Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2022/00407

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 2******* өдөр

Дугаар 10*******/ШШ2022/00407

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* төвд холбогдох

******* дүүргийн ******* төвийн даргын 2021 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн Б/*******76 дугаартай Эмэгтэйчүүдийн кабинетын эх барих эмэгтэйчүүдийн эмч Л. ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсан хугацааны цалин хөлсийг нөхөж олгуулах, нийгмийн даатгал, эрүүл даатгалыг нөхөж төлүүлэх, эргүүлэн ажил албан тушаалд томилохыг даалгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Л.,

Гэрч: Ж., Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би өөрийнхөө нэхэмжлэлийг хариуцагч талыг хууль бус, ялгаварлан гадуурхаж намайг ажлаас халлаа, энэ үйлдэл нь шударга биш юм аа гэсэн үндэслэлийг хөндөж тавьсан. Үүнийгээ би тайлбарлахдаа би ер нь санаатай ажлын байран дээр архидан согтуураад тухайн айргийг уугаагүй. Яагаад гэвэл би 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* дүүргийн Төрөх тасгийн нээлт гээд арга хэмжээ зохиож байхыг мэдсэн. Надад 14 цаг өнгөрөөгөөд арай дэндүү юм аа та ирээч ээ, ирэх ёстой шүү дээ гэсэн 2 удаагийн мессеж ирсэн байхыг би хараад миний санаа зовоод очсон юм. Тухайн өдөр би 17 цагаас жижүүртэй байсан. Яагаад би хууль бус гэж үзэж байна гэхээр Монгол улс төдийгүй дэлхий даяар Ковидын цар тахалтай, хорио цээртэй үе байсан. Засгийн газар, ******* яам, Онцгой комиссоос олноороо цуглахгүй байх, тэр дундаа дайллага цайллага зохион байгуулахгүй байх чиг үүрэг өгсөн хууль дүрэм Монгол улс даяар мөрдөгдөж байсан үе. Үүнээс шалтгаалан тухайн арга хэмжээнд анхнаасаа очих бодол надад байгаагүй. Ингээд дарга нар ирсэн, сайд ирсэн гэсэн сураг сонсоод ганцаараа би хоцорч байгаа юм байна гэж бодоод очсон. Очоод би жижүүртэй архи уухгүй айраг ууна гэснийг гуай гэрчилж байгаа. Ковидын цар тахлын хууль хэрэгжиж байхад байгууллагын удирдлагын зүгээс хүлээн зөвшөөрөөд уг дайллага цайллага зохион байгуулагдсан. Яг энэ цагаар ажлын цагаар, ажлын байран дээр байгууллагын дарга , Нийгмийн эрүүл орлогч дарга , ерөнхий эмч - нар нь байсан, анх намайг 4 цаг 20 минут өнгөрөөгөөд ороход Эден гэх нэртэй 1 литрийн архи дуусаж байгаа нь харагдсан. Айраг бол литрийг нь тодорхойлох боломжгүй том шилэн саванд хийсэн, их хэмжээтэй байсан. Тэгээд 2 дахь Эвок гэх нэртэй 1 литрийн архийг дарга нь ахлах сувилагч үг хэлээд гардуулж өгөөд, түүнийгээ бүх хүнд хундагалж өгөөд дарга нь үг хэлээд бүгд энэ архийг уусан. Энэ архи дуусаад араас нь үйсэн бөглөөтэй нэг литрийн архи гарсан. Миний нүдээрээ харсан ******* шил архи нь тухайн арга хэмжээн дээр дуусаад дарга нь дараагийнхаа арга хэмжээ рүү явлаа гэж хэлээд 2 даргатай гарсан байдаг. Энэ бол зөрчлийн хэрэг болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Яагаад би өнөөдөр ялгаварлан гадуурхах гэж хэлж байгаа гэхээр өнөөдөр би шүүгчийн зүгээс яг тэр үйл явдал дээр уусан процесстой холбож ярь гэж байгаа учраас зөрчлийн хэргийг холбож ярьмааргүй байна. Ялгаварлан гадуурхах гэдэг дээр би тухайн үед жижүүр эмч байсан байж болно. Гэхдээ тухайн жижүүрийн хугацаанд гаднаас дуудлагаар ирдэг, яаралтайгаар хагалгаа орох, багаар ажиллах шаардлага гарахад хагалгааны сувилагч, 1 дүгээр ээлжийн эмч, эмч нар бүгдээрээ тэнд архи уусан. Тэнд нярайн болон хагалгааны тасгийн ээлжинд гарч байгаа, ээлжийн амралттай, ахмад настай бүх хүмүүс цуглаж энэ архинаас амссан, бүгдээрээ ууж байгаа учраас тэр архинууд дууссан гэдэг дүгнэлтийг би хийж байгаа. Түүнээс биш тэнд нэг удаагийн аяга, таваг, хэрэгслүүдийг хэрэглэж байсан. Тэнд бүх хариуцлагатай, өөрсдөө энэ байгууллагын дотоод журам дүрмийг мөрдүүлдэг, тэр битгий хэл улс орны нөхцөд байдалтай холбоотой Ковидын үеийн тушаал журмыг гүйцэтгэж байгаа албан тушаалтнууд өөрсдөө ийм архидан согтуурах арга хэмжээнд биеэрээ оролцож, өөдөөс харж ******* шил архи уучихаад тэр дундаас жижүүртэй гээд архинаас нь биш айрагнаас нь амссан намайг онцолж халах тушаал гаргаж байгааг нь би шударга бус, ялгаварлан гадуурхаж байна гэж үзээд байгаа юм. Нөгөө талдаа гэрчийн мэдүүлгүүдийн явцад ер нь гэдэг дарга *******о гэж хүнийг яагаад ялгаварлан гадуурхаад халчихсан юм бэ? гэдэг талаас нь гаргах гэж би үйлдвэрчний эвлэлийн дарга хийж байсан, сөргөлддөг байсан асуудлаа сөхөж нэг үзэх гэлээ, явцын дунд бусад эмч нараас энэ үнэхээр ёс зүйгүй, ур чадваргүй, мэдлэггүй, тийм учраас бид нар сургаж байлаа гэсэн үг сонслоо, дээрээс нь хөгшин настай хүнийг тэнэг гэж хэлсэн, энэ бараг П гэдэг үг хэрэглэж намайг тэгсэн гэх мэтчилэн олон гүтгэлгүүдийг би сонслоо. Ингээд яагаад намайг онцолж халж байгаа гэхээр яалт ч үгүй миний энэ байгууллагын ажилчдын эрх ашгийг хамгаалдаг, энэ байгууллагын санхүү, дээрээс нь 1******* дахь сарын цалин, төлбөрт үйлчилгээний мөнгөний зарлага, дээрээс нь өөрөө тэмцэж явж байгаад халагдаад буцаж орж ирээд олоод авсан үр дүнгийн хэдэн зуун мянган төгрөг яг тушаал журмынхаа дагуу олгогдож байгаа юу гэдэг би хяналт тавьж асуудаг, ажлын байран дээр дарамтлуулсан ажилчдын эрх ашгийг хамгаалах гэж үгээ хэлдэг, ажилчдын дунд нээлттэй зарим удирдлагуудад сануулга өгдөг энэ байдлууд нөлөөлсөн гэдэг үүднээс би хандсан. Мэдүүлгийн явцад харьцангуй асуулт асуух, ирж байгаа гэрчүүд маань ажиллаж байгаа хүмүүс дийлэнх нь учраас үнэн зөв мэдүүлгийг өгч чадахгүй сандарч байгааг, ер нь энэ олон мэдүүлгийг авах явцад шүүгч та үнэн зөв мэдүүлэг өгөхгүй бол гэдэг ганцхан хуулийн заалтыг хэлдэг зэргийг хараад надад үнэхээр харамсалтай байна. Энэ гэрчээр ирж байгаа хүмүүс, энэ шүүхийн тогтолцоо, шүүгч шүүх хуралдааны танхим, хүмүүсийг хүндэтгэдэггүй юм байна, худлаа яриад гарахад санаа нь зовдоггүй юм байна гэдгийг олж харж харамсаж байна. Сая архинаас гадна зөрчлийн асуудал гаргаж, архидан танхайрсан гэдэг асуудлыг ярьж байна. Би ер нь эмч хүн болсноос хойш нэг эмч нь нөгөө эмчдээ дургүй байлаа, маргалдлаа гээд боож унагаж байхыг би сонсож ч байгаагүй. Яг камергүй өрөөнд залуу эмч болох эмч над руу дайрч боож унагаасан. Энэ нь ажлаа бүхэл бүтэн 7 хоног таслаад, араар нь эмчтэй хуйвалдаад байхад хүүхэд эндсэн учраас би энэ асуудлыг сөхөж гаргасан. Энэ маань өөрөө төрөх гэдэг эх хүүхдийн эрүүл төлөө эмч хүн гэдэг нь үнэнч шударга байх ёстой, энэ байгууллагын журмыг мөрдөж ажиллах ёстой, айлын хүүхэд эндэхэд энэ хүмүүс хариуцлага алдлаа гэсэн асуудлыг сөхөж гаргасантай холбоотой өс санаж надад халдлаа гэж би үзсэн. Би баримт болгож бичлэг хийж чадаагүй ч гэсэн надад тэр мөчид авсан нэгхэн зураг байдаг. Утсаа алдсан. Алдахдаа ахлах сувилагч маань цээжин дээр нүдэж зодож байгаад, би биеийнхээ дөрвөн газарт хөхрөлт, няцралт, зулгаралттай тэр өрөөнөөс гараад дунд мэргэжилтэндээ зодуулсан учраас уурандаа би үсийг нь зулгаасан нь үнэн. Энэ бол камерт орсон. Яг тэр өрөөнөөс гараад асуудал үүсч байхад манай ажилчид харсан. Тэгээд тэр хүмүүс юу гэж дүгнээд байна гэхээр эмч гарч ирээд зодсон, тэгж хэлсэн, ингэж байсан гэсэн үг өгүүлбэрээр би өнөөдөр буруутан болсон. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэж, ер нь хэргийн Ковидын нөхцөл байдал дээр, архидан согтуурах үйл явдал дээр тушаал гаргах дарга нь өөрөө үүрэг өгч зохион байгуулж ажилчдаа архидуулчихаад хэн нэгнийг амьдралаар нь, ажлаар нь, сэтгэл санаа, бусад зүйлээр нь хохироож ажлаас нь халж чадаж байдаг юм байна. Үлээлгээд 0.************** гарлаа гэдэг заалтыг яриад байгаа юм. Гэтэл өнөөдөр тэр дарга үлээгээгүй учраас өөрөө архидаагүй гэсэн үг биш гэж би үзэж байна. Тэр гэдэг эмч нэг эмчийгээ өс санаж боож унагааж байна, баримт байхгүй учраас юу ч гэж худлаа ярьж хүнийг хэрэгт хийж байна. Тэгэхэд хавтаст хэрэгт би боож унагаасан нь үнэн, яадаг юм миний дургүйг хүргээд байсан юм гэж удирдлагын багийн хурал дээр ярьж байсан. Дургүй нь хүрээд хүн боож унагаачихаад байгаа тэр хүн хариуцлага хүлээдэггүй, боолгоод уначихаад яагаад боож байгаа юм бэ гэж асуудал үүсгэсэн хүн нь өнөөдөр хохироод үлддэг. Энэ өнөөдөр шударга юм уу? Урьдны болж байгаа зөрчлийн асуудал миний ажил мэргэжил, нэр хүнд, өөрсдөө архидаж асуудлыг тарьчихаад гадуур архи уугаад ажлаас халагдчихсан шүү дээ гээд яриад сууж байна. Эмнэлгээр нэг *******огийн хэрэг юу болдог юм, тэр явна л биз, драгер үлээсэн 0.************** хувьтай, хаа ч явсан барахгүй шүү дээ гэж ярьж байна. Тэгвэл гурвын гурван, цаана дахиад хэдэн шил архи, айрагтай ширээн дээр байгаад, уусан байхад ахлах сувилагч шил ч хараагүй гэж хэлж байгаа юм. Гэхдээ өөрөө дууссан шилнүүдээ хогийн уутанд хийгээд гарч байгааг би нүдээрээ харсан, дарга нь нэг шил архи өгч байхыг би нүдээрээ харсан. Нөгөө талын гэрчүүдийн нэг хэсэг нь архи өгсөн, нөгөө хэсэг нь огт архи байгаагүй, тэнд архи байсан, ганцхан *******о уусан гэж хэлж байна. Энэ худал мэдүүлэг өгөөд байгаа гэрчүүд хуулийн хариуцлага хүлээдэг үү? Би өмнөөс нь ичиж байна. Гэхдээ төрөхийн ажил дотроо ийм шударга бус байдаг учраас би үүнийг ойлгоно, магадгүй сонсож байгаа та нар үүнийг ойлгохгүй байх. Яагаад би өнөөдөр тэнд дайсантай байгаад байна гэхээр би тэнд үүрэг хүлээж, тэр тасгийг эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлгүй, асуудалгүй, ямар нэгэн байдлаар холбогдолгүй, чанарын асуудлыг сайжруулж хийхийн төлөө би төрөхийг хэдэн жил манаж сахиж энэ ажлыг би хийж ирсэн. Гэтэл нэг сувилагч маань орж ирээд эхийн эндэгдэл гарч байгаа хүнийг би өөрөө гараараа барьж Эх нялхаст хүргэж өгөөд эхийн эндэгдлээс мултарч байсан удаа эмчид бий. Олон эх ноцтой хүндрэх юмнаас би аварч туслаж байсан. Тэгэхэд энэ хүн маш хариуцлагагүй мэдүүлэг өгсөн. Энэ хүн бол ёс зүйгээс гадна мэдлэг, чадваргүй учраас сургасан гэсэн. ******* тухай хуульд тухайн эмч мэргэжилтэн өөрөө ажил мэргэжлээ сайжруулахын тулд мэргэжил дээшлүүлэх курс хийж чадвараа сайжруулах ёстой гэдэг. Миний өгч байгаа нэхэмжлэлээс гадна мэдүүлэг өгч байгаа бүх хүмүүс миний нэр төр, ажил мэргэжил, бүх юманд бүдүүлгээр халдаж байна. Би ******* дүүргийн ******* төвд 2012 оноос хойш эмчээр ажиллахдаа нэг сараас ******* сарын хугацаатай сурч байж авдаг бүх үнэмлэх гэрчилгээ байна. Үүнтэй танилцаж болно. Надад өөрийнхөө хэмжээнд сурья, мэдье гэсэн эрмэлзлэл байлаа. Энэ бол амаржих, эх барих газруудын шилдгүүд цугладаг чуулган болдог. Би анх Оросоос төгсөж ирээд 2010 оноос хойш, *******т ирээд хүртэл төлөөлөөд маш олон жил энэ чуулганд оролцож илтгэл тавьдаг. Энд надад эрүүл сайдаас авсан жуух бичиг маань байна, эрдэмтэн анагаах ухааны багш нартай авахуулсан зургууд байна. Энд энэ байгууллагыг төлөөлж эх барихын ямар тулгамдаж байгаа асуудлууд байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлаар хэрхэн *******о тэнд үг хэлж оролцож байсан бэ гэдэг нь харагдаж байна гэв.

Нэгэнт л ёс зүйгүй, чадваргүй, энэ байгууллагад хэрэггүй хүн учраас, өөдөөс бүдүүлгээр өөрсдөө архи уучихаад намайг халж байгаа явдлыг өөрөөр нотолж хэлэх гарц гаргалгаа надад олдсонгүй. Ер нь би ахлах зэрэгтэй, эрүүл тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медальтай эмч байгаа. Би өөрийнхөө талаас ёс зүй гэдэг утгаар нь хэд хэдэн юмыг хэлэх гэж байна. Манай өмгөөлөгч энэ талаар хэлэх байх, эд нар өөрсдөө намайг ёс зүйтэй гэж гаргаж өгч байгаа хэд хэдэн тодорхойлолтууд нь байгаа. Ингээд олон жил ёс зүйгүй байгаа шалгуулахаар өгч байгаа мэт асуудлуудыг хөндөж ярьсан байгаа. Тэгэхээр шүүх тогтолцоо гэдэгт хэн нэгэн үг хэлж болно, гэхдээ ор үндэсгүй үгүйсгэж, энд ирж байгаа мэдүүлгүүд нь зөрүүтэй худал байж, эмчийн насыг нь ч бодсон, гавъяат хүн гэтэл энэ хүн бол дандаа залуу эмч нараа хооронд муудалцуулж алалцуулдаг, ажиллах боломж олгодоггүй, зөвхөн шавь аа дэмждэг, намын ажил давхар хийдэг, ийм хариуцлагатай ажил хийдэг мэргэжилтэн рүү ингэж дайрч бүдүүлгээр халдаж болохгүй гэдгийг хэлмээр санагдаж байна. Энэ байгууллагад ганцхан *******о гэдэг хүн намайг халсан байсан гэж хэлсэн боловч эмч би бас хөөж байсан гэдгээ хэлсэн. Эцэслээд хэлэхэд сүүлийн 2 жил чанарын албаны дарга хийж байсан тодорхойлолтоо хэлсэн байгаа. Энд байгаа эх баригч нар, дунд мэргэжилтнүүд, эмч нар намайг тодорхойлж хэлж чадахгүй байгаа учраас би чанарын албаны даргын тодорхойлолтыг хэлээд өгье. Энэ хүнтэй холбоотой алдаа зөрчил гарч байгаагүй бөгөөд олон хүний амь насыг аварсан гэж хэлсэн байгаа. Мөн С., нар нь бас адилхан энэ хүнтэй холбоотой ямар нэгэн ноцтой асуудал гарч байсан тухай хурал зөвлөгөөн дээр ер нь сонсож байгаагүй гэдгийг хэлсэн байгаа. Ингээд ёс зүйн талаар зөрчлийн асуудалтай холбож ярих гэж байгаа бол би яг эндээс гараад шаардлагатай бол дахиад шүүх цагдаад нь өгөөд явуулна. Яагаад гэхээр би зөрчлийн хуралд оролцсон прокурор, цагдаа нарт үнэхээр гомдож явдаг. Учир нь гэдэг хүний аав нь, гэдэг хүний нөхөр цагдаа хүн байдаг юм. Эдгээр хүмүүс даргатай гэр бүлийн найзууд. Тухайн зөрчлийн хэргийг танхайрсан гэж үзээд байгаа юм. Үнэхээр хүн боож унагааж байгаа хүн нь танхайрч байгаа юм уу, эсвэл өөрийгөө хамгаалсан хүн нь танхайрсан болж байгаа юу? Гэхдээ шүүх хурал дээр процессийг нотолж чадаагүй. Хэн зодсон юм бэ гэсэн чинь зодсон гэж цагдаа нь хэлсэн. Үнэндээ намайг зодоогүй юм. намайг боож унагаангуут хүн татаад явчихсан. Намайг цээжин дээр хэвтэж дарж, хэдэн газар хөх няц болгосон. Гэхдээ энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүний өмгөөлөгчөөр Э.- өмгөөлөгч орж байсан. Би үүнийг сөхөхөд бэлэн байгаа. Ер нь хүнийг ёс зүйтэй, ёс зүйгүй, архиддаг, хэн бэ гэдгийг, олон удаагийн процесстой ялангуяа шүүхийн өмнө авах юм аа авч, гээх юм аа гээж байгаа. Би энэ өмгөөлөгч нарын хэлж байгаа үгнээс ч гэсэн хүн өөрөө өөртөө ухаарал авч гарах нь чухал гэж харж байгаа. Шүүхэд би өөрийгөө өмгөөлөх гэж орж ирж байгаа хэдий ч гэлээ энэ цаг хугацаанд хэн хэнийгээ уучлах, таны түрүүнд хэлснээр эвлэрэх саналыг би хүлээж байсан. Харамсалтай нь үгүй гэж байгаа нь энэ хүн санаатай бөгөөд эцсийн мөчид намайг ажлаас халах ямар нэгэн зорилго байсан гэдгийг би бодож сууж байна. Энэ нь магадгүй тэр хүнд хэд хэдэн шалтгаантай байх. Би цаашаа нотолгоогүй, өөрийнхөө хардаж байгаа сэдлийг яриад яах вэ. Гэхдээ намайг халахдаа энэ хүн ёс зүйн хурлаар ороод, удирдлагын хурлаар ороод хамт олны хурлаар ороод бараг л бүх шүүлтүүрээр нь ороод халсан юм аа гэж ярьж байна. Уучлаарай, ёс зүйн хурлаар орсон. Надаас хэн ч юу ч асуугаагүй, надад хэн ч юу ч хэлээгүй, Гэрэлцэцэг эмч харин тийм ээ, ийм юм болсон байна тийм уу гээд өнгөрсөн, асуух зүйл байна уу гэхэд байхгүй гээд өнгөрсөн. Надад ёс зүйн хурлаас гарч байгаа шийдвэрээ танилцуулаагүй гарсан. Тэгэхээр нь дараачийн удирдлагын багийн хурал болох юм байна, хувьдуулаад сануулаад гарах юм байна, хуульд эхний ээлжинд сануулах арга хэмжээ авна гэсэн байдаг. Би өөрийгөө энэ эмнэлэгт байх ёстой, үнэ цэнэтэй мэргэжилтэн гэж харж байгаа. Орсон ёс зүйн хурал дээр хоёрхон алхмын цаана дарга компьютер дээр яриа тасалж бичээд миний сөрөг талын ярьж байгаа зүйлийг биччихээд миний ярьсан зүйлийг бичээгүй. Би өөрийнхөө утсан дээр дуустал нь бичлэг хийсэн. Бичлэг хийхдээ , , - дарга нараа та ******* миний өөдөөс хараад ******* шил архи уусан тийм ээ гэхээр хариулт байхгүй. Асуух асуулт байна уу гэхээр нэг ч хүн байхгүй. Тэнд нэг ч хүн асуулт асуугаагүй, би өөрөө санаатай уугаагүй, та нар өөрсдөө энэ ажлыг зохион байгуулсан, тэнд байсан бүх хүмүүс архи уусан, тийм биз дээ, энэ бол шударга бус шүү гээд ганцаараа ярьж байгаад гарсан. Өнөөдөр хурлынх нь протокол юу бичиж ирээд байгааг би ойлгохгүй байна. Нэг юм сануулмаар байна. гээд хүний нөөцтэй болоод дарга ирсэн цагаас эхлээд энэ эмнэлэгт маш олон хуурамч протоколууд гардаг болсон. Түрүүчийн удаа ч гэсэн - өмгөөлөгч та 2 хүүхэд эндүүлчихээд энэ асуудлыг зүгээр өнгөрөөсөнд баярлалаа гээд биччихсэн байна лээ гэж хэлсэн. Миний амнаас амьдралдаа ч тийм үг гараагүй. Энэ жижүүр дээр гараад байгаа , эмчийн ээлжин дээр хүүхдүүд эндээд байна гээд би тасгийн эрхлэгчийн зүгээс сөхөнгүүт дарга наадах чинь энд ер нь ямар хамаатай юм гээд суулгаж байсан. Гэтэл тэр протокол дээр энэ өмгөөлөгчийг унштал юу биччихсэн боловсруулчихсан яваа юм бүү мэд. Төрийн алба гэдэг юм ийм хуурамч болж байна, ард иргэдийн шүүх тогтолцоо, дээрээс нь энэ дарга нарын өөрсдийнх нь намчирхсан, санаатай, дургүй хэн нэгнийгээ дардаг, амьдралаар нь халж тоглодог, шударга бусыг дэлгэрүүлж, *******ог халчихаж байгаа юм чинь чи л надтай сайн байвал чамайг би ажилтай байлгана шүү гэх мэт шударга бус тогтолцоог үүсгэж байгаа дарга нарын эсрэг би үнэндээ дуугарна. Энэ ганцхан *******ор дуусахгүй. Тэгээд би энэ хурлын протоколууд нь юу гэж бичээд өнгөрснийг би мэдэхгүй байна. Эмнэлгийн хөдөлмөрийн маргаан таслах комисс гэж байгаа. Үүнд зөвхөн надад зориулж энэ хэдэн хүмүүсийг зохион байгуулж баталчихсан. гэж зохион байгуулсан арга хэмжээн дээр архи хундагалаад явж байсан хүн та 0.************** хувтай гарсан, драгер дээр үлээсэн учраас хална гэдэг тодорхойлолтыг бичээд гарсан хүн. Нөгөө талын гэрчүүдийн огт архи хараагүй, ер нь архи байгаагүй, архи байсан, зөвхөн энэ хүн уусан гээд байна. Би үүнд хариуцлагатайгаар хэлэхэд энэ дотор баримт байгаа. Би анхнаасаа цагдаа ирэх мөчөөс зөрчлийн хэрэг дуусаад өнөөдрийг хүртэл нэг удаагийн аягаар гэдэг үг өгүүлбэрийг байнга хэлж ирсэн. Тэгэхэд нэг удаагийн аяганы цаанаас миний ууж байгаа архийг миний яг хажууд эмч суугаагүй, 2 хүний цаана сууж байсан байж зөвхөн ******* ууж байсан гээд байгаа юм. Би тэгээд нэг удаагийн аяганы цаанаас хүнийг дуустал уугаад гудраад байгааг яаж хараад байгааг гайхаж байна. Ялгаварлан гадуурхах гэдэг асуудал нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Энэ нь эмч эмч нар нэг эмчээ архидчихсан гээд халчихсан учраас яг архи уусан 4 хүн дээр удирдлагын багийг дуудаад ч ирээгүй. Бүр 10 хоноод тасгийн эрхлэгч нарын хурал дээр та нар нэгийгээ халсан, миний хэлээд байсан асуудал юу болсон бэ, нөгөө хүмүүсдээ хариуцлага тооцсон уу гэж асуусан гэж байгаа юм. Тэгэхэд хариуцлага тооцсон асуудал байгаагүй. Энэ бол ялгаварлан гадуурхалт. Яагаад тэнд архи уухад нь Нийгмийн эрүүл дарга нь байсан юм. Дараа нь 4 үйлчлэгч ажлаас ковидын үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гээд ажлаас халагдсан. Өөрсдийн хүсэлтээр гэж бичүүлж аваад халаад дөрвүүлэнг нь гурван сарын дараа ажилд нь эргүүлээд авсан. Тэр дөрөв архи уугаад халагдсан гэдгийг , эмч нар сонссон байгаа. Би өмгөөлөгчдөө хүсэлт тавиад яг энэ ковидын үед эмнэлгийн дарга нь хэн нэгэн ажилтан, ард иргэд, хэн нэгэн хүн, түүний ард байгаа гэр бүл, түүний амьдралыг шийдэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих ёсгүй гэж үзээд сайд Энхболдод энэ дайллага архидалттай олноороо цугларсан арга хэмжээг зөвшөөрсөн эсэх талаар хүсэлт явуулсан. Нээлтэнд би оролцсон, хүндэтгэсэн. Түүнээс биш уг дайллага цайллагыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш гэсэн албан ёсны хариуг өгсөн. Айраг уугаад 0.************** хувьтай гарсан ч намайг хүн чанар зулгаасан. Би адилхан барьцаад гэр рүү, хэн нэгэн ажилтнууд руугаа, цагдаад дуудлага өгөөд явахыг хүсээгүй. Үлээсэн миний буруу биш, би үлээхгүй ч байж болох байсан. Би айраг уусан учраас драгер дээр ингэж гарна гэж бодоогүй. Өнөөдөр ч би айраг уугаад үлээхэд бэлэн байна. Цагдаад анх дуудлага өгсөн нь Ихбаяр эмч гээд байгаа юм. Үгүй шүү дээ. 10 дугаар сарын 08-нд даргын захиалгаар - гэж хүн өглөө гэж тэмдэглэсэн байгаа. Дараачийн асуудал бол Шандас гэдэг цагдааг ирэхэд ерөнхий эмч байсан. Тэгэхэд 0.************** хувь гарсан байна, энэ хүн хөдөлмөрийн чадвартай, энэ хүнийг ажил хийлгэхгүй гэж хэлж болохгүй шүү дээ, энэ хүн ажлаа хийж болно, согтууралд тооцохгүй гэж хэлээд гараад үүдэнд очиход дахиад Сэлэнгэсүлжээ эмч энэ хүн ажлаа хийж болох юм уу гэж асуусан байгаа юм. Үгүй би танд хэлсэн шүү дээ, хийж болно гэж хэлсэн. 2 удаа асуусан. Гэтэл Сэлэнгэсүлжээ эмчид энд 4 ажилтан архи уучихаад байна, та ирж энэ хүмүүсдээ арга хэмжээ авах уу гэхэд дуудаагүй шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө санаатай бөгөөд хуйвалдсан, удирдлагын ялгаварлан гадуурхалт мөн үү? Би мөн л гэж үзэж байгаа. Тэгээд өнөөдөр эрүүл салбар эмч ажилтны дутагдалтай, фэйсээр ч гэсэн *******ын эх барихын эмч нар дутагдалтай, ажлаа хийж чадахгүй нөхцөл байдалтай тухай явж байгаа. Би алдаа зөрчил гаргахгүйн төлөө ажилладаг, би нэг цаг ч, гучин минут ч чөлөө авахгүйгээр гарч үзээгүй. Миний сэтгэл зүрх шингэсэн, олон иргэнд тусламж үйлчилгээгээ үзүүлж явсан газраас маань ийм муухай өөрсдөө өөдөөс харж уучихаад би л үлээгээгүй бол болоо гэсэн хүний ажил амьдралаар тоглодог ийм хүн чанаргүй удирдлага байж болох уу? Гэхдээ энэ шийдвэрийг гэдэг дарга гаргасан гэдгийг тод дурдмаар байна. Яагаад гэвэл удирдлагын багийн хурлыг тэр л хүн удирдаж байсан. Юу ч асуухгүй, за болно, наадахаа явуул гээд бараг толгойгоороо дохиж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.туяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Л. ажлаас халсан 2021 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн Б/*******76 дугаартай тушаал өөрөө хууль зүйн үндэслэлтэй. Түүний гаргасан зөрчилд тохирсон арга хэмжээ авагдсан байдаг юм. Тийм учраас уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэгдүгээрт Л.******* хувьд ажлын цагаар ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзсэн. Л.******* хувьд тухайн өдөр жижүүрийн ээлжтэй байсан болох нь жижүүр эмчийн хуваарь, өөрийнх нь удаа дараагийн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгээр энэ хүн бол тухайн өдөр ээлжтэй, ажил үүргээ гүйцэтгэж байх ажлын цаг нь байсан байна гэдэг нь тогтоогддог. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон зөрчлийн хэрэг дээрээс авагдсан баримтуудаар тухайн өдөр ******* нь 0.************** хувийн согтолттой байсан болох нь, мөн эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж тэнд хэвтэн эмчлүүлж байгаа болон төрөхөөр хүлээж байсан, дөнгөж төрсөн хүмүүст хүндрэл учруулж, зодоон цохион эхлүүлж явсан нөхцөд байдлууд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Тийм учраас ******* хувьд хөдөлмөрийн гэрээг нь цуцлах үндэслэл үүсчихсэн байсан гэдэг нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Энэ хүнтэй байгууллагын зүгээс байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажлаас халах, хөдөлмөрийн гэрээгээ цуцлах үндэслэлүүлээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Уг хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйл дээр уг үндэслэлүүд байгаа. 8 дугаар зүйлийн 8.1.2 дээр ажлын байран дээр архидан согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд таны хөдөлмөрийн гэрээг цуцална шүү гэдгийг тодорхойлсон 2 талын байгуулсан гэрээ байгаа. Мөн байгууллага дотроо мөрдөж явдаг байгууллагын дотоод журам дээрээ мөн энэ асуудлыг ажлын байран дээрээ ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд мөн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заагаад өгчихсөн байгаа. Ийм нөхцөл байдлууд үүсчихсэн байсан учраас ******* яриад байгаа шиг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхах, ямар нэгэн хувийн шалтгаанаар ажлаас нь чөлөөлж байгаа үндэслэл байхгүй. Энэ бол цэвэр хуулийн хүрээнд хийгдсэн асуудал байгаа. Ялгаварлан гадуурхлаа, тэнд байсан бүх хүмүүс архидан согтуурсан гэж яриад байна. Гэтэл яг тэр гэх хүнээс өөртэй чинь адилхан драгер багажаар үлээлгэсэн байдаг. Тэр хүн бол эх барих эмэгтэйчүүдийн тасагт ажилладаг эмч хүн байгаа юм. Тэр хүнийг үлээлгэхэд 0 хувьтай буюу архи уугаагүй гэж гарч байгаа юм. Зөвхөн та л тэр хүмүүсийг архи уусан гэж мэдүүлээд байгаа болохоос биш баримтаар өөрөөс чинь өөр ажлын байран дээрээ ажлын цагаар архидан согтуурсан хүн нэг ч хүн байгаагүй. Энэ бол хэн нэгэн хүн зүгээр амаараа гүтгээд баримт болохгүй. Үүнийг зөвхөн баримтаар тогтоох ёстой. Би их олон хүний амь нас аварсан гэдэг зүйл яриад байх юм. Энэ хүн тангараг өргөсөн эмч хүний өөрийнх нь үүрэг биш юм уу? Алдаа эндэгдэл гаргавал таны алдаа болохоос энэ ажлаа хийгээд хүний амь нас авраад байгаа чинь таны өөрийн чинь эмчийн хувьд үүрэг. Тэмдэглэлийн асуудал дээр би хэзээ ч тэгж яриагүй ээ гээд яриад байдаг юм. Одоо энэ хавтаст хэргийн 76-80 дугаар хуудсанд байгаа шүү дээ. Би хамт олондоо ингэж зөөлөн шийдэж байгаад талархлаа гэсэн утгатай зүйл хэлсэн байдаг. Би яг үгээр нь хэлж чадахгүй мартчихсан байж магадгүй. Ийм мэдүүлгүүд чинь байгаа. Энэ хэрэг дээр таны урьд хашиж байсан үйлдвэрчний эвлэлийн ажил болон эсхүл гэдэг хүний *******той хувийн таарамжгүй харилцаанаас үүсч ийм нөхцөл байдал бий болоогүй гэдгийг та өөрөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Таныг ямар нэгэн байдлаар байгууллага хамт олон чинь хүчээр архи ам руу чинь цутгаж уулгаагүй, та өөрөө тэрийг ууж хэрэглэсэн. Хоёр дугаарт хэн ч таныг тэнд тийм ёс зүйгүй үйлдэл гарга гэж хэлээгүй. Та өөрөө л тийм үйлдэл гаргасан. Тэнд байгууллагын дарга гэдэг хүн ямарваа нэгэн байдлаар таны өөрийн чинь гаргаад байгаа үйлдэлд хамааралгүй байгаа шүү. Үүнийгээ та ойлгоорой. Байгууллагын эмч нарын хавтас хэрэгт авагдсан баримт байгаа шүү дээ. Энэ ******* гэдэг хүнийг ажлаас халахгүй бол бид нар энэ хүнтэй хамт ажиллахгүй гээд бүгдээрээ гарын үсэг зураад өгчихсөн баримт байдаг. Таны хувьд энэ бол ганцхан удаагийн арга хэмжээ авагдсан зөрчил гаргасан асуудал биш байдаг. Урьд өмнө нь та алдаа гаргаад уг алдааны чинь улмаас таны ажлын байрыг 2021 оны албан тушаал бууруулсан хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Энэ бүхнээс харахад таны энэ гаргасан үйлдэлд хөдөлмөрийн хууль болон дотоод журам, өөртэй чинь байгуулсан байгууллагын хөдөлмөрийн гэрээг ноцтойгооро зөрчсөн зөрчил байгаад хуулийн дагуу уг үйлдэлд чинь ямар арга хэмжээнүүдийг авах ёстой юм тэр бүгдийг нь бэхжүүлээд энэ ажлаас чинь чөлөөлсөн байдаг. Тэгэхээр таны гаргаж байгаа ажилдаа эргүүлэн тогтоолгоё, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулъя гэдэг шаардлагыг байгууллагыг төлөөлж байгаагийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас уг гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10*******/ШЗ2021/0 дугаартай шүүгчийн захирамж, 2021 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн Б/*******76 дугаартай Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Л. ажлаас халах тухай тушаалын хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүүхийн 2022 оны 01 дүгээр сарын *******1-ний өдрийн 10*******/ШЗ2022/00 дугаартай хугацаа сэргээх тухай шүүгчийн захирамж, хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ******* дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ЗШ/227 дугаартай шийтгэвэр, 2021 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн ******* дүүргийн ******* төвийн Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2017 оны 7 дугаар сарын 04-ний хөдөлмөрийн гэрээ, Монгол улсын ******* сайдын 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1а/172-ө дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, өргөдлийн маягтууд, ******* дүүргийн ******* төвийн ёс зүйн хэсгийн хорооны 2019 оны ******* дүгээр сарын 18-ны өдрийн 56 дугаартай тодорхойлолт, 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн сэтгэл ханамжийн судалгаа, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ******* дүгээр сарын 08-ны 2021/ЗШ/227 дугаартай шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ДШМЗ/ дугаартай магадлал, /хх-ийн 5-14, 121-1*******0, 172-18******* дугаар хуудас/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Нийслэлийн ******* дүүргийн ******* төвийн 2022 оны ******* дугаар сарын *******-ний өдрийн *******8 дугаартай албан бичиг, хариу тайлбар, ******* дүүргийн ******* төвийн Ёс зүйн хэсгийн хорооны 2021 оны ******* дүгээр сарын 01-нйи өдрийн ******* дугаартай албан бичиг, мэдэгдэх хуудас, Төрөх тасгийн нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөр, ******* ******* төвийн Хөдөлмөрийн дотоод журам, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны гэрчээс мэдүүлэг авсан тухай мэдүүлэг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны гэрчээс мэдүүлэг авсан тухай мэдүүлэг, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тухай холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зөрчлийн байцаагчийн тэмдэглэл, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг баримтжуулсан гэрэл зургууд, ******* дүүргийн ******* төвийн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, Нийслэлийн эрүүл газрын ёс зүйн хороонд өргөдөл гаргах нь гэх эмч нарын гарын үсэг бүхий өргөдөл, Фейсбүүк дээрх сэтгэгдэлүүд, эмнэлэгийн ажилтны ёс зүйн хэсгийн хороонд өргөдөл гомдол гаргах маягт, ******* дүүргийн ЭМТ-ийн эндэгдэл магадлан хэлэлцэх өргөтгөсөн хурлын тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын жижүүр эмч нарын хуваарь, дуудагдах их эмч, сувилагч, бусад ажилтанууд нэрс/ 2021 оны 10 дугаар сарын жижүүр эмч нарын илүү цагийн тайлан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ДШМЗ/ дугаартай магадлал, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны гэрчээс мэдүүлэг авсан тухай мэдүүлэг, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ******* дүгээр сарын 08-ны 2021/ЗШ/227 дугаартай шийтгэвэр, ******* дүүргийн ******* төвийн 2021 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, /17, 21-*******7,56-64,67-87,120-128/, зэргийг нотлох баримтаар өгсөн .

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Ж., Б., , С.маа, Б., Х.Нургүл, Ц. нарыг гэрчээр асууж, гар утасны мессежид үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 49-51, 1*******7-1*******8, дүгээр хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Л., Г., Б., Б. нарыг гэрчээр асуулгасан байна.

/хх-89-97, 166-170 дугаар хуудас/

 

ҮНДЭСЛЭХнь:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ******* дүүргийн ******* төвд холбогдуулан ******* дүүргийн ******* төвийн даргын 2021 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн Б/*******76 дугаартай Эмэгтэйчүүдийн кабинетын эх барих эмэгтэйчүүдийн эмч Л. ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсан хугацааны цалин хөлсийг нөхөж олгуулах, нийгмийн даатгал, эрүүл даатгалыг нөхөж төлүүлэх, эргүүлэн ажил албан тушаалд томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021.10.08-ны өдрийн шинэ төрөх байрны нээлтэнд оролцсон бүх ажилчид эмнэлэгийн дарга Д.ын гаргаж өгсөн архи болон айрагнаас уусан байхад ганцхан намайг ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг заасныг зөрчсөн, ажил олгогч тэгш бус хандсан, онцгойлон ялгаварласан, бусад зөрчил гаргасан ажилтнуудад илт давуу байдал олгосон хууль бус шийдвэр гэж тодорхойлсон байна.

Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч Л.Солонгийг 2021.10.08-ны өдөр жижүүр эмчийн үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Шүүх талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч Л.******* нь 2021.*******.04-ний өдрийн Б/*******76 дугаартай ажлаас халах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох зорилгоор 2021.*******.*******0-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анханд шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2021.12.07-ны өдрийн тоот захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, улмаар ******* дүүргийн ******* төвийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандахад 2022.01.*******-ний өдөр хуульд заасан *******0 хоногийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй хариу өгсөн,

Нэхэмжлэгч хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаснаар 2022.01.*******1-ний өдрийн тоот захирамжаар хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн, нэхэмжлэгч 2022.02.01-ний өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан, 2022.02.15-ны өдрийн ажлаас халагдсан нь үндэслэлтэй гэсэн хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг авч 2022.02.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан үйл баримтууд хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан шүүхэд хандах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Г.******* нь 2012 оноос ******* дүүргийн ******* төвтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан эмчээр ажиллаж байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. / хх-ийн 129 дүгээр хуудас/

Улмаар 2021.*******.04-ний өдрийн Б/*******76 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.*******.1, 5.*******.10 дахь заалт, Л.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.1, 8.*******.2, 8.*******.5 дахь заалт, ******* төвийн удирдлагын зөвлөлийн 2021.*******.04-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Л. 2021.*******.04-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 8 дугаар хуудас/

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүрддэг.

******* дүүргийн ******* төвийн хөдөлмөрийн дотоод журмын 5.******* дэх хэсэгт ...захиргааны санаачлагаар шууд цуцлах сахилгын ноцтой зөрчил гэдэгт ...дараах сахилгын зөрчлийг хамааруулна. 5.*******.1 дэх хэсэгт Ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд, 5.*******.10 дахь хэсэгт Тухайн эмч, ажилтны ажил, мэргэжил, гүйцэтгэх үүрэгтэй нь холбогдуулж хөдөлмөрийн гэрээнд ажлаас нь шууд халах үндэслэл болгож заасан зөрчлийг гаргасан бол тус тус захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлүүд, Ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд, 8.*******.2 дахь хэсэгт Тусламж үйлчилгээний түгээмэл үйлдлийн стандарт зөрчсөн, 8.*******.5 дахь хэсэгт Тус байгууллагын эмч, сувилагч, ажилтан нь эмнэлгийн төрөл бүрийн эмчилгээ, оношлогоо, тусламж үйлчилгээтэй холбогдуулан бусдаас авилгал, хээл хахууль, шан харамж, албан бус төлбөр авсан, эм бусад шаардлагатай эмнэлгийн тусламжийн материалыг гар дээрээс худалдаалан нь нотлогдсон бол ажлаас чөлөөлөхөөр тус тус тусгасан байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлийг гол болгосон, хариуцлагатай жижүүр байсан атлаа архи уусан нь баримтлах ёстой түгээмэл стандартыг зөрчсөн гэж үзэж хөдөлмөрийн гэрээний 8.*******.2 дахь заалтыг барьсан, удирдлагын багийн хурал дээр тухайн хуралд оролцсон хүмүүсийн зүгээс яригдсан асуудалтай холбоотой хөдөлмөрийн гэрээний 8.*******.5 дахь заалтыг тус тус барьсан гэж тайлбарлаж байна.

Талуудын хувьд 2021.10.08-ны өдөр Төрөх эмнэлэгийн нээлтийн үйл ажиллагаан дээр нэхэмжлэгч Л.******* согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх асуудал маргааны гол үйл баримт болж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Л. айраг уусан бөгөөд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар айраг согтууруулах ундааны зүйлд орохгүй гэж тайлбарлаж байна.

Зохигчид өөрт ач холбогдол бүхий үйл баримтыг нотлуулахаар нэхэмжлэгч талаас Б., Ж., Б., Х.Нургуль, С., Б., Ц. нарыг, хариуцагч талаас Г., Л., Б., Б., Ж., Ж. нарыг гэрчээр асуулгаж мэтгэлцсэн болно.

Дээрх хүмүүсээс төрөх тасгийн нээлтийн үйл ажиллага буюу 2021.10.08-ны өдрийн үйл ажиллагаанд гэрч Б., С., Б., Ц., Ж. нар огт оролцоогүй, гэрч Ж., Х.Нургуль нар өглөөний нээлтэнд оролцож үдээс хойших үйл ажиллагаанд байгаагүй талаар мэдүүлсэн, Ж. нэхэмжлэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар мэдүүлэг өгөөгүй, дээрх гэрч нар нь ерөнхийдөө нэхэмжлэгчийн ажлын ур чадвар болон ёс зүйтэй холбоотой мэдүүлэг өгсөн, хариуцагчийн зүгээс ёс зүйн асуудлыг хөндөж ажлаас халаагүй, зөвхөн согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлийг барьсан гэсэн тайлбарыг тус тус өгсөн зэргээс дүгнэн эдгээр гэрч нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолгүй, гэрч Б.ын мэдүүлэг бусад гэрч нарын мэдүүлгээр няцаагдаж байх тул эргэлзээтэй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Л.******* нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед ******* дүүргийн ******* төв дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан болох нь 2021.*******.08-ны өдрийн 227 дугаартай ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, түүнийг хянасан Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021.12.21-ний өдрийн тоот магадлалаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас гэрч Б., Б., Л. нартай ажил хэргийн хувьд хувийн таарамжгүй харилцаатай учраас тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байх байр суурийг илэрхийлсэн ч түүнийг нээлтийн үйл ажиллагаанд айраг, архи уусан талаар гэрч Б., Б., Л., Г. нар бүгд давхар гэрчилдэг, гэрч нар нь нээлтийн үйл ажиллагаанд оролцсон, гэрч Л. нь нэхэмжлэгчийн хажууд суусан, гэрч Г. сөн түшсэн, тэдний мэдүүлэг шууд нотлох баримт болж байгаа бөгөөд Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэсэн шийтгэвэр, магадлал нь нэхэмжлэгчийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх дээрх гэрч нарын мэдүүлгийг давхар нотолж байх тул үнэн зөв гэж шүүх дүгнэсэн болно.

 

Монгол улсын ******* мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/1*******8, А/1*******1 тоот тушаалаар батлагдсан согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5 дахь хэсэгт Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж заажээ.

Хэдийгээр байгууллагын зүгээс Төрөх эмнэлэгийн нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж нээлтийн үйл ажиллагаа зохион явуулсан, нэхэмжлэгчийг нээлтийн үйл ажиллагаанд ирээчээ гэсэн саналыг мессежээр эмч бичсэн, эмнэлэгийн зүгээс 15 литр айраг гаргаж тавьсан, хүрэлцэн ирсэн ахмадуудын зүгээс болон өөр хүмүүсээс архи бэлэглэсэн зэрэг үйл явц болсон хэдий ч энэ нь тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан нэхэмжлэгчийг согтууруулах ундаа хэрэглэснийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ

Харин нэхэмжлэгчийг ажлаас халсан бусад үндэслэл буюу хөдөлмөрийн гэрээний 8.*******.2, 8.*******.5 дахь заалтанд дурьдсан үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

2. Нэхэмжлэгч нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг заасныг зөрчсөн, тэнд байсан төрөх эмнэлэгийн ажилчид бүгд архи уусан байхад ганцхан намайг ажлаас халсан нь ялгаварлан гадуурхсан гэсэн тайлбарыг гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаар тухайн өдөр болсон үйл ажиллагаанд эмнэлэгийн өөр ажилтан согтууруулах ундаа хэрэглэсэн болон ажил олгогч өөр ажилтан согтууруулах ундаа хэрэглэсэн байхад зөвхөн нэхэмжлэгчийг сонгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1999 оны хөдөлмөрийн хууль үйлчилж байх үед нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх тул 1999 оны Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтын дагуу маргааныг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.*******, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй ******* дүүргийн ******* төвд холбогдох ******* дүүргийн ******* төвийн даргын 2021 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн Б/*******76 дугаартай Эмэгтэйчүүдийн кабинетын эх барих эмэгтэйчүүдийн эмч Л. ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсан хугацааны цалин хөлсийг нөхөж олгуулах, нийгмийн даатгал, эрүүл даатгалыг нөхөж төлүүлэх, эргүүлэн ажил албан тушаалд томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ П.ТУЯА