| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/0030/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/33 |
| Огноо | 2025-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/33
2025 оны 03 сарын 26 өдөр Дугаар 2025/ШЦТ/33 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******-д холбогдох эрүүгийн 2432002020182 тоот 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ******* өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ******* ажилтай, *******, *******, ******* хамт ******* хороо, гудамж, оршин суух, урьд өмнө 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******/рд:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 0,31 хувийн согтолттой согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улсын дугаартай, “Тоёота Премио” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: …Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Миний цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2432002020182 тоот хавтаст хэргээс
Гэрч Э. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгаагүй. Би тэр өдөр Улаанбаатар хотод ажил дээрээ байсан. Сэлэнгэ аймгийн Мандал суманд 4-5 жилийн өмнө ирж байсан. Энэ би биш, манай ах Э.******* мөн байна”. ...гэх мэдүүлэг/хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч П.ын хамт "Хянамгай байя"- нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг Энхтайвангийн гудамжинд нэгдсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан.Тухайн өдөр тээврийн хэрэгсэл болон явган хүний хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байхад 22 цагийн үед Тоёота Премио маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн зогсоож шалгахад жолооч нь өөрийгөө Э. гэж хэлж байсан бөгөөд цагдаагийн байгууллагын нэгдсэн санд регистрийн дугаараар шүүж үзэхэд ын гэх хүний хувийн мэдээлэл гарч ирж байсан.Тухайн үед Э. замын цагдаагийн постод авч очин согтуурал шалгадаг Алкотесть-6820 багажаар шалгаж үзэхэд 0.31% согтолттой байсан.Тухайн Э. гэх хүн нь надад өөрийн нэрээ надад зориудаар буруу хэлж өөрийн төрсөн дүү болох Э.ий нэрийг хэлсэн байсан. Тухайн Э.******* гэх хүн нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан" гэсэн мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр хуудас/
Шүүгдэгч Э.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Сэлэнгэ аймгийн Мандал сумын Best –ийн гудамжинд байх найз , , нарын хамт 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед 0.5 литрийн “хараа” архи хувааж ууж дуусгаад 2 цаг орчмын дараа урд байх дэлгүүрээс дахин нэг шил архи авах гээд тоёото премио маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад найзын гэрээс гараад явж байхад цагдаа зогсоож шалгасан 0.31 хувийн согтолттой байсан. Би ерөөсөө жолооны курст сурч жолооч болж байгаагүй. Би өмнө нь Улаанбаатар хот хан-Уул дүүрэгт 2024 оны 05 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр 10 хоног баривчлуулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 37 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үүрэг гүйцэтгэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаарх тэмдэглэл/хх-ийн 4 дүгээр хуудас/,
Эрх бүхий албан тушаалтнаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Э.*******ын согтолтыг “Алкотесть-6820” багажаар шалгахад 0,31 хувийн согтолт илэрсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн хайлтын системээс Э.*******ын жолоочийн мэдээлэлд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тухай лавлагаа/хх-ийн 14 дүгээр хуудас/,
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэврийн хуулбар/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч Э.*******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Э.******* нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл авч байсан ба 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт тоёото премио загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөн оролцсон болох нь: ...гэрч Э. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 9 дүгээр хуудас/,гэрч Г. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Г. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үүрэг гүйцэтгэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаарх тэмдэглэл/хх-ийн 4 дүгээр хуудас/,Эрх бүхий албан тушаалтнаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Э.*******ын согтолтыг “Алкотесть-6820” багажаар шалгахад 0,31 хувийн согтолт илэрсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 5-6 дугаар хуудас/,Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн хайлтын системээс Э.*******ын жолоочийн мэдээлэлд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тухай лавлагаа/хх-ийн 14 дүгээр хуудас/ “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэврийн хуулбар/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Шүүгдэгч Э.*******ын гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих” гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.*******ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.
Гурав.Шүүгдэгч Э.*******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.******* нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл авч байсан ба 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт тоёото премио загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Э.*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн 2432002020182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 03/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 /гурван сая/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад оногдуулсан 3000000 төгрөгийн торгох ялыг 01/нэг/жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шүүгдэгч Э.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг тоолсугай.
7.Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ