| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2022/00352/И |
| Дугаар | 140/ШШ2022/00441 |
| Огноо | 2022-09-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 140/ШШ2022/00441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Сонгино сумын тоотод оршин суух Б.*******д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.060.220 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги болох 10.530.110 төгрөг, нийт 31.590.330 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Г.******* нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.******* нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авсан ба 2021 оны 06 дугаар сарын 21-нд тооцоо нийлэхэд 21.060.220 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй, тус үлдэгдлийн 2022 оны 06 дугаар сард бүрэн төлөхөө илэрхийлж, тухайн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.5 алданги тооцохоо хүлээн зөвшөөрч санхүүгийн албанд хүсэлт гаргасан. Гэвч тухайн төлбөрөөс өнөөдрийн байдлаар төлбөр төлөөгүй байдаг ба үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрсөн.
Иймд худалдах худалдан авах гэрээний гүйцэтгэлд 21.060.220 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги болох 10.530.110 төгрөг нийт 31.590.330 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 6 дугаар сарын 24-ны өдөр гэрээ хийсэн. Талуудын харилцан тохиролцож хийсэн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Гэрээ хийгээд манай компанийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг авсан юм байна лээ. Өмнө Б.*******тай утсаар холбогдон, тооцоо нийлж, санхүүгийн албанд бичиг өгсөн хүсэлт зэргийг нь харгалзан үзэж бараа материал нийлүүлж байсан юм байна лээ. Мөн гэрээ хийж авсан бараа материалаа төлүүлэх талаар утсаар мэдэгдэж байсан юм байна лээ. Бүсийн менежер ******* гэдэг хүн удаа дараа Б.*******тай утсаар холбогдож үлдэгдэл өр төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан, мөн тооцоо нийлсэн талаарх баримтуудаа хэрэгт хавсаргаж өгсөн байгаа гэжээ.
Нэхэмжлэгч компанийн зүгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, *******-ны болон *******-нуудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбар, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, бүтээгдэхүүн борлуулах талаар хамтран ажиллах гэрээ, *******-ийн авлага төлөгдөөгүй хугацааны алданги тооцоолол, тооцооны үлдэгдлийн баталгаа, *******-наас *******-нд мэдэгдэл хүргүүлэх тухай 2022 оны 02-р сарын 28-ны өдрийн 22/07 тоот албан бичиг, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн,
Хариуцагчийн зүгээс тайлбар ирүүлээгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* нь хариуцагч иргэн Б.*******д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.060.220 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги болох 10.530.110 төгрөг, нийт 31.590.330 төгрөг гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжилжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас харахад ******* болон *******-уудын хооронд 2021 оны 05-р сарын 01-ний өдөр бүтээгдэхүүн борлуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж байсан байна.
Уг гэрээнд *******-ныг төлөөлж бүсийн менежер албан тушаалтай Ц.*******, *******-ныг төлөөлж менежер Б.******* нар гарын үсэг зурж баталгаажуулж байжээ.
Гэрээгээр бэлтгэн нийлүүлэгч буюу ******* нь олон улсын болон Монгол улсын эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан -ны нэрийн бүтээгдэхүүн болон *******,*******-ны импортын бүтээгдэхүүнийг борлуулагчид нийлүүлэх, бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг өгөх, борлуулагч буюу ******* нь бараа бүтээгдэхүүнийг сурталчлан эцсийн хэрэглэгчдэд худалдан борлуулж, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэглэгчдийг бараа бүтээгдэхүүний талаар мэдээллээр хангах үүргийг тус тус хүлээсэн байна.
Дээрх компаниудын хооронд Монгол улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
******* нь бүтээгдэхүүн борлуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан *******омпанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан тус компаний менежер ажилтай иргэн Б.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлгүй байна.
Хариуцагч иргэн Б.******* нь тус компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд эсэх нь тодорхойгүй байгаагийн дээр *******-ны гүйцэтгэх захирал нь ын болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан.
Дээрх бүтээгдэхүүн борлуулах талаар хамтран ажиллах гэрээний нэг тал нь ******* байх ба талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй, гэрээний аль нэг тал нөгөөдөө үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, ийнхүү шаардахдаа компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан иргэнээс биш, гэрээ байгуулсан компаниас шаардах боломжтой.
Иймд *******-наас хариуцагч иргэн Б.*******д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.060.220 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги болох 10.530.110 төгрөг, нийт 31.590.330 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар *******-ны нэхэмжлэлтэй хариуцагч иргэн Б.*******гаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.060.220 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги болох 10.530.110 төгрөг, нийт 31.590.330 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315602 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ