| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2022/00484/И |
| Дугаар | 129/ШШ2022/00541 |
| Огноо | 2022-09-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 129/ШШ2022/00541
| 2022 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 129/ШШ2022/00541 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “У М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЗДТГ-т холбогдох,
19,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У М ХХК нь 19,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Нэхэмжлэгч У М ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай У М ХХК нь Архангай аймгийн ЗДТГ-с зарласан АРАОНӨГ/20210.... дугаартай тендерийн 1 дүгээр багц болох “Хотонт сумын ЭМТ-д автомашин худалдан авах” гэрээт ажилд ганцаар оролцон шалгарч 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ЗДТГ-тай гэрээг байгуулан сайн чанарын Приус-30 автомашиныг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хотонт сумын ЗДТГ нэр дээр шилжүүлж хүлээлгэн өгснөөр бидний гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэвч энэ цагаас хойш ЗДТГ нь гэрээнд хүлээсэн үүргийн дагуу төлбөр болох 19,400,000 төгрөгийг манай компанийн данс руу шилжүүлэхгүй одоог хүртэл 1 жилийн хугацаа өнгөрөөд байна. Бид удаа дараа аймаг, сумын холбогдох хүмүүстэй ярьж шаардаж, тайлбарлаж ирсэн болно. Иймд ЗДТГ-с гэрээний төлбөр болох 19,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: У М ХХК-ийн ЗДТГ-с гэрээний төлбөр болох 19,400,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Засгийн газрын Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1.4 дэх хэсэгт энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин худалдан авалтыг зохион байгуулахгүй байх чиглэл өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
1.3. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Сангийн яамны хуулийн дагуу тендерт зарласнаар бид тендерт орж шалгарсан. Гэрээнд заагдсан хугацаандаа буюу 2021 оны 07 дугаар сард бид машинаа хүлээлгэн өгсөн. Хариуцагч тал хэмнэлтийн горимд шилжсэн гэж хэлсэн, хуульд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэмнэлтийн горимд хамаарахгүй гэсэн заалт байгаа. Хариу тайлбартаа түргэн тусламжийн зориулалттай машин биш гэсэн байсан. Тендер зарлахдаа эмнэлгийн зориулалттай суудлын авто машин гэсэн байсан. Бид Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Эмнэлгийн зориулалтаар жижиг машинуудыг байгууллагууд худалдан авч байгаа. Би 19.400.000 төгрөгийн үнэ бүхий машиныг хүлээлгэн өгсөн. Одоо үүнээс нэг ч төгрөг аваагүй байгаа. 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ЗДТГ-ын төв талбайд ажил хүлээлцэхээр томилогдсон комисст хүлээлгэн өгсөн. Тухайн үед тээврийн хэрэгслийг хүлээж авахгүй талаар хэлээгүй, харин ч хурдан авах ёстой гэж байсан. Манай хүлээлгэн өгсөн тээврийн хэрэгслийг бүтэн 1 жилийн хугацаанд эдэлж, хэрэглээд явж байгаа. Манай байгууллага нь хувийн байгууллага. Төрийн байгууллагатай гэрээ хэлцэл хийгээд тухайн тээврийн хэрэгслийг нийлүүлсэн. Гэрээнд 30 хоногийн дараа мөнгөө шилжүүлэх ёстой байсан. Гэрээнд заасан хугацаа хэтэрснээс хойш миний бие байнга мөнгөө нэхэж байсан. Тэдгээр үед ЗДТГ болон ХТГ нар нь бие бие рүүгээ чихээд байдаг байсан. Хамгийн сүүлд ЗД надтай холбоо бариад манайх өгье, гол нь таны мөнгийг гаргаж өгөх гэхээр хууль зөрчих гээд байна. Шүүхийн шийдвэр танай талд гарвал гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн. ЗДТГ надад машины чинь мөнгийг Хотонт сум руу өвсний фондны мөнгө шилжүүлсэн. Та Хотонт сумаас гаргуулж аваарай гэх зүйлийг хэлдэг. Одоо нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 19.400.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж авах хүсэлттэй байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Архангай аймгийн орон нутгийн өмчийн хорооноос 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр АРАОНӨГ/20210.... Архангай аймгийн Хотонт, Өгийнуур сумдын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн машинууд нийлүүлэх тухай тендерийг зарласан байгаа. Энэ нь Архангай аймгийн ЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн үнэлгээний хороо байгуулах тухай, мөн тендерийн урилга зэргээс түргэн тусламжийн зориулалттай машин худалдан авах тухай тендер зарласан болох нь тодорхой харагдаж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Архангай аймгийн Хотонт сумын Эрүүл мэндийн төвд суудлын авто машин худалдан авах гэж байдаг. Үүнээс харахад түргэн тусламжийн машин нийлүүлэх гэрээ нь түргэн тусламжийн үйлчилгээнд суудлын авто машин худалдан авах гэрээ болж өөрчлөгдсөн. Энэ нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь хэсэгт заасан “Хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавихгүй байх” гэж заасан заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу хоёр тал нь тухайн үйлдлээ хууль бус үйлдэл болохыг мэдэж байсан ч гэрээ байгуулсан нь холбогдох хууль тогтоомж, хуулийн хэрэгжилтийг ханган ажилладаг байгууллагуудыг далдлах зорилготойгоор энэхүү хэлцлийг халхавчилж хийсэн гэж үзэж байна. Өмнөх Архангай аймгийн ЗД-ын байгуулсан гэрээ нь хууль бус гэж үзэж байна. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль тогтоомжийн биелэлтийг хангаж хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулдаг эрх бүхий субъект учир энэ хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул ЗД-ын нөөц сангаас нэхэмжлэлийн шаардлага болох 19.400.000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй байна гэжээ.
2. Нэхэмжлэгч байгууллагаас У М ХХК-ийн 0000117083 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн 00462.. дугаартай гэрчилгээний хуулбар, У М ХХК-ийн дүрмийн хуулбар, “Хотонт сумын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд суудлын тээврийн хэрэгсэл худалдах авах” №АРАОНӨГ/202105... дугаартай гэрээний хуулбар, Архангай аймгийн ЗД-ын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/440 дугаартай “Ажлын хэсэг томилох тухай” захирамжийн хуулбар, Архангай аймгийн ЗД-ын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/460 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжийн хуулбар, Архангай аймгийн ЗД-ын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/355 дугаартай “У М ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжийн хуулбар, Архангай аймгийн ЗД-ын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/111 дугаартай “Төлөвлөгөө батлах тухай” захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хариуцагчаас тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/220 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч У М ХХК нь хариуцагч Архангай аймгийн ЗДТГ-т холбогдуулан 19,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Манай У М ХХК нь Архангай аймгийн ЗДТГ-с зарласан АРАОНӨГ/20210.... дугаартай тендерийн 1 дүгээр багц болох “Хотонт сумын ЭМТ-д автомашин худалдан авах” гэрээт ажилд ганцаар оролцон шалгарч 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн ЗДТГ-тай гэрээг байгуулан сайн чанарын Приус-30 автомашиныг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хотонт сумын нэр дээр шилжүүлж хүлээлгэн өгснөөр бидний гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэвч энэ цагаас хойш ЗДТГ нь гэрээнд хүлээсэн үүргийн дагуу төлбөр болох 19,400,000 төгрөгийг манай компанийн данс руу шилжүүлэхгүй одоог хүртэл 1 жилийн хугацаа өнгөрөөд байна. Иймд ЗДТГ-с гэрээний төлбөр болох 19,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч доорхи үндэслэлээр тайлбараа гаргасан. Үүнд:
... Засгийн газрын Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1.4 дэх хэсэгт энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин худалдан авалтыг зохион байгуулахгүй байх чиглэл өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдагч авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан “Хотонт сумын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд суудлын тээврийн хэрэгсэл худалдах авах” №АРАОНӨГ/20210... дугаартай гэрээ, Архангай аймгийн ЗД-н 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/440 дугаартай “Ажлын хэсэг томилох тухай” захирамж, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/460 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамж, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/355 дугаартай “У М ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/111 дугаартай “Төлөвлөгөө батлах тухай” захирамж, тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/220 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч УМ ХХК нь Архангай аймгийн Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх тендерт оролцож шалгарсны дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээг Архангай аймгийн ЗД-тай байгуулж автомашин нийлүүлж хүлээлгэн өгсөн, уг автомашины төлбөрийг аваагүй болох нь тогтоогдож байна.
2021 оны 07 сарын 09-ний өдрийн АРАОНӨГ/20210.... дугаартай тээврийн хэрэгсэл худалдан авах гэрээг захиалагч талаас З, нийлүүлэгч У М ХХК-г төлөөлж эрх бүхий албан тушаалтан байгуулж З болон У М ХХК-н захирал нар гэрээг баталсан байх бөгөөд гэрээнд захиалагч нь барааны нийлүүлэлтийг төлбөр 19,400,000 төгрөгийг Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр заасан байна.
Сангийн сайдын 2021 оны 04 сарын 20-ны өдрийн 61 дугаартай тушаалаар баталсан "Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам"-н 4.1-т нөөц хөрөнгийг тухайн шатны Засаг даргын захирамжаар захиран зарцуулахаар тогтоосон, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын тамгын газар нь Засаг даргын нөөц хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй байна.
Нэхэмжлэгч У М ХХК нь гэрээ байгуулсан З бус ЗДТГ-г хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч У М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч У М ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ЗДТГ-т холбогдох 19,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч У М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä давж заалдах гомдол гаргах ýðõòýéã дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН