Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/58

 

 

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 15 өдөр                     Дугаар 2025/ШЦТ/58                      Мандал сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.*******

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн 2532000000043 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,Улаанбаатар хотод *******-ны өдөр төрсөн *******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *******, ******* хамт ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******/рд:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь “архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 50 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай тоёото кроун загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №200 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400000 төгрөгөөр торгох шийтгүүлсэн ба 2025 оны 04 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёото кроун загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: …Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2532000000043 дугаартай хэргээс

 

Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагаас 21 цаг хүртэл нярав, цагдаагийн дэд ахлагч М.ын хамт Мандал сумын спорт ордны уулзварын орчимд “уусан бол бүү жолоод” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагт Мандал сумын 7 дугаар баг, Сувдан хотхоны хойд талын төв зам дээр үүрэг гүйцэтгэх хугацаанд улсын дугаартай, Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэлийг шалгахад овогтой ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан. Тэгээд бичиг баримтыг нь шалгахад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан байсан учраас замын цагдаагийн пост дээр ирээд согтуурлын зэрэг хэмжигч багаж үлээлгэж шалгах гэтэл үлээхгүй, үлээхээс татгалзсан. Тэгэхээр нь би тээврийн хэрэгслийг нь түр саатуулах хашаанд саатуулчхаад цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирж согтуурлын зэрэг хэмжигч багажаар үлээлгэж шалгахад дээд хязгаарт тулсан буюу дээшээ харсан 3 ширхэг сум заасан. Тэгээд би Г.*******ийг 1 дэх өдөр 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ирж уулзаарай гэж хэлээд явуулсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 12 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.******* яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн орчимд Улаанбаатар хотоос манай төрсөн дүү манай гэрт ирж хоносон юм. Тэгээд тэр ирсэн өдөр би өөрийн төрсөн дүү хоёулаа 0.75 литрийн 1 шил хараа нэртэй архийг хувааж уусан. Тэгээд бид хоёр тэр шөнө нь манай гэрт амарсан. Харин маргааш өглөө нь буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагийн орчимд миний зүс таних хүн болох манайд ирээд надаар машинаа засуулсан. Тэгээд надад машин засаж өглөө гээд тэр өдөр 14 цагийн орчимд 0.5 литрийн 1 шил хараа нэртэй архийг авч өгсөн. Тэгээд би тэр өдөр өөрийнхөө гэрт төрсөн дүү болох зүс таних хоёртой хамт тэр архийг нь хувааж уусан. Тэгсэн орой 17 цагийн орчимд би эхнэр Зулзаганмодтой утсаар ярьтал, манай эхнэр эмнэлэгт үзүүлж байна гээд байхаар нь би өө гэдэг дүүгээрэй машинаа бариулаад нүхэн гарцаар төмөр замын урагшаа гараад хорихын хажуу талын байранд өөгийн гэрт нь очсон. Тэгсэн өөгийн эхнэр нь уурлаад, өөг гаргахгүй болохоор би өөрөө машинаа бариад өөгийнхөөс эмнэлэг явах санаатай явж байгаад Сувдан хотхоны баруун талын шороон замаас төв зам руу нийлээд явж байгаад цагдаад баригдсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 4 дүгээр хуудас/

 

Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 56 минутад жолооч Г.*******ийг “Алкотесть-Про” багажаар шалгахад 5 хувийн согтолт илэрсэн талаарх “Согтуурал шалгасан тухай тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Эргүүлийн цагдаа Б.ын илтгэх хуудас/хх-ийн 5 дугаар хуудас/

            Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн мэдээлэл, лавлагаа”-аар Г.*******ын жолоочийн мэдээлэл шалгасан лавлагаа/хх-ийн 26 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/200 дугаартай шийтгэврийн хуулбар/хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас/хх-ийн 31 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.*******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 46 дугаар хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  2532000000043 тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

 

Шүүгдэгч Г.*******ийн гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Г.******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.

 

Гурав.Шүүгдэгч Г.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №200 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400000 төгрөгөөр торгох шийтгүүлсэн ба 2025 оны 04 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёото кроун загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч Г.******* хүлээн зөвшөөрсөн 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин хөлс, орлогыг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

            Иймд шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болгохыг дурдаад

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 01/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2800/хоёр мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000/хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 2800000 төгрөгийн торгох ялыг 10/арав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ