| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/0060/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/67 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/67
2025 оны 05 сарын 27 өдөр Дугаар 2025/ШЦТ/67 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Хохирогч/иргэний нэхэмжлэгч В.*******/онлайн/
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн 2502000000084 тоот хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд *******-ний өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролт, ******* мэргэжилтэй, *******, ******* хамт ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, “ ” -ний ажилтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцагч чадвартай овогт ын *******/рд:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -ийн удирдах албан тушаалтан буюу захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд -иас 15 ширхэг падаанаар 705706392 төгрөгийн, -иас 10 ширхэг падаанаар 636363631 төгрөгийн буюу нийт 1342070013 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхлон хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 134207001 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Иргэн ******* байна. ******* нь 2022 онд анх татвар дээр дуудагдан хий бичилт хийгдсэн байна гээд мэдээллээр ирж хэргээ хүлээн зөвшөөрөн тайлангаа засах үүрэг авч тайлангаа засан 2023 он, 2024 онуудад гарсан төлбөрийг барагдуулсан болно. Татварынхаа албанд ярилцаж байгаад яг нэгэн зэрэг энэ их мөнгийг төлөх боломжгүй байсан. Ажил маань доголдож бизнес маань бараг дампуурлын ирмэгтэй байсан болохоор би татварынхаа байцаагчаас хүсэлт өгөн сар сард нь хуваан төлье гэж данснаасаа татуулан энэхүү өр төлбөрийг барагдуулсан болно. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдлэггүйн улмаас ийм том алдаа гаргасан. Одоо хууль ёсны дагуу дүрмийн дагуу бүх баримтаа үнэн шударгаар төлөөд явж байгаа. Нийт 2023 он, 2024 онуудад 204,000,000 төгрөгийн татвар төлсөн. Түүний зуун гучин хэд нь өмнөх гарсан юу байсан. Зөрөө 70 сая нь 2023, 2024 онд гарсан татварын төлбөр байсан. Нийтдээ нэмэгдээд 2023, 2024 онуудад 230,000,000 төгрөгийн татвар улсдаа төлсөн. Гэм буруугаа лгосон. Дахиж ийм алдаа гаргахгүй. ...гэх мэдүүлэг.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Эв түшигтэн ******* бол нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөс зайлсхийж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж шүүх хурлаар орж байгаа. Энэ татварын албанаас хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчдийг эрсдэлд оруулахаас хамгаалж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан шивэх үед ийм нэртэй татвар төлөгч нь ийм хуурамч дүнтэй нэмэгдсэн өртгийн падаан өгч байгаа гэдэг ийм анхааруулгыг бол өгч байсан. 2012, 2013 оноос хш энэ үйлдэл гарсан учраас татварын албанаас татвар төлөгчдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор ийм анхааруулгыг бол өгч байсан. Гэвч тус нь 2022 оны 02 сар, 04 сар, 06 сар, 07, 08, 09, 10 гээд 11 сар гээд эдгээр саруудад , гэсэн удаас удаа дараагаар ийм падааныг аваад хувь хэмжээгээ тохирч хүмүүстэйгээ дамжуулан холбож нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан ийм зөрчил гарсан. Тус нь 2022 оны 2023 оны 05 сарын 30-нд , гэсэн удаас авсан падаануудынхаа дүнгээр залруулга хийсэн. Надад ирсэн мэдээллээр ас авсан таван падааны дүнг одоогоор залруулаагүй гэсэн ийм мэдээлэл ирсэн байна. Одоогоор эднийх татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татвараар 2520782 төгрөгийн өртэй байна. 2025 оны 05 сарын 27 буюу өнөөдрийн байдлаар ийм үлдэгдэл өртэй байна. Үл хөдлөх хөрөнгийн татвараар 150000 нийлээд 2670782 төгрөгийн өртэй байна. Тэгэхээр энэ төлөлтүүд бичилт гэдэг юм уу энэ падаанаар хийсэн залруулгаа хийгээд нөат-ын тайланг зассан гэсэн үг. Төлөх татвар нь нэмэгдээд тэр төлбөрүүдээ барагдуулаад одоо өнөөдрийн байдлаар хоёр сая таван зуугаар нэмэгдсэн өртгийн албан татвар 2500000 төгрөгийн татварын өр байгаа энэ нь 2025 оны татвар юм. ...Тэрийгээ төлсөн байна. Тайлангийнхаа залруулгыг хийсэн байна. Манай дээр өгсөн. Бүрэн төлөгдсөн гэж лгож болно. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2502000000084 дугаартай хэргээс
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... гэх аж ахуйн нэгжээс нь 2022 оны 05 дугаар 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 15 ширхэг падаанаар 705706382 НӨАТ-гүй, НӨАТ-тай 776277030 төгрөгийн, -иас 2021-2022 онд 10 ширхэг падаанаар 636363631 төгрөгийн НӨАТ-ын падаан худалдан авч нийт 1342070013 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр хий бичигт хийлгэж татвар төлөхөөс зайлсхийсэн байна. Иймд улсад учруулсан 134207001 төгрөгийн өр төлбөрийг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Тус аж ахуйн нэгжүүд нь манай гэх аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримт бичүүлж авсан бөгөөд нийт үнийн дүнгийн 1-5 хувиар тооцуулж бичүүлсэн. Би яг хэдэн төгрөг, хэзээ, хэнээс авсан гэдгээ санахгүй байна. нь тус аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж бараа материал худалдан борлуулж байгаагүй бөгөөд тус аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын хий бичилт бичсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... нь гийн үйл ажиллагаа явуулдаггүй тэр нь цаасны юм шиг байна лээ. Яаж тухайн тай танилцсан юм бэ гэвэл 2022 оны 08 дугаар сард НӨАТ-ын баримт зарна гэсэн зарын дагуу холбогдож удын НӨАТ-ын баримт шивүүлдэг байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар хуудас/
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... гэх аж ахуйн нэгжээс нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр НӨАТ-ын баримт шивж өгч байсан. Өөрөөр хэлбэл би НӨАТ-ын баримт зарна гэж зар оруулж улмаар зарын дагуу миний дугаарын утас руу холбогдсон аж ахуйн нэгжүүдийг руу явуулахад нь гэх аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивдэг байсан.Би -ийн болон нягтлан бодогч нарыг танихгүй урьд өмнө нь харж байгаагүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар хуудас/
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Ц.гийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн № дугаартай мөрдөгчийн магадалгаа/хх-ийн 55-80 дугаар хуудас/
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.гийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №07230023 дугаартай мөрдөгчийн магадалгаа/хх-ийн 26-53 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн санхүү бүртгэлийн хэсгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №97 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 85-115 дугаар хуудас/
Шүүгдэгч С.*******ээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн хохирол төлбөр төлсөн -д Татварын албанаас хохирол төлсөн талаарх тодорхлолт 7 хуудас, -иас татварын албанд хохирол төлсөн Хаан банкны дансны хуулга 27 хуудас зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцт зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -ийн удирдах албан тушаалтан буюу захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд -иас 15 ширхэг падаанаар 705706392 төгрөгийн, -иас 10 ширхэг падаанаар 636363631 төгрөгийн буюу нийт 1342070013 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхлон хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 134207001 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч В.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 24-25 дүгээр хуудас/, гэрч Х.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар хуудас/,гэрч М.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Ц.гийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн № дугаартай мөрдөгчийн магадалгаа/хх-ийн 55-80 дугаар хуудас/, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.гийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №07230023 дугаартай мөрдөгчийн магадалгаа/хх-ийн 26-53 дугаар хуудас/,Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн санхүү бүртгэлийн хэсгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №97 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 85-115 дугаар хуудас/,шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.*******гийн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч С.*******ий шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Татварын хуулиар татвар төлөх, эсхүл татвар суутгах үүрэг бүхий этгээд нь татвар төлөгчөөр бүртгүүлнэ”. ...гэж зааснаар нь 2017 онд №3748081 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар татвар төлөгч хуулийн этгээд болсон байна. Татвар төлөгч нь Татварын тухай хуульд зааснаар хуулийн хугацаанд үнэн зөв татварын тайлан гаргах, төлөх үүрэгтэй болохыг хуульчилсан боловч шүүгдэгч С.******* нь аж ахуйн нэгжийн орлогыг нуусан түүнээс зайлсхийсэн гэмт үйлдлийг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эдийн засгийн гэмт хэрэг бөгөөд татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхлсон, нуусан үйлдэл хамаарна.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн хуулиар оногдуулсан албан татвар төлөх нь Монгол улсын иргэний ёсчлон биелүүлбэл зохих үндсэн үүргийн нэг болгон хуульчилсан ба шүүгдэгч С.******* өөрийн -ний олсон орлого түүнд ногдох татвараас зайлсхийсэн шууд санаатай, идэвхтэй үйлдлээр тухайн хэрэг үйлдэгдсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч С.******* нь -ний гүйцэтгэх удирдлага буюу захирлаар ажиллаж байхдаа 25 ширхэг НӨАТ-ын баримтаар , -иас их хэмжээний бараа материал худалдан авсан мэтээр цахим системд хий бүрдүүлэлт хийж 1342070013 төгрөгт ногдох 134207001 төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийж Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Тиймээс Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос -ний шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхлон хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг. …гэж зааснаар -ний шүүгдэгч С.******* нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр 1342070013 төгрөгт ногдох 134207001 төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийж улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж ирүүлсэн санхүүгийн баримт, хохирогч В.*******гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Гурав.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барилгын материал худалдан борлуулах -ийн удирдах албан тушаалтан буюу захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд -иас 15 ширхэг падаанаар 705706392 төгрөгийн, -иас 10 ширхэг падаанаар 636363631 төгрөгийн буюу нийт 1342070013 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхлон хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 134207001 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор -ний шүүгдэгч С.*******ий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон торгох ялыг оногдуулах үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Татвар төлөгч хувь хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг 2500/хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2500000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 2500000 төгрөгийн торгох ялыг 03/гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ