| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/02987/И |
| Дугаар | 102/ШШ2022/03227 |
| Огноо | 2022-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2022/03227
| 2022 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2022/03227 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ...гудамж, ...дүгээр байр, ...тоот хаягт оршин суух, Б овогт З-гийн Д /РД: .../,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... тоот хаягт оршин байх, ... /РД:.../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин байх, ... /РД: .../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт болох төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, орон сууцны давхар, тоот, талбайн зургийг тус тус улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбат,
Хариуцагчийн төлөөлөгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие З.Д нь нэг хувьцаа эзэмшигчтэй ...-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал билээ. ... нь ...-тай анх 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ... дугаартай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр ... нь цахилгааны кабель, тоноглолуудыг бэлтгэн нийлүүлэх, ... нь 20,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Талуудын хоорондын санхүүгийн анхан шатны баримтуудаар ... нь ...-ийн хүсэлтийн дагуу дээрх гэрээнээс илүү цахилгааны тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байсан. Ийнхүү 2017 оны ... дүгээр сарын 03-ны өдөр ... нь ...-тай хоорондын тооцоогоо нийлж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэхүү тооцоо нийлсэн актаар ... нь ...-д 139,543,000 төгрөгийн өр төлбөртэй болохыг тооцсон. Гэвч ... нь тооцоо нийлснээс хойш огт төлбөр төлөөгүй байсан. Ийнхүү 5 жилийн дараа дээрх төлбөрт орон сууц тооцон авахаар миний бие З.Д нь ...-тай 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ... дугаар захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр ... нь дээрх гэрээний төлбөр болох 139,543,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Ар зайсан гудамж, М.Т хотхоны ... дугаар байрны ... тоот, ... м/к талбайтай, 2 өрөө орон сууцаар төлж барагдуулах, орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэвч тус орон сууц нь ашиглалтад орсон, миний бие орон сууцыг хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа юм. Учир нь тус Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, Ар зайсан гудамж, М.Т хотхоны ... дугаар байр нь 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээтэй байх бөгөөд тус гэрчилгээ нь ...-ийн нэр дээр бүртгэлтэй байна. ...-ийн бусдад буюу Ч.Б, Ц.Э нарт төлөх өр төлбөрийг барагдуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 дугаар албан бичгээр ...-ийн өмчлөлийн ... дугаарт бүртгэлтэй дээрх М.Т хотхоны ... дугаар байрны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Миний бие 2013 оноос хойш хариуцагч байгууллагын араас хөөцөлдөн байж олж авсан ганц орон сууцныхаа өмчлөгчөөр бүртгүүлж чадахгүйд хүрээд байгаад үнэхээр их гомдолтой байгаа бөгөөд миний өмчлөх, захиран зарцуулах эрх зөрчигдөж байгаа тул өмчлөх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байгаа юм. Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэхүү гэрээний 2.2-д заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа орон сууц захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих бөгөөд уг орон сууц захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар захиалагчийн өмчлөх эрх баталгаажина гэж зааснаар төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар дээрх орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжихээр байна. Хариуцагч орон сууцны үнэ нэмэгдсэн тул мөнгө нэмээд өгчихвөл өмчлөх эрхийг шилжүүлнэ гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд үүнийг зөвшөөрөх боломжгүй. Учир нь энэ төлбөр, авлага нь 2013 оноос 2017 оны хооронд үүссэн авлага бөгөөд бидний зүгээс хангалттай удаан хүлээсэн тул боломжгүй.
Иймд Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, Ар зайсан гудамж, М.Т хотхоны ... дугаар байрны ... тоот хаягт байрлах ... м/к талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр З.Дг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт болох төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, орон сууцны давхар, тоот, талбайн зургийг тус тус гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч ...-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Дгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч ... нь ...-тай анх 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ... дугаартай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр ... нь цахилгааны кабель, тоноглолуудыг бэлтгэн нийлүүлэх, ... нь 20,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Талуудын хоорондын санхүүгийн анхан шатны баримтуудаар ... нь ...-ийн хүсэлтийн дагуу дээрх гэрээнээс илүү цахилгааны тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байсан. Ийнхүү 2017 оны ... дүгээр сарын 03-ны өдөр ... нь ...-тай хоорондын тооцоогоо нийлж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэхүү тооцоо нийлсэн актаар ... нь ...-д 139,543,000 төгрөгийн өр төлбөртэй болохыг тооцсон. Гэвч ... нь тооцоо нийлснээс хойш огт төлбөр төлөөгүй байсан, 5 жилийн дараа дээрх төлбөрт орон сууц тооцон авахаар З.Д нь ...-тай 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1В/20 дугаар захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр ... нь дээрх гэрээний төлбөр болох 139,543,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Ар зайсан гудамж, М.Т хотхоны ... дугаар байрны ... тоот, ... м/к талбайтай, 2 өрөө орон сууцаар төлж барагдуулах, орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэвч тус орон сууц нь ашиглалтад орсон, миний бие орон сууцыг хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа юм. Иймд Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, Ар зайсан гудамж, М.Т хотхоны ... дугаар байрны ... тоот хаягт байрлах ... м/к талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр З.Дг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт болох төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, орон сууцны давхар, тоот, талбайн зургийг тус тус гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү. ...-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч З.Д тул түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад ... нь татгалзах зүйлгүй гэв.
3. Хариуцагч ...-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Д.Бын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхэд хянагдаж байгаа иргэн З.Дгийн нэхэмжлэлтэй ...-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцаад хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. ... нь Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, Ар зайсан гудамж хаягт байрлах ... айлын орон сууцтай М.Т хотхоны ерөнхий захиалагчаар ажиллан уг хотхоны 5 блок барилгыг 2015 онд ашиглалтад оруулсан. Нэхэмжлэгч З.Д болон ... нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ... дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. ... нь М.Т хотхоны ... дугаар байрны ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалгаар барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь төлбөр төлөхөөр харилцан тохирсон. Дээрх гэрээний дагуу ... нь орон сууцыг ашиглалтад оруулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, мөн нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гагуулан авахад шаардлагатай баримтыг хүлээлгэн өгсөн. ... дугаар байр нь нийт 93 айлын орон сууцтай бөгөөд өнөөдрийн байдлаар бүх орон сууц худалдан борлуулагдсан. Үүнээс 83 айл нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан байгаа. Гэвч ... дугаар байрны 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ нь өнөөдрийг хүртэл манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг тул манай байгууллагад холбогдох бусад байгууллага болон иргэдийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийн тулд тус ... дугаар байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 дугаартай албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлээд байгаа юм. Иймд ... нь төлбөр авагч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөрөө бүрэн төлсний дараа ... дугаар байрны захиран зарцуулах эрх сэргэх тул нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох боломжгүй байна. Мөн орон сууцны үнэ нэмэгдсэн тул хэдэн төгрөг нэмээд өгчихвөл бусдад төлөх төлбөрөө төлсний дараа орон сууцны захиран зарцуулах эрх маань сэргэсэн даруйд өмчлөлийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.
4. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх 1В/20 тоот гэрээ, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн бэлтгэн нийлүүлэх ... тоот гэрээ, 2017 оны ... дүгээр сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн акт, ...-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ.
5. Хариуцагч ... нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны хариу тайлбараа шүүхэд бичгээр гаргасан ба улсын бүртгэлийн гэрчилгээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2015/570 тоот акт, Хот байгуулалтын газрын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/405 тоот албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01690 тоот шийдвэр, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01214 тоот шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.
6. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ2022/14819 дүгээр захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий орон сууцны өмчлөгчийн талаарх лавлагааг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч З.Д, ... нь хариуцагч ...-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт болох төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, орон сууцны давхар, тоот, талбайн зургийг тус тус улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Нэхэмжлэгч нар дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие З.Д нь нэг хувьцаа эзэмшигчтэй ...-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал билээ. ... нь ...-тай анх 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ... дугаартай бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Талуудын хоорондын санхүүгийн анхан шатны баримтуудаар ... нь ...-ийн хүсэлтийн дагуу дээрх гэрээнээс илүү цахилгааны тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байсан. Тооцоо нийлсэн актаар ... нь ...-д 139,543,000 төгрөгийн өр төлбөртэй болохыг тооцсон, 5 жилийн дараа дээрх төлбөрт орон сууц тооцон авахаар миний бие З.Д нь ...-тай 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1В/20 дугаар захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр ... нь дээрх гэрээний төлбөр болох 139,543,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Ар зайсан гудамж, М.Т хотхоны ... дугаар байрны ... тоот, ... м/к талбайтай, 2 өрөө орон сууцаар төлж барагдуулах, орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэвч тус орон сууц нь ашиглалтад орсон, миний бие орон сууцыг хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа юм. Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэхүү гэрээний 2.2-д заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа орон сууц захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих бөгөөд уг орон сууц захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар захиалагчийн өмчлөх эрх баталгаажина гэж зааснаар төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар дээрх орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжихээр байна. Хариуцагч орон сууцны үнэ нэмэгдсэн тул мөнгө нэмээд өгчихвөл өмчлөх эрхийг шилжүүлнэ гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд үүнийг зөвшөөрөх боломжгүй. Учир нь энэ төлбөр, авлага нь 2013 оноос 2017 оны хооронд үүссэн авлага бөгөөд бидний зүгээс хангалттай удаан хүлээсэн тул боломжгүй. ...-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшичг З.Д тул түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад ... нь татгалзах зүйлгүй гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд: ... нь Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, Ар зайсан гудамж хаягт байрлах 315 айлын орон сууцтай М.Т хотхоны ерөнхий захиалагчаар ажиллан уг хотхоны 5 блок барилгыг 2015 онд ашиглалтад оруулсан. Нэхэмжлэгч З.Д болон ... нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1В/20 дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. ... нь М.Т хотхоны ... дугаар байрны ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалгаар барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь төлбөр төлөхөөр харилцан тохирсон. Дээрх гэрээний дагуу ... нь орон сууцыг ашиглалтад оруулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, мөн нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гагуулан авахад шаардлагатай баримтыг хүлээлгэн өгсөн. ... дугаар байр нь нийт 93 айлын орон сууцтай бөгөөд өнөөдрийн байдлаар бүх орон сууц худалдан борлуулагдсан. Үүнээс 83 айл нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан байгаа. Гэвч ... дугаар байрны 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ нь өнөөдрийг хүртэл манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг тул манай байгууллагад холбогдох бусад байгууллага болон иргэдийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийн тулд тус ... дугаар байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 дугаартай албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлээд байгаа юм. Иймд ... нь төлбөр авагч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөрөө бүрэн төлсний дараа ... дугаар байрны захиран зарцуулах эрх сэргэх тул нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох боломжгүй байна. Мөн орон сууцны үнэ нэмэгдсэн тул хэдэн төгрөг нэмээд өгчихвөл бусдад төлөх төлбөрөө төлсний дараа орон сууцны захиран зарцуулах эрх маань сэргэсэн даруйд өмчлөлийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Нэхэмжлэгч ... нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч ...-тай ... тоот бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид олон төрлийн цахилгаан бараа болон бусад шаардлагатай бүтээгдэхүүнийг хавсралтад заасан үнэ, хэмжээгээр нийлүүлэх, хариуцагч үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, мөн нэхэмжлэгч З.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч ...-тай 1В/20 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь ..., ...-иудын хооронд 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ... тоот бэлтгэн нийлүүлэх гэрээ, 2017 оны ... дүгээр сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу ...-иас ...-д төлбөл зохих 139,543,000 төгрөгийн төлбөрт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Ар зайсан гудамж, М.Т хотхоны ... дугаар байрны ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг З.Дд шилжүүлэхээр тус тус тохиролцжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ..., З.Д, хариуцагч ...-иудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байна.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч ..., хариуцагч ...-иудын хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн бэлтгэн нийлүүлэх ... тоот гэрээг нэхэмжлэгчийг төлөөлж З.Д, хариуцагчийг төлөөлөгч тус компанийн нягтлан Б.Болормаа нар 2017 оны ... дүгээр сарын 03-ны өдөр дүгнэж хариуцагч нь нэхэмжлэгчид 139,543,000 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулж тооцоо нийлсэн акт үйлдсэн, мөн хариуцагч ... нь дээрх төлбөртөө Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Ар зайсан гудамж, М.Т хотхоны ... дугаар байрны ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг З.Дд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10/7961 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна. Нэхэмжлэгч ...-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар З.Д бүртгэлтэй байх бөгөөд тус компани нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр З.Дг тогтооход татгалзах зүйлгүй гэжээ.
7. Иймд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Ар зайсан гудамж, М.Т хотхоны ... дугаар байрны ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр З.Дг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт болох төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, орон сууцны давхар, тоот, талбайн зургийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг хариуцагч ...-д даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 855,665 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 855,665 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Ар зайсан гудамж, М.Т хотхоны ... дугаар байрны ... тоот хаягт байрлах ... м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр З.Дг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт болох төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, орон сууцны давхар, тоот, талбайн зургийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг хариуцагч ...-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 855,665 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 855,665 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР