Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/44

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 21 өдөр                     Дугаар 2025/ШЦТ/44                    Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.******* холбогдох эрүүгийн 2532000000028 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд *******-ний өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд *******, ******* мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын “” ажилтай, , хамт дүгээр баг, тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******/рд:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.******* нь "архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт дахин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж улсын дугааргүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400000 төгрөгөөр торгох шийтгүүлсэн ба 2025 оны 04 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын дүгээр багийн нутаг дэвсгэр Үтрэмийн орчимд дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Даюун загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: …Би өөрийн болчимгүй зангаасаа болж дахин архи ууж мотоцикл жолоодсондоо маш их харамсаж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2532000000039 дугаартай хэргээс

 

Гэрч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн үед хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч А.ын хамт тус сумын дүгээр багийн Үтрэмийн хашаанд айлд хүмүүс танхайраад байна гэсэн дуудлага мэдээллийг шалгаж шийдвэрлээд гараад явж байх үед  хамгаалах малгай өмсөөгүй хүн мотоцикл жолоодож явж байхад нь зогсоож шалгахад Д.*******/рд:/ тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ “Даюун” маркийн улсын номер дугааргүй мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцоод явж байсан. Шалгах үед архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байхад нь замын цагдаагийн постод ирж драгер үлээлгэж “Даюун маркийн улсын номер дугааргүй мотоциклийг журамласан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Гэрч Д. мөрдөнө байцаалтад мэдүүлэхдээ: ...Би улсын дугаартай даюун маркийн мотоциклийг одоогоос 10 жилийн өмнө өөрийн хадам ах болох Д.*******д зарчихсан юм. Тухайн  үеийн ханшаар хадам ахдаа хямдхан зарсан. Би яг хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна. Тухайн үед би хадам ахдаа мотоциклоо зарчхаад мотоциклийн эзэмшигчийн нэрийг солиулж амжаагүй байж байгаад өдийг хүрсэн юм. Одоо улсын дугаартай даюун маркийн мотоцикл Д.*******гийн эзэмшлийн эд хөрөнгө юм. Надад дээрх Д.*******гийн унаж явсан даюун маркийн мотоциклтой холбоотой санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.******* яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын дүгээр баг, тоотод оршин суудаг юм. Би 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хашаандаа байсан эвдэрхий даюун маркийн мотоциклийг зассан юм. Тухайн үед мотоцикл засах явцдаа 1 шил 0.33 хэмжээтэй Хараа нэртэй архийг уусан. Тэгээд орой 18 цагийн үед мотоциклоо засаж дуусаад унаж шалгах гээд хашаанаасаа гаргаад унаад цахилгаан станцын орчимд явж байхад цагдаа зогсоож шалгасан. Тухайн үед цагдаа надаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна гээд намайг замын цагдаагийн пост руу авч яваад согтуурал шалгадаг багажаар намайг шалгаж үзэхэд надаас 3.62 хувийн согтолттой байсан. ...Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж 400000 төгрөгөөр торгуулж 1 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 4 дүгээр хуудас/

 

Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цаг 45 минутад жолооч Д.*******г “Алкотесть-Про” багажаар шалгахад 3.62 хувийн согтолт илэрсэн талаарх “Согтуурал шалгасан тухай тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Хэсгийн төлөөлөгч А.ын илтгэх хуудас/хх-ийн 9 дүгээр хуудас/

            Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн мэдээлэл, лавлагаа”-аар Д.*******гийн жолоочийн мэдээлэл шалгасан лавлагаа/хх-ийн 32 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/ дугаартай шийтгэврийн хуулбар/хх-ийн 34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас/хх-ийн 33 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Д.*******гийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 43 дугаар хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  2532000000039 тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

 

Шүүгдэгч Д.*******гийн гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих” гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Д.******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.

 

Гурав.Шүүгдэгч Д.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400000 төгрөгөөр торгох шийтгүүлсэн ба 2025 оны 04 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын дүгээр багийн нутаг дэвсгэр Үтрэмийн орчимд дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Даюун загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч Д.******* хүлээн зөвшөөрсөн 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

            Иймд шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Мөн шүүгдэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан ба уг зөрчлийн хэргийн шийтгэлийг эдэлж дууссаны дараа тус эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан эрх хасах ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болгохыг дурдаад

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч н овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 01/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 06/зургаа/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зөрчих эрхийг хязгаарлах ялын 01 хоногийг хорих ялын 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн эдлүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ