Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Мэндбаяр

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000700150 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, “******* *******” ******* ******* ******* ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, тоотод оршин суух,

урьд Дорнод аймгийн сумын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 54 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1231.3-д зааснаар зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан,

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 186 дугаар зүйлийн 186.2, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 9 жил хорих ялаар, мөн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,

мөн шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигин овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын төвөөс хойш тээврийн хэрэгсэл дотор 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр бусадтай хардсаны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа  цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, баруун зүүн нүд, зүүн чамархай, дух, баруун, зүүн хацар, зүүн шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би *******тай 2013 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй. ...2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ... гэрээс гарсны дараа машиндаа суугаад аймгийн төвөөс хойшоо нэлээн явж байгаад хөдөө хээр очиж зогсоод манай нөхөр нь надад хандаж “Чи хүний нөхөр татаж чангаалаа, айлын нөхөртэй явдаг юм биш үү” гэж хэлээд машин дотор намайг зодсон. Тухайн үед би жолоочийн хажуу талын суудал дээр манай найз арын суудал дээр сууж байсан. Манай нөхөр “чи айлын нөхөртэй явлаа, чиний наад царайг чинь хүн харшгүй болгоно” гэж хэлээд гараараа миний нүүр хэсэгт маш олон удаа цохисон. Намайг зодож байхад манай найз “боль” гэж хэлсэн боловч тоохгүй намайг зодсон. Намайг зодсоны дараа машинтайгаа хөдлөөд гэрийн гадаа буулгаад яваад өгсөн. ...2022 онд намайг зодож 7 хоногийн баривчилгаа авч байсан. ...2024 оны 07 дугаар сард 22 дугаар байшинд амьдардаг байхад намайг бас нүүр амыг маань хөхөрч хавдтал зодож байсан. 2024 оны 10 дугаар сард гэж санаж байна. Гэрийнхээ ойролцоох дэлгүүр ороод гарч ирэхэд дэлгүүрийн гадаа хүмүүс сууж байсан. Тэр үед цаанаас ирж байсан. Тэр үед манай нөхөр намайг бас л аймгийн төвөөс хойшоо хөдөө авч яваад дэлгүүрийн гадаа сууж байсан хүмүүстэй хардаж үснээс зулгаах, нүүр, гэдэс, хөл, гар руу өшиглөх зэргээр зодсон. Тэр үед би зодуулаад 7 хоног гэртээ хэвтсэн. ...Ер нь сардаа 2-3 удаа байнга зоддог. ...Гэмт хэргийн улмаас надад хор уршиг учраагүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж болдог гэдгийг би сайн ойлгож мэдсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...2024 оны 07 дугаар сард ******* нь намайг гэртээ ирж хоносонгүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж ам муруйсан. Гэхдээ цохиж зодсон зүйл байхгүй. ...Би яагаад цохиж зодсон гэж  мэдүүлэг өгсөн бэ гэвэл 2025 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө машин дотроо намайг хэрцгийгээр зодож, биед гэмтэл учруулах үед би түүнээс сална гэж шийдээд түүнд шаралхсандаа байна зоддог талаар мэдүүлсэн...” гэжээ. /хх-ийн 17-18, 21-22, 24-25, 124-125/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч нь эмчлүүлсний эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 233,286 төгрөг зарцуулсан байна. ...хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс гэх хүний биед гэмтэл учирсан явдалд буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 129-130/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний мэдэхээр 2024 оны зун миний охин над руу залгаад “ гол руу чулуудаад намайг усанд живүүлж алах гэж байна, үхэхийн даваан дээр өөрөө намайг гаргаж авсан” гэж ярьсан. Тэгэхээр нь би “та нар яах гэж дандаа маргалдаж байдаг юм бэ, өөрсдөө учраа ол, хэн хэний чинь буруу байгаа байх” гэж хэлээд орхисон. ...мөн саяхан 2024 оны 10 дугаар сард гэж санаж байна, миний охин над руу залгаад “ээжээ зодуулчихлаа” гэл үү “босч чадахгүй байна” гэж хэлэхээр нь гэрт нь очсон. ...Тэгээд гэрт нь очоод харахад миний охин ийн биеийнх нь гэдэс, бөөр, хавирга, хөл хэсэг нь хөхөрчихсөн байсан. Цагдаа дагуулаад очсон чинь охин би зодуулаагүй, өндрөөс унасан, хүн намайг зодоогүй гэж гүрийсээр байгаад цагдааг явуулсан. Эмнэлэг дээр очоод үзүүлсний дараа “чи яагаад худлаа хэлээд байгаа юм” гэж асуусан чинь цагдаа ирсний дараа нь т “чи барилга дээрээс гэл үү өндрөөс унасан гэж хэлээрэй” гээд гуйгаад байхаар нь би тэгээд хэлчихсэн юмаа гэж хэлсэн. ...Ер нь миний охин нь байнга нөхөр ******* зодуулдаг. Нэг ирэхдээ улаан эрээн болчихсон нүүртэй явж байдаг, үгүй бол хүзүү хоолой нь хөхөрчихсөн, эсхүл нүүр ам нь хөхөрч хавдчихсан явж байдаг...” гэжээ. /хх-ийн 27/

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... машинаа жолоодоод хашаанаас нь гараад төвөөс ертөнцийн зүгээр хойд зүгт нилээн явж  байгаад зогссон. ...Явах замдаа , хоёр маргалдаад байсан ба нь ийг нөхөртэй хардаж маргалдаад байсан. Машинаа зогсоогоод нь рүү хандаж “чи аав ээж, хүүхдүүд нь байхад айлын нөхрийн гарнаас татаж чангаадаг нь яаж байгаа юм, чи өмнө нь ч гэсэн миний араар тавьдаг байсан биз дээ” гэхэд өөдөөс нь юм хэлээгүй. нь ийг элдэв бусаар харааж “янхан минь, гичий минь, пизда минь, би чамд зөндөө ойлгуулсан биз дээ, чи намайг миний араар зөндөө тавьсан биз дээ” гэж хэлээд нүүр рүү нь гараараа цохиод байсан. ... орилоод намайг зодох гээд байхаар нь айгаад сандарч юу ч хийж чадахгүй нь ийг зодохыг арын суудлаас нь хараад сууж байсан. нөхөртөө зодуулж байхдаа “за больё оо ханиа, гэр рүү явъя хайраа, одоо болно оо” гэж хэлээд л зодуулаад байсан. нь эхнэр ийг зодоод буцаад аймгийн төв рүү гэр рүүгээ явсан ба гэртээ ирээд би найз тэй гэрт нь буугаад гэр рүү нь хамт орсон. ... бол гайгүй эрүүл шахуу л байсан...” гэжээ. /хх-ийн 29-30/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай аав нь маш их ууртай ээжийг байнга загнаж, янз бүрийн үгээр харааж зоддог. Ээж бол аавын үгээр л байдаг. Аав энийг хий тэрийг тэг гэж хэлэхэд ээж хийдэг, хийхгүй бол аав маш ууртай болоод ээжийг машинд суулгаад хөдөө дагуулж яваад зоддог. Аав нь маш их ууртай ээж дэлгүүр гараад буцаад гэртээ ороод ирэхэд л аав нь “чи хаашаа яваад ирж байгаа юм” гэж асуух үед ээж “чамд ямар хамаатай юм” гэж хариулахад л аав ээжийг чирээд машиндаа хүчээр суулгаад хөдөө дагуулж яваад зоддог. Манай аав нь ээж ийг 3 хоногт нэг удаа зоддог, зодох үедээ зарим үед гэртээ ихэнх тохиолдолд машиндаа суулгаад хөдөө авч яваад зоддог. Гэртээ зодох үед нь дүү бид гурав зөндөө олон удаа харж байсан. Тэгэхдээ яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. ...Тухайн 22 дугаар байранд амьдардаг байхад аав нь нэг өдөр Амараа ахтай архи уугаад согтуу орж ирээд ээжийг нөгөө өрөөнд оруулаад зодсон. Зодож байхад нь би сайн хараагүй ээж чанга уйлаад бахираад байсан. Аав ээжийг чимээгүй бай гээд 00 дагуулж ороод үснээс нь үсдээд 00 руу толгойг нь чихээд 00-ын ус татаад байхыг нь би харсан...” гэжээ. /хх-ийн 33-35/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 77 тоот дүгнэлтэд:

1. ийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, баруун зүүн нүд, зүүн чамархай, дух, баруун зүүн хацар, зүүн шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.3. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 43-44/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хэргийн материалаар дахин шинжилгээ хийсэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ДОР/0525/008 тоот дүгнэлтэд:

1.2. Нэмэлтээр ирүүлсэн 2025.01.20-ны өдрийн БОЭТ-ийн Толгойн КТГ-ийн шинжилгээгээр ийн биед шинэ гэмтэл тогтоогдсонгүй.

3. ийн биед тогтоогдсон хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, баруун зүүн нүд, зүүн чамархай, дух, баруун зүүн хацар, зүүн шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн хацар шанаа эрүүний цус хуралт гэмтэл нь бүрдэл байдлаараа болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэжээ. /хх-ийн 55-57/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би эхнэр ийг зодож хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол эсрэгээрээ байгаа. Би өглөө нарнаас шөнө хүртэл ажил эрхэлдэг. Би ажлаа тараад гэртээ ирэхэд эхнэр байнгын архи дарс уусан, хэрүүл шуугиан маргаан хийсэн, нэг бол хаачсан нь мэдэгдэхгүй алга зүйлүүд угтдаг. Яг өөрийнхөө авирласан байдлаас болж хэрүүл маргаан их үүсдэг. ...бид нарын амьдрал одоо хэвийн байгаа...” гэжээ. /хх-ийн 72-74/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 46/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 96-103/

*******д холбогдох улсын бүртгэлийн лавлагааны хуулбарууд /хх-ийн 105-107/

Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15/46 тоот албан бичиг, ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний зардлын баримт /хх-ийн 126-127/ болон шүүгдэгчийн талаас шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Эрүүл мэндийн даатгалын санд 233,286 төгрөгийг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Боржигин овогт ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр бусадтай хардсаны улмаас Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт буюу аймгийн төвөөс хойш тээврийн хэрэгсэл дотор зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, баруун зүүн нүд, зүүн чамархай, дух, баруун, зүүн хацар, зүүн шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ийн “...2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ... гэрээс гарсны дараа машиндаа суугаад аймгийн төвөөс хойшоо нэлээн явж байгаад хөдөө хээр очиж зогсоод манай нөхөр нь надад хандаж “Чи хүний нөхөр татаж чангаалаа, айлын нөхөртэй явдаг юм биш үү” гэж хэлээд машин дотор намайг зодсон. Тухайн үед би жолоочийн хажуу талын суудал дээр манай найз арын суудал дээр сууж байсан. Манай нөхөр “чи айлын нөхөртэй явлаа, чиний наад царайг чинь хүн харшгүй болгоно” гэж хэлээд гараараа миний нүүр хэсэгт маш олон удаа цохисон. Намайг зодож байхад манай найз “боль” гэж хэлсэн боловч тоохгүй намайг зодсон...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Н.ийн “...Явах замдаа , хоёр маргалдаад байсан ба нь ийг нөхөртэй хардаж маргалдаад байсан. Машинаа зогсоогоод нь рүү хандаж “чи аав ээж, хүүхдүүд нь байхад айлын нөхрийн гарнаас татаж чангаадаг нь яаж байгаа юм, чи өмнө нь ч гэсэн миний араар тавьдаг байсан биз дээ” гэхэд өөдөөс нь юм хэлээгүй. нь ийг элдэв бусаар харааж “янхан минь, гичий минь, пизда минь, би чамд зөндөө ойлгуулсан биз дээ, чи намайг миний араар зөндөө тавьсан биз дээ” гэж хэлээд нүүр рүү нь гараараа цохиод байсан. ... орилоод намайг зодох гээд байхаар нь айгаад сандарч юу ч хийж чадахгүй нь ийг зодохыг арын суудлаас нь хараад сууж байсан. нөхөртөө зодуулж байхдаа “за больё оо ханиа, гэр рүү явъя хайраа, одоо болно оо” гэж хэлээд л зодуулаад байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 77 тоот дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хэргийн материалаар дахин шинжилгээ хийсэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ДОР/0525/008 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч *******ы гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ийн сэтгэл санаанд дарамт учруулж бие махбодод халдаж гэр бүлийн гишүүний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн үйлдэл нь тухайн гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд дадал зуршил болсон болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан насанд хүрээгүй гэрч ийн “...Манай аав нь ээж ийг 3 хоногт нэг удаа зоддог, зодох үедээ зарим үед гэртээ ихэнх тохиолдолд машиндаа суулгаад хөдөө авч яваад зоддог. Гэртээ зодох үед нь дүү бид гурав зөндөө олон удаа харж байсан. Тэгэхдээ яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. ...Тухайн 22 дугаар байранд амьдардаг байхад аав нь нэг өдөр Амараа ахтай архи уугаад согтуу орж ирээд ээжийг нөгөө өрөөнд оруулаад зодсон. Зодож байхад нь би сайн хараагүй ээж чанга уйлаад бахираад байсан. Аав ээжийг чимээгүй бай гээд 00 дагуулж ороод үснээс нь үсдээд 00 руу толгойг нь чихээд 00-ын ус татаад байхыг нь би харсан...” гэх мэдүүлэг, гэрч ийн “...мөн саяхан 2024 оны 10 дугаар сард гэж санаж байна, миний охин над руу залгаад “ээжээ зодуулчихлаа” гэл үү “босч чадахгүй байна” гэж хэлэхээр нь гэрт нь очсон. ...Тэгээд гэрт нь очоод харахад миний охин ийн биеийнх нь гэдэс, бөөр, хавирга, хөл хэсэг нь хөхөрчихсөн байсан. ...Ер нь миний охин нь байнга нөхөр ******* зодуулдаг. Нэг ирэхдээ улаан эрээн болчихсон нүүртэй явж байдаг, үгүй бол хүзүү хоолой нь хөхөрчихсөн, эсхүл нүүр ам нь хөхөрч хавдчихсан явж байдаг...” гэх мэдүүлэг, хохирогч ийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхаас гадна шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн xохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 77 тоот дүгнэлт, гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хэргийн материалаар дахин шинжилгээ хийсэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ДОР/0525/008 тоот дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ы хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Мөн шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 233,286 төгрөгийг төлсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д 1,700 /нэг мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 233,286 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА