Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/39

 

 

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 09 өдөр                     Дугаар 2025/ШЦТ/39                    Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            э аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

э аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох эрүүгийн 2532000000028 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, э аймгийн Мандал суманд ******* өдөр төрсөн, *******, эрэгтэй, дээд боловсролтой, соёл судлал мэргэжилтэй, ******* ажилтай, *******, ******* хүүхдийн хамт ******* баг, ******* тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогтой ийн *******/рд:/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.******* нь “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг40 минутын орчимд э аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж улсын дугаартай, “Ниссан Экс-Траль” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.******* нь э аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №28 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400000 төгрөгөөр торгох шийтгүүлсэн ба 2025 оны 03 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчим э аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Nissan xtrail загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2532000000028 дугаартай хэргээс

 

Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Цагдаагийн хэлтсээс зохион байгуулсан нэгдсэн эргүүл шалгалтаар оройн 19 цагаас 23 цаг хүртэл Мандал сумын 3-р баг Төмөр замын нүхэн гүүрний урд олон нийтийн цагдаа н. Баянмөнхийн хамт үүрэг гүйцэтгэх хугацаанд оройн 22 цагийн орчим МТ шатахуун түгээх станц талаас Nissan xtrail маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад тээврийн хэрэгсэлдээ ганцаараа зорчигчгүй С.******* гэх залуу жолоодож явж байсан бөгөөд тээврийн хэрэгслээсээ бууж ирэх үед илтэд согтууруулах ундаа хэрэглэсэн мэт үнэртэй, сандарсан байдалтай байсан тул Алкотест 68-20 багажаар согтуурлыг шалгахад 1.04 хувийн согтолттой байсан тул тэмдэглэл үйлдэж тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийж тухайн иргэнийг жижүүрийн шуурхай албанд хүлээлгэн өгч явсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 9 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.******* яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би э аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Комфорт ресторан руу 4 найзын хамт 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орой орсон. Бид нар ороод 0.75 литрийн eden нэртэй архи хоёр шилийг захиалж ууж саасан. Би 2-3 татчихаад хүүхдүүд харах хүнгүй байгаа болохоор түрүүлээд харилаа гэж хэлээд 21 цагийн орчим гарч Комфортын замын эсрэг талд тавьсан байсан өөрийн ашигладаг улсын дугаартай X-trail загварын тээврийн хэрэгслээ жолоодож нүхэн гарцаар гарахаар явж байтал нүхэн гарцын хажуу талын нүхэн гарцын орчим цагдаа зогсоож шалгуулан саатуулагдсан. ...би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 12 дугаар хуудас/

Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг 48 минутад жолооч С.*******ыг “Алкотесть-Про” багажаар шалгахад 1.04 хувийн согтолт илэрсэн талаарх “Согтуурал шалгасан тухай тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 06-07 дугаар хуудас/,

            Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн мэдээлэл, лавлагаа”-аар С.*******ын жолоочийн мэдээлэл шалгасан лавлагаа/хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

э аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ЗШ/28 дугаар шийтгэврийн хуулбар/хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.*******ын э аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 36 дугаар хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  2532000000028 тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

 

Шүүгдэгч С.*******ын гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих” гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч С.******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.

 

Гурав.Шүүгдэгч С.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.******* нь э аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №28 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400000 төгрөгөөр торгох шийтгүүлсэн ба 2025 оны 03 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчим э аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Nissan xtrail загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч С.******* хүлээн зөвшөөрсөн 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

            Иймд шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 27 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Мөн шүүгдэгч С.******* нь э аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №28 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан ба уг зөрчлийн хэргийн шийтгэлийг эдэлж дууссаны дараа тус эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан эрх хасах ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болгохыг дурдаад

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 01/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700/хоёр мянга долоон зуун/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000/хоёр сая долоон зуун мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 2700000 төгрөгийн торгох ялыг 27/хорин долоо/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн эдлүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч э аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ