Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2022/02603

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2022/02603

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч:

Хариуцагч: 

Зээлийн гэрээний үүрэгт 70 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч төлөөлөгч П.С,

хариуцагчийн төлөөлөгч Д.Б,

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Д хариуцагч Г.Э холбогдуулан зээлийн төлбөрт 70 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:Г.Э нь жоншны уурхайн ажил эхлэх гэж байна, хөрөнгө мөнгө хэрэгтэй байна, та 150 000 000 төгрөг хөрөнгө оруулбал танд ашиг өгнө гэсний дагуу 2021.06.24-ний өдөр 135 000 000 төгрөг, 2021.06.26-ны өдөр 7 500 000 төгрөг, 2021.06.28-ны өдөр 7 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Уг мөнгийгГ.Э нь өөрийн дансаар авсан бөгөөд цаашаа хэндээ өгсөн нь надад хамаагүй. Түүний уурхай ажиллуулж байгаа эсэхийг би мэдэхгүй, намайг ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулагч болгоогүй. Түүнээс хойш мөнгө нэхэх болгонд үйл ажиллагаа явуулж байна, удахгүй мөнгийг чинь өгнө гэсээр бүрэн гүйцэт өгөөгүй.Г.Э нь 2021.12.25-ны өдрийн дотор үлдэгдэл мөнгийг төлж барагдуулахаар бичгээр бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. хариуцагчГ.Э шүүхэд нэхэмжлэл өгөх талаар мэдэж байсан. Мөнгийг г юунд зарцуулах нь чухал биш. Уг мөнгийг авсан тул Э уг мөнгийг хариуцах ёстой. Иймд хариуцагчаас 70 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Уг хэргийн хариуцагчГ.Э биш бөгөөд уг мөнгийг МММЭТ ХХК нь хөрөнгө оруулалт байдлаар авсан байдаг. Тус компанийн хувьцаа эзэмшигчГ.Э бөгөөд уг үлдэгдэл 70 000 000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр уг компани нь зөвшөөрсөн тайлбарыг өгсөн. Гэвч нэхэмжлэгч нь зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. 150 000 000 төгрөгийг МММЭТ ХХК нь авсан бөгөөд үүнийг эргүүлэн бүрэн хариуцагч төлөхөөр болж, олборлолт явуулах уурхайд зарцуулсан буюу тус мөнгө нь компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан байдаг. Иймд уг мөнгийг энэ компани хариуцах тул Г.Э холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2021.10.29-ний өдөр Иргэн Б хүсэлт гаргах нь гэсэн бичиг, гар утасны мессэж хэсгийг хэвлэсэн 1 хуудас баримт зэргийг,/хх-ийн 3/

 

4. Хариуцагчаас МММЭТ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хариу тайлбар болон бусад бичгийн баримтуудыг ирүүлсэн./хх-ийн 20-32, 36-38/

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Н.Дын ********** дугаараас хариуцагчГ.Эы /Э Ж гэж хадгалсан/ ********* дугаарт 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 14 цаг 55 минутаас 2021 оны 6 сарын 28-ны өдрийн 10 цаг 42 минут хүртэлх мессэж хэсэгт үзлэг хийж, тэмдэгдлэлийг хавсаргав./хх-ийн 39-44/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Уг мөнгийг Г.Э нь өөрийн дансаар авсан бөгөөд цаашаа хэндээ өгсөн нь надад хамаагүй. Түүний уурхай ажиллуулж байгаа эсэхийг би мэдэхгүй, намайг ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулагч болгоогүй. Түүнээс хойш мөнгө нэхэх болгонд үйл ажиллагаа явуулж байна, удахгүй мөнгийг чинь өгнө гэсээр бүрэн гүйцэт өгөөгүй.Г.Э нь 2021.12.25-ны өдрийн дотор үлдэгдэл мөнгийг төлж барагдуулахаар бичгээр бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. гэжээ.

3. Хариуцагч тал ...Г.Энь хариуцагч биш гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч Н.Дын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Д нь 2021 оны 06 сарын 24-нөөс 06 сарын 28-ны хооронд хариуцагч Г.Э 150 000 000 төгрөгийг, түүний ХБ-ны ************ тоот дансруу шилжүүлж, зээл өгсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гар утасны үзлэг зэргээр тогтоогдож байна.

Дээрх мөнгөнөөс хариуцагч нь 80 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Дад буцаан өгсөн байх ба эдгээр асуудлаар талууд маргаангүй байна.

5. Харин хариуцагчийн төлөөлөгч ...Г.Энь Н.Даас зээлж авсан гэх 150 000 000 төгрөгийг өөрийн хувьцаа эзэмшдэг МММЭТ ХХК-ийн уурхайн олборлолтын үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд тухайн үед тус зээлийг компанийн үйл ажиллагаанд зарцуулахаар авч байгаа болон тухайн компани нь ч төлбөрийг эргүүлэн төлөх болохыг нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэж тайлбарласан ба энэ нь дараах үндэслэлгүй байна.

Тодруулбал, дээрх мөнгө өгч, авах хүсэл зоригГ.Эаас Н.Дад хандсан үйлдлээр илэрсэн байх ба хэн нэгэн этгээдийн өмнөөс уг мөнгө авахаар хандсан гэж үндэслэлгүй байна.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Н.Д нь хариуцагчГ.Эы өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

Иймд хариуцагч Г.Эаас 70 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дад олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчГ.Эаас 70 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Дын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 570 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчГ.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд 570 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ