Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 189/ШШ2022/00003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* ******* тоотод оршин суух, /******* ******* хотын ******* тоот хаягт түр суугч/ ******* овогт *******ийн /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Багахангай дүүргийн *******, *******, ******* тоотод оршин суух, /******* Brussel хотын тоот хаягт түр оршин суугч/ овогт гийн /РД:/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б. нь П.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Миний бие Б.тай 2006 оноос хамт амьдарч, 2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Багахангай дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2004 оны 8 дугаар сарын 30-ны өдөр охин Б., 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү Б. нар төрсөн. Бид зан харилцааны болон бусад зүйлийн таарамжгүй байдлаас болж 2016 оноос тус тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдүүдийг ээжийн асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлгийг хоорондоо тохирсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

Хариуцагч П. хариу тайлбартаа:

Миний бие 2006 онд Б.тэй гэр бүл болж, 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2004 оны 8 дугаар сарын 30-ны өдөр охин Б., 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү Б. нар төрсөн.

Бид тодорхой шалтгааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2016 оноос тус тусдаа амьдрах болсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдүүдийг миний бие асран хамгаална. Үүнийг Б. зөвшөөрсөн бөгөөд хүүхдийн тэтгэлгийг харилцан тохиролцсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 189/ЭТ2021/00005 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай баримтууд, хариуцагчаас итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч П.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч П. нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч татгалзаагүй, хүүхдийн тэтгэлгийг харилцан тохиролцсон талаар тайлбар гаргаж маргаагүй.

 

Хэрэг авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2004 оны 8 дугаар сарын 30-ны өдөр охин Б., 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү Б. нарын төрсний гэрчилгээний хуулбар, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 189/ЭТ2021/00005 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай баримт, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэл, П., С. нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Б. хариуцагч П. нар 2006 оноос хамт амьдарч, 2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Багахангай дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, 2004 оны 8 дугаар сарын 30-ны өдөр охин Б., 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү Б. нарыг төрүүлсэн, 2016 оноос тусдаа амьдарсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу зохигч талууд Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 189/ЭТ2021/00005 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай баримтад талууд гэрлэлтээ шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн, өргөдөл гаргагч Б. өөр бусадтай хамтын амьдрал зохиож, үр хүүхэдтэй болсон үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон гэж үзэж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов. гэжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх талаар хуульчилсан байна.

 

Хариуцагч П. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, зохигч талууд хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар харилцан тохиролцсон байх тул шүүх гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2004 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Б., 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Б. нарыг эх П.ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн эрх ашиг хөндөгдөх тохиолдолд асрамжийн талаар маргах, охин Б., Б. уулзах эрхтэй, талууд хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцсон, ++шүүхээр тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй талаар илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй. Эз74

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах эцэг, эхийн үүрэг хэвээр болохыг дурдав.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.аас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч Б., хариуцагч П. нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2004 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Б., 2011 оны 9 дүгээр сарын 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Б. нарыг эх П.ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй ба охин Б., хүү Б. нартай уулзах эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах эцэг, эхийн үүрэг хэвээр болохыг дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн  улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Чимэддоржид даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч П.аас 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Л.НАРАНГЭРЭЛ