Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/19

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 05 өдөр                     Дугаар 2025/ШЦТ/19                    Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******-д холбогдох эрүүгийн 2532000000006 тоот 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ******* өдөр төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******, ам *******, *******, ******* хамт ******* дүгээр баг, тоотод оршин суух бүртгэлтэй, дугаар баг, тоотод түр оршин суудаг, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******/рд:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын сумын 9 дүгээр багийн нутаг ахуйн үйлчилгээний байр орчимд 2.58 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улсын дугаартай, “” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: …Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Миний буруу. Би мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2532000000006 тоот хавтаст хэргээс

 

Гэрч Ж. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эргүүл томилгооны дагуу тус өдөр замын өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдөр би өдрийн эргүүл ахлагч Г. болон олон нийтийн цагдаа Н. нарын хамт Мандал сумын 9 дүгээр багийн нутаг ахуй үйлчилгээний байр орчим тээврийн хэрэгсэл шалгаж байх хугацаанд улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тус тээврийн хэрэгслийн жолооч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгслээ жолоодож явсан. Тухайн үед би Г.*******ыг тээврийн хэрэгслээс буулгах үед Г.******* нь явганаар зугтааж гудамжнаас барьж авсан. Улмаар иргэн Г.*******ыг замын цагдаагийн пост руу хүргэж согтуурал шалгадаг багажаар шалгаж үзэхэд 2.58% согтолтой байсан бөгөөд улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг Мандал сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулж, иргэн Г.*******ыг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Тухайн үед би Г.*******ын бичиг баримтын дугаарыг цагдаагийн байгууллагын дотоод сүлжээгээр шалгаж үзэхэд эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 8 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө сансар захын хажууд хөл той хамт нэг ширхэг хараа нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи уусан. Улмаар бид хоёр дээрх архиа ууж дуусгаад хөл гэгчийг замын хойшоо гэрт нь хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн ард явж байхад цагдаа зогсоож шалгаад намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон байна гэж хэлээд замын цагдаагийн пост руу хүргэж согтуурал шалгадаг багажаар намайг шалгаж үзэхэд 2.58 хувийн согтолттой байсан. Тэгээд намайг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгч миний машиныг журмын хашаанд хийсэн. Надтай хамт архи уусан хөл гэгч замдаа буугаад гэр рүүгээ явсан. ...Би 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авч байсан бөгөөд сая 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 01 жилээр эрхээ хасуулж 15 хоногийн баривчлах шийтгэл авч байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Р Ж. 2025 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр үүрэг гүйцэтгэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гэмт хэргийг илрүүлсэн талаарх тэмдэглэл/хх- ийн 01 дүгээр хуудас/,

            Эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 16 цаг 30 минутын орчимд Г.*******ын согтуурал “Алкотесть-6820” багажаар шалгахад 2.58 хувийн согтолт илэрсэн талаарх тэмдэглэл; гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-4 дүгээр хуудас/.

            Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн хайлтын системээс Г.*******ын жолоочийн мэдээлэлд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 01 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан талаарх лавлагаа/хх-ийн 06 дугаар хуудас/,

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 20 дугаартай шийтгэврийн хуулбар/хх-ийн 29-30 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч Г.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

            Шүүгдэгч Г.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 20 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ба 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр ахуй үйлчилгээний байрны орчимд соната-6 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөн оролцсон болох нь: ...Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж. 2025 оны 0! дүгээр сарын 05-ний өдөр үүрэг гүйцэтгэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийг илрүүлсэн талаарх тэмдэглэл/хх-ийн 01 дүгээр хуудас/,Эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 16 цаг & 30 минутын орчимд Г.*******ын согтуурал Алкотесть-6820 багажаар шалгахад 2.58 хувийн согтолт илэрсэн талаарх тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-4 дүгээр хуудас/,Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн хайлтын системээс Г.*******ын жолоочийн мэдээлэлд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 01 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан талаарх лавлагаа/хх-ийн 06 дугаар хуудас/,гэрч Ж. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 8 дугаар хуудас/,шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Шүүгдэгч Г.*******ын гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих” гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.*******ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчихгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.

Гурав.Шүүгдэгч Г.*******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 20 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ба 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр ахуй үйлчилгээний байрны орчимд соната-6 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөнд оролцож “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ялыг оногдуулж, зорчих эрхийг хязгаарласан хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоодох албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  

          Эрүүгийн 2532000000006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 02/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 06/зургаа/сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 01 хоногийг, хорих ялын 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Г.*******ад зорих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 06 сарын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ