Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/40

 

 

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 09 өдөр                     Дугаар 2025/ШЦТ/40                    Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******ад холбогдох 2532000000020  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ******* өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт *******, ******* хороо, ******* тоотод оршин суудаг, урьд өмнө 5 удаа ял шийтгүүлж байсан.

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 56 дугаартай дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 0 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 02 жил 07 сар 21 хоногийн хорих ялыг өршөөн сулласан,

-Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2, 14 зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

-Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 147.1-д, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар,

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 08 сарын хугацаагаар тэнсэж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******/рд:*******/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Баатарван 1-104 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цохиж, түүний биед хамрын нуруу, баруун гарын бугалга, зүүн гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, хамрын нуруу зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: …2025 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө манай найз нар Түнхэл тосгонд Сэлэнгэ аймгаас ирээд бид нар манай ахын караокед архи уусан юм. Ингээд бид нар дуулж архи ууж сууж байгаад үүрээр унтсан. Орой 17 цагийн орчим намайг сэрхэд хадам ээж чинь яръя гэж байна гээд утас өгсөн тэгээд би хадам ээжтэй яриад ийг хадам ээжид хов зөөлөө гээд хацар руу нь 2-3 удаа алгадаад хамар руу нь нэг удаа алгадсан юм. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2532000000020 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Манай аавын бие муу хотод эмнэлэгт хэвтэж байгаа юм. Би хоёр дүүтэйгээ Түнхэл 5 дугаар баг Баатарван 1-104 тоотод гэртээ байдаг юм. Сар гарангын өмнө манай аавын төрсөн дүү ******* нь эхнэр хүүхдүүдтэйгээ ирж амьдарсан юм. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө *******ын найзууд гэх 4 том хүн 1 хүүхэд ирсэн. Ирээд манай ажиллуулдаг караокед 1 цаг дуулчхаад манай гэрт орж архи ууж хоносон. Би караоке дотроо хонодог юм. Маргааш нь 16 цагийн орчимд би дүүгийнхээ эцэг эхийн хуралд суучхаад ирсэн чинь нөгөө хүмүүс манайхаас яваагүй пиво уугаад сууцгааж байсан. *******ын ээж нь над руу байн байн залгаад байхаар нь би утсаа *******ын хүүхэд -д өгөөд эмээ чинь яръя гээд байна гэж хэлчхээд доошоо 1 давхар луу буусан. Тэгсэн чинь араас ******* намайг дуудаад байхаар нь би эргээд яасан агаа гээд очсон чинь "чи энэ гичийд намайг хэлсэн үү? яах гэж хэлж байгаа юм гээд миний зүүн хацар луу 3-4 удаа алгадаад гараараа миний хамар луу 1-2 удаа цохичихсон. Миний хамар өвдөөд доошоо сөхрөөд суусан чинь миний дээрээс үсдээд тэгээд эхнэр нь ирээд салгасан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 6- хуудас/

Гэрч Л. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр би ажил дээрээ жижүүртэй байсан юм. Орой 18 цагийн орчимд яаралтай тусламжаар Г. гэх эмэгтэй хамаатныхаа авга ахад зодуулчихлаа гээд орж ирсэн. Би юу нь өвдөж байна зовуурь юу байна гэж асуусан чинь “Толгой, хамар өвдөж байна. Бүх бие өвдөөд байна” гэсэн яриа өгүүлэлтэй хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би биед нь ерөнхий үзлэг хийсэн чинь нүүр хамрын хэсэг нэлэнхийдээ хавдаж хөхөрсөн зөөлөн эдийн битүү гэмтэлтэй байсан. Мөн хамрын ясны бүтцэд хэлбэр алдагдаагүй эмзэглэл ихтэй тэмтрэхээр хамраас нь цус гарж байсан. Тэгээд би оношоо тодруулахаар гэмтлийн эмнэлэг явж үзүүлэхийг зөвлөөд явуулсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр хуудас/

   Иргэний нэхэмжлэгч Х. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Т. нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Түнхэл тосгоны эрүүл мэндийн төвд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ 38674 төгрөгийн зардлыг Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ 38674 төгрөгийн зардал нэгдсэн эмнэлэгт 27-ны өдөр амбулаторийн үзлэг оношилгоо 50000 төгрөг, нийт 127348 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна.  ...Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлдөг. ...Уг хэрэгт буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын санд 127348 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв буруутай этгээд Эрүүл мэндийн даатгалын санд төлбөрийг тушаасан тохиолдолд нэхэмжлээд байх зүйлгүй /хх-ийн 10 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 01 дүгээр сарын эхээр хүүхдийн сургууль амраад Сэлэнгэ аймаг Мандал сум Түнхэл тосгонд ахындаа гэр бүлээрээ очиж хэд хоносон юм. 01 дүгээр сарын 23-ны орой Алтанбулагаас манай хэдэн найзууд Түнхэлд над дээр ирсэн юм. Бид нар тэр орой "Оргил" караокед 0.75 литрийн Агар нэртэй архи 2 шилийг уучхаад орой караоке хаасны дараа байшинд ороод 0.75 литрийн “Хараа” нэртэй архи 2 шилийг ууцгаасан. Тэгээд тэндээ бид нар амраад өдөржин унтаад орой 17 цагийн орчимд сэрцгээсэн. Би арай босоогүй хэвтэж байсан чинь манай ахын охин Г. намайг дуудаад хадам ээж чинь утсаар яръя гэнээ гээд намайг утсаар яриулчхаад би утсыг өгчхөөд байж байсан чинь цай уух цэвэрхэн аяга ч алга намайг гэр оронд архи уулаа гээд над руу уурласан. Тэгэхээр нь би чи одоо юу гээд хуцаад байгаа юм чи өөрөө цэвэрлэдэггүй биз дээ гэсэн чинь та гэрт архи уух албатай юм уу зайл гээд намайг хөөхөөр нь би нүүрэн тус газар нь гараараа 1 алгадаад 1 цохичихсон юм. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 33 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/ хх-ийн 01 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №580 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 23 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №22 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1.Г.ийн биед хамрын нуруу, баруун гарын бугалга, зүүн гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, хамрын нуруу зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...гэх дүгнэлт/хх-ийн 19-20 дугаар хуудас/,

              Шүүгдэгч Ц.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 38 дугаар хуудас/

              Шүүгдэгч Ц.*******ын оршин суугаа газрын лавлагаа/хх-ийн 39 дүгээр хуудас/

              Шүүгдэгч Ц.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 43 дугаар хуудас/

              Хохирогч Г.ийн эмчилгээний болон зам зардлын 220000 төгрөгийн 6 шихрэг баримтын хуулбар/хх-ийн 86-91 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч Ц.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгон,  Баатар-вангийн 1-104 тоотод оршин суух хохирогч Г.ийн гэрт хохирогч Г.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед хамрын нуруу, баруун гарын бугалга, зүүн гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, хамрын нуруу зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 6- хуудас/, гэрч Л.гийн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.*******ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 33 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт/хх-ийн 19-20 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 580 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 23 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг хангадаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Г.ийн эрүүл мэндэд учирсан хамрын нуруу, баруун гарын бугалга, зүүн гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, хамрын нуруу зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч Г. нь мөрдөн байцаалт өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлэх эмчилгээний зардал болон зам зардлын 6 ширхэг 220000 төгрөгийн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж байна.

Тиймээс Иргэний хуулийн 49 зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******аас 220000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.т олгож, хохирогч Г. нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг” шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэсэн болно.

Мөн Иргэний хуулийн 49 зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******аас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 127348 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900220080 тоот дансанд оруулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч Ц.*******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгон,  Баатар-вангийн 1-104 тоотод хохирогч Г.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед хамрын нуруу, баруун гарын бугалга, зүүн гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, хамрын нуруу зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэх, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин орлогыг харгалзан үзэж торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь шүүгдэгч Ц.******* хувь хүний төлөвшил, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, өөрийн үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулсан болно.

 

          Эрүүгийн 2532000100016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36. зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.*******ыг 1000/мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ад оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч Ц.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, хохирогч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 49 зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******аас 220000/хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж,

-Хохирогч ******* гийн хороо тоотод оршин суух, овогт ын /, утас-/-т олгосугай.

8.Иргэний хуулийн 49 зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******аас 127348/нэг зуун хорин долоон мянга гурван зуун дөчин найман мянга/төгрөгийг гаргуулж,

-Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулахыг даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ