Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 140/ШШ2022/00473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын багт оршин суух овгийн ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын ийн д холбогдох

Завхан аймгийн сумын ийн ийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот тушаалын хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч байгууллагын төлөөлөгч , нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн сумын ийн ийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот тушаалын хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон. Ажилдаа томилогдоод 15 хоног ажиллаад 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ажлаас эргүүлэн халсан. Би 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр анх сумын эрүүл мэндийн д нярвын ажилд орсон. 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халагдсан. Тэгээд шүүхийн шийдвэрээр 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэрээр дахин ажилд томилогдоод 15 хоног ажиллаад дахиад халагдсан. Намайг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ... гэв.

,Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... бид хоёрын хөдөлмөрийн маргаан бол 2021 оны 3 сараас эхэлсэн. 2021 оны бүтэц орон тоогоор манай байгууллагын нярвын орон тоо хасагдаж ирсэн. Бүтэц орон тоог сумын Засаг дарга эрх үүргийнхээ хүрээнд тухайн төсөвтөө багтааж сумын төсөвт байгууллагын бүтэц орон тоог баталж өгдөг. Түүний дагуу 2021 оны бүтэц орон тоог баталж өгсөн. Тухайн өдөр удирдлагын баг хуралдаж ийг дуудаж уг хуралд оролцуулж орон тоо хасагдсан гэдгийг мэдэгдэж ээлжийн амралт олгож мэдэгдлээ өгөөд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр халагдах тушаалыг нь гардуулж өгсөн.  Би ийг ажлаас анх халахдаа сумын Засаг даргын захирамжийг үндэслэн ажлаас халсан. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ийг ажилд нь эгүүлэн аваад 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэж ажлаас нь халсан. нь 15 хоног ажиллах хугацаандаа 2 удаа ажилдаа ирээгүй. Би энэ талаар ажлаас халагдах тушаал дээр нь тусгаж өгсөн. Тухайн үед бид хоёр хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэхэд өөрөө тэгж байгаад байгуулъя гэж явж байгаад, ажлаа бүрэн ч хүлээлцэж аваагүй байж байгаад тушаал гаргасан нь үнэн. ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ... гэв.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: иргэний үнэмлэхний хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Завхан аймгийн сумын ийн ийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай тушаалын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт, Завхан аймгийн сумын ийн ийн даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Завхан аймгийн ийн ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолт, 2021 оны ийн ийн бүтэж орон тоо баталсан хүснэгт, албан тушаалын тодорхойлолтын хуулбар, Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай тогтоолын хуулбар, Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01, 05 дугаартай тогтоолуудын хуулбар, Завхан аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай тодорхойлолтын хуулбар, тус шүүхийн 2022 оны сарын 03-ны өдрийнг 07 дугаартай шүүхийн тогтоол, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, шууданд хүлээлгэн өгсөн бүртгэлийн дэвтрийн хуулбар, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, ниймгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт, Завхан аймгийн сумын ийн ийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай тушаалын хуулбар зэрэг баримтыг гаргаж өгсөн.

,Хариуцагч тал нотлох баримтаар: Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 3тай шийдвэрийн хуулбар, Завхан аймгийн сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/49 дугаартай тодорхойлолт, Завхан аймгийн сумын ийн ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай тодорхойлолт, Завхан аймгийн сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/05, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/10 дугаартай захирамж болон хавсралтын хуулбарууд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 293 дугаартай магадлалын хуулбар зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн сумын ийн д холбогдуулан Завхан аймгийн сумын ийн ийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот тушаалын хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн сумын ийн ийн даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Завхан аймгийн сумын ийн ийн няраваар томилогдон ажилласан байна. /хх-ийн 14/

Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 140/ШШ2021/00******* дугаартай шийдвэрт нэхэмжлэгч ийг Завхан аймгийн сумын ийн ийн няравын албан тушаалд эгүүлэн томилсугай гэсэн шүүхийн шийдвэр гарчээ. /хх-ийн 57/

Завхан аймгийн сумын ийн ийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай тушаалаар нэхэмжлэгч ийг Завхан аймгийн ийн ийн няравын албан тушаалд эгүүлэн томилсон байна. /хх-ийн 57/

Завхан аймгийн сумын ийн ийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ийг Завхан аймгийн ийн ийн няравын албан тушаалаас чөлөөлсөн байна. /хх-ийн 7/

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн сумын ийн ийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянаад 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 140/ШЗ2022/0******* дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ийн гаргасан нэхэмжлэлийг буцаасан байна. /хх-ийн 36-37/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг буцаасан захирамжийг хүлээн аваад 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. /хх-ийн 3-5/

 Нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан байна. /хх-ийн 54-55/

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамжийг гардан авсан өдрөө буюу 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /хх-ийн 1/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол шүүхэд хандахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гарсан ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг буцаасан, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд шүүгчийн захирамжийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан өдрөө дахин шүүхэд хандсан байх тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах, маргаанаа шийдвэрлүүлэх хуулийн хугацааг хэтрүүлээгүй, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандах эрхтэй байна гэж үзлээ.

Завхан аймгийн сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/05 дугаартай Төсвийн байгууллагуудын бүтэц орон тоог батлах тухай захирамжаар ... сумын төсвийн байгууллагуудын 2021 онд үйл ажиллагаа явуулах бүтэц орон тоо төсвийн захирагч бүрээр буюу ийн ийн бүтэц орон тоог 4 дүгээр хавсралтаар баталсугай ... гэжээ. /хх-ийн 64 ар талд/

Завхан аймгийн сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/05 дугаартай захирамжийн 4 дүгээр хавсралтад ... сумын ийн ийн бүтэц орон тоо 22 ... байхаар тогтоож өгсөн бөгөөд энэхүү 22 орон тоонд няравын албан тушаалын орон тоо батлагдаагүй байна.

Завхан аймгийн сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/10 дугаартай Төсвийн байгууллагуудын бүтэц орон тоог батлах тухай захирамжаар ... сумын төсвийн байгууллагуудын 2022 онд үйл ажиллагаа явуулах бүтэц орон тоо төсвийн захирагч бүрээр буюу ийн ийн бүтэц орон тоог 4 дүгээр хавсралтаар баталсугай ... гэжээ. /хх-ийн 65 ар талд/

Завхан аймгийн сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/10 дугаартай захирамжийн 4 дүгээр хавсралтад ... сумын ийн ийн бүтэц орон тоо 22 ... байхаар тогтоож өгсөн бөгөөд энэхүү 22 орон тоонд няравын албан тушаалын орон тоо батлагдаагүй байна.

Төсвийн тухай хуулийн 6 зүйлийн 66.1.7-д зааснаар Тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах нь сумын засаг даргын орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрх нь бөгөөд сумын эрүүл мэндийн ийн бүтэц орон тоог батлахдаа няравын орон тоог батлаагүй нь Засаг даргын эрх хэмжээний асуудал байна.

 Аж ахуйн нэгж, байгууллагын батлагдсан орон тооноос тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг орон тоо хасагдах гэж нэрлэдэг.

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн сумын ийн ийн няравын орон тоо хасагдсан гэж үзэхээр байна.

 Нэхэмжлэгч нь Завхан аймгийн сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/05 тоот Төсвийн байгууллагуудын бүтэц орон тоог батлах тухай захирамжийн 4 дүгээр хавсралт сумын ийн ийн бүтэц орон тоо батлахдаа няравын орон тоог батлаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, сумын ийн өөс ирүүлсэн саналын дагуу няравын орон тоо батлахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хүлээн аваад 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 118/ШШ2021/003тай шийдвэрээр ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 68-71/

Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт: ... 2021 оны бүтэц орон тоо батлахад нярвын орон тоо байхгүй болсон, энэ тал дээр тайлбар хийхэд улс төрийн нөлөө орсон гэж үзэж байгаа. Би сумын Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон, манай сумын Засаг дарга миний эсрэг нам буюу сөрөг хүчин учраас миний ажлын орон тоог хассан байх гэж бодож байгаа, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр намайг ажилдаа ороход нярвын орон тоо батлагдаагүй байсан, одоо ч энэ орон тоо байхгүй ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Намайг 2014 онд анх ажилд ороход нярвын орон тоо гэж байгаагүй манай лабориант нярвын ажлаа хавсарч хийдэг байсан. ийн өөрийнх нь ярьж байгаагаар нам улс төр гэж байна. сумын эрүүл мэндийн д ажиллаж байх хугацаандаа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн. 2017 онд той нэг намын хүн сумын Засаг даргаар ажиллаж байсан. Тэгээд 2017 онд манай байгууллагын нийгмийн арга зүйч гэдэг орон тоог хасаад нярвын орон тоог оруулж ирсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эмнэлгийн мэргэжилтний орон тоог хасаад нярвын орон тоог баталсан гэсэн үг. 2020 онд би энэ асуудлаар аймгийн ийн газрын дарга, сумын Засаг даргатай зөвшилцсөн. Мөн эрүүл мэндийн газрын хуулийн зөвлөхтэй хүртэл ярилцсан. Манай сум 3000 гаруй хүн амтай, 1000 мянга хүн амтай сумд хүний эх эмч байх ёстой. Аймгийн эрүүл мэндийн газраас надад ямар чиглэл өгсөн бэ гэхээр эмч эмнэлгийн газар учраас эмнэлгийн ажилтныг түлхүү авах ёстой, нярав гэдэг орон тоо эрүүл мэндийн байгууллагад заавал байх шаардлагагүй, хавсраад гүйцэтгэж болдог гэж хэлсэн, 2017 онд бүтэц орон тоог батлахдаа нийгмийн эрүүл мэндийн арга зүйчийн орон тоог хасаад нярвын орон тог оруулж ирсэн. 2021 онд нярвын орон тоог хасаад ахлах сувилагч буюу нийгмийн эрүүл мэндийн арга зүйчийн орон тоог буцаагаад нэмсэн ... гэж тайлбарлаж байна.

Завхан аймгийн сумын ийн ийн дарга нь сумын Засаг даргын баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан, өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч ийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Завхан аймгийн сумын ийн д няравын орон тоог батлаагүй, орон тоог хассан байхад нэхэмжлэгч ийг няраваар ажиллуулах, цалинжуулах, ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй юм. 

Хариуцагч Завхан аймгийн сумын ийн ийн дарга нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, нэхэмжлэгч ийг ажлаас чөлөөлөхдөө Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 118/ШШ2021/003тай шийдвэрийг үндэслэл болгосныг буруутгах, хууль бус гэж үзэх боломжгүй байна.

 Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... намайг анх ажилд ороход нярвын орон тоо батлагдсан байсан, 2021 оны бүтэц орон тоо батлахад нярвын орон тоо байхгүй болсон ... гэх тайлбар,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... ийг сая шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, 2021, 2022 онд нярвын орон тоо манай байгууллагат батлагдаагүй, Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн аль зүйл заалтыг нь баримтлах уу, Захиргааны хэргийн шүүхээс бүтэц орон тоог баталсан захирамж нь хууль нийцэж байна гэсэн учраас уг шүүхийн шийдвэрийг үндэслэж ийг ажлаас чөлөөлсөн ... гэж тайлбар,

Завхан аймгийн сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/05, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/10 дугаартай захирамж, захирамжийн хавсралт,

Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 118/ШШ2021/003тай шийдвэр зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар Завхан аймгийн сумын ийн ийн няравын орон тоо хасагдсан бөгөөд энэ тухай талууд мэдэж байгаа, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч ийг ажлаас нь чөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

 Иймд нэхэмжлэгч ийн Завхан аймгийн сумын ийн ийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот тушаалын хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь: 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Завхан аймгийн сумын ийн д холбогдох Завхан аймгийн сумын ийн ийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот тушаалын хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд төлүүлэх тухай нэхэмжлэгч овгийн ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Э.ОЮУН-ЭРДЭНЭ