| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/0059/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/65 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/65
2025 оны 05 сарын 26 өдөр Дугаар 2025/ШЦТ/65 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******эд холбогдох 2532000810053 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд *******-ний өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, *******ы хамт ******* дүгээр баг, ******* дугаар гудамж, тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******/рд:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өглөөний 06 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, тоотод хамтран амьдрагч А.тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өглөөний 06 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, тоотод хамтран амьдрагч А.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний үснээс зулгааж, цээж, гэдэс орчимд удаа дараа цохиж зодон цээжний баруун дээд хэсэг, баруун гарын бугалагны гадна дунд хэсэг, зүүн гарын бугалагны ар дунд хэсэг, ар доод хэсэг, зүүн гуяны урд дунд хэсэгт цус хуралт цээжний баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Хохирогч А. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Зүүнхараад ирээд С. гэх дүүгийндээ очоод шууд амарсан. 03 дугаар сарын 31-ний өдөр би тэмцээнтэй өдөржин гадуур байж байгаад орой 21 цагийн орчимд С. гэх дүүгийнхдээ очсон. Очоод хоол идчихээд би буцаад ажлын хүмүүс дээрээ очоод 1 цаг орчмын дараа эргээд ирсэн. Намайг ирэхэд тэд нар муушиг тоглоод С.*******ийн ******* Б. тоог нь бичиж байсан. Тэгээд тэр *******ыг бичиж байна гээд цалин өгч байгаа гэж хэлсэн. Тоглож байх дундуур нь би С.*******ийн оронд суугаад 1 бүтэн тойрог тоглосон. Тэр явцад шиээн дээр 0.5 литрийн хар логотой архи байсан. Тэр архинаас надад хийж өгөхөөр нь би уухгүй гэхэд буцааж аваад дахин надад аягалаагүй. Тэр архи дуусаад С.******* машин руугаа гарч 0.75 литрийн SUYUN нэртэй архи 1 шилийг оруулж ирж уусан. Тэр архинаас бүгд уугаагүй уух дуртай хүмүүс нь ууж байсан. Тэгээд 23 цагийн орчимд архи дундаа ч ороогүй байхад би амрахаар өрөө рүүгээ орсон. 00 цаг өнгөрөөд би босоод С.*******ийг дуудаад *******оо /ийг/ одоо унтуул гэж хэлсэн. Тэгээд унтахгүй байхаар нь 01 цагийн орчимд би өөрөө очоод ийг миний дүү одоо болно, наад хүмүүс чинь өөрсдөө бичиг” гэж хэлсэн. Охин дурамжхан босоод миний унтаж байсан өрөөнд газраар зассан орон дээр хувцастайгаа хэвтсэн. Тэгээд би унтаад өгсөн. Унтаж байсан чинь хөлөөс хүн татахаар нь өндийгөөд харсан чинь С.******* байсан. Тэгээд би С.*******ийг *******ых нь хажуугаар унтуулсан. Үүрээр 05 цаг орчмын үед С.******* миний орон дээр түшээд босохоор нь би сэрээд яасан гээд асуусан чинь “би шээе” гэхээр нь нойл руу оруулаад би ор луугаа явсан. Ирэхгүй удаад байхаар нь 10 минут орчмын дараа буцаж очоод харсан чинь суултуур дээр сууж байсан. Тэгээд би буцаж очоод хэвтэж байгаад унтчихсан. Хэсэг хугацааны дараа хүний чанга дуугарах дуунаар сэрээд гараад иртэл ******* гал тогооны буйдан дээр унтаж байсан. С.******* *******ыхоо хажууд суучихсан “чи хэн бэ, зайл, уу, юу” гэх мэтээр орилоод байсан. Тэгээд би очоод “чи юу хийгээд байгаа юм, одоо унтаж амар” гэсэн чинь С.******* “чи юу гээд байгаа авгай вэ” гээд шууд над руу дайрахаар нь би өрөө рүү гүйж ороод утсаа авах үед араас орж ирээд үснээс зулгаах явцад утасны бичлэг дарагдаад 8 минутын бичлэг үлдсэн байсан. Тэгээд намайг унагаагаад доороо хийгээд гараараа зөндөө цохиж зодсон яг хэд цохисныг нь сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 10 дугаар хуудас/
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай аав С.******* нь найз А. эгчийн хамт Мандал суманд 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ирсэн. Аав агаар салхинд гаръя гэсний дагуу би Улаанбаатар хотоос 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирсэн юм. Тэгээд Мандал суманд А. эгчийн аав, бас 2 хүн байсан. Энэ хэд хөзөр тоглоод 2 шил архи хувааж уусан. ...Аав тэр айлын хүмүүстэй маргаад байсан. Айлын ах “одоо унтаж амар” гэж хэлсэн. Аав өөдөөс нь “чи дуугай бай, даргаа дууд би амралын газар байгаа юу” гээд байсан. А. эгч, аав хоёр маргалдаад айлын эгч цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд манай аавыг цагдаагийн байгууллага руу авч явсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 15 дугаар хуудас/
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манайд 2025 оны 03 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчимд манай эгч А. нь хамтран амьдрагч С.*******ийн хамт Эрдэнэтээс багш нарын спортын тэмцээнд оролцохоор ирсэн. Тэгээд орой нь С.******* гаднаас SUYUN нэртэй 0.75 литрийн архи оруулж ирээд манай аав, С.*******, манай хоёр ах болох , нар хөзөр тоглонгоо тэр архиа хувааж уусан. Мөн аав хүн ирсэн гээд SUYUN нэртэй 0.5 литрийн архи 1 шилийг гаргаж ирээд тэр хэд хувааж уусан. Тэгээд тэр хэд тоглож дуусаад яваад өгсөн. Шөнө 06 цагийн үед гэрт юм түжигнээд хүн юм яриад байхаар нь босоод харсан чинь манай эгч хамтран амьдрагч С.******* нь ******* Б.ийн хажууд суучихсан “зайл, чи хэн бэ гээд өөртэйгөө яриад байсан. Тэр үед манай эгч А. босож ирээд С.*******ийг чи одоо болиоч, хүүхэд амраа” гэж хэлсэн чинь С.******* манай эгч А.г чи юу гээд байгаа юм гээд шууд газар унагаагаад дээрээс нь гараараа зөндөө цохисон. Би арай гэж салгаад цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд С.*******ийг цагдаагийн байгууллага руу аваад явсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 30 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Х.Далайбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...А. нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Мандал сумын нэгдсэн эмнэлэгт ойрын дуудлага 60711 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тус эмнэлгийн амбулаторийн үзлэг оношилгоо 179655 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус эмнэлэгт амбулаторийн үзлэг 24780 төгрөг нийт 265146 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар хуудас/
Шүүгдэгч С.******* яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлэг өгсөн. Надад тэр мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би согтуудаа гийн цээж хэсэг болон биеийн бусад хэсэг рүү нь гараараа цохиж зодсон нь үнэн. Яг юунаас болж маргалдсаныг би сайн санахгүй байна. Би өөрийн буруугаа хэлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар хуудас/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 5 дугаар хуудас/
Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол/хх-ийн 8 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн томограмфийн оношилгоо/хх-ийн 36 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №59 дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэг
1.А.гийн биед цээжний баруун дээд хэсэг, баруун гарын бугалганы гадна дунд хэсэг, зүүн гарын бугалганы ар дунд хэсэг, ар доод хэсэг зүүн гуяны урд дунд хэсэгт цус хуралт цээжний баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ... гэх дүгнэлт/хх-ийн 34-35 дугаар хуудас/
Хохирогч А.гийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт./хх-ийн 65 дугаар хуудас/
Шүүгдэгч С.*******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн 2532000810053 тоот хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Шүүгдэгч С.*******ийн гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч С.******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч А.гийн биед цээжний баруун дээд хэсэг, баруун гарын бугалганы гадна дунд хэсэг, зүүн гарын бугалганы ар дунд хэсэг, ар доод хэсэг зүүн гуяны урд дунд хэсэгт цус хуралт цээжний баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.
Хохирогч А. нь өөрт учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч С.*******эд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өглөөний 06 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, тоотод хамтран амьдрагч А.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний үснээс зулгааж, цээж, гэдэс орчимд удаа дараа цохиж зодон цээжний баруун дээд хэсэг, баруун гарын бугалагны гадна дунд хэсэг, зүүн гарын бугалагны ар дунд хэсэг, ар доод хэсэг, зүүн гуяны урд дунд хэсэгт цус хуралт цээжний баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч С.*******эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч С.*******ийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй
тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******ийг 450/дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг 05/тав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.*******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А. гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Хэргийн газрын үзлэг бүхий нэг ширхэг CD-г хэрэгт хавсаргаж хадгалсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ