| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2017/0186/Э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 182.3., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2017/0186/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Иргэдийн төлөөлөгч Д.Болормаа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 201709000160 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ***
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ***нь 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тоотод үл ялих зүйлээр шалтаглан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, зэвсгийн чанартай эд зүйл буюу хутга хэрэглэн иргэн *** нуруун тус газар нь хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн ах ***г сар шинэ болж байхад битгий архи дарс уугаад бай гэж хэлснийг нь тоохгүй уурлаж уурандаа ширээн дээр байсан тавагтай махан дээр байсан шаргал бариултай хутгыг авч ар нуруу хавьцаа нь 1 удаа хутгалчихаад, хутгаа бариад гадагшаа гараад явсан. Бидэнд эд хөрөнгийн маргаан, өс хонзонгийн асуудал байхгүй, Намайг архи дарс битгий уугаад бай гэж хэлснийг нь би ойлгохгүй ийм зүйл хийсэн“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/, ...“Дархан-Уул аймгийн Орхон суманд 2017 оны 03 дугаар сарын 01-ний орой төрсөн ах *** хонох гээд халамцуу очсон. Тухайн үед ах бид хоёр хоорондоо маргалдсан. Учир нь бидний дунд өмнө нь маргаан байсан. Би өөрийн гэсэн орон гэргүй учраас ах эгчийндээ амьдардаг. Гэтэл тухайн үед ах намайг гэрээсээ хөөсөн. Түүнээс нь болж би уурандаа ахыгаа хутгалсан. Ахынхаа гэрээс гарахдаа хутгаа авч гарсан. Удалгүй Дархан-Уул аймгийн 2 цагдаа ирсэн. Би ахыгаа хутгалсан хутгаа цагдаад өгөөд эрүүлжүүлэх байранд хоносон” гэх мэдүүлэг,
Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Дархан руу явж золголт хийчихээд орой 19 цаг өнгөрч байхад машинтайгаа ирээд Тосгонд байдаг хадмынх руу очоод 21 цагийн орчимд гэртээ эхнэр хүүүхэдтэйгээ иртэл манай байшингийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэрлүүгээ ортол миний төрсөн дүү ***сууж байхаар нь би “архи уучихсан байна гар” гэж хэлчихээд байж байтал гаднаас манайд надтай золгохоор ***, *** өөр нэг залуу орж ирээд золгох гэж байхад миний дүү *** гарахдаа миний нуруу хавьцаа үзүүртэй юмаар хатгачихаад гэрээс гараад явсан. Миний нуруунаас цус гараад эхлэхээр нь би хутгалчихлаа гэдгийг мэдсэн. Миний биеийн нурууны зүүн талын далны доор 3 см гүнтэй, сар шинийн мах шүүсэн дээр тавьсан байсан шар цайвар өнгийн төмөр хутгаар 1 удаа хутгалсан байсан, Одоо миний бие сайжирч эрүүл болсон. Миний зүгээс дүү *** хандсан гомдол, санал, нэхэмжлэх үйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр нөхөр хүүхдийн хамтаар Дархан руу төрсөн эгчийнхрүүгээ золголтоор яваад орой 17 цаг өнгөрч байхад Орхон суманд байдаг аавындаа очиж байтал нөхрийн найз нь гээд Ерөөд байдаг залуу манайд очино гээд гэрлүүгээ бид гурав алхаж ирээд гэрлүүгээ орох гэтэл манай гэр дотор нөхрийн дүү согтуу сууж байсан. Тэгээд гэрт золголт хийж байтал нөхрийн дүү *** нь ширээнд дээр байсан тавагтай махан дээрээс хутга аваад манай нөхрийг хутгалчихаад гэрээс гараад зугтаад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***д ах ***н ахынд орж ирээд цагаан сарын ширээн дээр байсан мах шүүсэн дээр тавьсан хутгыг авч *** ахын биеийн ар хэсэг рүү шууд хутгалсан. ***ах “яаж байгаа юм, чи” гэж хэлээд босч ирээд ***ахтай барьцалдаад авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ***н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** ахтай золгоод гэрт нь цай уугаад сууж байхад гаднаас нэг согтуу ах ганцаараа орж ирээд ширээний дээр махан дээрх хутгыг аваад *** ахын зүүн далных нь хавьд нэг удаа хутгалсан. *** ах салгаад хутгыг нь ширээн дээр тавьсан. ...*** ахыг хутгалдаг ах түүний дүү нь гээд байсан. ***ахыг тэр ах хутгалахаас өмнө хэрэлдэж маргалдаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
ШШҮХүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 283 дугаартай шинжээчийн “...*** биед зүүн далны гадна хэсгийн шарх тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй, багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,
*** ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгүүлж байсан шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 40-63 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
***нь 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг ***д үл ялих зүйлээр шалтаглан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, зэвсгийн чанартай эд зүйл буюу хутга хэрэглэн иргэн ***нуруун тус газар нь хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч ***н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хохирогч ***, гэрч ***, насанд хүрээгүй гэрч *** нарын мэдүүлэг, ШШҮХүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 283 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч *** нь 2016 оны 8 дугаар сарын 22-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 139 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр архи согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг, ***тоотод үл ялих зүйлээр шалтаглан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, зэвсгийн чанартай эд зүйл буюу хутга хэрэглэн иргэн *** уруун тус газар нь хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан болох нь хэрэгт авагдсан нотдох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна
Иймд шүүгдэгч ***г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсгийн чанартай зүйл хэрэглэж догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
***нь тэнсэж хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нийт биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч ***мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Миний зүгээс дүү *** хандсан гомдол, санал, нэхэмжлэх үйл байхгүй” гэх тул шүүгдэгч *** гаргуулах төлбөргүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн судалтай цайвар шаргал өнгийн бариултай, ишний арын хэсэгт хагарсан, үзүүрээс бариул хүртэл 25 сантиметр урттай, ажлын хэсэг 13 сантиметр урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч ***цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь тооцон оруулж, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч*** 5 жил 10 хоногийн /таван жил, арав хоног/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар ***д оногдуулсан 5 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил, 9 сар, 27 хоногийн хорих ялаас 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил, 6 сар, 10 /таван жил, зургаан сар, арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч***д оногдуулсан 5 жил, 6 сар, 10 /таван жил, зургаан сар, арав/ хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар *** нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн судалтай цайвар шаргал өнгийн бариултай, ишний арын хэсэгт хагарсан, үзүүрээс бариул хүртэл 25 сантиметр урттай, ажлын хэсэг 13 сантиметр урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар ***ын энэ хэрэгт цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ