Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2022/01214

 

 

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2022/01214

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2022/01092/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ХХК-ийн байранд байрлах, утас: *******, *******, ******* регистрийн дугаартай, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт ** дүгээр хэсэг, ** тоотод байрлах, утас: 99******, 92******, 86******, *******-ын ӨМӨЗОроны экспорт, импортын худалдааны компанид холбогдох,

2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аярдалай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэлийн шаардлага бол 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн АОДЕ-ОС-20 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлага гаргасан үндэслэл шалтгаан ХХК нь А.... ХХК-аас 16,000 тонн төмрийн хүдэр худалдаж авсан. Үүнээс 10,000 тонн төмрийг хүдрийг тээвэрлүүлье гэж хэлцэл явагдсан. Хэлцлийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 12 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 1 тонн төмрийн хүдрийг 17 ам.доллар буюу 10,000 тонноор 170,000 ам.доллар гэрээний хөлстэй ажлыг гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх явцыг уурхайн амнаас Төмрийн хүдэр буулгадаг бааз дээр Эрээн хүртэл ачуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу тээврийн үйл ажиллагаа явуулсан. Тэгтэл тээврийн компани гаалийн бүрдүүлэлт хийнэ, худалдах, худалдан авах гэрээний шаардлага үүсээд үүний дагуу дугаартай ХХК-тай ******* ХХК нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний үндэслэлээр гаалийн бүрдүүлэлт хийгдээд ажлаа гүйцэтгээд, хүлээлгэн өгч дууссан. 2019 оны 12 дугаар сард татварын хэлтсээс танай экспортын мэдээлэл байна, тайлбар гарга гэж шаардлага ирүүлсэн. Шаардлагад тээвэрлэлтийн үнэ дээр анотын тайлбар гарга гэсэн. Тэгэхээр нь 170,000 ам.доллар дээр анотын тайлан гаргаж өгч, татвараа төлсөн. Тэр тээвэрлэлтийн хэсэгт нь тайлангаа мэдүүлсэн. Тайлан мэдүүлэг болсон шалтгаан нь анхны төмрийн хүдэр ийн үйлдвэрээс гаралтай, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ийн үйлдвэр, А.... компанитай сэлбэг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу ийн үйлдвэр А.... компани сэлбэгийн үнийг төмрийн хүдэрт тооцож өгсөн байдаг. Тэр төмрийн хүдрээ А.... компани Бүгд Найрамдах Хятад ард улсын өөртөө засах орны экспорт импортын компанид 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 16,000 тонн төмрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 16,000 тонн хүлээж авахаар ярьсан ч эхний удаа 10,000 тонн хүлээж авахаар болсон. Манайхаар экспорт импортын компани төмрийнхөө хүдрийг тээвэрлэх ажиллагаа хийлгэхээр гэрээ байгуулсан. Гаалийн бүрдүүлэлт дээр худалдах, худалдан авах гэрээ шаардлагатай гэдэг үндэслэлээр энэ гэрээ байгуулагдсан. Татвар дээр хяналт шалгалт явагдаад танайх экспортлогч байна гэж манайхыг үзэж, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой мөнгө нь орж ирсэн болохоор энэ хүрээнд тайлангаа мэдүүлсэн. Гэвч экспортлогч байна танайх, худалдсан байна гэж нөхөн ногдуулалтын акт тогтоогдсон. Хуульдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдүүлэх ёстой, дээрээс нь дотоодод борлуулж байгаа бол А.... компани худалдаж аваад мэдүүлэх ёстой анотын тайланг мэдэгдсэн байх гэсэн үндэслэлтэй явж байхад энэ хоёр компани огт мэдүүлээгүй байна гээд танайх худалдсан байна, экспортлогч байна гэдэг үндэслэлээр 129,000,000 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт гарсан. Манайх ямар ч худалдах, худалдан авсан ажиллагаа явагдаагүй, борлуулаагүй учраас манайх экспортлогч биш гэдэг үндэслэлээр баримтуудаа гаргаж өгсөн боловч нөхөн ногдуулалтын акт тооцсон. Хуулийн шаардлага тулсан Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээ бол бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх, тухайн гэрээгээр биет байдлын доголдолгүй хүлээлгэн өгөх худалдан авагч нь барааг хүлээн авах үүргийг хүлээдэг. Гэвч энэ худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа явагдаагүй учраас хууль зөрчсөн гэрээ байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хуульчилсан гэрээ гэж үзэж байна. Энэ гэрээг байгуулснаар манайх экспортлогч ангилал руу шилжээд байна. Төмрийн үйлдвэрийг гадаадын этгээдэд худалдсан гэж үзээд экспортлогч болоод байна. Экспортлогч болохоор анотын татвар төлөгч болдог. Манайх экспортлоогүй учраас анотын татвар төлөгч биш энэ гэрээний дагуу энэ үр дагавар луу шилжиж байна. Ийм учраас гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгөөч гэж нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай байгууллага нь ******* ХХК-аас 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр [АОДЕ-ОС-20] дугаартай гэрээний дагуу 16,000 тонн төмрийн хүдэр худалдаж аваагүй, уг [АОДЕ-ОС-20] дугаартай гэрээний дагуу манай компаниас аливаа төлбөрийг нэхэмжлэгч талд шилжүүлээгүй байна.

Харин манайх тус 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр "А...." ХХК [] дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 16 тонн төмрийн хүдрийг 1 тонныг нь 14.5 ам.доллароор буюу 232,000 ам.доллароор худалдаж авахаар болсон.

Тиймээс гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар захиалга хийгдэж ачигдах төмрийн хүдрийн хэмжээнд /10,000 тонн/ ноогдох төлбөр болох 145,000 ам долларыг, мөн гэрээний 4.3-д заасан А.... ХХК-ний банкны ******* дугаартай долларын дансанд 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн байна.

Тухайн үед А...... ХХК нь Дархан ийн үйлдвэр ХК-тай 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан [АОДЕ-СРСБР-2019/33] дугаартай Сэлбэг худалдах, худалдан авах гэрээний дагуу Дархан ийн үйлдвэр ХК-д нийлүүлсэн сэлбэг хэрэгслийн төлбөрт тооцон төмрийн хүдэр авахаар болсон байсан ба уг төмрийн хүдрийг манай компани "А..." ХХК- [] дугаартай гэрээгээр худалдаж авсан.

Гэрээгээр тээвэрлэхтэй холбоотой бүх зардлыг худалдан авагч хариуцахаар тохирсон тул эхний ээлжийн 10,000 тонн төмрийн хүдрийг ******* ХХК-аар тээвэрлүүлэхээр болсон.

2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ******* ХХК-тай №19/12 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 10,000 тонн төмрийн хүдрийн баяжмалыг 1 тонныг 17 ам.доллар буюу нийт 170,000 ам доллароор Дархан ийн үйлдвэр ТӨХК-ийн /төмөр толгойн уурхайн амнаас/ Дархан дахь "Дархан импекс" ХХК-ийн 1 дүгээр салаа замын талбайд тээвэрлэн буулгах, мөн вагоноор ДАФ Эрээн нөхцөлөөр *******-ын Эрээн хот хүртэл тээвэрлүүлсэн.

Гэрээнд зааснаар манай компани худалдан авсан төмрийн хүдрийн тээврийн хөлсийг 3,300 тонноор хуваан 56,000 ам доллароор хэсэгчлэн төлөхөөр болсон ч ******* ХХК-ийн банкны 2705****** дугаарын долларын дансанд 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 85,000 ам.доллар, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 50,000 ам.доллар, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 35,000 ам.доллар, нийт 170,000 ам.долларын шилжүүлсэн байдаг.

******* ХХК нь манай компанийн А.... ХХК-аас худалдан авсан 10,000 тонн төмрийн хүдрийг тээвэрлэх үйл ажлыг гүйцэтгэхэд, гаалийн бүрдүүлэлтийг тээвэрлэгч компани өөрийн нэрээр хийх, мөн түүнчлэн төмрийн хүдрийн баяжмалыг худалдан авсан гэрээ байх ёстой гэх шаардлагын үндэслэлээр 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ******* XXК нь А.... ХХК-тай [ дугаартай] худалдах худалдан авах гэрээ, мөн түүнчлэн манай компанитай [АОДЕ-ОС-20] дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг.

Эдгээр гэрээнүүдийн дагуу ******* ХХК болон А.... ХХК, мөн ******* ХХК болон экспорт импортын худалдааны компанийн хооронд төмрийн хүдэр худалдаж, худалдан авсан харилцаа болон худалдахаар ачуулсан харилцаа үүсээгүй байдаг.

Иймээс уг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* ХХК нь А.... ХХК-тай байгуулсан [ дугаартай] худалдах худалдан авах гэрээ, мөн түүнчлэн ******* ХХК-ийн манай компанитай байгуулсан [АОДЕ-ОС-20] дугаартай худалдах, худалдан авах гэрээ нь гэрээ хийсэн гэх хэлбэрийг бий болгосон гэрээ байна гэж үзэх үндэслэлтэй хүчин төгөлдөр бус гэрээ байна.

Хуулийн дагуу шийдвэрлэж, ******* ХХК-ийн манай компанитай 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан [АОДЕ-ОС-20] дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг /хавтаст хэргийн 10 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 11 дэх тал/, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 19/12 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* ХХК болон ӨМӨЗОроны экспорт, импортын худалдааны компанийн хооронд байгуулсан AODE-20 дугаартай худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, *******-ын ӨМӨЗОроны экспорт, импортын худалдааны компанийн 001 дугаартай итгэмжлэл /хавтаст хэргийн 18 дахь тал/, АОДЕ ХХК болон Дархан ийн үйлдвэр ХК-ийн хооронд байгуулсан AODE-GPCSP-2019/33 дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, АОДЕ ХХК болон *******-ын ӨМӨЗОроны экспорт, импортын худалдааны компанийн хооронд байгуулсан [] дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 21-23 дахь тал/, Гадаад мөнгөн гуйвуулгын мэдэгдэл /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, А.... ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан [] дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 28 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 3285 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ зэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч талын хүсэлтээр *******-ын ӨМӨЗОроны экспорт, импортын худалдааны компаниас 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 145,000 ам.долларыг А.... ХХК-ийн банкны 1901049706 дугаарын долларын дансанд шилжүүлсэн гүйлгээний баримт болон тус дансны тухайн өдрийн энэхүү гүйлгээтэй холбоотой хэсгийн хуулга /хавтаст хэргийн 74-75 дахь тал/, ******* ХХК-ийн банк дахь 2705****** дугаарын долларын дансанд 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 85,000 ам.доллар, 2019 оны 6 дугаар сарын 14-ийн өдөр 50,000 ам.доллар, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 35,000 ам.доллар, нийт 170,000 ам доллар шилжүүлсэн тухай баримтууд /хавтаст хэргийн 64-73 дахь тал/ зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч экспорт импортын худалдааны компанид холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...******* ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр *******-ын ӨМӨЗО-ын экспорт импортын худалдааны компанитай №19/12 дугаартай гэрээ байгуулж экспорт импортын худалдааны компанийн А..... ХХК-аас худалдан авсан 10,000 тонн төмрийн хүдрийн баяжмалыг *******-ын Эрээн хот хүртэл тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Энэхүү ажлыг гүйцэтгэхдээ экспорт импортын худалдааны компанитай 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр АОДЕ-ОС-20 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэ нь дээрх төмрийн баяжмал барааг хүргэх тээвэрлэх ажлыг гүйцэтгэх үүрэгтэй холбоотой гаалийн бүрдүүлэлт тээвэрлэгч компани хийх шаардлагын улмаас зөвхөн хэлцэл хийсэн гадаад хэлбэрийг бий болгосон байдаг. Гэтэл уг АОДЕ-ОС-20 дугаартай Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгаас 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актаар манай компанид төмрийн хүдэр худалдах зорилгоор экспортолсон, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /АМНАТ/ тайландаа дутуу мэдүүлсэн гэж 129,915,462.35 төгрөгийн нөхөн татвар, 38,974,638.7 төгрөгийн торгууль, 25,983,092.47 төгрөгийн алданги нийт 194,873,193.53 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоогдсон. Иймээс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн АОДЕ-ОС-20 дугаартай *******-ын ӨМӨЗО-ын экспорт импортын худалдааны компани, ******* ХХК-ийн хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар үнэн. Нэхэмжлэгч компанитай зөвхөн тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Гэтэл гаалийн бүрдүүлэлттэй холбоотой дахин мөн өдрөө худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн гэж маргаагүй болно.

Хэрэгт авагдсан 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр ******* ХХК, *******-ын ӨМӨЗО-ын экспорт импортын худалдааны компанитай тохиролцож, захиалагчийн Дархан ийн үйлдвэр ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу авах 10,000 тонн төмрийн хүдрийг ачааны машинаар Дархан дахь Д********** ХХК-ийн 1 дүгээр салаа замын талбайд тээвэрлэн буулгах мөн вагоноор ДАФ Эрээн хүртэл тээвэрлэх, гэрээний дагуу гүйцэтгэх ерөнхий хугацаа 20 хоног байна, 1 тонны үнэ 17 ам.доллар буюу 170,000 ам.доллар, төлбөрийг урьдчилан 3,300 тонноор буюу 56,100 ам.доллароор төлөхөөр тус тус тохиролцсон байна. /хавтаст хэргийн 12-13 дахь тал/

Талууд дахин 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулан Дархан ийн үйлдвэр ХК-ийн үйлдвэрлэсэн Т********* ХХК-ийн талбайгаас ДАФ-Эрээн хүртэл 16,000 тонн, 1 тонны үнийг 31,5 ам.доллароор нийт 504,000 ам.долларын төмрийн хүдрийн баяжмалыг нийлүүлэхээр тохиролцсон байна. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

Татварын хэлтсийн улсын байцаагчийн Нөхөн ногдуулалтын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн № дугаартай актаар ...******* ХХК-д 2019 онд 1,599,126,819.99 төгрөгийн экспортын орлогыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд дутуу тайлагнасан, 2019 онд 2,048,961,123.36 төгрөгийн экспортод гаргасан бүтээгдэхүүнд нэмэлт хувь ногдуулаагүй ...татварын хяналт шалгалтаар нийт 3,648,087,943.35 төгрөгийн зөрчил илэрсэн гэж дүгнэн ...129,915,462.35 төгрөгийн нөхөн татвар, 38,974,638.7 төгрөгийн торгууль, 25,983,092.47 төгрөгийн алданги нийт 194,873,193.52 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь ******* дүүргийн татварын хэлтэс нь гаалийн бүрдүүлэлт хийх зорилгоор дүр үзүүлэн байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай худалдах, худалдан авах гэрээг үндэслэн акт тогтоосон. Гэтэл дээрх төмрийн баяжмалыг АОДЕ ХХК нь *******-ын ӨМӨЗО-ын экспорт импортын худалдааны компанид худалдсан гэж тайлбар гаргаж нотлох баримтаар А.... ХХК, экспорт импортын худалдааны компани нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, гадаад мөнгөн гуйвуулгын мэдэгдэл, АОДЕ ХХК, ******* ХХК-ийн хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ, гадаад мөнгөн гуйвуулгын мэдэгдэл, дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-д заасан агуулгаар талуудын хооронд хийгдсэн хэлцэл хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байхаар, 57-60 дугаар зүйлд заасан хэлцлийг шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болохыг хуульчилсан.

Нэхэмжлэгч нь ******* ХХК, экспорт импортын худалдааны компани нарын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай 16,000 тонн төмрийн хүдрийн бүхэл баяжмал худалдах, худалдан авах гэрээ нь зөвхөн гаалийн бүрдүүлэлт хийх зорилгоор хийсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл, уг хэлцлээр төмрийн баяжмал худалдаагүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч уг хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр бус байх хэлцэл тооцох хуулийн үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болохоор зохицуулсан. Гэтэл хэлцэл хийсэн талууд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа тохиолдолд энэ хэлцлийн улмаас талуудын ямар эрх ашиг хөндөгдөж байгаа болон хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шүүхэд хандах эрхтэй.

Нэхэмжлэгч нь ******* дүүргийн татварын хэлтсийн актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар тайлбартаа дурдсан ба энэ талаар хэрэгт нотлох баримт ирүүлээгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр ******* ХХК -ийн хариуцагч экспорт импортын худалдааны компанид холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4-д тус тус зааснаар ******* ХХК-ийн хариуцагч Экспорт импортын худалдааны компанид холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,815,085 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУЯА