Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай  хийсэн шүүх хуралдаанд

                      Нарийн бичгийн дарга           П.Нямсүрэн

                      Улсын яллагч                         Э.Энхбат

                      Шүүгдэгч                                 П.Тэмүүжин

                        Насанд хүрээгүй шүүгдэгч         У.Очирбилэг ,Г.Даваадалай, У.Наранбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч          А.Хандмаа, Ч.Мөнгөнцэцэг

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Номинчимэг, Г.Долгор,             Б.Уранчимэг нарыг  оролцуулан

   

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн   145 дугаар  зүйлийн 145.2-д зааснаар  яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн   Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Тэмүүжин, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Уранчимэгийн Очирбилэг, Боржигон овогт Гантулгын Даваадалай, Шарнууд овогт Ууганбаатарын Наранбаатар нарт холбогдох 201718020109 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 6-р  сарын 27- нд  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Монгол улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. 15 нас 11 сар 06 хоногтой, ам бүл 8 ах, хоёр дүү, ээж, аавын хамт амьдардаг, Зүүнхараа политехник коллежид тогоочийн  1 дүгээр курсэд суралцдаг, Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг Сансарын 4 тоотод оршин суух,

 

    Боржигон овогт Уранчимэгийн Очирбилэг / РД:УП01272271 /

 

    Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2001 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, ам бүл 5 эгч, хоёр ах, хоёр дүүгийн хамт амьдардаг, Зүүнхараа политехник коллежид автомашин механизм засварчны 2 курсэд суралцдаг,

 

Шарнууд овогт Ууганбаатарын Наранбаатар / РД:МЗ01320811 /

 

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1997 оны12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 19 нас 07 сартай, эрэгтэй, ам бүл 5 хоёр эгч дүү ээжийн хамт амьдардаг. Сэлэнгэ аймаг Мандал сумын 8 дугаар баг Арцатын 27 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

 

 Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Тэмүүжин / РД: МР97121899 /

 Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 11 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 17 нас 05 сартай, Сэлэнгэ аймаг Мандал сумын 8 дугаар баг Булгийн 27 тоотод оршин суух, ам бүл 6 аав, ээж, эгч дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүнд машин засварчны ангийг төгссөн

 

 Боржигон овогт Гантулгын Даваадалай / РД: МЗ99112918 /

      

        Шүүгдэгч П.Тэмүүжин насанд хүрээгүй шүүгдэгч нар У.Очирбилэг, У.Наранбаатар, Г.Даваадалай нар нь бүлэглэн 2017 оны 04 сарын 24-25-нд шилжих шөнө Мандал сумын 4 дүгээр Хэрх тосгон Дэнжийн 1 тоотод оршин суух иргэн Ж.Билэгтийн малын хашаанд нэвтрэн орж 21 тооны тахиа хулгайлж, 525000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.             

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Тэмүүжин.... 2017 оны 04 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн орчим айлын гадаа У.Очирбилэг, У.Наранбаатар нартай таараад юм ярьж байж байгаад тахиа зарах хүн байна уу гэсэн чинь олж өгч болно ш дээ гээд бид нар аж ахуй явж айлын хашаанаас тахиа хулгайлсан. Тэр айлын тахиа тэжээдэг хашааных нь ам уяатай байсан уяаг нь тасдаж аваад тахиануудаа Насанжаргал гэдэг хүнд аваачиж зарсан юм гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч У.Очирбилэг.... 2017 оны 04 дүгээр сарын 24-ний орой 21 цаг өнгөрч байхад Г.Даваадалай, П.Тэмүүжин нар Минжийн хангайн 1 тоотод ирээд надтай уулзаад 20 тахиа зарах уу гэхээр нь авах хүнийг нь олоод өгч болно гээд бид нар цуг шөнө нийт 20 тахиа хулгайлснаас 3 тахиа нь үхээд 1 тахиаг 10000 төгрөгөөр тооцож зарсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч У.Наранбаатар: 2017 оны 04 дүгээр сарын 24-ний орой 21 цаг өнгөрч байхад 22 цагийн орчим Минжийн хангайн гудамжинд У.Очирбилэг бид хоёрыг байж байхад П.Тэмүүжин,  Г.Даваадалай нар ирээд Тулгаа ахтай юм ярьж сууж байгаад тавуулаа аж ахуй явж айлын фермерээс нь тахиа хулгайлаад орой нь 53 дугаар тоочигт аваачиж зарсан гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Г.Даваадалай:: 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр П.Тэмүүжинтэй цуг явж байгаад айлын гадаа У.Очирбилэг, У.Наранбаатар хоёртой таараад бид тахианы талаад ярилцаад тахиа хулгайлахаар болоод аж ахуй руу явж айлын хашаанаас тахиа хулгайлаад Насанжаргал гэдэг хүнд зарсан гэв.

           Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Билэгт мэдүүлэхдээ.... Манайх 20 гаран өндөглөгч тахиатай ба 2017 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө унтаж байхад нохой боргоод байхаар нь хэсэг сонсож хэвтэж байгаад унтаад өгсөн юм. Харин өглөө нь фермер рүүгээ ороход тахианууд байхгүй байсан. Нийт 21 тахиа байсан ба малын фермер цоожтой байдаг боловч фермерийн эсрэг талын хаалганы завсраар юм оруулаад бэхлэж уясан уяаг нь тасдаж хаалгыг нь онгойлгосон байсан. Ингээд цагдаа шалгаад 12 тахиаг эргүүлэн өгч үлдсэн тахианы мөнгийг хүлээн авсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /Хх-ийн 35-36-р хуудас/

 

         Мөрдөн байцаалтанд гэрч Б.Насанжаргал мэдүүлэхдээ 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр П.Тэмүүжин залгаад “тахиа авах уу, нэг тахиаг 20.000 төгрөгөөр зарна” гэхээр нь 10.000 төгрөгөөр л авна гэхэд утсаа салгаад 22 цагийн орчим дахин залгаад “10.000 төгрөгөөр заръя, танд хүргээд өгье” гээд шөнө 03 цагийн орчим П.Тэмүүжин, Г.Даваадалай нар ирээд шуудайнд 20 тахиа байсан боловч 3 нь үхсэн байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 56-р хуудас/

 

   Эд зүйлд үнэлгээ тогтоосон акт / Хх-ийн 69 дугаар хуудас/

         Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан  баримт / төрсний гэрчилгээний хуулбар, багийн даргын тодорхойлолт/ Хх-ийн 123-131,133-141, 143-168,170-179 дугаар хуудас /

Ял шийтгэлтэй эсэхийг  шалгасан хуудас / Хх-ийн 132,142, 146,169 дугаар хуудас  / зэрэг бусад бичгийн  баримт зэрэг  болно. 

Шүүгдэгч П.Тэмүүжин насанд хүрээгүй шүүгдэгч У.Очирбилэг, У.Наранбаатар, Г.Даваадалай нарт нь бүлэглэн 2017 оны 04 сарын 24-25-нд шилжих шөнө Мандал сумын 4 дүгээр Хэрх тосгон Дэнжийн 1 тоотод оршин суух иргэн Ж.Билэгтийн малын хашаанд нэвтрэн орж 21 тооны тахиа хулгайлж, 525000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруута  болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн бусад  нотлох баримтаар   нотлогдон тогтоогдож байна.Үүнд:

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй шүүгдэгч У.Очирбилэгийн сэжигтнээр өгсөн “2017 оны 04 сарын 24-ний өдрийн орой 21 цагийн үед байхаа У.Наранбаатар бид 2 Тулгаа ахынд байсан юм тэгсэн 253-р точикт байдаг Жижгээ гэдэг ах Даваадалай нар цуг Тулгаа ахынд ирсэн тэгээдУ.Наранбаатарыг Жижгээ ах 20 тахиа олоод өгчих мөнгө байна тэгээд мөнгийг хувааж авъя гээд У.Наранбаатартай ярилцаад байсан тэгээд тэгсэн Тулгаа ахынд байхад У.Наранбаатар, Даваадалай нар цуг гарсан тэгээд Жижгээ рил 1 араас нь Тулгаа ахын мотоцикльд бензин хийгээд араас гарсан тэгээд Жижгээ бид 2 У.Наранбаатарын гэрт очсон чинь Х.Жавхлантөгс цуг байсан ингээд Жижгээ ах, Даваадалай, У.Наранбаатар, Х.Жавхлантөгс бид 5 аж ахуй орж тахиа хулгайлахаар гарсан Жижгээ ах мотоциклийн жолоо бариад ард нь У.Наранбаатар бид2 суугаад,нөгөө Даваадалайгийн мотоциклыг Х.Жавхлантөгс унаад ард нь Даваадалай суугаад бид 5 аж ахуй орсон.Тэгээд Х.Жавхлантөгс мотоцикльтойгоо урд гараад зам заагаад явсан тэгээд цэнхэр хашаатай айлын гадаа очоод Х.Жавхлантөгс, Даваадалай нар тэр айлын хаалга нь онгорхой байхаар нь хашааны хаалгаар нь тахиа хулгайлахаар орсон Жижгээ ах, У.Наранбаатар бид 3 хаалган дээр нь хүн хараад зогсож байсан тэгсэн Х.Жавхлантөгс, Даваадалай нар тэр айлын нохойнд хөөгдөөд гараад ирсэн тэгээд Х.Жавхлантөгс, Жижгээ ах нар надаас тахиатай айл мөн үү гэхээр нь би Ж.Билэгт ахын гэрийг зааж өгөөд бид нар хашааных нь гадаа очоод Жижгээ ах, Х.Жавхлантөгс ах нар хашааг давж орсон 2 мотоциколь хашааны буланд тавьчихаад мотоцикол дээр У.Наранбаатар, Даваадалай үлдсэн би хашааны дэргэд очоод хүн хараад зогсож байсан тэгсэн удаагүй 5 минутын дараа Х.Жавхлантөгс, Жижгээ ах нар гарч ирээд фермер дотор тахиа байна хаалгыг нь онгойлгочихлоо гэсэн тэгээд хашааных нь ар талд хаалга уяатай байсан уяаг нь таслаад орсон тэгээд фермерлүү ороод 2 шууданд тахиа хийсэн би 4 тахиа аваад Жижгээ ах, Х.Жавхлантөгс нарын барьж байсан шуудайруу 4 тахиагаа хуваагаад хийсэн. Тэгээд тэндээсээ гараад 253-р точик Жижгээ ах явъя гэсэн 2 мотоцикльтойгоо шууд 253-р точикт 2017 оны 04 сарын 24-25-нд шилжих шөнө 03 цагийн үед очсон тэгээд Жижгээ ах тахиа айлруугаа ороод тахиануудаа зарна бид нар нийт 20 тахиа авснаас замдаа үхсэн байсан тэгээд 17 тахиаг 1 тахиаг нь 10.000 төгрөгөөр тооцож өгсөн Жижгээ ах, Х.Жавхлантөгс, Даваадалай нар тэр айлруу орсон 180.000 та гарч ирсэн 20 тахианаас 3 нь үхсэн 17-г нь зарсан гэж байсан би яг хэдэн байсныг тоолоогүй ямар ч байсан 4 тахиа авч шуудайруу хийсэн юм.Бид нар мөнгөө хувааж авсан би 30,000 төгрөг аваад мотоциколтой ирсэн тэгээд гэр гэрлүүгээ харьцгаасан гэх /хх- 93-94   /,

          

            Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Даваадалай сэжигтнээр өгсөн “2017 оны 04 сарын 24-ний өдрийн орой 18 цаг өнгөрч байсан байхаа П.Тэмүүжин бид 2 Зүүнхараад ирсэн тэгээд Г.Баттулгын гэрт ирсэн тэгээд Г.Баттулга унтлаа гээд гэрлүүгээ орчихсон тэгсэн П.Тэмүүжин утсаар хүнтэй яриад нөгөө хүн нь тахиа байгаа юу авъя гэж яриад байх шиг байсан тэгээд П.Тэмүүжин утсаар ярьж дуусчихаад У.Наранбаатар, У.Очирбилэг нарт зараад тахиа байгаа юу гэсэн чинь У.Наранбаатар, У.Очирбилэг нар олоод өгч болно ш дээ гээд П.Тэмүүжин бид 2-г дагуулаад гарсан тэгснээ У.Наранбаатар гэртээ очиж хувцсаа солин тэгээд бас Х.Жавхлантөгстэй уулзана гэж хэлсэн тэгээр 2 яваад Г.Баттулгын гэрт П.Тэмүүжин, У.Очирбилэг нар үлдсэн тэгээд У.Наранбаатар бид 2 замаараа Х.Жавхлантөгсийг аваад У.Наранбаатарын гэрт очоод байж байтал араас П.Тэмүүжин, У.Очирбилэг нар ирсэн тэгээд бид 5 Хэрх тосгон аж ахуйруу яваад замдаа гүүрний доод талд зогсоод хүн амьтан унтахыг хүлээсэн тэгээд 2017 оны 04 сарын 24-25-нд шилжих шөнө 02 цагийн үед байхаа бид нар гудамжруу ороод нэг айлын гадаа очсон чинь нохой дайраад зугтаасан тэгсэн У.Очирбилэг би нэг айлыг мэднэ морийг унадаг байсан юм гээд нэг айлын хашааных нь хойд талд очоод мотоциклио байрлуулчихаад ар талын үхрийн хашаагаар нь эхлээд У.Очирбилэг, Х.Жавхлантөгс, П.Тэмүүжин нар ороод шуудайнд тахиа хийгээд аваад гарсан тэгээд дахиад орно гэхээр нь У.Наранбаатар бид 2 цуг орсон тэгээд шуудайнд тахиа хийгээд гарсан тахиаг нь У.Очирбилэг, Х.Жавхлантөгс, П.Тэмүүжин нар шуудайнд хийгээд байсан бид тахиагаа авчихаад 253-р точикруу явахаар болоод 2 мотоцикльтойгоо гарсан шөнө 04 цагийн үед 253-р точик очоод Насанжаргал гэх айлынд очиж тахиагаа зарсан бид нар 20 тахиа авснаас замд 3 тахиа үхсэн 17 тахиаг нэгийг нь 10.000 төгрөгөөр бодож зараад 170.000 төгрөгтэй болсон уг мөнгийг бид 5 хувааж авсан гэх /хх-104 /

 

Насанд хүрээгүй шүүгдэгч У.Наранбаатарын сэжигтнээр өгсөн “2017 оны 04 сарын 24-ний өдрийн орой 22 цагийн орчимд байхаа Тулгаа ахын гэрт У.Очирбилэг бид 2 байсан тэгсэн 253-р точикоос Жижгээ ах Даваадалай нар мотоцикльтой ирсэн тэгсэн Жижгээ ах надад 20 тахиа олох хэрэгтэй байна гэсэн тэгээд Х.Жавхлантөгстэй утсаар яриад Даваадалай бид 2 мотоцикльтой Тулгаа ахын гэрээс гарсан Жижгээ ах У.Очирбилэг нар үлдээд Тулгаа ахын мотоцикльд бензин хийгээд араас ирэх ёстой байсан тэгээд Даваадалай бид 2 Х.Жавхлантөгсийг гэрээс очиж авчихаад хойшоо явж байтал Жижгээ ах У.Очирбилэг нартай таарсан тэгээд Х.Жавхлантөгс, У.Очирбилэг Даваадалай, Жижгээ ах бид 5 хоёр мотоцикльтой аж ахуйруу тахиа хулгайлахаар явсан тэгээд аж ахуйн хогийн тэнд ногоон хашаатай айлын гадаа очоод У.Очирбилэг ганцаараа тэр айлын хашааг даваад орсон хашаанд нэг фермер байсан тэрийг тойрч байснаа буцаад гараад ирсэн тэгснээ У.Очирбилэг Даваадалай, Жижгээ нар нэг мотоцикльтой урд гараад явсан араас Х.Жавхлантөгс мотоциклио жолоодоод би ард нь суугаад бид 2 дагасан тэгээд тэр 3 нэг айлын хашааны гадаа очоод зогссон Жижгээ ах, У.Очирбилэг Х.Жавхлантөгс нар айлын хашааруу орсон Даваадалай бид 2 гадаа нь хүлээгээд зогсож байсан чинь тэр 3 хоёр шуудайтай тахиа аваад гараад ирсэн тэгээд бид  нар 253-р точикт очиж тахиагаа зарах гээд шууд явсан тэнд очоод Жижгээ ах Даваадалай нар шуудайтай тахиагаа аваад орсон замд 3 тахиа үхсэн байна тахиагаа нэгийг 10.000 төгрөгөөр өгчихлөө гээд 170.000 төгрөгтэй гарч ирсэн Жижгээ, У.Очирбилэг нар тус бүр 40.000 төгрөг аваад Х.Жавхлантөгс Даваадалай бид 3 тус бүр 30.000 төгрөг аваад Х.Жавхлантөгс, У.Очирбилэг бид 3 Тулгаа ахын мотоцикльтой Зүүнхараад ирсэн тэгээд эхлээд У.Очирбилэгийг гэрт нь хүргэж өгчихөөд Х.Жавхлантөгс бид 2 Х.Жавхлантөгсийн гэрт очиж унтаж байгаад харьсан гэх / хх-97 хуудас/ 

 Шүүгдэгч П.Тэмүүжингийн сэжигтнээр өгсөн “2017 оны 04 сарын 24-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад 253-р точикын гэрээсээ Даваадалайгийн мотоцикльтой бид 2 Зүүнхараалуу гарсан тэгээд тус өдрийн 2 цагийн орчимд Зүүнхараад ирсэн тэгээд Минжийнхангайн үзүүрт явж байтал Тулгаагийн хашааны гадаа У.Очирбилэг, У.Наранбаатар нар зогсож байсан Даваадалай бид 2 очиж уулзаад юм яриад зогсож байгаад өө нээрээ тахиа зарах хүн байна уу 253-р точикт тахиа худалдаж авна гэж байна лээ гэж хэлсэн тэгсэн чинь хэн нь билээ нэг нь бид 2 олж өгч чадна ш дээ гээд У.Наранбаатар, У.Очирбилаг нарын нэг нь тэгсэн тахиа авах газрыг мэднэ очоод авъя гэснээ Х.Жавхлантөгстэй утсаар яриад У.Наранбаатар Даваадалайгийн мотоцикльтс тэр 2 Х.Жавхлантөгсийг авахаар явсан У.Очирбилэг бид 2 бензин авч Тулгаагийн мотоциколд хийж асаагаад араас нь очтол У.Наранбаатар гэрийн гадаа Х.Жавхлантөгс, У.Наранбаатар Даваадалай нар зогсож байсан тэгэхээр нь бид 2 очоод юу болов гэсэн чинь Х.Жавхлантөгс нь урд аж ахуйд тахианы фермертэй айл байдаг тэндээс очоод авна гэхээр нь бид 5 хоёр мотоцикльтой аж ахуйруу явсан тэгээд нэг ногоон хашаатай айлын гадаа очоод орох гэж байсан чинь урдаас нохой ирээд айгаад больсон тэгсэн У.Очирбилэг энэ урд тахиатай айл байгаа би урд нь морийг унадаг байсан Ж.Билэгт гээд айл байгаа гэсэн тэгэхээр нь бид 5 тэр айлын хашааны гадаа очоод Х.Жавхлантөгс, У.Очирбилэг бид 3 хашааг нь давж орос фермерийнх гадаа очсон чинь хаалга нь цоожгүй байсан тэгэхээр нь бид 3 ороод тахиа  байхаар нь тэндээс шуудай аваад 2 шуудайнд нийт 10 тахиа хийгээд буцаж гараад тахиаг аваачиж мотоцикль дээрээ тавьчихаад Даваадалайг харж байгаарай гэж хэлсэн У.Наранбаатар, Х.Жавхлантөгс, У.Очирбилэг бид 4 хашаа давж фермерлүү нь орсон чинь У.Наранбаатар буцаад гараад явсан тэгээд бид 3 дахиад 2 шуудайнд 10 тахиа хийгээд аваад гарсан тэгээд 253-р точикт тахиа авна гэж байсан хүн заръя гэж бодоод шууд 253-р точикт яваад Насанжаргал гэх айлын аваачаад тахиагаа зарах гэтэл 20 тахианаас 3 нь замдаа үхсэн байсан тэгээд 17 тооны тахиаг нэгийг нь 10.000 төгрөгөөр бодоод зарсан тэгсэн Насанжаргал ах 180.000 төгрөг өгсөн тэр мөнгөө хуваахаар болоод Даваадалай бид 2 тус бүр 40.000 төгрөг аваад үлдсэн 100.000 төгрөгөө тэр 3-д хуваагаад ав гээд өгсөн Х.Жавхлантөгс, У.Очирбилэг У.Наранбаатар нар мотоцикльтой Зүүнхараалуу явсан Давааадалай бид 2 гэрлүгээ харьсан гэх /хх-109 хуудас/    

Хохирогч Ж.Билэгтийн өгсөн2017 оны 04 сарын 25-ны өдрийн өглөө 06 цагийн үед намайг унтаж байхад манай эхнэр Туул дуудаад фермерээс тахиа аваад явсан байна гэхээр нь би босоод үзтэл 1 азарган тахиа үлдээд бусдыг нь бүгдийг аваад явсан байсан тэгээд би хартал манай хашааны хойд талын ногоон хаалгыг онгойлгоод бордооны хашааны жижиг хаалгыг уясан байсан уяаг тасдаад фермерийн түгжээг мултаад орсон байсан хашаанд ямар нэгэн уяа тасалсан эд зүйл үлдээгүй байсан харин хашааны гадаа гутлын мөр, мотоциклийн мөр байсан.

 гэх /хх-35-36/,

         Гэрч Б.Насанжаргалын өгсөн “2017 оны 04 сарын 24-ний өдрийн 17-18 цагийн үед байхаа намайг гэртээ байхад П.Тэмүүжин миний утасруу залгаад “Жоохноо ахаа 20 тахиа байна нэгийг нь 20.000 төгрөгөөр авах уу” гэсэн тэгэхээр нь би ах нь 20.000 төгрөгөрр бол авахгүй ээ нэгийг нь 10.000 төгрөгөөр л авъя гэж хэлээд утсаа тасалсан тэгсэн тус өдрийн орой 22 цагийн үед байхаа П.Тэмүүжин дахиж залгаад 10.000 төгрөгөөр заръя танд аваачаад өгье гэсэн. 2017 оны 04 сарын 24-25-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байсан байхаа би гэртээ унтаж байтал байшингийн цонх хүн нүдээд байхаар нь хартал П.Тэмүүжин, Г.Даваадалай нар зогсож байсан тэгээд хаалгаа онгойлготол тахиагаа аваад ирлээ гээд зогсож байсан тэгээд тахиаг нь авсан чинь шуудайнд нь 20 тахиа байсан боловч 3 тахиа нь үхсэн байсан үлдэгдэл 17 тахиаг нь нэгийг нь 10.000 төгрөгөөр бодож аваад П.Тэмүүжинд 170.000 төгрөг өгсөн тэгээд яваад өгсөн.Тэгээд маргааш өглөө буюу 2017 оны 04 сарын 25-ны өдрийн өглөө нөгөө 17 тахианаас нь 1 нь үхсэн байсан тэгсэн хэд хоногийн дараа байхаа намайг Улаанбаатар хотод эхнэр залгаад нөгөө тахиаг чинь цагдаа ирээд хулгайн тахиа байна гээд аваад явчихлаа гэсэн тэгэхээр нь 253-р точик очоод П.Тэмүүжинтэй уулзаад “Чи надад юун тахиа хаанаас авчираад зарчихав” гэсэн чи^нь би Зүүнхараагийн хэдэн хүүхэд авчирахаар нь танд зарсан чинь хулгайн тахиа байсан байна би мэдэлгүй танд зарчихжээ гэсэн тэгэхээр нь би мөнгөө хаанаас авах юм гэсэн чинь П.Тэмүүжин нь би халиар түүж зараад танд мөнгийг нь өгнө гэсэн” гэх /хх-56/ мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-12-13/, эд зүйлийн үнэлгээ /хх-19-20/, хохирол хүлээн авсан баримт /хх-76/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь П.Тэмүүжин, насанд хүрээгүй шүүгдэгч У.Наранбаатар, У.Очирбилэг, Г.Даваадалай нарыг яллах үндэслэл болж байна.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын  прокурорын газраас шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Тэмүүжин, насанд хүрээгүй шүүгдэгч Ууганбаатарын Наранбаатар, Уранчимэгийн Очирбилэг, Гантулгын Даваадалай нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч  Пүрэвсүрэнгийн Тэмүүжин, насанд хүрээгүй шүүгдэгч Ууганбаатарын Наранбаатар, Уранчимэгийн Очирбилэг, Гантулгын Даваадалай нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцож, тэд нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.Тэмүүжин болон насанд хүрээгүй шүүгдэгч нар нь хохирогч Ж.Билэгтэд нийт 21 тахиа буюу 525.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирол бүрэн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан /хх-36,38/ бичмэл баримтаар тогтоогдсон байх тул насанд хүрээгүй шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Тэмүүжин, насанд хүрээгүй шүүгдэгч Ууганбаатарын Наранбаатар, Уранчимэгийн Очирбилэг, Гантулгын Даваадалай  нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нар нь насанд хүрээгүй хүүхдүүд, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, энэ хэргийг эцэг, эхийн хараа хяналт муу, үйлдэж байгаа хэргийнхээ хор холбогдолыг ойлгохгүй гэнэн томоогүй зангаас гэмт  хэрэг үйлдсэн, хохирогчийн хохиролийг мөнгөөр төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж дүгнэлт хийж байгаа зэргийг харгалзан хорих ялыг хойшлуулж, эцэг, эхийн хяналтанд хүмүүжүүлэхээр өгнө үү гэсэн өмгөөлөгч болон эцэг, эхийн саналуудыг хүлээн авах нь зүйтэй байна.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Ууганбаатарын Наранбаатар, Уранчимэгийн Очирбилэг, Гантулгын Даваадала нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд ял оногдуулахгүй байх нь зохистой байгааг харгалзан тэднийг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх үзэж гэм буруутайд тооцож ял оногдуулахгүйгээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Тэмүүжин нь өөрийн гэсэн тодорхой хөрөнгө, орлогогүй тул хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч П.Тэмүүжин нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэж оногдуулсан хорих ялыг биеэчлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хохиролоо мөнгөөр төлсөн нь хохирогчоос шүүхэд өгсөн бичгийн баримтаар нотлогдож  байна. бусдад төлөх төлбөргүйг тус тус  дурьдаад шүүх хуралдаанаас

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Тэмүүжин, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Уранчимэгийн Очирбилэг, Боржигон овогт Гантулгын Даваадалай,  Шарнууд овогт Ууганбаатарын Наранбаатар нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай. 

 

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан Боржигон овгийн Уранчимэгийн Очирбилэг, Шарнууд овгийн Ууганбаатарын Наранбаатар, Боржигон овгийн Гантулгын Даваадалай нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 06 сарын хугацаагаар албадлагын арга хэмжээ авсугай.

            3.Боржигон овгийн Уранчимэгийн Очирбилэг, Шарнууд овгийн Ууганбаатарын Наранбаатар, Боржигон овгийн Гантулгын Даваадалай нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дах хэсэгт заасныг баримтлан  засарч хүмүүжихийг эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч, төрөл садангийн хяналтанд байлгахыг даалгасугай.

4.2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тэмүүжингийн эд хөрөнгийг хураахгүйгээр,  2 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан П.Тэмүүжинд оногдуулсан 2 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт У.Очирбилэг, У.Наранбаатар, П.Тэмүүжин, Г.Даваадалай нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Ж.Билэгтэд хохирлыг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7.2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар  П.Тэмүүжинд оногдуулсан 2 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан насанд хүрээгүй шүүгдэгч нар нь засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг өөр арга хэмжээгээр солихыг мэдэгдсүгэй.

9.Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Г.Даваадалайгийн өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун нэртэй мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Очирбилэг, У.Наранбаатар, П.Тэмүүжин, Г.Даваадалай нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг хүргүүлсэн буюу өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Тэмүүжинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ