Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 00087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

                  Нарийн бичгийн дарга                     Б.Ариусанаа

                             Улсын яллагч                                   Д.Уранчимэг

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                     А.Хандмаа

                        Шүүгдэгч                                             Э.Энхболд нарыг оролцуулан эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Энхболдод холбогдох 201718020152 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхэд /5 сартай/-ийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Мандал сум Тарни 8-р баг Булагийн 5 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартайБоржигон овогт Эрдэнэбүрэнгийн Энхболд регистрийн дугаар МЗ:98060312

 

Тодорхойлох нь:

 

     Шүүгдэгч Э.Энхболд нь 2017 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 40 дүгээр байрны гаднаас иргэн Р.Рэнцэндоржийн эзэмшлийн 33-30 ТӨЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж 2.200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       Шүүх хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхболд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тиймээс мэдүүлэг өгөхгүй гэжээ.

  Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Ренцэндорж мэдүүлэхдээ:  Би 2017 оны 06 дугаар сарын 23-нд Мандал сумын төмөр замын байранд оршин суух төмөр замын хөдөлмөр хамгаалалтын инженер Батөнх гэх айлынд ирж хоносон.Өглөө үүрээр 4 цагийн үед цонхоор мотоцикпио харсан чинь алга болсон байсан.Хүнээс асуусан чинь вокзалын цагдааг зааж өгсөн.Тэгээд тэр цагдаагаас асуусан чинь Мандал сумын цагдаагийн хэлтсийн жижүүрийг зааж өгсөн.Хэлтзс ръэр ирсэн чинь жижүүр бүртгэж аваад эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Цэрэнчулуунд миний энэ асуудлыг хариуцуулаад түүнтэй хамт мөр хайж яваад Баянхангайн 3 дахь гудамжны 6 дахь хаалганд очиж үзэхэд Энхболд гэх залуу унаж яваад үүдний амбаартаа нуусан байсныг олж авсан.Мотоцикпио авахад кундакторын утсыг салгасан байсан.Мөн урд салхины шил, дохион 2 ширхэг гэрэл, өвдөгний хамгаалалт, гинжний хамгаалалт зэргийг хагалж хугалсан байсан . Тухайн өдрөө өөрийн эзэмшлийн боксер маркын мото^икпио хүлээн авсан....нийт үүссэн хохиролдоо 300000 төгрөг нэхэмжилсэн тус хохирлыг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр өгч барагдуулсан..гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

          

             Мөрдөн байцаалтанд гэрч Х.Отгонцэцэгийн “....2017 оны 06 сарын 15-ны өдрийн орой 20 цагийн үед Э.Энхболд гэртээ байж байгаад би ойрхон гараад ирье гэхээр нь би нэг их тоогоогүй явуулсан тэгээд би гэртээ Э.Энхболдыг ирэхийг хүлээгээд хэвтэж байгаад унтаад өгсөн байсан нэг мэдсэн өглөө манай байшингийн цонхыг хүн тогшоод байхаар нь өндийгөөд хартал гадаа хүн байсан тэгээд би босоод онгойлгох гэтэл Э.Энхболд ирчихсэн орон дээр унтаж байснаа босоод би онгойлгоод өгье гарсан тэгээд удаад байхаар нь би гайхаад хартал гадаа цагдаа ирчихсэн Э.Энхболд хашааны амбаар дотроос нэг цэнхэр өнгөтэй мотоциклийг цагдаа нарт гаргаж өгөөд байсан тэгэхээр нь Э.Энхболдоос юу болоод байгаа юм бэ энэ хэний мотоцикпь юм бэ гэсэн чинь чи гэртээ ороод байж бай онц юм биш гээд байсан тэгсэн хүний мотоцикпийг аваад явсан юм байна лээ гэх мэдүүлэг /хх- ийн 12-р хуудас/

             Мөрдөн байцаалтанд гэрч О.Амарсанаагийн “...Э.Энхболд өөрөө хэлэхдээ нэг мотоцикль авчихсан чинь цагдаа дээр асуудалтай болчихлоо гэж байсан өөр зүйл хэлээгүй ээ гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

 

          Эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 17-р хуудас/, хохирогч Р.Ренцэндорж гомдолгүй гэх тодорхойлолт /хх-44-р хуудас/, ял шалгуулах хуудас /хх-34-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-32-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар:

          Шүүгдэгч Э.Энхболд нь  2017 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 40 дүгээр байрны гаднаас иргэн Р.Рэнцэндоржийн эзэмшлийн 33-30 ТӨЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж 2.200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Э.Энхболдод холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон яллах дүгнэлтэнд дурьдагдсан хуулийн зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй. Шүүгдэгч Э.Энхболд нь гэмт хэрэг үйлдэж олсон боксер маркийн цэнхэр өнгөтэй 33-30 ТӨЗ улсын дугаартай мотоциклийг хохирогч Р.Ренцэндоржид буцаан хүлээлгэн өгсөн ба хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүйг дурьдах нь зүйтэй.

 

           Шүүгдэгч Э.Энхболд нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, Шүүгдэгчийн хувийн болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 1.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбүрэнгийн Энхболд бусдын эд хөрнөгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн /2015 он/ 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч Э.Энхболд мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр  01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгазсугай.

3.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Энхболдын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Энхболдод хувийн баталгаа гаргуулах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Энхболдод авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ