Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар  2021/ДШМ/590

 

 

 

 

 

 

   2021             6               8                                          2021/ДШМ/590                            

 

 

Ж.Б, П.Г, А.С, Б.Г

        нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Амарбаясгалан,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Бадамханд,

шүүгдэгч П.Гийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/351 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ж.Б, П.Г, А.С, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2002 00306 0222 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А овгийн Ж-гийн Б, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр .................. төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ....................... ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт .............. дүүргийн ..... дугаар хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух, /РД:............................/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 530.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2. Ч овгийн А-ийн С, ...... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ............... төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ........................ дүүргийн .................. дугаар хороо, .................... хороолол ..... дүгээр байрны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....................../,

3. Ц овгийн Б-ны Г, ...... оны .... дугаар сарын ....-ний өдөр ................... төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, ................... дүүргийн ... дугаар хороо, ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................../,

4. Б овгийн Пн Г, ......... оны .... дугаар сарын ....-ны өдөр .................. төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “...............” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, .................. дүүргийн .... дугаар хороо, ........ тоотод оршин суух, /РД:............................./,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 669 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;

Шүүгдэгч Ж.Б нь Нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Сангийн яамны харьяа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа, тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Г, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Г, ерөнхий нягтлан бодогч А.С нартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерыг худалдан авах үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйл “Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”,

6 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны зарчим 6.1.Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 7 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны журам”-ыг зөрчин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс “Саммит компьютер технологи” ХХК-ийг шалгаруулсан байхад үнийн саналыг хугацаа хоцруулж ирүүлсэн, шалгаруулалтад оролцоогүй, шалгаруулалтын шаардлага хангаагүй, тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Гийн эзэмшлийн компани болох “Титан софтвейр” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан баримт бүрдүүлэхийг худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан Б.Гд даалгаж, ерөнхий нягтлан бодогч А.Ст үүрэг өгч гэрээ байгуулалгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 25.350.000 төгрөгийн санхүүжилтийг олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, хамтран гүйцэтгэсэн,

шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Сангийн яамны харьяа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Сангийн яамны харьяа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Г, ерөнхий нягтлан бодогч А.С нартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерыг худалдан авах үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйл “Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”,

6 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны зарчим 6.1.Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 7 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны журам”-ыг зөрчин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс “Саммит компьютер технологи” ХХК-ийг шалгаруулсан байхад үнийн саналыг хугацаа хоцруулж ирүүлсэн, шалгаруулалтад оролцоогүй, шалгаруулалтын шаардлага хангаагүй, тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Гийн эзэмшлийн компани болох “Титан софтвейр” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан баримтыг Ж.Бгийн үүрэг даалгавраар бүрдүүлж, гэрээ байгуулалгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 25.350.000 төгрөгийн санхүүжилтийг олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран гүйцэтгэсэн,

шүүгдэгч А.С нь Монгол Улсын Сангийн яамны харьяа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Сангийн яамны харьяа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Г, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Б.Г нартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерыг худалдан авах үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйл “Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”,

6 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны зарчим 6.1.Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 7 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны журам”-ыг зөрчин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс “Саммит компьютер технологи” ХХК-ийг шалгаруулсан байхад үнийн саналыг хугацаа хоцруулж ирүүлсэн, шалгаруулалтад оролцоогүй, шалгаруулалтын шаардлага хангаагүй, тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Гийн эзэмшлийн компани болох “Титан софтвейр” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан баримтыг бүрдүүлж, гэрээ байгуулалгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 25.350.000 төгрөгийн санхүүжилтийг олгож бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд, санхүүгийн баримтад гарын үсэг зурж, дэмжлэг үзүүлж, хамтран гүйцэтгэсэн,

шүүгдэгч П.Г нь Нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын сангийн яамны харьяа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Б, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Г, ерөнхий нягтлан бодогч А.С нартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерыг худалдан авах үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйл “Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.”,    6 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны зарчим 6.1.Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 7 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны журам”-ыг зөрчин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс “Саммит компьютер технологи” ХХК-ийг шалгаруулсан байхад үнийн саналыг хугацаа хоцруулж ирүүлсэн, шалгаруулалтад оролцоогүй, шалгаруулалтын шаардлага хангаагүй, П.Гийн үүсгэн байгуулсан, түүний эзэмшлийн “Титан софтвейр “ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан баримт бүрдүүлэхийг худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан Б.Гд даалгаж, ерөнхий нягтлан бодогч А.Ст үүрэг өгч гэрээ байгуулалгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 25.350.000 төгрөгийн санхүүжилтийг олгуулж давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдүүлэхээр Ж.Бтай уулзаж ятган, хууль бусаар нөлөөлж бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.С, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, П.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ж.Б, Б.Г, А.С, П.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бг “Нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Сангийн яамны харьяа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа, тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Г, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Г, ерөнхий нягтлан бодогч А.С нартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерыг худалдан авах үйл ажиллагааг 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйл “Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”,

6 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны зарчим 6.1.Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 7 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны журмыг зөрчин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс “Саммит компьютер технологи” ХХК-ийг шалгаруулсан байхад үнийн саналыг хугацаа хоцруулж ирүүлсэн, шалгаруулалтад оролцоогүй, шалгаруулалтын шаардлага хангаагүй, тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Гийн эзэмшлийн компани болох “Титан софтвейр” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан баримт бүрдүүлэхийг худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан Б.Гд даалгаж, ерөнхий нягтлан бодогч А.Ст үүрэг өгч гэрээ байгуулалгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 25.350.000 төгрөгийн санхүүжилтийг олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, хамтран гүйцэтгэсэн,

дээрх гэмт хэргийг үйлдэхэд Б.Г, А.С нарыг дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон, П.Гийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэж буруутган ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл “гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн нотлоогүй буюу тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж буй үйл баримт нь ойлгомжгүй, хавтгайруулан ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэв.

Тухайлбал, шүүгдэгч Б.Г, А.С нар нь ямар үйлдэл оролцоо, гэмт хэргийг үйлдэхэд хэрхэн яаж дэмжлэг үзүүлсэн, ингэхдээ ямар хууль тогтоомж зөрчсөн эсэх, шүүгдэгч П.Г нь ямар үйлдлийн улмаас эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдэхэд хэрхэн яаж зориуд хүргэсэн, хатгагчаар оролцсон гэж буруутгаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Дээрх нөхцөл байдалд хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэв.

Энэ талаар мөрдөгч, прокурор хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг хийж, хуульд заасан журмын дагуу яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулж, хэрэгт холбогдогч нарын гэм буруутай эсэх үйлдэл оролцоог нэг бүрчлэн нарийвчлан шалгаж тогтоолгүй хавтгайруулан ойлгомжгүй байдлаар гэмт хэрэгт холбогдуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ байдал нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, шүүхээс хэргийг хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

Үүнээс гадна уг гэмт хэргийн улмаас Сангийн яамыг хохирогчоор тогтоож, тус байгууллагад 25 сая 300 мянган төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэжээ. Гэтэл тухайн хохирогч байгууллага нь хэрхэн хохирсон талаар хангалттай нотлох баримт гаргаж өгөөгүй, ямар үндэслэлээр дээрх хохирлыг нэхэмжилж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй гэж үзэв.

Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Уг асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн боловч гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх тул анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ж.Б, Б.Г, А.С, П.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/351 дугаартай шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийг прокурорт буцаах тухай хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч Ж.Б, П.Г, А.С, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2002 00306 0222 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан бичгийн нотлох баримтуудаар үйл баримт бүрэн нотлогдсон.

Прокуророос яллагдагч тус бүрийн үйлдэл оролцоог хэрэгт авагдсан нотлох баримт, тогтоогдсон үйл баримтын хүрээнд тодруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл хэсгийг журамлан, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлтэй гэсэн боловч ямар нөхцөл байдлыг тодруулах, ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай, энэ хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой талаар тодорхой заагаагүй.

Түүнчлэн ямар санаа зорилготой, ямар хүмүүстэй ямар гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсон, тухайн хэргийг хэн зохион байгуулсан, хэн гүйцэтгэсэн, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, хатгасан зэргийг тодорхой дүгнэсэн байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

2. Мөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь Монгол Улсын Сангийн яамны харьяа төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны улмаас 25.350.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон байхад шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдоогүй, энэ талаар баримт авагдаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/351 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Амарбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сангийн яам нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч юм. Уг компанийн үйл ажиллагааны чиглэл, бодлогыг хариуцдаг. Хувьцаа эзэмшигч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хувьд учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа...” гэв.

 

 Шүүгдэгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ямар нэгэн байдлаар албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгоогүй. Ямар нэгэн хүнийг дарамтлан үүрэг, даалгавар өгсөн зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Гтой үгсэн хуйвалдсан зүйл байхгүй. Харин шаардлага хангаагүй 13 ширхэг компьютерыг хүлээж авахгүй байхыг Мэдээлэл, технологийн албаны даргад хэлсэн. Мөн аж ахуйн няравт битгий бүртгээрэй гэж хэлсэн...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч Г.Бадамханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээ, зарчим, журмыг зөрчсөн гэсэн ерөнхий агуулгаар яллагдагч нарыг нэг зүйл ангиар зүйлчилсэн. Даргыг нь зохион байгуулагч, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн болон нягтлан нарыг хамжигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нь хатгагч гэж дүгнэсэн. Үүнийг нотлох ямар нэгэн баримт байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл гэх мэтээр журамлаж ял төлөвлөсөн. Эдгээр хүмүүс нь бүгд хууль болон журмаар хүлээсэн үүрэгтэй. Үүний ямар зүйл, хэсгийг ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр зөрчиж, хэнд давуу байдал олгож, ямар учраас гэмт хэрэг болж байгаа талаар шалгаж тогтоогоогүй. Яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн гэх талаар баримт хэрэгт байхгүй. Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял төлөвлөсөн. Үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй. Ж.Б нь хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, зохион байгуулсан, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго тогтоогдоогүй. Ийм байдлаар хэргийг зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болсон. Хохирогчоор Сангийн яамыг тогтоосон нь эргэлзээтэй, бие даасан хуулийн этгээд юм. П.Г 13 ширхэг компьютер нийлүүлсэн. Уг компьютерууд тендерийн шаардлага хангасан хэмжээгээр нийлүүлэгдсэн бол хохирол гарахгүй. Уг компьютеруудыг хүлээж аваагүй. Хохирлыг шилжүүлсэн мөнгөн дүнгээр тогтоосон нь эргэлзээтэй. Хэзээ, хэн хохирол учруулсан гэдгийг нарийн шалгаж тогтоогоогүй. Хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдэг нь эргэлзээтэй. Эдгээрийг заавал шалгаж тогтоох шаардлагатай. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч П.Гийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Прокурорын эсэргүүцэлд шүүгчийн захирамжийн аль хэсэг нь, ямар үнэлэлт, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа, аль хэсэг нь эргэлзээ төрүүлэхүйц ойлгомжгүй байгаа талаар нарийвчлан тусгаж өгөөгүй. Прокурор нарийвчилсан зүйлгүйгээр нэр төдий эсэргүүцэл гаргасан байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Б.Мөнгөншагайн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад Ж.Б, П.Г, Б.Г, А.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/351 дугаартай шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Прокуророос Ж.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.С, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, П.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн;”, 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;” зэрэг нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд шүүгдэгч тус бүрийн үйлдлийг нарийвчлан тогтоож чадаагүй байх ба мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны хэлбэрийг шүүгдэгч нэг бүрээр зөв тогтоох шаардлагатай байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийг зөв тогтоох шаардлагатай байна.

 

Өөрөөр хэлбэл, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь Сангийн яаманд харьяалагддаг гэх үндэслэлээр Сангийн яамыг хохирогчоор тогтоосон байгаа нь үндэслэлгүй, үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй, ямар үндэслэлээр хохирлыг нэхэмжилж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэв. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.

 

Иймд прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/351 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/351 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ                             

 

                                        ШҮҮГЧ                                                     Д.МӨНХӨӨ

 

 

                                        ШҮҮГЧ                                                    Б.АРИУНХИШИГ