Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/69

 

 

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр                     Дугаар 2025/ШЦТ/69                    Мандал сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Алтан-Од

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******т холбогдох эрүүгийн 2532000000064 тоот  хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд *******-ний өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл-1,******* тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,урьд өмнө 1 удаа ял шийтгүүлсэн.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,  бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******/рд:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь жолоодох эрхгүй байхдаа буюу -ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай тоёото кроун загварын  тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн ба -ний орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёото кроун загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: …Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Миний буруу. Би мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2532000000064 тоот хавтаст хэргээс

 

Гэрч П. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би -ний өдрийн 19 цагаас оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд -ний орой 21 цагийн орчимд Мандал сумын 7 дугаар баг, 40 айлын дундуур ардчилсан намын байрны баруун талын шороон замаар хойноос урагшаа чиглэлд төв асфальт зам руу орж ирсэн улсын дугаартай хар хөх өнгийн тоёото кроун маркийн тээврийн хэрэгслийг шалгахад *******гийн ******* гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан. Би Ц.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгаж үзэхэд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан байсан. Тэгээд би Ц.*******ыг замын цагдаагийн пост дээр авч ирж согтолтын зэргийг Alcodect pro багажаар үлээлгэн шалгаж үзэхэд 3.06 хувийн согтолттой гарсан. Ц.******* нь тухайн тээврийн хэрэгсэл дотор ганцаараа явж байсан тул би тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 9 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ц.******* яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би -ний өглөө 06 цагийн орчимд Улаанбаатар хотоос Зүүнхараад ирсэн. Тэгээд тэр өдөр миний найз надад нэг тооны адуу бэлэгт өгсөн. Тэгээд би тэр адууг нь Найрамдлын гудамжинд байдаг гэдэг ахындаа тавьсан. Тэгээд явж байгаад өөрийн найз тай тааралдсан чинь хоёр хоногийн өмнө миний төрсөн өдрийг болсон уулзаж чадаагүй юм чинь гээд надад 1 литрийн шар чингис  нэртэй архийг нэг удааны хамт авч өгсөн. Тэгээд би машиныхаа ард тэр архийг нь хийчихсэн явж байгаад өөрийн таньдаг ах болох тэй барилгын 40 айлын тэнд тааралдсан юм. Тэгээд бид хоёр юм хум ярьж сууж байгаад нөгөө архиа задлаад би ахад хийж өгчхөөд ах зөрүүлээд надад хийж өгөхөөр нь би тэр архинаас нь дээрээс нь гурван хундага л архи уусан. Тэгээд дөнгөж хөдлөөд явж байгаад цагдаатай тааралдсан. Тийм л зүйл болсон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 4 дүгээр хуудас/

Эрх бүхий албан тушаалтны -ний өдрийн 21 цаг 33 минутад ******* Ц.*******ыг “Алкотесть-Про” багажаар шалгахад 5 хувийн согтолт илэрсэн талаарх “Согтуурал шалгасан тухай тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Эргүүлийн цагдаа П.ий илтгэх хуудас/хх-ийн 7 дугаар хуудас/

Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн мэдээлэл, лавлагаа”-аар *******ийн мэдээлэл шалгасан лавлагаа/хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400000 төгрөгөөр торгох шийтгүүл хүлээсэн шийтгэврийн хуулбар/хх-ийн 55-57 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас/хх-ийн 34 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ц.*******ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 53 дугаар хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  2532000000064 тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

Шүүгдэгч Ц.*******ын гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих” гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Ц.******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.

 

Гурав.Шүүгдэгч Ц.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн ба -ний орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёото кроун загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.******* хүлээн зөвшөөрсөн 01 жил, 02 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин хөлс, орлогыг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

            Иймд шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 02 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болгохыг дурдаад

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 01/нэг/ жил, 02/хоёр/ сарын хугацаагаар хасаж, 3000/гурав мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000/гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 3000000 төгрөгийн торгох ялыг 10/арав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 02 сарын хугацаагаар хассан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хэрэгжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8.Шүүгдэгч Ц.*******ын *******ийн эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ