Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/62

 

 

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 22 өдөр                     Дугаар 2025/ШЦТ/62                    Мандал сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******т холбогдох эрүүгийн 2532000000051 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* суманд *******-ны өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, *******, ******* хамт ******* сумын ******* баг, гэх газарт оршин суух бүртгэлтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ дугаар баг, оршин сууж байсан,  урьд өмнө 2 удаа ял шийтгэлтэй,

              -Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ял,

            -Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн *******/рд:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай тоёото приус-20 загварын тээврийн хэрэгслийн  жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: …Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Миний цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2532000000051 тоот хавтаст хэргээс

 

               Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсээс зохион байгуулсан “Уусан бол бүү жолоод” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч О.ын хамт дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд хяналт шалгалт хийж ажилласан. Тус өдөр би хариуцсан байршилд эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад Баянхангай 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Онги хүнсний дэлгүүрийн урд шороон замаар явж байсан улсын дугаартай тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолоо барьж байсан А.******* гэгч нь жолоо барьж явсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл машинаас нь үнэртэхээр нь замын цагдаагийн пост руу авч очиж согтуурал шалгадаг багажаар шалгаж үзэхэд улсын дугаартай тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.******* гэрчээс 0.52 хувийн согтолтын зэрэг гарсан. Тухайн үед би А.*******ын унаж явсан тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 11 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч А.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 14 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Зүүнхараад ирээд рам дээрээ байж байхад зүс таних ах болох ах ирсэн. Тэгээд ирэхдээ 0.33 литрийн 1 шил хараа нэртэй архитай ирээд би тэр архинаас нь хоёр хундага архи уусан. Тэгээд би тамхи татах гэсэн чинь тамхигүй болчхоод Баянхангайд Онги дэлгүүр рүү явж байгаад Онги дэлгүүр рүү эргэх гэж байгаад цагдаад баригдсан. Тэгээд цаашаагаа гэдэг ахын гэрт нь хүргэж өгөх гэж байгаад цагдаад баригдсан.  ...гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар хуудас/

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 5 дугаар хуудас/

            Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 6 дугаар хуудас/

            Эрүүгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Бат-Эрдэний илтгэх хуудас/хх-ийн 9 дүгээр хуудас/

            Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн хайлтын системээс А.*******ын жолоочийн мэдээлэлд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тухай лавлагаа/хх-ийн 21 дүгээр хуудас/,

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэврийн хуулбар/хх-ийн 39 дүгээр хуудас/

            Шүүгдэгч А.*******ын эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 23 дугаар хуудас/

            Шүүгдэгч А.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 21-22 дугаар хуудас/

            Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч А.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

            Шүүгдэгч А.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2, 18 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасаж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дугаар багийн нутаг дэвсгэрт тоёото приус-20 загварын улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөн оролцсон болох нь: ...гэрч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн11 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 5 дугаар хуудас/,Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 6 дугаар хуудас/,Эрүүгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Бат-Эрдэний илтгэх хуудас/хх-ийн 9 дүгээр хуудас/, Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн хайлтын системээс А.*******ын жолоочийн мэдээлэлд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тухай лавлагаа/хх-ийн 21 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэврийн хуулбар/хх-ийн 39 дүгээр хуудас/, Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Шүүгдэгч А.*******ын гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих” гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.*******ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчихгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.

Гурав.Шүүгдэгч А.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч А.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2, 18 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасаж, 07 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ноогдуулсан хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дугаар багийн нутаг дэвсгэрт тоёото приус-20 загварын улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №№2025/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тухай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба гэмт хэрэг үйлдэж мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”. ...гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”. ...гэж тус тус заажээ.

            Тиймээс шүүгдэгч А.*******ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №№2025/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тухай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үйлдсэн 05 сарын хугацаагаар ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар энэ тогтоолоор оногдуулах 08 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 01 жил 01 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

          Эрүүгийн 2532000000051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.******* зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 03/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 08/найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 6.******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үйлдсэн 05 сарын хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 01/нэг/ жил, 01/нэг/сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлсүгэй.

7.Шүүгдэгч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.*******ын жолоочийн эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ