Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/32

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 26 өдөр                     Дугаар 2025/ШЦТ/32                         Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******д холбогдох 2532000100016  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ******* өдөр төрсөн, *******, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, *******, ******* хамт ******* дүүрэг, ******* хороо, ******* тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******/рд:/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 12 дугаар сарын 22-оос 23-д шилжих шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сум Түнхэл багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” караокед иргэн Б.тай маргалдаж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: …2024 оны 12 сарын 22-ны өдөр хотоос гэр бүлийнхээ найзуудтай нийлээд тавуулаа явж байгаад Түнхэлд байдаг нэг таньдаг эгч маань бөөндөө цугтаа сууж байгаад орой дуулахаар санал гарч ирээд хэдүүлээ орчихъё гээд тэр таньдаг эгчийн караокед таньдаг хүн байгаа гээд эгчийгээ дагуулж яваад өрөөнд нь гуйгаад орж байгаад нэг цаг болсны дараа дахиад нэг гурван хүн нэмж оруулчихъя гээд бид хэдээс гуйгаад бөөндөө цуг сууж байгаад яг тооцоо хийх болсон чинь утас унтарчихсан. Утсаа цэнэглэгчээ орхичихсон байсан. Цэнэглэгч хайгаад байж байсан чинь орж ирээд гараач цаг чинь болчихлоо гээд байхаар нь өөдөөс жоохон нэг арчаагүй юм тооцоогоо ч хийж чадахгүй байж орж ирээд байх юм. Орж тооцоогоо ч хийж чадахгүй байж орж ирээд гээд жоохон маргаан гараад нэг удаа цохисон гэм буруугаа хүлээж байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2532000100016 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …2024 оны 12 дугаар сарын 22-ны шөнө миний хувиараа ажиллуулдаг “” нэртэй караокед 01 цагийн орчим үл таних 7 хүн үйлчлүүлэхээр орж ирсэн. Тэр үед нь би “манайх тусгай хүлээн авалттай байна” гэж хэлсэн. “Бид нар сууж байгаа хүмүүст саад болохгүй 1 цаг дуулаад гарна” гэж надаас гуйсан. Тэгээд нөгөө хүмүүсийг би нэг өрөөнд оруулсан. Дараа нь нөгөө хүмүүс 2 цаг орчим дуулж суусан. Цаг нь дуусаад гарах болж тооцоогоо хийх болсон. Тэгээд тооцоо хийх үед нөгөө хүмүүсийн гар утасны цэнэг нь дууссан байна. Би гар утсыг нь цэнэглэж өгөөд “за одоо тооцоогоо хийгээд өрөөгөө суллаад өг” гэсэн. Тэгсэн чинь эхнэр ******* бололтой 2 хүн гар утсаараа оролдоод 10-20 минут болсон. Тэр үед би Э.******* гэх эмэгтэйд хандан “тооцоогоо хурдан хийгээд гар” гэхэд би танай газрыг шалгуулна. Та нар 00 цаг өнгөрөөж цаг хэтрүүлж ажилласан. Би хуулийн сургууль төгссөн хүн шүү гээд миний мэдэхгүй хууль яриад байсан. Тэгж байгаад гэнэт орилж босож ирээд ширээн дээр гишгэж байгаад миний баруун хөмсөгний хажууд гараараа нэг удаа цохисон. Тэгээд би Э.*******д хандан “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ? би чамайг зүгээр тооцоогоо хийгээд гар гэсэн биз дээ?” гэж хэлээд цагдаа дуудсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 28 дугаар хуудас/

Гэрч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 13 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед гэх нэртэй караокед ирж үйлчлүүлсэн. Тэгээд нэг өрөөнд ороод ууж идээд байж байсан. Дараа нь би гадагшаа гараад хүнтэй гар утсаар яриад ороод иртэл хэрүүл маргаан болсон байдалтай байсан. ...Тэгээд тооцоог нь төлөөд удаагүй байж байтал цагдаа ирсэн. Цагдаа ирээд за гарцгаая гэж хэлээд бид нар гарсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар хуудас/

Гэрч А. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би ажилтай байсан. Тухайн үед манай ажил дээр хүлээн авалттай байсан юм. Манай ажил дээр хотоос ирсэн гэх 7-8 хүн караокены өрөөнд 1 цаг авъя гэхээр нь би манай өнөөдөр хүлээн авалттай байгаа цаг өгөхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь даргыгаа дуудчих гээд манай дарга тай уулзаж байгаад цаг авахаар болсон. Тэр хүмүүс өрөөнд орохдоо лаазтай “Сэнгүр” пиво 8 ширхгийг аваад 0.75 литрийн “Агар” нэртэй архи 1 шилийг аваад лаазтай орцгоосон. 2 цагийн дараа нөгөө хүмүүсийн цаг нь дуусаад тооцоогоо хийгээд гараарай өрөөгөө цэвэрлэх гээд байна гэж би хэлсэн чинь Э.******* гэх эмэгтэй үлдээд бусад нь гараад явсан. Тэр эмэгтэй "танайх 12 цаг болсон байхад хаах ёстой хуульд тийм юм байхгүй" гээд гэнэт өөдөөс дайраад эхэлсэн. Тэгээд манай дарга Б.д бас “танайх 12 цаг гэхэд хаах ёстой хуульд тийм юм байхгүй, би хуулийн сургуульд 2 жил сурсан” гээд орилж хашхичаад байсан. Манай дарга “та тооцоогоо хийгээд өрөөгөө суллаж өг өө гэж хэлсэн чинь караокены өрөөний ширээн дээр гарч зогсож байгаад Б.гийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохичихсон. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 30 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчим Мандал сумын Түнхэл багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй караокед зургуулаа ирж нэг жижиг өрөөнд орсон. Тэгээд тэр гэх хүн манай өрөөнд бас гурван хүн суулгаж болох уу гэж асуухаар нь бид нар тэг гэж хэлсэн. Дараа нь ууж идэж байж байтал миний гар утсыг цэнэглүүлэх гээд аваад гарсан. Тэгээд гэх эмэгтэй тооцоогоо өг гээд байхаар нь би өгнө гэтэл гуйж орж ирчхээд ямар сонин юм бэ гээд байхаар нь би гуйж орж ирээгүй. Та өөрөө ямар сонин юм бэ гэсэн чинь ууж идэж чадахгүй арчаагүй гээд байхаар нь би баруун гараараа нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон нь үнэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар хуудас/

              Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №1063211 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдогч Э.*******д 100 нэгжтэй тэнцэх буюу 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хуудас/хх-ийн 16 дугаар хуудас/,

              Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт,

              Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн дугаартай “Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай” шийтгэвэр/хх-ийн24-2 хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэсгийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №04 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт

1.Хохирогч Б.гийн биед баруун, зүүн, дээд доод зовхины дунд, дотор хэсэг, хамрын нуруунд цус хуралт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...гэх дүгнэлт/хх-ийн 3 хуудас/,

             Хохирогч Б.гийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт/хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч Э.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, Түнхэл тосгонд байрлах “” караоке бааранд хохирогч Б.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун, зүүн, дээд, доод зовхины дунд, дотор хэсэг, хамрын нуруунд цус хуралт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч М.ий  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар хуудас/, гэрч А.н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 30 дугаар хуудас/ шүүгдэгч Э.*******ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвийн их эмчийн хохирогч Б.г үзсэн тухай тодорхойлолт/хх-ийн 36-37 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №04 дугаартай дүгнэлт/хх-ийн 34-3 хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг хангадаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Б.гийн эрүүл мэндэд учирсан баруун, зүүн, дээд доод зовхины дунд, дотор хэсэг, хамрын нуруунд цус хуралт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч Б. нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлэх эмчилгээний зардалд ямар гаргасан зардлын баримтыг гаргаж ирүүлээгүй байна.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 2 дугаар зэрэглэлээр тооцсоныг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 2 дугаар зэрэглэл”-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660000₮ х 6 = 3960000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.*******аас гаргуулж хохирогч Б.д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Харин хохирогч Б. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав.Шүүгдэгч Э.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, Түнхэл тосгонд байрлах “” караоке бааранд хохирогч Б.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун, зүүн, дээд, доод зовхины дунд, дотор хэсэг, хамрын нуруунд цус хуралт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэх, улсын яллагчаас 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналыг шүүх хүлээн авах зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь шүүгдэгч Э.*******ын хувь хүний төлөвшил, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, өөрийн үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, бага насны хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар Улаанбаатар хот/Нийслэл/-ын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

          Эрүүгийн 2532000100016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******ыг 01/нэг/сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол тус ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч Э.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

5.Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6.Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 2 дугаар зэрэглэлд зааснаар шүүгдэгч Э.*******аас/гурван сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж

-Хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, тоотод оршин суух, овогт ын //-д олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ