Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/36

 

 

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 07 өдөр                     Дугаар 2025/ШЦТ/36                    Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Хишигсувд

Иргэний нэхэмжлэгч Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******

Шүүгдэгч П.*******, О.*******, М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******, О.*******, М.******* нарт холбогдох эрүүгийн 2432001440183 тоот хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн,Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 1999 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух, урьд өмнө 1 удаа ял шийтгүүлсэн,

            - Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******/рд:/

 

Монгол Улсын иргэн,Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч засварчин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт дүгээр баг, тоотод оршин суух, ажилтай, урьд өмнө 1 удаа ял шийтгүүлж байсан,

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнссэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******/рд:/

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод өдөр төрсөн, , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн дүгээр баг, оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******/рд:/

           

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Яллагдагч П.******* нь бусадтай бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр Галсан булаг гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 49 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж улсын дугаартай 3ил-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 22407075 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч О.******* нь бусадтай бүлэглэн 2024 оны 07 дугаар өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр Галсан булаг гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 49 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж улсын дугаартай 3ил-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 22407075 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.******* нь бусадтай бүлэглэн 2024 оны 07 дугаар өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр Галсан булаг гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 49 ширхэг нойтон шинэс мод бэлтгэн улсын дугаартай 3ил-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 22407075 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч П.*******, О.*******, М.******* нарт холбогдох эрүүгийн 2432001440183 дугаартай хэргийг Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хойд бүсэд мод тээвэрлэж Сэлэнгэ Мандал сумд баригдсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. *******, ******* нарыг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бичиг баримттай, бичиг баримтгүйгээ хэлээгүй модонд аваад явчихсан болохоор би өөрөө өөрийнхөө улсад учруулсан хохирлыг төлж барагдуулна. Дашрамд нь би *******, ******* нараас уучлалт хүсэж байна. ...гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 07 сарын 16-нд хууль бусаар мод тээвэрлэсэн гэдэг зүйл дээр л. Тухайн үед 07 сарын 16-ны өглөө ******* гэдэг хүн манай гадаа ирээд ахтайгаа ганц модонд яваад өгчхөөч гээд гуйгаад та хэдээр авч явах юм бэ гээд үнэ хөлсөө бид 150,000 төгрөгөөр тохироод л л би гэр лүү орж эхнэрт хэлчхээд хувцсаа солиод гарч ирсэн. Эрхийн бичигтэй явж байсан явж байгаагүйг би ерөөсөө мэдээгүй. Өмнө нь энэ хүнтэй ерөөсөө явж ч үзээгүй. Би таньдаг ч үгүй байсан. Анх танилцсан нь Зүүнхараад болсон 31-ийн уралдаан дээр тэнд л анх царай царайгаа мэдэлцээд л танилцсан. Үнэхээр яг тийм эрхийн бичиггүй өөр хүний амнаас мод хийж байгаа гэдгийг нь мэдэж байгаа бол би хэзээ ч явахааргүй л байсан. ...Очоод л байгальд энэ хүн хэдий унагааж наашаа тээвэрлэхдээ бид хэд оролцсон болохоор ер нь тодорхой хэмжээний төлбөрөө төлөх ёстой. ... 2 саяыг *******тэй адилхан төлье. ...гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 2024 оны 07 сарын 16-нд ******* гэдэг хүнтэй модонд явсан. Энэ хүн өглөө манай гэрт ирж модонд яваад өгөөч ганц удаа яваад өгчхөөч ах нь ганцаараа болчихлоо гэж надад хэлсэн. Би энэ хүнд анх удаа модонд анх удаа л модонд явж байсан. Гуйгаад байхаар нь анх удаа л модонд тавьж үзсэн. Тийм эрхийн бичиг гэдгийг мэдэхгүй. Эрхийн бичигтэй гэдгээ мэдсэн бол явах байсан. Мэдээгүй байсан бол явахгүй л байх байсан. ...Миний буруу байгаа л байх л даа. Анх тийм зөвшөөрлийн бичиг байгаа юу байхгүй юу гэдгийг нь асуугаагүй болохоор. ...би тийм нэг ихийг нь бол төлж чадахгүй. Хөдөө мал дээр байдаг болохоор. Багаар л. Би 2 сая төгрөг л өгч чадах байх. Тэрнээс л дээш бол өгч чадахгүй. ...гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багт ******* тоотод оршин суудаг Батнасангийн ******* байна. Би анх *******тай 2020 онд анх би өөрийн гэсэн 31-тэй байсан. Түүгээрээ самарт явж өөрөө хүн авч явдаг байсан. Сүүлдээ анх жолоочгүй болоод ******* манай найзын дүү нь болж таараад анх манай дүүг аваад найз нартайгаа явж байя гээд би жолооч нь анх *******г авч явж танилцаж байсан юм. гэсэн 31-тэй байж байгаад тэрийгээ хүү маань эхнэр аваад охин нь өвчтэй болоод булчирхай үрэвсэлтэй болоод тэрийгээ зараад ер нь байнга эмнэлгээр явж байгаа болохоор зарж байгаа. Дараа нь энэ -ыг би Энхмэнд сувилалд ажиллаж байгаад цалингийн зээл 17 сая төгрөгөөр Ганаа гээд 31 зардаг ахаас аваад бизнесийн зээл гэж 10 сая төгрөг аваад ерөөсөө шинэ 31 ингэж аваад илүү дутуу мөнгийг нь шинэ машинд нь юм хийж байгаад ажлаасаа гарч гарч байгаа юм чинь хүүхэд харж байгаа юм чинь шинэ 31 аваад илүү дутуу мөнгөөр шинэ машинд нь юм хийж байгаад угаасаа ажлаасаа гарч байгаа юм чинь хүүхэд харж байгаа юм чинь модонд рамдаа зөвшөөрөлтэй явъя гээд дахиад модонд явах Манлайг жолоочоор нь аваад сүүлдээ бид хоёр 4, 5 жил хамтран амьдраад -аар явсан гэдгээр нь би ерөөсөө угаасаа л рамд байнга явдаг зөвшөөрөлтэй. Энд рамдаа зөвшөөрөлтэй модондоо явж байна л гэж бодсон. Тэгэхэд би өөрөө хотод эмнэлэгт хүүхэдтэйгээ охинтойгоо бас эмнэлэгт яг хагалгаанд ороод л байж байсан. Сүүлд баригдчихлаа гэхэд би Батзориг гээд тэр байцаагчтай уулзаад энэ чинь минийх юм яагаад явчхав юу болчхов гэхэд зөвшөөрөлгүй модонд яваад баригдсан байна. Яахаараа ингэж байдаг юм бэ надад хэлэхгүй яасан юм бэ гээд би хотоос охиноо орхичхоод эргэж ирээд л арай гэж Батзориг байцаагчийг нь гуйгаад энэ чинь ийм ийм учиртай миний амьдрал дөрвөн хүүхдийн маань амьдралыг би энүүгээр л залгуулдаг. Би банканд өчнөөн гуч дөчин сая төгрөгийн өртэй. Дээр нь энийгээ дарах гэж байна гээд эмнэлгийн төлбөр гээд бас өчнөөн. Яг миний амьдралыг хөдөлгөж байгаа юм чинь энэ машин байна. Энийг би ингэж гаргаж авахгүй бол болохгүй байна. Журмын хашааны мөнгө гэхэд л тэр үед 28 хоног хийчихсэн байсан. Тэгэхэд энэ чинь л тав зургаан зуун мянга болчихлоо. Өдрийн арван тав. Чиргүүлтэйгээ ийм байна гээд надад би цаашлаад байх юм бол үнэхээр би дийлж чадахгүй байна гээд арай ч юм уу гуйгаад гаргаад авчихсан байсан. Дараагийн шүүх хурал дээр нь би эмнэлэгт охинтойгоо бас давхар хоёр дахь хагалгаанд нь орж байсан. Та шүүх хурлаар завсарлаад очиж авсан гэсэн юм гэсэн шүү дээ. Та надтай ярьсан шүү дээ. Би эмнэлэгт яг охиноо яг хагалгаанд оруулаад гарч ирж байхад та над руу залгаад -ыг аваад явлаа хийлээ гэхээр нь аан би яг охиноо хагалгаанд оруулаад явж байна гээд л би утсаа тасалсан. Миний байдал гэхээр би хашаа байшингаа хүртэл барьцаалсан. Банканд явчихсан. Утсанд бүүр энэ тэндгүй байнгын надад банкнаас ч хашаа байшинг тэглээ гэнэ. -ыг би яагаад энэ миний өмч байсныг яагаад чи надад зөвшөөрөлгүй ингэчихсэн юм бэ энэ миний бүх амьжиргааг ингэж авч явдаг юм шүү дээ. Би хоёр хүүхдээ ээж аав хоёр дээрээ байлгаж байна. Өвчтэй нэг охинтойгоо л энэнтэй л өдөр болгон хэрүүл хийгээд л дахиад хагалгаанд нь оруулж чадахгүй л. Дахиад л тэр журмын хашааны мөнгө гэхээр гурав дөрвөн сар болчихсон. Сая гаран төгрөг л хаана байгаа. Мэдэхгүй. Байнгын л өр зээл. Байнгын тийм хэрүүлтэй. Энийг яах вэ тэгэх үү гэхээр ерөөсөө мэдэх юм байхгүй. Анхан шатны тийм шүүх хурал нь ингэж байна тэгж байна өмгөөлөгч яах вэ ийх вэ. Ерөөсөө зөвлөлдсөн юм байхгүй хоорондоо байнга хэрүүлтэй болохоор ерөөсөө тохиролцоонд хүрч чадахгүй. Банкнаас гэхэд гурав дөрвөн сард та мөнгөө хийсэнгүй нь л гэнэ. Хоёр зээлтэй нэг бизнесийн зээлтэй. Хашаа байшингаа тавиад охиныхоо хагалгаанд ч хэрэглэчихсэн. Бүүр ямар сайндаа машин тэргээ авъя гээд би танд хүсэлт гаргасан. Надад үнэхээр хэцүү байна. Их аягүй их өр зээлтэй болохоор үнэхээр болохгүй байна. Дээрээс нь эмнэлгээр байнга хагалгаа судалгаанд явж байгаад л булчирхай үрэвсэлтэй. Ийм болохоор үнэхээр хэцүү байна. Машин тэргээ авмаар байна танд хүсэлт гаргаж байна гээд би таны туслахаар явуулсан. Миний мөнгөний эх үүсвэр болчхоод байна. Мөнгөө машинаа аваад ядаж нэг ширхэг өрнийхөө юмыг мөнгийг хийж баймаар байна гээд би хүсэлт гаргасан. Та хүсэлт хүлээж авахгүй гээд буцаалт өгсөн байсан. Намайг банкнаас хашаа байшинг ингээд байна. Би шүүгчийн туслахаас дахиад шүүгчтэй би өөрөө өөрийн биеэр уулзаж болох уу гэсэн чинь болохгүй гэсэн. Тэгвэл би дахиад хүсэлт гаргаж болох уу гэсэн чинь маргааш нөгөөдөргүй шүүх хуралтай юм чинь та тэр шүүх хурал дээрээ хүсэлтээ гарга. Нэг бол хэлээрэй. Одоо бол шүүгчтэй уулзаж болохгүй гэхээр нь иргэн би чинь иргэн хүн шүү дээ. Яагаад би иргэн хүн нэг шүүгчтэй уулзаж болохгүй байгаа юм бэ. Өөрийн биеэр би ярьж хэлмээр байна шүү дээ гээд болохгүй л гэсэн гээд би түрүүний шүүх хурал дээр хэлдэг юм болов уу хэлж болдог юм болов уу гээд бас хараад л байсан. Тэгэхээр эд нараас юм асуучхаад бас болдоггүй юм байна. Яг энэ шүүх хурал нь бас болж байгаа болохоор хэлж байна. Заавал би урьдын шүүх хурлууд дээр яагаад гэхээр би орж байгаагүй. Урьдын хоёр шүүх хурал дээр нь ороогүй. Бас яг эмнэлэгт байсан. Сүүл рүүгээ яг би өөрөө оръё би шүүх хуралд орох уу гээд асуудаг юм байна лээ. Тэгэхээр би орно гэсэн. Би яг энд гурав дахиа орж ирж байгаа гэв.

 

 Эрүүгийн 2432001440183 тоот хавтаст хэргээс

 

Иргэний нэхэмжлэгч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би байгаль орчны хяналтын байцаагчийн актаар тогтоосон хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 33 дугаар хуудас/  

Иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Уг тээврийн хэрэгс П.******* нь модонд яваад ирье гэж хэлээд гуйж авсан. Өөр ямар нэг шалтгаан байхгүй. Миний эзэмшлийн 3ил-131 маркийн тээврийн хэрэгслийн улсын, , арлын дугаартай. Би 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ Мандал сумаас 10,000,000 төгрөгөөр авч байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 27 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Өмнө нь уул руу модонд явж байхдаа танилцаж байсан гэх хүнээс 2024 оны 09 дүгээр сард 2500000 төгрөгөөр Сангийн аж ахуйд гэрийнх нь хашаанд байхад худалдаж авч байсан.Худалдаж авснаас хойш дээр нь уулын ажилчдын амрах байр болох зорилгоор вагончик байрлуулж ууланд аваачиж тавьсан байсан. Тэгээд хэд хоногийн өмнө авч ирээд Бугант номин ХХК-ний хашаа дотор нь байрлуулсан. Одоо бол тэр хашаанд байгаа юм. ...Би чиргүүлээ өгмөөргүй байна. Учир нь бол мөнгийг нь өгч худалдаж авч байсан. Ажил хийхэд хүмүүсийг амраах байр болгож ашиглаж байгаа. Байнга ашиглаж байгаа чиргүүл юм. Ууланд очиж байрлуулахаас өөрөөр хөдөлгөөнд оролцоод байдаггүй чиргүүл байгаа. Хүмүүсийн хэллэгээр хулхи ногоон чиргүүл. ...гэх мэдүүлэг/хх-ийн 204 дүгээр хуудас/

Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би өөрийн Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр уул руу модонд явж амьдардаг юм. П.******* замын хойно Баянхангайд байдаг. Тэрээр мөн мод чулуунд явж амьдралаа авч явдаг залуу юм. Би түүнтэй модонд болон 2020 онд чулуунд явж байх үедээ танилцаж байсан. Одоо хуурай ах дүү гэхэд болно. ...2024 оны 07 дугаар сард хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. ******* “ах аа чиргүүлээ ганц хэрэглүүлээч удахгүй” гэж надаас асуусан би тухайн үед өөрөө уул руу явах ажил байхгүй өөр ажил хийж байсан учраас түүнд тусалчих зорилготой өөрийн чиргүүлийг өгөөд явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа чиргүүл надад авч иж өгсөн. ...Тийм зүйл болоогүй. Болсон ах модонд яваад ирсэн баярлалаа гээд авч ирж өгсөн. ...П.*******д өгч хэрэглүүлсэн ногоон өнгийн чирүүлийг би 2024 оны 09 дүгээр сард Баянхангайд гэр нь байдаг мод чулуунд явдаг гэх залууд бэлнээр 2500000 төгрөгөөр зарсан. Чиргүүл номер улсын дугаар байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 206 дугаар хуудас/

Гэрч Ж. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай аж ахуй нэгж нь П.******* гэх хүнийг модонд явуулаагүй. Манай аж ахуйн нэгжийн жолооч биш. Манай аж ахуйн нэгж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр Галсан булаг гэх нэртэй газар ойн санг гэрээгээр эзэмшдэг. ...Би энэ талаар мэдээгүй. Надаас зөвшөөрөл авч модонд яваагүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 41 дүгээр хуудас/

Гэрч П.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ******* *******ын хамт Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр Саалинчийн  эх гэх газар модонд явсан. Тухайн үед машин эвдрээд чиргүүлээ ууланд үлдээгээд хоосон ирсэн. Тэгээд машинаа янзалж байгаад 07 дугаар сарын 15-ны өдөр модонд явсан. ...Би 4 метрийн урттай 49 ширхэг нойтон шинэс бэлтгэсэн. ...Би мод тээвэрлэх хяналтын хуудасгүй явсан. Би тухайн модыг өөрийнхөө байшинд хэрэглэх гэж модонд явсан. ...Би өөрөө мод хөрөөдөж 4 метрээр тайрч бэлтгэсэн. Би хужаа хөрөөгөөр модоо тайрч бэлтгэсэн. ...Энэ тээврийн хэрэгсэл манай хамаатны эгч болох ******* гэдэг хүний тээврийн хэрэгсэл. ..., Би 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр жолооч П.******* М.******* нарын хамт модонд явсан. Би нэрийг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ Галсан булгийн гарам гараад баруун гар тийшээ салаад явсан. ...Шинэс төрлийн 4 метрийн урттай 49 ширхгийг ачсан. ...Би 150000 төгрөгийн хөлсөөр явсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 35, 39 дүгээр хуудас/

Гэрч М.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр жолооч *******, ******* нарын хамт модонд явсан. Би хаашаа ямар нэртэй газраас мод бэлтгэж байгаагаа мэдээгүй. ...Би анх удаа модонд явж байгаа болохоор модыг нь тоолоогүй, хэдэн метрийн урттай байсныг мэдээгүй. ...П.******* ах мод хөрөөдөж тайрч бэлтгэсэн. ...П.******* манай хамаатны ах болохоор үнэ хөлсөө тохироогүй. Тэгэхдээ надад мөнгө өгнө гэж хэлээд аваад явсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 37 дугаар хуудас/

 

Гэрч О.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би жолооч П.*******, ******* нарын хамт 2024 оны 07 дугаар сарын 16-ны өглөө модонд явсан. Би ямар нэртэй газраас мод бэлтгэснээ мэдэхгүй байна. Бид гурав Мандал сумын байгаль орчны хяналтын пост оролгүй наад талын гармаар айлуудын араар баруун эргэн уулын ам руу орж мод бэлтгэсэн. Тэр ам руу орохдоо амны эхэнд вагончик замын хажууд байсан тэр сууцанд нь хүн байхгүй байсан. ...Жолооч П.*******  модоо өөрөө унагааж тайрсан ******* болохоор модыг татаж овоолох торсонд явсан. Харин би машинаар модыг татаж овоолсон. Тэгээд дараа нь бид гурав овоолсон модоо машинд ачсан. ...Тийм босоо мод хөрөөдөж унагасан. Жолооч П.******* болоо моднуудыг хөрөөдөж унагасан. Би хэдэн тооны босоо хөрөөдөж унагасныг мэдэхгүй байна. Би машинаар моднуудыг татсан болохоор мэдээгүй. ...Жолооч П.******* болоо моднуудыг 4 метрийн урттайгаар тайрч бэлтгэсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 72 дугаар хуудас/

            Гэрч М.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би бол цагаалсан модыг торсоор оосорлоод ороож өгөх ажил хийсэн. Жолооч П.******* мод хөрөөдөж унагасан. ******* бол миний оосорлож өгсөн модыг машинаар чирч  овоолсон. Тэгээд бид гурав овоолсон модоо машиндаа ачсан. ...Босоо мод хөрөөдөж унагасан. П.******* ах хөрөөдөж унагасан яг хэдэн ширхэг босоо мод хөрөөдөж унагасныг нь би сайн мэдэхгүй байна. ...******* бид хоёр бол тайрсан модыг оосорлож чирсэн. Харин П.******* бол өөрөө метрээ тавьж 4 метрээр тайрч бэлтгэсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 74-75 дугаар хуудас/

Шүүгдэгч П.******* яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би мод бэлтгэх хяналтын хуудасгүй мод бэлтгэсэн юм. *******, ******* нар хөлсөөр надтай цуг модонд явсан. ...Тийм улсын дугаартай тээврийн хэрэгсэлд чиргүүл чирсэн байсан. Чиргүүл дээр мод ачиж зөөвөрлөсөн. Би тухай үед Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 дүгээр багт байдаг зүс таних ахын чиргүүлийг түүнээс гуйж аваад модонд явсан юм. ...Батзориг байцаагч мод журмын хашаанд буулгаад машин чиргүүл хоёрыг гаргасан. Удаагүй чиргүүлийн эзэн// ах өөрийн чиргүүлийг надаас аваад явсан. Би түүнээс чиргүүлээ яасан бэ гэж асуухад хүнд зарчихсан мөнгө хэрэг болоод гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 92-93, 194 дүгээр хуудас/

Шүүгдэгч О.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зүс таних П.*******тай мод бэлтгэхээр уул руу явсан нь үнэн. 49 ширхэг 4 метрийн урттай мод бэлтгэсэн. Уул руу модонд явах үед П.*******н мод бэлтгэх зөвшөөрөл бичиг нь байгаа байх гэж бодсон. Би зөвшөөрөлгүй явсан үгүйг нь мэдэхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 173 дугаар хуудас/

Шүүгдэгч М.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Тийм зүйл би асуугаагүй мод бэлтгэх зөвшөөрөлтэй болоод уул руу модонд явж байгаа байх гэж ойлгосон юм. ...гэх мэдүүлэг/хх-ийн 184 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 10 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 17-19 дүгээр хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 11-16 дугаар хуудас/

            Хараагийн бүсийн сум дундын Ойн ангийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №2024/05 дугаартай шинжээчийн дүгнэлт

            Дүгнэлт хэсэгт

            Дээрх 49 ширхэг 15.5м3 модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход

            49 ширхэг нойтон шинэс мод 15.5м3 *267707төгрөг*1.8=7469025 төгрөг,

            Нийт экологи эдийн засгийн үнэлгээ 7469025 төгрөг болж байна. ...гэх дүгнэлт/хх-ийн 44-46 дугаар хуудас/,

            Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №18-04-328/12 дугаартай “ойн санд учруулсан хохирол нөхөн төлөх төлүүлэх тухай”

            Тогтоох хэсэгт:

            Ойн санд учруулсан гэх 7469025 төгрөгийн хохирлыг 3 дахин /7469025*3=22407075/ төгрөгийг төрийн сангийн 100130455301 тоот дансанд төвлөрүүлэн нөхөн төлүүлэх нь зүйтэй байх тул энэхүү актыг үйлдэв. ...гэх акт/хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-эстимейт” ХХК-ны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №01/91 дугаартай үнэлгээний тайлан улсын дугаартай 3ил-131 маркийн тээврийн хэрэгслийг 8000000 төгрөг, ногоон өнгийн бензин хөрөөг 100000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан/хх-ийн 59 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Хараагийн бүсийн сум дундын Ойн ангийн 2024 он сарын 28-ны өдрийн №170 дугаартай нутаг дэвсгэрийн солбицол тогтоосон тодорхойлолт  албан бичиг/хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх ийн 195 дугаар хуудас/,

Прокурорын тээврийн/чиргүүл/ хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 203 дугаар хуудас/,

Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний үнэлгээчний 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №ТХҮ-925-911821 дугаартай 2500000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан/хх-ийн 209 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №25 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай” тогтоол/хх-ийн 65 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №30 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай” тогтоол/хх-ийн 70 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №157 дугаартай “Яллагдагч П.*******д холбогдох эрүүгийн 2432001400183 дугаартай хэргийн талаарх яллах дүгнэлт/хх-ийн 128-132 дугаар хуудас/зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч П.*******, О.*******, М.******* нарыг гэм буруутайд тооцох талаар:

 

  Шүүгдэгч П.*******, О.*******, М.******* нар нь бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр Галсан булаг гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.*******н мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 92-93, 194 дүгээр хуудас/, шүүгдэгч О.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 173 дугаар хуудас/, шүүгдэгч М.*******ий мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 184 дүгээр хуудас/,гэрч Иргэний нэхэмжлэгч М. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 33 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг/хх-ийн 27 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч М. мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлэг/хх-ийн 204 дүгээр хуудас/, гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 206 дугаар хуудас/, гэрч Ж. мөрдөн байцаалтад өгсөн ...гэх мэдүүлэг/хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрч П.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 35, 39 дүгээр хуудас/,гэрч М.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 37 дугаар хуудас/,гэрч О.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 72 дугаар хуудас/,гэрч М.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 74-75 дугаар хуудас/,Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 17-19 дүгээр хуудас/,хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 11-16 дугаар хуудас/,Хараагийн бүсийн сум дундын Ойн ангийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №2024/05 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 44-46 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №18-04-328/12 дугаартай “ойн санд учруулсан хохирол нөхөн төлөх төлүүлэх тухай”акт/хх-ийн 50-51 дүгээр хуудас/,Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-эстимейт” ХХК-ны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №01/91 дугаартай үнэлгээний тайлан улсын дугаартай 3ил-131 маркийн тээврийн хэрэгслийг 8000000 төгрөг, ногоон өнгийн бензин хөрөөг 100000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан/хх-ийн 59 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн Хараагийн бүсийн сум дундын Ойн ангийн 2024 он сарын 28-ны өдрийн №170 дугаартай нутаг дэвсгэрийн солбицол тогтоосон тодорхойлолт  албан бичиг/хх-ийн 83-84 дүгээр хуудас/,Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх ийн 195 дугаар хуудас/,Прокурорын тээврийн/чиргүүл/ хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 203 дугаар хуудас/,Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний үнэлгээчний 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №ТХҮ-925-911821 дугаартай 2500000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан/хх-ийн 209 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч П.*******, О.*******, М.******* нар нь бүлэглэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзлээ.

 

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.*******, О.*******, М.*******

нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон, хуульд нийцсэн байна.

 

            Шүүгдэгч П.******* нь гэм буруугийн болон хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч О.*******, М.******* нар болон тэдгээр өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар П.*******г хууль бусаар ойд мод бэлтгэж байгаа талаар мэдээгүй мэдэх боломжгүй байсан, П.*******д зохих эрхийн бичиг зөвшөөрөл байгаа эсэх талаар мэдээгүй гэх мэдүүлгийг өгч байгаа боловч шүүгдэгч О.*******, М.******* нар нь бусдын хүсэлтээр ойд мод бэлтгэх тээвэрлэхдээ тухайн этгээдээс эрхийн бичиг байгаа эсэхийн өөрсдөө лавлах байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” ...гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”. ...гэж тус тус зааснаар шүүгдэгч О.*******, М.******* нар нь шүүгдэгч П.*******тай хууль бусаар ойд мод бэлтгэж тээвэрлэх гэмт хэргийг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч шүүгдэгч П.*******н хууль бус үйлдлийг дэмжиж өөрсдийн үйлдлээрээ нэгдэж 49 ширхэг нойтон шинэс буюу 15.5м3 модыг бэлтгэж тээвэрлэхэд шүүгдэгч О.*******, М.******* нар нь хамтран оролцож шүүгдэгч П.*******н хөрөөдөж унагаасан модыг зөөж, зөөвөрлөх, модыг ачиж тээвэрлэхэд үйлдлээрээ нэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******, М.******* нар нь бидэнд буруутай үйлдэл байгаа хохирол төлбөрөөс тодорхой хэмжээнд төлнө гэх мэдүүлгийг өгч байгаа нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл болно.

Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, засварласан, хуурамч хүчингүй гэрээ эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан ба мөн хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум, дүүргийн ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр төрлийн ойгоос мод бэлтгэхийг ойлгохоор хуульчилжээ.

 

            Шүүгдэгч П.*******, О.*******, М.******* нар нь үйлдлээрээ нэгдэн бүлэглэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойд  мод бэлтгэж, тээвэрлэсэн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хэргийн зүйчлэл ба энэ зүйлд заасан гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш хүн үгсэн тохиролцож эсхүл үйлдлээрээ нэгдэж үйлдсэнийг ойлгоно.

 

            Тиймээс шүүгдэгч П.*******, О.*******, М.******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч П.*******, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нарын гэмт үйлдлийн улмаас ойн санд экологи эдийн засгийн үнэлгээгээр 7469025 төгрөгийн хохирлыг учруулсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1–д зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлэн /7469025 төгрөгийг * 3 =22407075 төгрөг/ 22407075 төгрөгийг хохирол хор уршиг учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1.Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” ...гэж зааснаар гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохиролд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч П.*******, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нар нь гэмт хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас байгаль орчин, ойн санд учирсан 22407075 төгрөгийн хохирлоос нөхөн төлөөгүй байна.

Шүүгдэгч П.*******, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нарын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. ...гэх дүгнэлтийг гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлнэ гэдгийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг хэрхэн нөхөн төлөх, арилгах талаар хохирогчтой тохиролцсон гэрээ/хэлцэл/ байхыг шаардах ба шүүгдэгч өөрийн ямар боломж бололцоо байгаа, ямар нөөц хөрөнгө, хөрөнгийн эх үүсвэр байгаа гэдгийг нотолсон байхыг ойлгоно.

Тиймээс шүүгдэгч нарыг шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлнө гэж мэдүүлж байгааг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж шүүх дүгнэх боломжгүй.

Иймд шүүгдэгч П.*******, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нарын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг хувь тэнцүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******гаас 7568025 төгрөгийг, шүүгдэгч О.*******аас 7568025 төгрөгийг, шүүгдэгч М.*******өөс 7568025 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч П.*******, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч П.*******, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нар нь бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэж ойн санд 7469025 төгрөгийн буюу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж /7469025 төгрөгийг * 3 =22407075 төгрөг/-ийн төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

           

Шүүх шүүгдэгч П.*******, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Шүүгдэгч П.*******, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” ...нэгж зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж, шүүгдэгч П.*******г 01 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нарыг 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” ...гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна”....гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ”. ...гэж тус тус зааснаар  шүүгдэгч П.*******, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Б.*******гийн эзэмшлийн Хөрөнгө-эстимэйт ХХК-ний 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №01/91 дугаартай үнэлгээний тайлангаар 8000000 төгрөгөөр үнэлэгдсэн Зил-131 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №22 дугаартай захирамжийн 2 дахь заалтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын журмын хашаанд битүүмжилсэн  заалтыг хүчингүй болгож,

 иргэн С.ийн эзэмшлийн Ашид-Билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ний 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №ТХҮ-925-911821 дугаартай үнэлгээний тайлангаар улсын дугаар, арлын дугааргүй ногоон өнгийн/хулхи ногоон/ чиргүүлийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №01 дугаартай тогтоолоор битүүмжилснийг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, гэмт хэрэгт гарахад нөлөөлсөн байдал, гэмт хэрэг үйлдэхэд өөрийн хүсэл зорилгоор бусдын эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэрэг байдлыг харгалзан үзэж шүүгдэгч П.*******гаас улсын дугаартай Зил-131 загварын машины үнэ 8000000 төгрөгийг, ногоон өнгийн /хулхи ногоон/ чирүүлийн үнэн 2500000 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд  оруулж эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг авч, гэмт хэрэг үйлдэж олсон 49 ширхэг 15.5м3 нойтон шинэс модыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын журмын хашаанд битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, модыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэн албадан дуудлага худалдаанд оруулж олсон орлогыг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн Хөрөнгө-эстимэйт ХХК-иас 100000 төгрөгөөр үнэлсэн ногоон өнгийн бензин хөрөөг хурааж худалдан борлуулж олсон орлогыг орон нутгийн төрийн сангийн 100130400955 тоот дансанд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч П.*******, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч О.*******, М.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болго                                                

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ын *******, шүүгдэгч овогт ын *******, шүүгдэгч овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зөвшөөрөлгүйгээр бүлэглэн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч П.*******г 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.*******ыг 01/нэг/ жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зөрчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч М.*******ийг 01/нэг/ жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 01 хоногийг хорих ялын 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн өөрчилж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.*******, М.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч Шүүгдэгч П.*******, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******гаас 7568025/Долоон сая таван зуун жаран найман мянга хорин тав/ төгрөгийг,

-шүүгдэгч О.*******аас 7568025/Долоон сая таван зуун жаран найман мянга хорин тав/ төгрөгийг,

-шүүгдэгч М.*******өөс 7568025/Долоон сая таван зуун жаран найман мянга хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын журмын хашаанд битүүмжлэгдсэн 49/дөчин ес/ ширхэг, 15.5м3 нойтон шинэс  модыг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч П.*******н өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн 100000/нэг зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн бензин хөрөөг тус тус хурааж улсын орлого болгож, олсон орлогыг төрийн сангийн 100130400955 тоот дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Б.*******гийн өмчлөлийн улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №22 дугаартай захирамжийн 2 дахь заалтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын журмын хашаанд битүүмжилсэн заалтыг,

иргэн С.ийн эзэмшлийн улсын дугаар, арлын дугааргүй ногоон өнгийн/хулхи ногоон/ чиргүүлийг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №01 дугаартай тогтоолоор тус тус хүчингүй болгож, эд хөрөнгийн эзэмшигч нарт эд хөрөнгийг буцаан олгож,

-шүүгдэгч П.*******гаас хөрөнгийн үнэлгээний компаниас үнэлсэн Зил-131 загварын улсын улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 8000000/найман сая/ төгрөгийг, арлын дугаар, улсын дугааргүй ногоон өнгийн/хулхи ногоон/чиргүүлийн үнэ 2500000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.*******, шүүгдэгч О.*******, шүүгдэгч М.******* нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ЭРДЭНЭМӨНХ