Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2022/01899

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2022/01899

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г банк ХХК/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.М/РД: /-д холбогдох,

 

3,208,129.73 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Цэрэндоржийн*******2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******тай ЗГ/2505113125/ дугаарт зээлийн гэрээ байгуулан 2,581,663.00/Хоёр сая таван зуун наян нэгэн мянга зургаан зуун жаран гурван/ төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр 12 /Арван хоёр/ сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан болно.

Зээлдэгч Ц.Мөнхжаргал гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон бөгөөд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

ЗГ/2505113125 ДУГААРТ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГТ ТӨГРӨГӨӨР:

Үндсэн өр

2,581,663.00 төгрөг

Үндсэн хүү

598,169.10 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү

28,297.63 төгрөг

Нийт дүн:

3,208,129.73 төгрөг

Бүгд 3,208,129.73 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 66,280.08 төгрөг төлсөн төлбөрийн хамт Цэрэндорж овогтой Мөнхжаргалаас гаргуулж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан *******ны Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ2505113125 дугаар Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээл төлөлтийн график нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хүү тооцооллын хүснэгт, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай *******ны гүйцэтгэх захирлын тушаал нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Ц.Мөнхжаргалд холбогдуулан үндсэн зээлд 2,581,663/хоёр сая таван зуун наян нэгэн мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг, үндсэн хүүнд 598,169.10/таван зуун ерэн найман мянга нэг зуун жаран есөн төгрөг арван мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 28,297.63/хорин найман мянга хоёр зуун ерэн долоон төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг, нийт 3,208,129.73/гурван сая хоёр зуун найман мянга нэг зуун хорин есөн төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ц.Мөнхжаргалд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Зохигчид 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЗГ2505113125 дугаар Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ2505113125 дугаар Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.5, 3-ын 3.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь 2,581,663/хоёр сая таван зуун наян нэгэн мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг, 12/арван хоёр/ сарын хугацаатай, жилийн 22.8/хорин хоёр аравны найм/ хувийн хүүтэй, үндсэн хүүний 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Гэрээний Хавсралт №1-т заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2,581,663/хоёр сая таван зуун наян нэгэн мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг хариуцагчид 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн болох нь Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээ болон Хавсралт №1-т зааснаар хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөрт 2,581,663/хоёр сая таван зуун наян нэгэн мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг, үндсэн хүүний төлбөрт 331,755.59/гурван зуун гучин нэгэн мянга долоон зуун тавин таван төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг, нийт 2,913,418.59/хоёр сая есөн зуун арван гурван мянга дөрвөн зуун арван найман төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний болон Хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү нэхэмжлээгүй байх тул хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойшх хүү болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх үндсэн зээлийн төлбөрт 2,581,663/хоёр сая таван зуун наян нэгэн мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг, үндсэн хүүнд 582,042.55/598,295.10-16,126.55-126=582,042.55/ /таван зуун наян хоёр мянга дөчин хоёр төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 25,072.32/28,297.63-3,225.31=25,072.32/ /хорин таван мянга далан хоёр төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг, нийт 3,188,777.87/гурван сая нэг зуун наян найман мянга долоон зуун далан долоон төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нийт 3,188,777.87/гурван сая нэг зуун наян найман мянга долоон зуун далан долоон төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдсэн 19,351.86/3,208,129.73-3,188,777.87=19,351.86/ /арван есөн мянга гурван зуун тавин нэгэн төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Мөнхжаргалаас нийт 3,188,777.87/гурван сая нэг зуун наян найман мянга долоон зуун далан долоон төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 19,351.86/арван есөн мянга гурван зуун тавин нэгэн төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,280.08 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 65,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.                Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Мөнхжаргалаас нийт 3,188,777.87/гурван сая нэг зуун наян найман мянга долоон зуун далан долоон төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 19,351.86/арван есөн мянга гурван зуун тавин нэгэн төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.                56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,280.08 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 65,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

, С.ХИШИГБАТ