Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 140/ШШ2022/00474

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ******* ******* тоотод оршин суух ******* овгийн *******ий ,

Хариуцагч: ******* ******* тоотод оршин суух ******* овгийн ын нарт холбогдох 

Завхан салбар нь хариуцагч Б., нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8.660.910 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 153.524 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг гаргуулах 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тоот зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгө, хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого болон бусад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч банкны Завхан салбар нь хариуцагч Б., нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8.660.910 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 153.524 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг гаргуулах болон 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тоот зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгө, хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого болон бусад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч , Б. нар нь анх 2018 оноос өнөөдрийг хүртэл зээлийн гэрээ байгуулж хамтран ажилласан. Уг зээлдэгч нар маань 2022 оны 1 сараас хойш зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй, удаа дараа шаардлага тавихаар утас руу нь залгахаар утсаа авдаггүй, утсаа авахаараа зээлээ төлөх боломжгүй байна гэдэг шалтгаанаар зээлийн төлбөрийг олон сараар сар дамнасан. Ийм учраас манай банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* банкнаас авсан зээлээ хүлээн зөвшөөрч байгаа. 2021 онд манай эхнэр жирэмсний амралттай байсан. 2022 бие нь өвдсөнөөс болж ажлаасаа гарч Улаанбаатар хотод ирээд 2 сар зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй байсан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчид үнэн учраас хэлэхэд хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан байна.******* банкнаас зээл авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Одоо******* банкны заасан хугацаанд зээлээ төлнө гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би харицагч ын ээж нь байгаа юм. Б., хоёрыг зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байсныг би мэдээгүй явж байсан. Манай охин бие нь өвдсөн, мөн нялх хүүхэдтэй байсан. Манай ажил дээр нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч энэ хүүхэн ирж надтай уулзсан. Тэр үед 6, 7 дугаар сарын эргэн төлөлтийг хийгээд өгөөч гэхээр нь би 6, 7 дугаар сарын эргэн төлөлтийг нь төлсөн. Тэгээд би , Б. нар хэдэн төгрөгийн зээлтэй юм бэ гэж асуухаар хувь хүний мэдээллийг өгөх ямар ч боломжгүй гэж хэлсэн. , Б. нар******* банкнаас зээл авсан нь үнэн юм чинь төлөх байх гэв.

        Нэхэмжлэгч тал нотлох баримтаар:******* банкны итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн хуулбар, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн.

           Хариуцагч тал нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар гаргаж өгсөн.

        Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Шүүхээс нэхэмжлэгч банкны Завхан салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

       Нэхэмжлэгч******* банкны Завхан салбар нь хариуцагч Б., нарт холбогдуулан зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 8.499.410 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 160.665 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 835 нийт 8.660.910 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 153.524 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг гаргуулах, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тоот зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгө, хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого болон бусад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Нэг. Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 8.499.410 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 160.665 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 835 нийт 8.660.910 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

      Нэхэмжлэгч******* банкны Завхан салбар нь үндсэн зээлдэгч , хамтран зээлдэгч Б. нартай 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр №170000424642-01 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 12.500.000 төгрөгийг, жилийн 20.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хувиар-ын хуулбараар тус тус нотлогдож байна./хх-ийн 7-9/

        Мөн нэхэмжлэгч******* банкны Завхан салбар нь үндсэн зээлдэгч , хамтран зээлдэгч Б. нартай 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж зээлийн барьцаанд:

- Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг намын сангийн хашаанд байрлалтай 32 инчийн зурагт, хөргөгч, угаалгын машин, цалинг зэргийг зээлийн барьцаанд барьцаалсан болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хувиар, барьцааны зүйлийн жагсаалт-аар тус тус нотлогдож байна. /хх-ийн 9/

        Нэхэмжлэгч******* банкны Завхан салбар нь үндсэн зээлдэгч , хамтран зээлдэгч Б. нартай 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №170000424642-112/16 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж хийсэн байна. /хх-ийн 10/

      Мөн дахин нэхэмжлэгч******* банкны Завхан салбар нь үндсэн зээлдэгч , хамтран зээлдэгч Б. нартай 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №170000424642-30-08 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж хийсэн байна. /хх-ийн 11/

     Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

    Нэхэмжлэгч******* банкны Завхан салбар, хариуцагч , Б. нарын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

    Хамтран зээлдэгч Б. нь Барьцаат зээлийн гэрээ-нд үндсэн зээлдэгч ын нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохоор хүлээн зөвшөөрч, гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

    Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар******* банкны Завхан салбар нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд хамтран зээлдэгч Б. нь үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл түүний гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

     Өөрөөр хэлбэл хариуцагч Б.гийн******* банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний үүргийг хамтран гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч хүлээсэн хамтран зээлдэгчийн үүрэг нь хэвээр үргэлжилнэ.

     Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч , Б. нар нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 8.499.410 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 160.665 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 835 нийт 8.660.910 төгрөг төлөх байтал тус үүргээ зөрчиж зээлийн төлбөр болон түүний хүүг гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээр нотлогдож байна.

    Иймд хариуцагч , Б. нараас 8.660.910 төгрөг гаргуулж нэхэмжлэгч******* банкны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

   Үүрэг гүйцэтгэгч хариуцагч , Б. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээлийн хүүг төлөөгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсчээ.

     Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэртүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

      Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч , Б. нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Барьцаат зээлийн гэрээ-ний барьцаа хөрөнгө болох:

- Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг намын сангийн хашаанд байрлалтай 32 инчийн зурагт, хөргөгч, угаалгын машин, цалинг зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Мөн хариуцагч , Б. нараас нотариатын хөлс 8.500 төгрөгийг гаргуулж******* банкны Завхан салбарт олгох нь зүйтэй байна.

      Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч******* банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153.524 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 153.524 төгрөг гаргуулж нэхэмжлэгч******* банкны Завхан салбарт олгох нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т тус тус зааснаар хариуцагч ******* овгийн *******ий , хариуцагч ******* овгийн ын нарт холбогдох зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 8.499.410 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 160.665 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 835 нийт 8.660.910 төгрөг /найман сая зургаан зуун жаран мянга есөн зуун арван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч******* банкны Завхан салбарт олгосугай.

     2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч , Б. нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол:

- Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг намын сангийн хашаанд байрлалтай 32 инчийн зурагт, хөргөгч, угаалгын машин, цалин зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсуай.

       3. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч , Б. нараас нотариатын төлбөр 8.500 төгрөг гаргуулж******* банкны Завхан салбарт олгосугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч******* банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153.524 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 153.524 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* банкны Завхан салбарт олгосугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

       6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУН-ЭРДЭНЭ