Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421001280158 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд О.Хонгортуяа гэх нэрээр Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар, мөн 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 193 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2, 127 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 747 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар,

мөн ******* гэх нэрээр Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 25А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдэлж байгаа, Боржигон овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь “Байр түрээслэнэ” гэх зарын дагуу 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр утсаар холбогдож “Говьсүмбэр аймгийн Баянтал суманд байр түрээслүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч 4 удаагийн гүйлгээгээр нийт 710,000 төгрөгийг Төрийн банк болон ХААН банкны дансаар шилжүүлэн авч хохирогч 710,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

хохирогч 70 тооны хонь зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд нийт 20 удаагийн гүйлгээгээр 11,350,000 төгрөгийг өөрийн охин болох ХААН банкны дугаар дансаар тус тус шилжүүлэн авч хохирогч 11,350,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

“Төв аймгийн Бүрэн суманд 67 тооны ямааны арьс, 100 гаран тооны өвчөөгүй ямаа байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд 8 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөгийг өөрийн төрсөн охин эзэмшлийн ХААН банкны дансаар, ийн нөхөр эзэмшлийн ХААН банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

өөрийн эзэмшлийн дансны бүртгэлгүй байж хохирогч 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэгдсэн зарын групп дээр нийтэлсэн “мал мах, арьс шир авна” гэсэн зарын дагуу түүнтэй холбогдон 30 тооны ямаа өгье гэж хэлэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нийт 6 удаагийн гүйлгээгээр 1,580,000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ХААН банкны дансаар 6*-дамжуулан авч 1,580,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр руу утаснаас залгаж түүний бяруу худалдан авна гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан “манай хамаатны хүн хүнд өвчин тусаад яаралтай мөнгөний хэрэг гараад байна, 10 ширхэг бяруу зармаар байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 700,000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байх хугацаандаа фэйсбүүкийн /Баянтал сумын нэгдсэн зарын грүпп/ цахим орчинд “Байр түрээслэнэ” гэх зарын пост оруулсны дараа миний утасны дугаар руу өөрийгөө аа гэх хүн залгаад “Баянтал суманд ХААН банктай байранд 1 өрөө байр тамхи татдаггүй, хүн цуглуулаад байхааргүй хүнд түрээслэнэ, энэхүү байр нь манай цэрэгт явсан хүүгийн байр байгаа” гээд настай бололтой эмэгтэй хүний хоолойгоор надтай ярьсан. Би найз залуутайгаа өнөөдөр Баянталд очиж үзнэ гэхэд тухайн үл таних эмэгтэй хүн нь “Баянтал орох шатахуунгүй байна, чи надад шатахууны мөнгө өгөөч, 100,000 төгрөг явуулчих” гээд надад ХААН банкны дансны дугаар өгөөд би тухайн данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. ...тэгээд тэр эгч дахин залгахгүй болохоор нь би утасны дугаар руу нь залгахад тэр эгч /намын баахан хүмүүс гэрт ирчихлээ, хоол унд хийнэ, өнөөдөр очиж чадахгүй нь/ маргааш байрны түлхүүр аваачиж өгнө гэж хэлснээ тэр өдрөө 17 цагийн орчим “Манай хүүгийн эхнэр төрсөн байна, өлгий даавууны мөнгө 150,000 төгрөг шилжүүлчих” гээд төрийн банкны данс өгөхөөр нь би тэр дансанд нь мөн 150,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн. ...түүнээс хойш 2024.06.05-ны өдөр 16 цагийн орчим дахин надаас өлгий даавууны мөнгө дутаад байна гэж хэлээд дансаар мөнгө шилжүүлэн авсан. Гүйлгээний утга дээр тэр эгч өөрийнхөө утасны дугаарыг бичээд явуулчих гэхээр нь дээрх ХААН банкны данс руу дахин би 240,000 төгрөг шилжүүлсэн. ...Би 4 удаагийн гүйлгээгээр 710,000 төгрөг шилжүүлсэн. ...Би гэмт хэргийн улмаас өөрт учирсан сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгож нэхэмжлэх эрхтэй гэдгээ ойлгож мэдлээ. Миний хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ шинжээчийн дүгнэлтээр тогтоолгож нэхэмжлэхгүй. Харин залилуулсан мөнгө болох 710,000 төгрөгөө нэхэмжилнэ. ...Надад учирсан хохирол болох 710,000 төгрөгийг миний ХААН банкны дансанд шилжүүлсэн байсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 27-32, 36-37/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай хамтран амьдрагч фэйсбүүкт тавьсан постны дагуу нэгэн үл эмэгтэйтэй утсаар харилцаж 4 удаагийн гүйлгээгээр 710,000 төгрөг шилжүүлсэн. ...бид хоёр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг Малхын тал гэх газар хүртэл хамт явж тухайн үл таних эмэгтэйг хайсан юм. ...Мөн хамтран амьдрагч нь миний ХААН банкны дансаар гэх эзэмшигчтэй данс руу 2 удаа мөнгөн шилжүүлэг хийсэн...” гэжээ. /1-р хх-ийн 39-40/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* нь манай ээж байгаа юм. ...Би саяхнаас уг дансыг ашиглаж байгаа бөгөөд үүний өмнө манай ээж миний дансыг ашигладаг байсан. Миний данс аавын данстай холбоотой, бид хоёрын дансыг ээж нээсэн цагаас нь эхлээд ашигладаг байсан. 2024 оны 06 сарын 03-ны өдөр гэхэд ээж миний дансыг ашигладаг байсан болохоор би мөнгө орж ирснийг нь мэдээгүй юм. ...ээж хүнээс мөнгө авч байгаа талаар хэлж байгаагүй...” гэжээ. /1-р хх-ийн 41-42/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Төрийн банк болон ХААН банкинд данс эзэмшдэг. Би тус хоёр дансыг 7, 8 жилийн өмнө өөрийн нэр дээр нээсэн, одоо хүртэл ашигладаг. Ээж миний төрийн банкны виза картыг авч хэрэглэдэг байсан бөгөөд пин кодыг нь мэддэг байсан. ...Ээж ...утасны дугаар барьдаг байсан бөгөөд одоо уг дугаарыг хүн ашигладаггүй, тус дугаар нь аавын нэр дээр байдаг байсан. ...Говьсүмбэр аймгийн Баянтал суманд ямар нэг байр байхгүй. ...Ээж покер тоглоом утсаараа тоглодог байсан бөгөөд харин хэр удаан тоглосон талаар мэдэхгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 46-47/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эхнэр ******* нь банкинд өртэй болоод дансыг нь царцаачихсан юм. Тэгээд миний эзэмшлийн ...дансыг ашигладаг байсан. ...Охин данс нь миний данстай холбоотой байсан бөгөөд эхнэр миний ... юнителын дугаарыг барьдаг байсан. Тус дугаар дээр дансны мэдээлэл ирдэг байсан юм. 2024 оны 11, 12 дугаар сард Говьсүмбэр аймгаас цагдаа анх ярьж мэдсэн. ...Эхнэр ******* Говьсүмбэр аймагт ямар нэг байр байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 49-50/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би фэйсбүүкт Хашаат сумын зарын грүпп дээр хонь авна гэж зар тавьсан байсан. Тэгээд зар тавьснаас 2-3 хоногийн дараа ...дугаараас над руу залгаж “хонь авах уу” гэж ярьсан. Надаас хонио хэдээр авах вэ гэж асуухад нь би төлөг болон эм хонь 100,000 төгрөгт авсан гэсэн. Тэгээд 50 тооны хонь авахаар тохироод нөгөө хүмүүс Сансарт байна түлшээ хувааж хийнэ гэвэл хүргээд өгье гэж хэлээд надаас эхлээд ХААН банкны ... тоот дансанд 100,000 төгрөг, дараа нь дахин 80,000 төгрөг авсан. Тэгээд орой дахин холбогдоод нэмж дахин 20 хонь өгье гэж хэлээд тус оройдоо надаас ХААН банкны ... тоот дансанд 3 удаагийн гүйлгээгээр 824,000 төгрөг авсан. Тэгээд маргааш нь “машин эвдэрсэн нэмж мөнгө хэрэг болсон” гэж хэлээд шөнө нь 800,000 төгрөг авсан. Тэгээд түүнээс хойш 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд “хүүхдийн бие муудсан, эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэж мөн сүүлдээ “хүүхэд өнгөрсөн ажил явдлын мөнгө хэрэгтэй болчихлоо, би 70 хонь л аваачиж өгнө” гэж хэлээд ХААН банкны ... тоот 2 дансанд нийт 9 хоногийн хугацаанд 20 удаагийн гүйлгээгээр 11,350,000 төгрөг шилжүүлсэн. Одоо болтол худлаа үнэн нь мэдэгдэхгүй шалтаг хэлээд байгаа. Би одоо тус хүнээс нэг ч тооны хонь аваагүй. Мөн мөнгөө буцааж олж аваагүй. Би өөрийгөө залилуулсан гэж бодож байна. Би тус хүнийг огт танихгүй. Урьд нь уулзаж байгаагүй. Тус хүнтэй Mongol Mongol гэсэн нэртэй фэйсбүүк хаягаар холбогдож зураг болон бусад мэдээллүүдийг нь авсан. Мөн гэрээ Сансараас хойш явж Өнчин хайлаас гэх газарт байдаг. Өөрийгөө гэдэг хүн гэж танилцуулж байсан. Би Сансараас хойш Өнчин хайлаас гэх газар байдаг талаар сурахад тийм газар байхгүй байсан. Тэр хавийн хүмүүсээс гэх айл байдаг эсэх талаар асуухад тэр хавийн айлууд мэдэхгүй байна. ...Би гэмт хэргийн улмаас өөрч учирсан сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгож нэхэмжлэх эрхтэй гэдгээ ойлгож мэдлээ. Миний хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ шинжээчийн дүгнэлтээр тогтоолгож нэхэмжлэхгүй. Харин залилуулсан мөнгө болох 11,350,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэжээ. /1-р хх-ийн 184-188/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ХААН банкны тоот дансыг миний хувьд хэзээ нээж байсан талаараа мэдэхгүй байна. ...Манай эхнэр ******* нь 2023 оны 07 дугаар сараас эхлэн миний ХААН банкны тоот дансыг ашиглаж эхэлсэн бөгөөд тус дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг зэргийг авсан. ...Миний хувьд уг дансны мэдээллийг нь мэдэхгүй учраас манай эхнэр ******* нь уг дансыг бүрэн ашиглаж ирсэн. Харин энэ хугацаанд манай эхнэр ******* нь хэрхэн яаж ашиглаж байгаа талаар нь миний хувьд мэдээгүй бөгөөд 2024 оны 07 дугаар сарын дунд үеэр Дорнод аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаад эрүүгийн хэрэгт шүүх хурлаар таслагдаад 1 жилийн хорих ял авсан. Энэ үед л миний хувьд уг дансыг ашиглаж бусдаас мөнгө залилж авсан талаар нь мэдсэн. Миний ХААН банкны тоот дансыг 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 07 дугаар сар хүртэл манай эхнэр ******* нь ашиглаж байсан. Одоо бол миний хувьд дансны мэдээллээ шинэчлэн өөрөө ашиглаж байгаа. ...Мөн манай охин уг дансыг ашиглаж байгаагүй бөгөөд миний ХААН банкны тоот дансанд холбоотой байдаг юм. Миний данстай холбоотой байдаг болоод ч тэр юм уу манай эхнэр ******* нь 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 07 дугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд миний ХААН банкны тоот дансыг ашиглах үедээ гийн нэр дээр байдаг уг дансыг давхар ашиглаж байсан болж таарч байгаа юм аа. Одоо бол миний хувьд тоот дансыг өөрийн данснаас салгах бодолтой байгаа. Мөн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн уг тоот дансанд гүйлгээ хийгдсэн бол миний хийж буй гүйлгээ болж таарна. Би ХААН банкны ... тоот дансанд 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдрийн хугацаанд орсон гүйлгээний талаар огт мэдэхгүй байна. Манай эхнэр ******* нь уг гүйлгээг мэднэ. Учир нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдрийн хугацаанд бол уг дансыг ******* бүрэн эзэмшиж байсан. Би өөрийн дансандаа нэвтрэх эрхгүй байсан...” гэжээ. /1-р хх-ийн 193-195/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Эмнэлгийн 15-460 тоот хашаанд малын түүхий эд болох арьс, шир, ноос, ноолуур хаягаар очиж аваад Эмээлтэд зарж борлуулдаг ажилтай. Тэгээд би 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр цахим орчинд өөрийн фэйсбүүк хаягнаас "Бүх төрлийн малын түүхий эд авна. Утас..." гэсэн зар байршуулсан. Тэгтэл ... гэсэн дугаараас нэг эмэгтэй хүн надтай утсаар яриад "Төв аймгийн Бүрэн суманд 67 тооны ямааны арьс, 100 гаран тооны өвчөөгүй ямаа байна ирээд авах уу? гэж ярихаар нь би маргааш өдөр хаягаар чинь очоод авъя гэсэн. Тэгээд би 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сум яваад тухайн айлыг олоогүй. Нутгийн хүмүүс гэх айлыг танихгүй байсан. Тэгээд тухайн эмэгтэй надтай 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд гар утсаар "Хүүхэд Төв аймагт сургуульд сурдаг, тэмцээнд явах гээд мөнгө хэрэг болоод байна", "хүүхэд хөлөө хугалчихлаа, эмнэлэгт хэвтэх гээд мөнгө хэрэгтэй байна", "би өнөөдөр арьс ширээ ачаад Дов хайрханы клонк дээр очье" гэж худлаа яриад надаас нийт 8 удаа 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн аваад залилсан. ...Тухайн эмэгтэй надтай ...гэсэн утсаар ярьж холбогдсон...” гэжээ. /2-р хх-ийн 39-41/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ХААН банкны гэсэн дугаарын дансыг ашигладаг. ...Тухайн үед манай төрсөн эгч ******* нь ... гэсэн дугаараас миний эзэмшлийн дугаар луу маань холбогдож миний ХААН банкны дансыг асууж байсан. Би тухайн үед ер нь бол дансны дугаараа өгөх дургүй байсан. Яалт ч байхгүй төрсөн эгч маань асуугаад байсан болохоор дансны дугаараа өгсөн. Тэгтэл эгч маань данс руу чинь 500,000 төгрөг орлого болж орно. Ёндооны мөнгө шүү, над руу буцаагаад хийгээрэй гэж байсан. Удаа ч үгүй эгчийн ярьж байсан 500,000 төгрөг нь ороод ирсэн. Миний эгчийн нөхөр болох данс руу нь тухайн 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Учир нь эгч маань нөхрийнхөө дансыг ашигладаг байсан. ...Тухайн дугаарын хэрэглэгч нь манай төрсөн эгч болох *******...” гэжээ. /2-р хх-ийн 44-45/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Төрийн банкны дугаарын дансыг эзэмшдэг. ...Манай ээж болох ******* нь цахимаар покер тоглоом тоглодог ба тухайн үед ёндооны мөнгө чиний данс руу орсон байх ёстой, над руу шилжүүлчих гэсэн. Тэгээд би ... гэсэн данс руу тухайн мөнгөнүүдийг шилжүүлж байсан. Тухайн данс нь манай аав болох ашигладаг ХААН банкны данс байсан. ...дугаарыг манай аав нэр дээрээ авч байсан ба ээж маань ашигладаг. ... нь манай нөхөр. Бид 2 хамт амьдраад 8 жил болж байгаа. ... ийг би танина. Манай ээжийн төрсөн дүү нь юм...” гэжээ. /2-р хх-ийн 48-49/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ХААН банкинд тоот дугаарын данс эзэмшдэг. ...Манай нөхөр хувиараа гар утсаар дагнасан барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг бөгөөд хэсэг хугацаанд гадагш гарах хооронд нь би суусан юм. Гаднаас эмэгтэй хүн орж ирээд “Барьцаанд тавьсан утсаа авна” гэсэн бөгөөд тухайн үед манай нөхөр мэдээлэл ирдэг утсаа өөрөө аваад явсан байсан тул би өөрийнхөө ... тоот дугаарын дансаар 320,000 төгрөгийг шилжүүлж, барьцаанд байсан гар утсыг нь өгсөн. Өөрөөр би танихгүй...” гэжээ. /2-р хх-ийн 53-54/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд нөхрийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр "Мөнххаан сумын нэгдсэн зарын групп" цахим хуудсанд мал, мах, арьс, шир авна гэх зар байрлуулахад ... дугаарын утсаар ахимаг насны эгч холбогдоод “эгч нь Уулбаян сумаас холбогдож байна. гэдэг юм. Манайх Уулбаян сумаас баруун тийш 10 км-т нутагладаг. Эгч нь 30 ямаа өгье. Чи надад урьдчилгаа болгож шатахууны мөнгө явуулаач” гэхээр нь урьдчилгаа 230,000 төгрөгийг 2024.01.05-ны өдөр ХААН банкны гэх хүний данс руу шилжүүлсэн юм. Тухайн өдрийн 11 цагийн үед дахин утасдаад “цас зудтай тул түлшний мөнгө багадах юм байна, дахиад 200,000 төгрөг явуулаач” гэхээр нөгөө данс руу дахин шилжүүлсэн юм. Удалгүй над руу дахин залгаад “манай хажуу талын айл зуугаад хонь хийсэн, тэрийгээ ачаад Маятитай явна” гэж хэлээд түлшний мөнгө 300,000 төгрөг явуулаач” гээд авсан юм. Мөн дахин залгаад “цас зудтай байна, нэмээд түлшний мөнгө авъя” гээд 270,000 төгрөг авсан. Мөн дахиж утсаар залгаад “өнөөдөр очиж чадахгүй байна, орой болчихлоо маргааш өглөө үүрээр гаръя, эгч нь өнөөдөр утасны зээлтэй юм. 400,000 төгрөг нэхэгдээд байна” гэж хэлээд дахин 400,000 төгрөг авсан. Орой 19 цагийн үед над руу залгаад “эгч нь хотоос тэжээл захисан чинь 180,000 төгрөг дутчихлаа, энийг явуулаад өгөөч” гэж хэлээд дахин 180,000 төгрөг авсан. Тухайн өдөр гэх хүний тоот данс руу 5 удаагийн гүйлгээгээр 1,580,000 төгрөгийг шилжүүлж аваад алга болсон. Маргааш нь буюу 2024.01.06-ны өдөр 10 цагийн үед ярихад “Уулбаян сумаас хойш цасанд суугаад машиных нь дугуй болохгүй болоод би уулан дээр гараад ярьж байна, дахиад мөнгө явуулаач” гэхэд нь би шилжүүлээгүй юм. Түүнээс хойш болохгүй байна, бүтэхгүй байна гэж байгаад алга болсон...” гэжээ. /2-р хх-ийн 115-116/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* нь миний эхнэр байгаа юм. ...Надад ХААН банкны тоот данс байдаг. Энэ дансаа өөрөө ашиглаж байгаа юм. ...Миний бие энэ дансыг холбосон дугаартай нь манай эхнэр ******* тухайн үед ашигладаг байсан юм. Тухайн үед дансны дугаар холбосон дугаарыг манай эхнэр барьж байсан юм. Ямар учиртай мөнгө орж ирсэн талаар мэдээгүй. Мэдсэн бол юу гэж энэ мөнгийг авах билээ. Сүүлд цагдаагаас ярихаар нь мөнгө авсан талаар мэдсэн юм. ...Манай эхнэр тухайн үед онлайн покер их тоглодог байсан юм билээ. Түүндээ донтоод авсан байх гэж бодож байна...” гэжээ. /2-р хх-ийн 119-120/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* нь манай ээж байгаа юм. ...Манай аавын ХААН банкны ...тоот данс юм. Энэ дансыг аав ашиглахгүй ээж ашигладаг байсан. ...Би аав ээжийн дансанд орж гарч байгаа гүйлгээний талаар мэдэхгүй. Энэ талаар надад хэлж байгаагүй...” гэжээ. /2-р хх-ийн 123-124/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 02 сараас эхлэн малаа өсгөх зорилгоор фэйсбүүк хуудсандаа “бяруу авна” гэх зар тавьж эхэлсэн. Тэгээд 10 бяруу аваад байж байтал 03 сарын 13-ны өдөр нэгэн танихгүй дугаараас эмэгтэй хүн яриад “Би 10 ширхэг бяруу зармаар байна, манай нөхрийг гэдэг бөгөөд манайх Баян-Овоо Норовлин сум хоёрын зааг дээр байдаг, манай хамаатны хүн хүнд өвчин тусаад яаралтай мөнгөний хэрэг гараад байна. Эхний ээлжинд 700,000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би итгээд ХААН банкны гэх данс руу эхнэрийн нэр дээрх дансаас өдөр 13 цагийн үед гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгтэл тэр эмэгтэй дахиж залгаад “Би удахгүй 10 бяруу ачаад сумын төв дээр очно, тосож аваарай” гээд тэрнээс хойш хэд хоног удахгүй очноо гэх зэргээр худлаа яриад өдийг хүртэл явсан. Саяхан бүр утас нь холбогдохоо болиод тэгээд би цагдаад мэдэгдэж байгаа юм. ...Би тухайн хүнийг танихгүй Норовлин суманд байдаг, бяруу зарна гэхээр нь л итгээд өгчихсөн. Нэг эмэгтэй хүн л байнга утсаар яриад байдаг байсан...” гэжээ. /2-р хх-ийн 198-199/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нөхрийн хамтаар 2023 оноос хойш Норовлин суманд мал маллахаар нүүж ирсэн. Тэгээд малаа өсгөх зорилгоор бяруу авч тэжээхээр 2024 оны 02 сараас хойш фэйсбүүк грүппүүдэд бяруу авна гэх зар оруулж эхэлсэн. Тэгээд бид хоёр нэлээд хэдэн бяруу авчихаад байж байтал 2024 оны 03 сарын 13-ны өдөр манай нөхөр лүү нэг эмэгтэй залгаад бяруу авна гэсэн үү? Би бяруу зармаар байна гээд яриад байсан. Тэгээд тэр хүнээс 10 бяруу авахаар боллоо. Урьдчилгаа 700,000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гээд миний ХААН банкны дугаартай данснаас тухайн өдрийн 13 цаг 20 минутад данс руу урьдчилгаа гэх утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд нөгөө эмэгтэй маань өнөө маргаашгүй 10 бяруу аваад очно гэж ярьсаар байгаад нөхөр бид хоёрыг залилсан юм шиг байгаа юм...” гэжээ. /2-р хх-ийн 202-203/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оноос хойш 2024 оны 07 дугаар сарын хооронд манай эхнэр ******* ашиглаж байсан. ...уг нь миний барьж байсан дугаар. Миний ХААН банкны тоот данстай холбоотой байдаг байсан. 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 2024 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд манай эхнэр ******* ашиглаж байсан. ...би ямар мөнгө орж гарсан талаар мэдэхгүй байна. Манай эхнэр тухайн үед залилан хийсэн байсан бөгөөд одоогоор хорих 407 дугаар нээлттэй хаалттай хорих ангид хоригдож байгаа...” гэжээ. /2-р хх-ийн 206-207/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймагт гэртээ байхдаа буюу 2024 оны 01 сарын 05-ны өдөр өөрийн "Монгол Монгол" гэх хаягтай фэйсбүүк хаягаар Мөнххаан сумын нэгдсэн зарын группт ороход "мал мах арьс шир авна” гэх зар байсан. Тэгэхээр нь би өөрийн утаснаас тухайн зар тавьсан гэх хүний утас руу залгасан. Тэгээд би 30 тооны ямаа өгье гэж хэлээд урьдчилгаа мөнгө болгож 230,000 төгрөгийг нөхөр ийн дансаар шилжүүлж авсан юм. Энэ мэтээр би покер тоглох гээд тухайн хүнээс худал хэлж хэд хэдэн удаагийн гүйлгээгээр 1,580,000 төгрөгийг шилжүүлж авсан бөгөөд юу юу гэж хэлснээ мэдэхгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хэлэх зүйл байхгүй. ...Манай нөхөр нь иргэн хохирол болох 1,580,000 төгрөгийг Мөнххаан сумын төлөөлөгчөөр дамжуулан хохирлыг нь төлсөн гэж хэлсэн. ...Би Дорнод аймагт гэртээ байхдаа буюу 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өөрийн “Mонгол Монгол” гэх хаягтай фэйсбүүк хаягаар ороод байж байхад фэйсбүүк дээр “Бүх төрлийн малын түүхий эд авна” гэсэн зар байсан. Тэгэхээр нь би утсаараа холбогдож ямааны арьс, ямаа байна авах уу гэж хэлсэн. Ингээд төрсөн дүү , охин нарын дансаар 2,000,000 төгрөг тухайн үед худал хэлж авсан. Зарим хэлсэн зүйлээ мартаад байна. ...Манай нөхөр нь иргэн ийн хохирол болох 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. ...Би Дорнод аймагт гэртээ байхдаа буюу 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Монгол Монгол гэх хаягтай фэйсбүүк хаягаар ороод байхад фэйсбүүк дээр "Бяруу авна” гэсэн зар байсан. Тэгэхээр нь өөрийн барьж байсан утсаар холбогдоод би “10 бяруу зарах гэсэн юм, манай хамаатны хүний бие өвдөөд яаралтай мөнгөний хэрэг гараад байна, эхний удаа 700,000 төгрөг шилжүүлээч” гэж худал хэлсэн. Тэгээд нөхөр ийн дансаар 700,000 төгрөг шилжүүлж авсан. Би уг мөнгөөр покер тоглоод алдсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Манай нөхөр нь иргэн ы хохирол болох 700,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. ...Би 2024 оны 06 дугаар сарын 03-наас 05-ны хооронд Дорнод аймагт өөрийн гэр болох ******* сум 4 дүгээр баг ******* ******* тоотод амьдардаг байхдаа тус хэргийг үйлдсэн. Ингэхдээ Говь-сүмбэр аймгийн зарын груп дээр байр түрээслэнэ гэсний дагуу Баянтал суманд байр түрээслүүлнэ гэж утсаар гэх хүнтэй холбогдсон. Тэгээд утсаар байраа түрээслүүлэхээр тохиролцож нөхөр ийн ХААН банкны дансаар 460,000 төгрөг, охин гийн ХААН банкны дансаар 100,000 төгрөг, мөн охин Төрийн банкны дансаар 150,000 төгрөг нийт 710,000 төгрөгийг худал хэлж авсан. Би тус хохирлоо төлж барагдуулсан байгаа. ...Би Mongol Mongol гэх фэйсбүүк хаягийг 2021 онд нээсэн байх. Тэрнээс хойш ашигласан бөгөөд хүмүүстэй холбогдохдоо тус хаягаараа холбогддог. Өөр хаяг байхгүй. Надад Говьсүмбэр аймагт байр байхгүй. Миний нэр дээр малын эзэмшлийн А данс болон мал гэж байхгүй. Мөн нөхөр болон хүүхдийн нэр дээр эзэмшлийн мал гэж байхгүй. ...Тус ...дугаарын эзэмшигч нөхөр ийн нэр дээр байдаг байсан. Эзэмшигч нь нөхөр байгаа юм. Би утасгүй болохоор дугаарыг нь барьдаг байсан. Би хохирогч , нартай тус дугаараар ярьсан. ...нөхөр болон охин нар нь миний бусдаас мөнгө авсан хэрэгт ямар нэг оролцоо байхгүй. Мөн намайг хэнээс ямар байдлаар мөнгө авч байгааг мэддэггүй байсан. Учир нь би мөнгө орж ирэхээр нь буцаагаад покер тоглоомын данс руу шилжүүлчихдэг байсан учир мэддэггүй байсан. Дараа нь надаас юун мөнгө юм бэ гэж асуухаар покер тоглоод олсон юм гэж хэлдэг байсан учир анзаардаггүй байсан байх. ...Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирогч аас 11,350,000 төгрөгийг авахдаа мөн Дорнод аймагт дээрх тоотод байсан юм. Ингэхдээ "Монгол Монгол" гэх фэйсбүүк хаягаараа 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байх Хөвсгөл аймгийн Хашаат сумын зарын групп дээр хонь авна гэсэн зар байсны дагуу утсаар холбогдож хонь авах уу гэж асуухад 100,000 төгрөгт авна гэсэн. Ингээд би хонь зарахаар болж 06 сарын 28-ны өдрөөс 07 сарын 08-ны өдрийн хооронд байх олон удаагийн гүйлгээгээр нийт 11,350,000 төгрөгийг худал хэлж авсан. Ингэж авахдаа нөхөр ийн ХААН банкны данс охин гийн ХААН банкны дансаар шилжүүлэн худал хэлж авсан. Би хохирлоо төлж барагдуулна. Энэ талаар нөхөр нь хохирогчтой ярилцаад 11,350,000 төгрөгийн оронд эд материал өгч хохирол барагдуулахаар болсон. Мөн төрсөн хоёр дүү болох , нар нь надтай холбогдчихвол хохирол төлөх асуудал дээр тус нэмэр болно гэсэн...” гэжээ. /1-р хх-ийн 207-208, 2-р хх-ийн 68-69, 132-133,  214-215, 3-р хх-ийн 36-37/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 5, 165, 2-р хх-ийн 24, 97, 189/

Эд зүйл, баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-14, 176-179/

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-18/

, нарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 21-22/

ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 101-102/

ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 104-107, 229-237, 2-р хх-ийн 220-229/

гийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 108, 228, 241/

ы ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 180-182/

ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 76-78/

ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 135-136/

1,580,000 төгрөгийн хохирлыг шилжүүлсэн баримт /3-р хх-ийн 49/

д 700,000 төгрөгийн хохирлыг шилжүүлсэн баримт /3-р хх-ийн 50/

ы 11,350,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тухай хүсэлт /1 хуудас/

*******т холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /1-р хх-ийн 68, 2-р хх-ийн 71-74/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 69/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 72-76/

*******ийн ялын тооцооны хуудас /2-р хх-ийн 02/

*******ийн цагдан хоригдсон хоногийн тооцоо /3-р хх-ийн 47/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн ийн 710,000 төгрөгийн хохирлыг шилжүүлсэн баримт /1 хуудас/, ийн хохирлыг шилжүүлсэн баримт /1 хуудас/, улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн ялтан О.Оюуцэцэгийн ялын тооцооны хуудас /1 хуудас/, *******т шагналын хоног олгосон тушаал, хавсралт, албан бичгийн хамт /5 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж;

2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэгдсэн зарын групп дээр нийтэлсэн “мал мах, арьс шир авна” гэсэн зарын дагуу хохирогч “30 тооны ямаа өгнө” гэж худал ярьж, 6 удаагийн гүйлгээгээр 1,580,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд “Төв аймгийн Бүрэн суманд 67 тооны ямааны арьс, 100 гаруй ямаа байна” гэж худал ярьж, хохирогч   8 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хохирогч ыг “10 тооны бяруу зармаар байна” гэж хуурч, 700,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Говьсүмбэр аймгийн Баянтал суманд байр түрээслүүлнэ” гэж худал ярьж, хохирогч 4 удаагийн гүйлгээгээр 710,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хохирогч ыг “70 тооны хонь зарна” гэж хуурч, 20 удаагийн гүйлгээгээр 11,350,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан буюу нийт таван хохирогчийн 16,340,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан болох нь шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээж өгсөн мэдүүлэг, хохирогч , , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд залилуулж хохирсон талаар өгсөн мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой гэрч , , , , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл, баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, , , , , , , , нарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч нарыг цахим орчин ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж таван удаагийн үйлдлээр залилж олсон мөнгөөрөө бооцоотой мөрийтэй тоглоом буюу покер тоглодог байсан болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан харилцан хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна тус хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг цахим орчин ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ийн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас таван хохирогчид учруулсан 16,340,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, урьд залилах гэмт хэрэг удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэхийн өмнө дээрх залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлтэй байна.

Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн ялтан *******ийн ялын тооцоо, шагналын хоног олгосон тушаал, хавсралт, албан бичиг зэргээр шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас биеэр 9 сар 2 хоногийг эдэлж, шагналын 2 сар 8 хоног авч, нийт 11 сар 10 хоногийн ялыг эдэлж, 20 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 6 сар 20 хоногоор тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч 1,580,000 төгрөгийн, хохирогч д 2,000,000 төгрөгийн, хохирогч д 700,000 төгрөгийн, хохирогч 710,000 төгрөгийн, хохирогч 11,350,000 төгрөгийн нийт 5 хохирогчид 16,340,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь нэр бүхий 5 хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулж, хохирогч нар нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг цахим орчин ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 6 сар 20 хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 6 сар 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч , , , , нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА