Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 189/ШШ2022/00005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Багахангай дүүргийн *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн /РД:/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* нь Э.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Э.тай 2009 онд танилцаж, 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний дундаас -ний өдөр хүү А., -ны өдөр охин А. нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас 2017 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү, охин 2 миний асрамжид байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцэг Э.гаас тэтгэлгийг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тодорхойлж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Э., эхнэр Б.******* нарын гэр бүл цуцлахад татгалзах зүйлгүй, хүү Э., охин Э. нарыг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 189/ЭТ2022/00001 дүгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай баримт, хариуцагч талаас итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Хэрэг авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зохигчийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болсныг 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтийг бүртгэсэн гэрчилгээний хуулбар, -ны өдөр төрсөн охин Э., -ний өдөр төрсөн хүү Э. нарын төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн 20-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 189/ЭТ2022/00001 дүгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай баримт, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Б.******* хариуцагч Э. нар 2009 онд танилцаж, 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, -ны өдөр охин Э., -ний өдөр хүү Э. нар төрсөн, 2017 оноос хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигч талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан, Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 189/ЭТ2022/00001 дүгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай баримтад ...талууд гэрлэлтээ шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн, гэрлэгчид хэн аль нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон үндэслэлээр уг ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон гэж үзэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов. гэжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх талаар хуульчилсан.

 

Хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул шүүх гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин Э., -ний өдөр төрсөн хүү Э. нарыг эх Б.*******ийн асрамжид үлдээж, эцэг Э.гаас тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин /277,800 төгрөг/-ийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Э. нь охин Э., хүү Э. нартай уулзах эрх нээлттэй, тэдний хүмүүжил төлөвшилд дэмжин туслах зэрэг үүргээс чөлөөлөгдөхгүй.

Мөн хүүхдийн тэтгэлгийг хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрхтэй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах эцэг, эхийн үүрэг хэвээр болохыг дурдав.

 

Хариуцагч нь цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохыг дурдав.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.гаас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ы ******* /РД:*******/, хариуцагч ******* овогт *******ийн /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар -ны өдөр төрсөн охин Э., -ний өдөр төрсөн хүү Э. нарыг эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин Э., -ний өдөр төрсөн хүү Э. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.гаас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах эцэг, эхийн үүрэг хэвээр болохыг мэдэгдсүгэй.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

 

6.Шүүхийн шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Чимэддоржид даалгасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Э.гаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Л.НАРАНГЭРЭЛ