| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2022/00436/И |
| Дугаар | 149/ШШ2022/00450 |
| Огноо | 2022-10-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 149/ШШ2022/00450
| 2022 оны 10 сарын ******* өдөр | Дугаар 19/ШШ2022/0050 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* дугаар баг, ******* № ******* тоотод оршин суух, ******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* овогт /РД:МА88*******1*******18/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын дүгээр баг, № тоотод оршин суух, 199******* оны ******* дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, овогт /РД:ОС9**************15/ холбогдох
2626000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А., хариуцагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би иргэн О. банкны зээл хаана гэхээр нь 2 сая төгрөгийг 10 хоногт 15 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн юм. 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 2*******00000 төгрөг авах ёстой байсан юм. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр О. руу ярихад мөнгөө өгөх боломжгүй байна гээд хүү болох *******00000 төгрөгийг өгсөн. Үндсэн мөнгөө 10 хоногоор хойшлуулсан. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ярихад боломжгүй байна гээд дахин 10 хоногоор хойшлуулахаар болж хүү болох *******00000 төгрөгийг өгсөн. 2022 оны дугаар сарын 05-ны өдөр болоход хүү болох *******00000 төгрөгийг өгөөд дахин 10 хоногоор сунгахаар болсон. Үүнээс хойш дахин мөнгө өгөхгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 600000 төгрөгийг нэг удаа, 200000 төгрөгийг нэг удаа нийт 800000 төгрөгийг өгсөн. Үндсэн мөнгө болон хүүнд нийт 1700000 төгрөгийг авчихаад байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өгсөн 800000 төгрөгийг 2626000 төгрөгнөөс хасч тооцоод 1826000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү. 2022 оны 07 дугаар сарын 16-наас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангид 270000 төгрөг, 2022 оны дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны хүү *******00000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 56966 төгрөг нийлээд 626000 төгрөг болж байгаа юм гэв.
Хариуцагч О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.оос 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2 сая төгрөг авсан нь үнэн. 10 хоногийн хугацаанд 2*******00000 төгрөг болгож төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. Тэгээд 10 хоног тутамд нь хүүг нь өгсөн. Одоо нэхэмжилж байгаа 1826000 төгрөгний 50 хувийг нь төлөх бодолтой байна гэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 56966 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн тухай баримт, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн № 1*******71 дугаартай зээлийн гэрээ, хариуцагч О.гийн иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагч О. 2000000 төгрөгийг шилжүүлсэн А. банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагч О.гоос нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2620000 төгрөгийг төлөх боломжгүй, 500000 төгрөгийг төлнө гэсэн хариу тайлбар гаргаж, нэхэмжлэгч А.од шилжүүлсэн банкны өөрийн дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч болон хариуцагч нараас нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А. нь хариуцагч О.гоос үндсэн зээл 2000000 төгрөг, хүү 626000 төгрөг, бүгд 2626000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О. нь нэхэмжилсэн 2626000 төгрөгийг төлөх боломжгүй, 500000 төгрөгийг төлөх боломжтой гэж маргажээ.
Нэхэмжлэгч А. нь хариуцагч М. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2000000 төгрөгийг 10 хоногт 15 хувийн хүүтэйгээр 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл зээлдүүлсэн бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нэхэмжлэгч А. хариуцагч О. нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн № 1*******71 дугаартай зээлийн гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.
Зохигчид гэрээг бичгээр байгуулсан ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн тусгагдсан байна.
Нэхэмжлэгч А. хариуцагч О. нар нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн гэрээний хугацааг цааш нь 2022 оны 07 дугаар сарын 16-наас 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 10 хоног, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны дугаар сарын 05-ны өдөр хүртэл 10 хоног сунгахаар амаар тохиролцож хүүнд 10 хоног тутамд *******00000 төгрөг буюу *******0 хоногт нийт 900000 төгрөгийг өгч авсан болох нь зохигчдын тайлбар болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А. нь 2022 оны дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш О. нь нэхэмжлэгч А.од 600000 төгрөгийг нэг удаа, 200000 төгрөгийг нэг удаа, нийт 800000 төгрөгийг төлсөн бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн 2626000 төгрөгнөөс хасч тооцон 1826000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч уг нэхэмжилсэн 1826000 төгрөгийн 50 хувийг төлнө гэсэн боловч ямар учраас 50 хувийг төлнө гэж байгаагаа нотолж чадаагүй болно.
Нэхэмжлэгч А. нь 2022 оны 07 дугаар сарын 16-наас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангид 270000 төгрөг, 2022 оны дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны хүү *******00000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 56966 төгрөг нийлээд 626000 төгрөгийг хүүнд нэхэмжилж байна гэсэн боловч нэхэмжлэгч хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацааг 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны дугаар сарын 05-ны өдөр хүртэл амаар тохиролцож гэрээний нөхцлийг цааш сунгахдаа уг хугацааны хүүнд нийт 900000 төгрөгийг авсан байх тул 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангид 270000 төгрөг нэхэмжилсэн нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох боломжгүй, мөн 2022 оны дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан мөртлөө 2022 оны дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны хүүнд *******00000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн хэмжээгээр хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56966 төгрөгийг хариуцагчаас гаргуулах бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага хэрхэн хангагдсан эсэхээс хамааран хариуцагчаас хуульд заасны дагуу гаргуулах тул хүүнд гэж нэхэмжилсэн 626000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд хариуцагчийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд нэхэмжлэгчид төлсөн 800000 төгрөгийг үндсэн зээл 2000000 төгрөгнөөс хасч тооцон үлдэх *******00000 төгрөгийг хариуцагч О.гоос гаргуулж нэхэмжлэгч А.од олгож, 1826000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс 626000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56966 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 1001*******00091 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан учир *******00000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд *********************50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.од олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.гоос зээлийн үндсэн төлбөрт *******00000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.од олгож, нэхэмжлэлээс 626000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А. төлсөн 56966 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 1001*******00091 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.гоос улсын тэмдэгтийн хураамжинд *********************50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.од олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119. дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.*******-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН