Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

улсын яллагч В.Дэлгэрмаа,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *******од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт          

1.Монгол улсын иргэн, ******* овогт ******* ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь ялтай байхдаа, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр согтуурсан, мансуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-1А-9 тоот хашаанд байх гийн байшинд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан.

Давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1-1-1 тоот буюу хүнсний үйлдвэрийн хашаанд оршин суух *******ийн гэрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан,

Давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтуурсан, мансуурсан үедээ Баянхонгор аймгийн Эрдэнэцогт 2 дугаар багийн 28а-5 тоот хашаанд оршин суух *******гийн гэрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэм хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Тэгээд гэрийн цүүг нь татсан чинь сугараад гараад ирэхээр нь гэрт нь ороод орны хөлд байсан ууттай гурил, хөлдөөгчинд байсан мах, авдаранд нь байсан 2 дээлийн торго зэргийг аваад Хөх толгойн голоор уруудаад явж байгаад гурил мах хоёр нь даагдахгүй гар өвдөөд байхаар нь гудамжинд нэг доголын хажууд хаячихаад дээлийн өнгөнүүдээ авч яваад зах дээр очоод мотоцикльтой 2 хүн байхаар нь 20000 төгрөгөөр зараад архи уугаад дууссан. Гурил мах хоёраа эргэж аваагүй, одоо хаана хаясанаа санахгүй байна...

...Би арван мянгатад гэх айлаас хулгай хийсэн. Би энэ Ч. эгчийн гэрээс хулгай хийсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-116/

...Би 2017 оны 03-р сарын 30-ны өдөр Баянхонгор сумын 3-р багийн 3-1 а-9 тоот хашаанд байх гийн байшинд очсон чинь хүн байхгүй байхаар нь байшингийнх нь цонхыг нь хагалж ороод дотроос нь дарс, мах зэргийг авч гарч яваад дарсыг нь гарч явахдаа замдаа гудамжид уугаад шилийг нь хаячихсан. Махыг нь архи уусан байхдаа хаячихсан юм шиг байна. Нэг мэдсэн чинь алга болчихсон байсан. Би энэ айлаас хулгай хийхдээ архи уучихсан байсан бөгөөд энэ айлаас авсан 1 шил дарс уугаад бүр согтчихсон. Дараа нь 2017 оны 04-р сарын 10-ны өдөр гадуур явж байгаад хүнсний үйлдвэрийн хашаанд очсон чинь 2 гэр байсан тэгээд би жорлонд нь бие засчихаад баруун талынх нь гэрийн хаалгыг татсан чинь онгойчихсон тэгээд гэрт нь ороод гэрийнх нь хойморьт нь сервантны өмнө ил тавьсан байсан хөөргийг аваад гарч яваад Есөн-Эрдэнэ зах дээр очоод нэг хөдөөний бололтой сахалтай хөгшин хүнд хөөргийг 20000 төгрөгөөр зараад архи уучихсан. 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор сумын 2-р багийн 2-28а-5 тоот хашаанд байх гэдэг айлд очсон чинь гэртээ байхгүй байхаар нь гэрийн нь хаалгыг татаж онгойлгоод гэрт нь ороод гэрээс мах, гурил, 2 дээлийн торго, усны хар өнгийн канистр зэргийг авч гарч яваад мах гурил хоёр нь даагдахгүй болохоор нь гудамжид хаячихсан. Тэгээд таксинд сууж яваад кантистрыг нь таксины жолоочоос 2 500 төгрөг аваад өгчихсөн, 2 дээлийн торгыг нь Есөн-Эрдэнэ зах дээр ирээд зах тааралдсан эрэгтэй, эмэгтэй 2 хүнд 18000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи аваад уучихсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-210/

Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манайх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 - 1а - 09 тоотод амьдардаг. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр бид хоёр 10 цагийн орчимд гэрээсээ гарч ажил ажил руугаа явсан.Тэгээд орой 21 цагийн үед ажлаа тараад би түрүүлж гэртэй иртэл манай байшингийн баруун талын цонхы салхивч онгорхой, цонх хагарсан байхаар нь би байшиндаа орж үзтэл манай гал өрөөний хөргөгчин дотроос хоолны мах, том өрөөний шкабан дээр байсан гуулин цана, жижиг өрөөнд байх модон хайрцаган дотроос миний шинэ даавуун өмд, вино зэрэг алга болсон байсан. Тухайн үед дээрх эд зүйлүүдийг алдагдсан гэж бүртгүүлсэн. Гэтэл түүнээс хойш 10 орчим хоногийн дараа би монетан хос ээмгээ зүүхээр модон авдарт үзтэл байхгүй болсон байсан. Би ээмгийг уг модон авдарт цагаан сарын дараахан хийсэн ба хулгай орохоос өмнө үзэж байхад байсан юм... гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 26-29 /

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манайх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-28а-5 тоотод байдаг. Би 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ эзэнгүй орхиод Улаанбаатар хотруу яваад 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ирсэн. Гэтэл манай гэрийн цүүг татаж хулгай ороод гэрээс хурган дээлний өнгийг нь хуулаад сандал доогуур хийгээд хурган дотрыг нь аваад , дээлийн торгонууд, телевизорын тоон систем хүлээн авагч, аяга тавагнууд, телевизорын антен, хөвөнтэй хөнжил зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Миний тухайд энэ алдагдсан эд зүйлсийн өөрийн төрөл садангийн хүн болох ******* гэх хүнийг хардаж байсан. Тэр л хааяа манайхаар ирдэг байсан. Тэгээд манайд ирээд намайг байхгүй болохоор гэрээс эд зүйлс хулгайлсан талаараа цагдаагийн байгууллагад хүлээсэн талаар олж мэдлээ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-103 /

Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 05 сард манай эхнэр над руу утсаар яриад хөөрөг чинь алга болсон байна гэж хэлсэн. Тэр хөөргийг манай талийгаач аав эзэмшиж байгаад 1995 онд надад өгсөн, миний хөөрөг байгаа юм. Тэр хөөрөг нь цагаан өнгийн сүүжин хөөрөг гэдэг нэртэй, доторх тамхи нь гадна талаасаа гэрэлтэж харагддаг даваа гэдэг нэртэй толгойтой хөөрөг байгаа. Ганцхан тэр хөөрөг алга болсон байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 179-181 /

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө би гадуур явж байгаад өдөр 15 цагийн үед гэртээ ирчихээд эргэж гарч яваад гадуур ажил хөөцөлдөх гэж явж байгаад 16 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг салгачихсан, гэрийн хаалга цоожгүй онгорхой байхаар нь гэртээ ороод үзэхэд манай гэрийн тавилга эд зүйлүүд байсан байрандаа зүгээр байхаар нь би намайг байхгүй хойгуур манай хүүхдүүд сургуулиас ирээд гэрийн түлхүүр байхгүй учир гэртээ орсон байх гэж бодоод анзаараагүй байсан. Тэгсэн чинь 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн газраас ярьж байна гээд нэг хүн утсаар яриад танайд хөөрөг байгаад алга болсон уу гэхээр нь би гэртээ байсан нөхрийнхөө хөөргийг үзэхэд алга болсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-187 /

Гэрч Ш.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 03 дугаар сарын 30-ны өглөө эхнэр бид хоёр байшингаа цоожлоод ажил руугаа явцгаасан. Тухайн үед манай охины хичээлийн амралт нь эхлээд хөдөө явчихсан эхнэр бид хоёр байсан. Гэтэл орой намайг ажил дээр байж байтал манай эхнэр над руу залгаад "гэрт хулгай орчихсон байна" гэхээр нь би гэртэй ирэхэд манай гэрээс дээр үеийн гуулин цана, мах, вино, манай эхнэрийн өмд зэрэг алдагдсан байсан. Сүүлд нь мөн эхнэрийн монетан ээмэг алга болсон талаар мэдсэн. Манай байшингийн урд хоёр цонхны баруун талын цонхыг хагалаад орсон байсан...гэх мэдүүлэг /1-р хх- ийн 30-32/

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “ эд зүйлсийг 34000 төгрөгөөр /үхрийн мах, 0.75 граммын вино, эмэгтэй хүний ноосон өмд/” үнэлсэн дүгнэлт /1-р хх-ийн 52-53 /

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “ эд зүйлсийг 364000 төгрөгөөр/монетон ээмэг, хагарсан цонх/” үнэлсэн дүгнэлт /1-р хх-ийн 58-59/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны кримналистикийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 52 дугаар

1.Хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн мөрүүдээс 1, 2, 7, 10, 11, 12, 13, 16, 17 гэж дугаарласан мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд тэнцэх мөрүүдээс 16 гэж дугаарласан мөр нь папилон санд ММ003810005733, МИ003810002201 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Загал овогтой *******ын зүүн гарын ядам хуруугаар...тус тус үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх- ийн 62-63/

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн           2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “ эд зүйлсийг 537 000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт / 1-р хх-ийн 120-121 /

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмлэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 6-13, 87-93/, мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 126-135/, хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 37-38, 42-44, 168-173/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 64-72/ эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 174 эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 39-41/, Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128-129/, 2006 оны 10 дугаар сарын 03- ны өдрийн 77 дугаартай, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн 04 дугаартай, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаатай, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 232-249, 2-р хх-ийн 1-3, 6-34 /, зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч ******* нь согтуугаар, ялтай байхдаа, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-1А-9 тоот хашаанд байх гийн байшинд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан.

Давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 1-1-1 тоот буюу хүнсний үйлдвэрийн хашаанд оршин суух *******ийн гэрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан,

Давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт 2 дугаар багийн 28а-5 тоот хашаанд оршин суух *******гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан болох нь

шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 207-210/,

хохирогч гийн... манай гал өрөөний хөргөгчин дотроос хоолны мах, том өрөөний шкабан дээр байсан гуулин цана, жижиг өрөөнд байх модон хайрцаган дотроос миний шинэ даавуун өмд, вино зэрэг алга болсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-29/,

хохирогч *******гийн... манай гэрийн цүүг татаж хулгай ороод гэрээс хурган дээлний өнгийг нь хуулаад сандал доогуур хийгээд хурган дотрыг нь аваад , дээлийн торгонууд, телевизорын тоон систем хүлээн авагч, аяга тавагнууд, телевизорын антен, хөвөнтэй хөнжил зэрэг эд зүйлс алдагдсан… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-103 /,

хохирогч *******ийн... цагаан өнгийн сүүжин хөөрөг гэдэг нэртэй, доторх тамхи нь гадна талаасаа гэрэлтэж харагддаг даваа гэдэг нэртэй толгойтой хөөрөг байгаа, ганцхан тэр хөөрөг алга болсон….гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 179-181/,

 гэрч ийн... гэрт байсан нөхрийн хөөрөг алга болсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-187/,

гэрч Ш.*******ын... ирэхэд манай гэрээс дээр үеийн гуулин цана, мах, вино, манай эхнэрийн өмд зэрэг алдагдсан, ...сүүлд эхнэрийн монетан ээмэг алга болсон талаар мэдсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-32/ Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан / 1-р хх-ийн 52-53, 58-59, 120-121/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 62-63 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д ... үйлдэл, эс үйлдэхгүй гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй ... заасан заалтыг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир 75 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Шүүгдэгч *******ын ял шийтгэлийн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, урьд хулгайлах гэмт хэргийг 6 удаа үйлдэж шийтгэгдсэн хувийн байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч З.Цэвэлмээ, *******, З.Гантөмөр нарын хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн үнэлгээ үндэслэн шүүгдэгч *******оос нийт 1114000 төгрөг гаргуулж, хохирогч З.Гантөмөр 453000 төгрөг, хохирогч д 124000 төгрөг, хохирогч *******д 537000 төгрөг тус тус олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн ...нокиа 6070.... маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь хувьд ногдох хөрөнгөгүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй болно.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг давтан үйлдлээр орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******ын эд хөрөнгө хурөщаахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч З.ганболдод оногдуулсан хоёр жилийн хугацааагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******оос нийт 1114000 төгрөг гаргуулж, хохирогч *******д 537000 төгрөг гаргуулж, хохирогч *******т 453000 төгрөг, хохирогч д 124000 төгрөгийг тус тус олгосугай.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын 75 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн ...нокиа 6070... маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх хэвээр үргэлжлүүлж, түүний эдэх ялыг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тооцсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА