэн амнаасаа буцлаа гээд л надад цохиулсан гэж худлаа мэдүүлсэн гэж бодож байна...” гэжээ. /хх-ийн 20-24/
Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчимд ******* сумын 3 дугаар баг Мажиг гэх газраас авга ах *******, , нарын хамт сумын тэмцээнд оролцох санаатай ирсэн чинь тухайн арга хэмжээнээс хоцорч ирсэн. Тэгтэл манай авга ах ******* найз гийн хамт машин дотроо гадаад нэршилтэй бөөрөнхий шилтэй 0.75 литрийн 1 шил архи хувааж уусан. Тухайн үедээ би тэмцээн үзэж байгаад түрхэн зүүр машинаасаа буугаад эргэж машин руугаа ирэхэд авга ах ******* согтуу цагдаа нартай маргалдаж байхдаа цагдаа нарыг хараалын үгээр хэлээд байхаар нь цагдаа миний машины бичиг баримтыг маань хураан авч та ******* гэдэг хүнээ дагуулж ирээд асуудлаа шийдүүлээрэй гэж хэлэхээр нь би сумын цагдаагийн өрөөнд иртэл манай авга ах ******* бас л хэл амаар доромжлоод байсан. Манай авга ах ******* согтуу цагдаа нарыг пизда минь, гөлөгнүүд минь та нар пизда руу залга даа, намайг ямар хүн гэдгийг та нар мэдэхгүй байна. Чи надад архи авч өгөөрэй пизда минь гээд орилж бахираад байсан...” гэжээ. /хх-ийн 27-28/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчимд ******* сумын 3 дугаар баг Мажиг гэх газраас найз *******, , зүс таних нарын хамт сум руу тэмцээн үзэх санаатай тус суманд ирээд тэмцээн үзэж байхад найз *******, нар ойрд уулзаагүй гээд машин дотроо гадаад нэршилтэй бөөрөнхий шилтэй Хятад улсын 0.75 литрийн 1 шил архийг хоёулахнаа хувааж уусан. Би машин дотроо суугаад тэмцээн үзэж байхад урдаас ******* тамхи татаад машин руугаа явж байхад цагдаа нар *******тэй юм яриад байсан. Тэгтэл удалгүй найз ******* машин дотроо суугаад цагдаа нартай маргалдаж байхдаа “гөлөг минь, пизда минь, та нар надад хаана тамхи татахыг заахгүй гөлөг минь” гэж хэлэхээр нь би *******г “чимээгүй бай” гэсэн боловч миний үгэнд орохгүй цагдаа нарыг дахин дахин хэл амаар доромжлоод байхаар нь цагдаа нар ын машины бичиг баримтыг түр хураан авлаа, наад агсан тавиад байгаа хүнээ сум руу дагуулж ирээд асуудлаа шийдвэрлүүлээрэй гэж хэлээд явахаар нь *******, , нарын хамт суманд ирж цагдаагийн кубонд ортол ******* согтуу цагдаа нарыг “та нар пизда минь намайг яана гээд байгаа юм бэ” гэж дахин цагдаа нарыг гөлөг, пиздагаар нь дуудаж орилж бархирч байснаа “хөөе пизда минь пизда руу залгаж чиний адууг харахгүй гэж хэлээрэй, та нар намайг ямар хүн болохыг мэдэхгүй байна” гээд орилж байснаа гэнэт би бие засмаар байна гэж хэлтэл та цагдаагаа дагуулж гаргаад бие засуул гэж хэлэхээр нь би гадаа гараад зогсож байхад цагдаа , *******г бие засуулж дуусгаад эргэж цагдаагийн кубон руу орж байхад нь ******* цагдаагийн ардаас өшиглөхөөр нь би *******гийн ардаас очоод татаад авах гэж байхад ******* дахин цагдаа ыг өшиглөх гэж байснаа цагдаагийн хэсгийн өрөөний хана өшиглөж газар унахаар нь би *******г дээш нь босгосон...” гэжээ. /хх-ийн 31-32/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэмцээн үзэх явцдаа би виски архийг нь уугаад согтоод тасарчихсан. Түүнээс хойш болсон явдлыг санахгүй байна. Сүүлд сумын цагдаа намайг загнахдаа “Тамхиа болгоомжтой тат гэсний төлөө агсан тавьсан” гэж хэлсэн. Түүний дараа сумын найзуудтайгаа таараад асуухад “Намайг шал согтуу, тэмцээн дээр цагдаа нартай хэрэлдээд сумын төвд ирсэн” гэж хэлсэн. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. болон нараас уучлалт гуйсан...” гэжээ. /хх-ийн 41-43/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/
*******д холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 48-51/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас нийтийн албаны ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Еншөөбүү овогт ******* ******* нь Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “******* *******” гэх газарт 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “” тэмцээний үеэр Дорнод аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч “Та татаж байгаа тамхины цогоо мэдэлтэй унтраагаарай, гадаа ширүүн салхитай, хуурайшилттай, өвс ихтэй байгаа болохоор гал түймэр тавьчихваа” гэж анхааруулж хууль ёсны шаардлага тавихад нь согтуугаар “би 30-40 жил тамхи татаж байна, гөлөг минь, пизда минь, та нар миний тамхи татах татахгүйг зааж чадахгүй шүү гөлөгнүүдээ” гэж эсэргүүцэн хэл амаар доромжилж, зөрчлийг шалгах ажиллагааны явцад Дорнод аймгийн сумын цагдаагийн кубонд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаа өшиглөж биед нь халдаж хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******гийн “...Сүүлд сумын цагдаа намайг загнахдаа “Тамхиа болгоомжтой тат гэсний төлөө агсан тавьсан” гэж хэлсэн. Түүний дараа сумын найзуудтайгаа таараад асуухад “Намайг шал согтуу, тэмцээн дээр цагдаа нартай хэрэлдээд сумын төвд ирсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...******* нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байх ба тамхи татаад явж байхад нь гал түймрээс урьдчилан сэргийлж тамхиныхаа цогийг болгоомжтой унтраагаарай, салхи ихтэй өдөр байгаа тул гал түймэр гаргачихвий гэж анхааруулга өгтөл иргэн ******* гэгч нь миний урдаас би 30-40 жил тамхи татаж байна гөлөг минь, та нар миний татах үгүйг зааж чадахгүй шүү гөлөгнүүд минь гээд ...дахин дахин маргалдаж хэл амаар доромжлоод байсан. ...******* гэгч нь цагдаагийн хэсгийн өрөөнд орж ирснээ “та нар яасан гээд байгаа гөлөгнүүд минь, яг одоо цагдаагийн газрын рүү залгаж намайг асуу” гээд хэл амаар доромжилж орилж бахираад ...цагдаагийн хэсгийн өрөөний үүдний хэсэгт ******* миний ардаас өшиглөж, дахин өшиглөхөөр нь би хажуу тийш болоход иргэн ******* намайг онолгүй хий өшиглөхдөө 2 удаа өрөөний дотор талын ханыг өшиглөж эвдэхэд гаднаас гэх залуу орж ирээд *******г бариад авахад ******* намайг “гөлөг минь би чамайг алнаа” гээд орилсон...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч М.ын “...авга ах ******* согтуу цагдаа нартай маргалдаж байхдаа цагдаа нарыг хараалын үгээр хэлээд байхаар нь ... сумын цагдаагийн өрөөнд иртэл манай авга ах ******* бас л хэл амаар доромжлоод байсан. Манай авга ах ******* согтуу цагдаа нарыг пизда минь, гөлөгнүүд минь та нар пизда руу залга даа, намайг ямар хүн гэдгийг та нар мэдэхгүй байна. Чи надад архи авч өгөөрэй пизда минь гээд орилж бахираад байсан...” гэх,
гэрч Д.ын “...цагдаа *******г бие засуулж дуусгаад эргэж цагдаагийн кубон руу орж байхад нь ******* цагдаагийн ардаас өшиглөхөөр нь би *******гийн ардаас очоод татаад авах гэж байхад ******* дахин цагдаа ыг өшиглөх гэж байснаа цагдаагийн хэсгийн өрөөний хана өшиглөж газар унахаар нь би *******г дээш нь босгосон...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуульд зааснаар хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох бөгөөд хохирогч Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн сумын хэсгийн цагдаагаар ажилладаг болох нь хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Цагдаагийн албан хаагч нь Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хариуцсан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд биечлэн хариуцах, хуулиар харьяалуулсан зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийн хүрээнд албан үүргээ гүйцэтгэж бусдад хууль ёсны шаардлагыг тавих явцад шүүгдэгч ******* түүнийг хүч хэрэглэн эсэргүүцэж, цагдаагийн албан хаагчийн биед халдсан болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******гийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилгүй, бусдад төлөх төлбөргүй, хөдөө мал маллаж амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол зөрчигдсөн боловч цагдаагийн албан хаагч эрүүл мэндэд учирсан хохиролгүй бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Еншөөбүү овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА