| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2022/01525/И |
| Дугаар | 183/шш2022/02529 |
| Огноо | 2022-09-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 183/шш2022/02529
| 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр | Дугаар 183/ШШ2022/02529 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 20 дугаар гудамж,*******од оршин суух, ******* онд төрсөн,******* настай, эрэгтэй, Боржигон овогт******* /рд:АЮ85031575/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо,*******н чөлөө гудамж, өөрийн байранд байрлах,******* ХХК /рд:2111683, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.Хүрэлбаатар/,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ШТЭҮД-1968/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн Г-2202000853 дугаартай, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуур 20 гудамж,******* хаягт байршилтай, 18642313177851 нэгж талбарын дугаартай, 237 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус газар дээрх улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуур 20 гудамж,******* хаягт байршилтай, 480 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. гэх хүний гуйлтын дагуу Ариг ХХК-ийн 274 534 791 төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг тавиулсан. Тухайн зээлийг нь өөрөө авч, захиран зарцуулсан бөгөөд миний бие нэг ч төгрөг аваагүй. Гэтэл зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд дуудагдаж, шүүхийн шийдвэр гарч, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр******* ХХК нь 1504 дугаартай баталгааны бичгээр миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл захиран зарцуулахгүй гэдэг баталгаа өгсөн. Уг баталгааны дагуу надаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гараар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гараар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг*******ны нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэдэг хүсэлтийг бичүүлэн авсан. Өөрөөр хэлбэл дээрх******* ХХК-ийн “баталгаа” гэх албан бичигт ноцтой төөрөгдөн хууртагдаж өөрийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг*******ны нэр дээр шилжүүлэн өмчлөх эрхээ алдсан. 2018 оны 10 дугаар сард******* нь миний 400 000 000 төгрөгийн үнэтэй хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр үнэлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь хууль бус бөгөөд миний эрхийг зөрчиж байна. Иймд миний 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2109002501 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ний дагуу барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг******* ХХК руу шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэж тайлбарласан.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “...Б.Батбаяр, нар нь******* ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2109002501 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 200 000 000 төгрөгийн зээл авсан. Барьцааны гэрээгээр иргэн*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2202000853 дугаартай, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 20 дугаар гудамж,******* хаягт байршилтай, 18642313177851 нэгж талбарын дугаартай, 237 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаартай, 480 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалж, гэрээнд өмчлөгч Бат-Орших нь гарын үсэг зурсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдэгч******* ХХК шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамжаар зээлдэгч нараас 274 534 791 төгрөгийг гаргуулж, шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж барьцаа хөрөнгүүдийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцож, барьцаа хөрөнгийн өмчлөгч******* хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” 1/27325 тоот албан бичгийг Улсын бүртгэлийн газарт хүргүүлснээр үл хөдлөх хөрөнгө******* ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Үүнээс хойш иргэн*******ыг дээрх хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч хүлээн авахгүй, банкнаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Иймд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө хуульд заасны дагуу “Ариг банк” ХХК-ийн өмчлөлд шилжсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “...Б.Батбаяр гэх хүний гуйлтын дагуу******* ХХК-ийн 274 534 791 төгрөгийн зээл барьцаанд өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн, Г-2202000853 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тавьж гэрээ байгуулсан. Тус зээлийг авч захиран зарцуулсан,******* нэг ч төгрөг аваагүй. Гэтэл зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар шүүхэд дуудагдаж, шүүхийн шийдвэр гарч, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр**************ын эд хөрөнгүүдийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хооронд захиран зарцуулахгүй, бусдад худалдан борлуулахгүй гэсэн баталгаа гаргаж өгсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэдэг хүсэлтийг өгсөн. Иймд дээрх******* ХХК-ийн “баталгаа” гэх албан бичигт ноцтой төөрөгдлийн улмаас хууртагдаж өөрийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг Ариг Банкны нэр дээр шилжүүлж өмчлөх эрхээ алдсан, одоо тус хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаж байгаа, би эд хөрөнгийнхөө хууль ёсны өмчлөгч тул албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Нэхэмжлэгч талаас,,******* нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 20 дугаар гудамж,******* хаягт байршилтай, 237 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаяг дээрх 480 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,*******ын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж гараар бичсэн хүсэлт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
5. Хариуцагч талаас,******* ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 4 дүгээр гудамж, 3 тоот хаягт байршилтай, 277 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 20 дугаар гудамж,******* хаягт байршилтай, 237 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын улсын бүртгэлийн гэрчилгээ,*******, нарын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж гараар бичсэн хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/27325 дугаартай эрх шилжүүлэх тухай албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж, тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2017/10352 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 1001 дугаартай гүйцэтгэх хуудас,******* ХХК,, нарын хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2109002501 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 24, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлөх мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б-628 дугаар албан бичиг,*******ын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр******* ХХК-д хандаж гараар бичсэн хүсэлт, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1504 дугаартай баталгааны бичгийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
6. Шүүх хариуцагчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ерөнхий газраас улсын бүртгэлийн Г-2202000853 дугаартай, 18642313177851 нэгж талбарын дугаартай, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуур 20 дугаар гудамж,******* хаягт байршилтай, 237 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус газар дээрх улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуур 20 гудамж,******* хаягт байршилтай, 480 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой материалуудыг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Би улсын бүртгэлийн Г-2202000853 дугаартай, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуур 20 гудамж,******* хаягт байршилтай, 18642313177851 нэгж талбарын дугаартай, 237 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус газар дээрх улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуур 20 гудамж,******* хаягт байршилтай, 480 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд гэх хүний гуйлтын дагуу Ариг ХХК-ийн 274 534 791 төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг тавиулсан. Тухайн зээлийг нь өөрөө авч, захиран зарцуулсан бөгөөд миний бие нэг ч төгрөг аваагүй. Гэтэл зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд дуудагдаж, шүүхийн шийдвэр гарч, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр******* ХХК нь 1504 дугаартай баталгааны бичгээр миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл захиран зарцуулахгүй гэдэг баталгаа өгч, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр надаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гараар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг*******ны нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэдэг хүсэлтийг бичүүлэн авсан. Иймд би******* ХХК-ийн “баталгаа” гэх албан бичигт ноцтой төөрөгдлийн улмаас хууртагдаж өөрийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг банкны нэр дээр шилжүүлж өмчлөх эрхээ алдсан, тус банк миний 400 000 000 төгрөгийн үнэтэй хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр үнэлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь хууль бус, миний эрхийг зөрчиж байх тул дээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг******* ХХК руу шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд: “...Иргэн, нар нь******* ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 200 000 000 төгрөгийн зээл авч,*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2202000853 дугаартай, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 20 дугаар гудамж,******* хаягт байршилтай, 18642313177851 нэгж талбарын дугаартай, 237 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаартай, 480 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалж, гэрээнд өмчлөгч Бат-Орших нь гарын үсэг зурсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдэгч******* ХХК шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаар “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамжаар зээлдэгч нараас 274 534 791 төгрөгийг гаргуулж, шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгүүдийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцож, барьцаа хөрөнгийн өмчлөгч******* хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” 1/27325 тоот албан бичгийг Улсын бүртгэлийн газарт хүргүүлснээр үл хөдлөх хөрөнгө******* ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Үүнээс хойш иргэн*******ыг дээрх хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч хүлээн авахгүй, банкнаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Иймд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө хуульд заасны дагуу “Ариг банк” ХХК-ийн өмчлөлд шилжсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэв.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...Б.Батбаяр гэх хүний гуйлтын дагуу******* ХХК-ийн 274 534 791 төгрөгийн зээл барьцаанд өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн, Г-2202000853 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тавьж гэрээ байгуулсан. Тус зээлийг авч захиран зарцуулсан,******* нэг ч төгрөг аваагүй. Гэтэл зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар шүүхэд дуудагдаж, шүүхийн шийдвэр гарч, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр**************ын эд хөрөнгүүдийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хооронд захиран зарцуулахгүй, бусдад худалдан борлуулахгүй гэсэн баталгаа гаргаж өгсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэдэг хүсэлтийг өгсөн. Иймд дээрх******* ХХК-ийн “баталгаа” гэх албан бичигт ноцтой төөрөгдлийн улмаас хууртагдаж өөрийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг Ариг Банкны нэр дээр шилжүүлж өмчлөх эрхээ алдсан, одоо тус хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаж байгаа, би эд хөрөнгийнхөө хууль ёсны өмчлөгч тул албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх үндэслэлээр няцаасан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Улсын бүртгэлийн Г-2202000853 дугаартай, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 20 дугаар гудамж,******* хаягт байршилтай, 18642313177851 нэгж талбарын дугаартай, 237 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус газарт байрлах улсын бүртгэлийн дугаартай, 480 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь*******, нар байсан бөгөөд******* ХХК,, нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр байгуулагдсан 2109002501 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр дээрх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна.
Зээлдэгч, нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч******* ХХК нь шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2017/03241 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар, нараас 274 534 791 төгрөг гаргуулан******* ХХК-д олгохоор, тус захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд******* гуравдагч этгээдээр оролцжээ.
Улмаар хариуцагч нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас шүүх******* ХХК-ийн хүсэлтээр, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1001 тоот гүйцэтгэх хуудас олгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр*******, нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “...дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг*******ны нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэх” агуулга бүхий хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/27325 дугаар “...талууд харилцан тохиролцсон тул ...төлбөр төлөгч, нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ...үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч*******ны өмчлөлд, газрыг*******ны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн өмчлөлд шилжүүлэх” тухай албан бичгийг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дээрх хүсэлтийг гаргах болсон үндэслэлээ “...Ариг банкны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1504 тоот миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хооронд захиран зарцуулахгүй /бусдад худалдан борлуулахгүй/ болохыг баталж байна гэх агуулга бүхий баталгааны бичигт хууртагдаж, ...хүсэлт бичиж, өмчлөх эрхээ алдсан” гэж тайлбарласан.
Хэлцлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж дүгнэхэд нэг тал нь хэлцэл хийх хүсэл зориг байгаагүй субъектив шинж хамаарахаас гадна хэлцэл хийх үндэслэл болсон нөхцөл байдлын талаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан байх зэрэг урьдчилсан нөхцөлийг шаарддаг.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ болгож буй,*******ны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1504 тоот баталгааны бичиг нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно” гэж заасан хэлцэл байх бөгөөд нэхэмжлэгч******* тус хүсэлтэд үндэслэж 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт бичиж өгснөөр тус хэлцэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр болжээ.
Улмаар******* ХХК нь дээрх баталгааны бичигт заасан хугацаанд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулсан, бусдад худалдсан үйл баримт тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас “...шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийг төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэгчид төлбөр төлөх хугацааг олгож буй нөхцөл байдлаас дүгнэвэл******* ХХК нь уг баталгааны бичгээр*******ыг хууран мэхэлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл байгуулагдсан гэж дүгнэх, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч******* Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагаврыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлдээ тусгаагүй боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “...дээрх баталгааны бичигт үндэслэж өмчлөх эрхээ шилжүүлэх хүсэлтийг гараар бичиж өгсөн тул хүчин төгөлдөр бусд тооцуулж өөрийн өмчлөх эрхээ сэргээлгэнэ” гэж тайлбарласан, шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн тул шийдвэрлэх үр дагавар үүсээгүй байгааг дурдах нь зүйтэй.
6. Хариуцагч******* ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар*******ын хууль бус эзэмшлээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/4163 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 20 гудамж,******* хаягт байршилтай гэр бүлийн зориулалттай газар нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Д.Төмөрхүүгийн өмчлөлд, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөрийн өмчлөлд тус тус шилжсэн болох нь тогтоогдох боловчэс******* ХХК-д энэ асуудлаар өөрийнх нь өмнөөс нэхэмжлэл гаргах эрх олгосон баримтгүй, тус банкны ажилтан болох нь нотлогдоогүй, тус газрыг ямар үндэслэлээрийн өмчлөлд шилжүүлсэн талаарх баримт, гэрээ хэлцэл хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн, дээрх албан бичгээр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 20 гудамж,******* хаягт байршилтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр******* ХХК-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь тогтоогдох боловч нэхэмжлэгч******* тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх тул******* ХХК хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй байна.
7. Иймд дээрх үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч******* ХХК-д холбогдуулан гаргасан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч*******од холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 20 дугаар гудамж,******* хаягт байршилтай, 18642313177851 нэгж талбарын дугаартай, 237 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 20 дугаар гудамж,******* хаягт байршилтай, 480 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ