| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0236/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/271 |
| Огноо | 2025-07-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-ын Б-т холбогдох эрүүгийн 2538000000216 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д ургийн овгийн Д-ын Б, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 36 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, группт байдаг, ам бүл 1, Хөвсгөл аймгийн ............ сумын .......... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн .................. дугаартай гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ........ дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Н-ын хашаанд байх машин дотроос “Samsung S238 Ultra” маркийн гар утас, бэлэн 60,000 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,560,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....-р багт байрлах, Төгс төвийн гадна машины зогсоолоос хохирогч Ч.Б-ын эзэмшлийн Самсунг галакси А-55 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 700,000 төгрөг, нийт 2,260,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000216 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Г.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .......... дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Н-ын хашаанд байх машин дотроос “Samsung S238 Ultra” маркийн гар утас, бэлэн 60,000 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,560,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......-р багт байрлах Төгс төвийн гадна машины зогсоолоос хохирогч Ч.Б-ын эзэмшлийн Самсунг галакси А-55 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 700,000 төгрөг, нийт 2,260,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ үйл баримт нь:
1.Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр архи ууж байгаад Мөрөн сумын 9 дүгээр багт өөрийн төрсөн эгч Ц-тай таараад эгч намайг машинд суугаад гэр лүү явцгаая гэхээр нь би суухгүй, явахгүй гээд яваагүй.
Тэр үед би ч нэлээн согтуу байсан. Би тэр өдрөө 9 дүгээр багт байрлах нэг айлын хашааны хаалга онгорхой байсан. Би ч явж орох үед хашаан дотор ачааны машин байхаар хаалгыг нь онгойлгоод маркийг нь сайн мэдэхгүй 1 ширхэг орчин үеийн гар утас, бэлнээр 50.000-60.000 төгрөг байхаар шууд зах руу аваад явсан байсан. Би ч дараа нь гар утсыг нь болон бэлэн мөнгө авсан гэх машиныхаа маркийг асуухад ачааны машин байсан гэж хохирогч надад хэлсэн. Тэр авсан гар утсыг зах дээр очоод танихгүй хүнд 300.000 /гурван зуун мянган/ төгрөгөөр зарсан. Зарах үед би ч нэлээн согтуу байсан болохоор ямар хувцастай, хэд орчим насны хүнд зарсан талаар огт санахгүй байгаа. Би тухайн үед утас зарсан мөнгөрөө дан архи авч уусан.
Би ч тэр хүний гар утас, мөнгийг авсан талаараа төрсөн эгч болох Цэцэгжаргал эгч маань надтай 9 дүгээр хороонд таарах үед гарандаа нэг юм барьсан байсан гэж надад дараа нь хэлсэн байдаг. Тэр хүний утас авахаас өмнө 4, 5 хоног архи ууцан байсан мөн тухайн үед согтуу байсан болохоор үйл явдалаа бүрэн сайн санахгүй хальт хальт санаад байгаа. Ямартай ч эгчтэйгээ таарсан, мөн нэг орчин үеийн том дэлгэцтэй утсыг бол 300.000 мянган төгрөгт зарсан талаараа бол сайн санаж байна. ...Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, дахин ийм хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 86-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)
2.Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би гэрээсээ гараад зах орсон. Буцаад гэртээ ирээд хашаанд байсан машины хаалгаа нээтэл би өөрөө машины хаалгаа цоожлоогүй явсан байсан. Харин машинд байсан Samsung S23 ultra маркийн гар утас болон машины дунд хайрцаг дотор байсан бэлэн 60,000 төгрөг алга болсон байсан. Тэгээд ойр хавьд байдаг дэлгүүрийн камер шүүхэд улаан куртиктэй нэг хөл нь доголон явдаг 30 гаруй насны залуу манай хашаа руу орсон бичлэг байсан. Би тухайн хүнийг сэжиглэж байсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 56-57-р хуудас),
3.Хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р багт байрлах Төгс төвийн гадна зогсоол хажуу талын боржур дээр 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн үед өөрийн Самсунг А-55 маркийн гар утсаа тавиад машиндаа ороод шалавчийг хийх гээд ороод 5 минут болтол миний гар утас байхгүй байсан. Би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг, (хх-ийн 8-9-р хуудас),
4.Гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт байрлах Зүлэгт дэлгүүрт 2025 оны 05 дугаар сарын 03-ны орой үйлчлүүлж байтал тэр дэлгүүрт хар савхин курткатай, хөх жинсэн өмдтэй намхан доголон залуу зогсож байсан. Тэгээд надтай юм яриад ганц юм байна уу гэж асуухад над дэлгүүрээс нэг шил архи авсан юм. Тэгээд бид хоёр 4 замаар архи ууж байгаад салсан юм. Тэрнээс, хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ...Надад утас авсан асуудал байхгүй. ...Тэр нөхөртэй таарч 1 шил архи авч уусан юм. Тэрнээс хойш таараагүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 12-13-р хуудас),
5.Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Над дээр нэг залуу ирээд таны машины номер энэ мөн үү гээд миний машины дугаарыг хэлсэн. Тэгээд 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Мөрөн сумын 9 дүгээр багт манай төрсөн дүү Б нь архи уугаад буруу зүйл хийгээд яваад байсан юм. Би өөрийн ........ХӨН дугаартай тээврийн хэрэгслээрээ дүү Б-ыг дагаж явахад камерт бичигдсэн байсан. Дээрх өдөр манай дүү айлын хашаа руу орж машинд байсан гар утас бэлэн мөнгө авсан байлаа. Би дүүгийнхээ хууль бусаар авсан гар утасны хохирлыг нь барагдуулж өгөхөөр болж утасны эзэнтэй нь уулзсан байгаа.
Манай дүү нь баруун түнхний төрөлхийн мултралттай, баруун төмсөг, бөөр байхгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн. Ганц гэм нь архи уухаараа үгэнд орохгүй буруу зүйл хийгээд байдаг юм. Эрүүл үедээ зүгээр хүн юм байгаан. Надад дүү маань үнэнгээ хэлж утас авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Бнь бичиг үсэг мэдэхгүй хөдөө мал дээр байдаг. Өмнө нь эхнэртэй байж байгаад салаад аймагт орж ирээд архи уугаад юм...” гэх мэдүүлэг, (хх-ийн 60-61-р хуудас),
6.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4, 50-р хуудас),
7. Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №ТХҮ-925-12266 дугаартай “... Самсунг S-23 Ultra маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 05 дугаар сарын байдпаар 1,500,000 (нэг сая таван зуун мянга)-н төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт, (хх-ийн 70-73-р хуудас),
8.Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №ТХҮ-925-12286 дугаартай “...Самсунг Галакси А-55 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 05 дугаар сарын байдлаар 700,000 (долоон зуун мянга;-н төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт, (хх-ийн 22-25-р хуудас),
9.2025 оны өдрийн 05 дугаар сарын 14-ний өдрийн “Эд зүйл /баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай” мөрдөгчийн тогтоол, (хх-ийн 28-р хуудас),
10.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 ширхэг CD, (хх-ийн 29-31-р хуудас),
11.Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 78-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 79-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 80-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, (хх-ийн 81-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 82-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Н, Ч.Б, гэрч Ч.А, Д.Ц нарын өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №ТХҮ-925-12266 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №ТХҮ-925-12286 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2025 оны өдрийн 05 дугаар сарын 14-ний өдрийн “Эд зүйл /баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай” мөрдөгчийн тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Г.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг магадлан нягталхад шүүгдэгч Д.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Н-ын хашаанд байх машин дотроос “Samsung S238 Ultra” маркийн гар утас, бэлэн 60,000 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,560,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р багт байрлах Төгс төвийн гадна машины зогсоолоос хохирогч Ч.Б-ын эзэмшлийн Самсунг галакси А-55 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 700,000 төгрөг, нийт 2,260,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Д.Б-ын мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б-ын үйлдэл идэвхтэй, хохирогчийн эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б-ыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Н-ын хашаанд байх машин дотроос “Samsung S238 Ultra” маркийн гар утас, бэлэн 60,000 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,560,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р багт байрлах Төгс төвийн гадна машины зогсоолоос хохирогч Ч.Б-ын эзэмшлийн Самсунг галакси А-55 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 700,000 төгрөг, нийт 2,260,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Б-ыг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нт 1,560,000 төгрөгийн хохирол, хохирогч Ч.Бод 700,000 төгрөгний хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Иймээс шүүгдэгч Д.Б-оос 1,560,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Н-т, 700,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Б нарт тус тус олгох нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б-ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг шийдвэрлэгдэх шатанд оргон зайлсан зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж харлаа. Улсын яллагчаас шүүгдэгчийг оргон зайлсан гэж байгаа боловч хэрэгт энэ талаарх баримт байхгүй.
Энэ хүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь бодит байдалд нийцэхгүй.
Учир нь шүүгдэгч тодорхой оршин суух хаяггүй, архины хамааралтай зэрэг нөхцөл байдлаас энэ төрлийн ялыг оногдуулах нь хэрэгжихэд хүндрэл үүсгэнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж байна...” гэв.
Хавтаст хэргийн 78-82-р хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Б нь ам бүл 1, Хөвсгөл аймгийн ............... сумын .... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн .......... сумын ............. дүгээр багт оршин суух хаягтай боловч уг хаягтаа оршин суудаггүй/ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Б-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.
Эрүүгийн 2538000000216 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
1. Шүүгдэгч Д ургийн овгийн Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д-ын Б-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Б-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Б-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-оос 1,560,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Н-т, 700,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Б нарт тус тус олгосугай
7.Эрүүгийн 2538000000216 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ