Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/72

 

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 10 өдөр                     Дугаар 2025/ШЦТ/72                    Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******-д холбогдох эрүүгийн 2532000000065 тоот 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд *******-ний өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, *******, *******, ******* хамт *******, тоотод оршин суух. Урьд өмнө 1 удаа ял шийтгүүлж байсан.

- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******/рд:/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 05 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай, “Соната-НФ” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: …2025 он 05 дугаар сарын 08-ны шөнө гийнд хоёр шил архи уугаад машинд газ хийхээр гарч явж байгаад гудамжинд цагдаад баригдсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Миний буруу. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2532000000065 тоот хавтаст хэргээс

 

Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 00 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдалын гудамжны 3 дахь хөндлөн гудамжинд байрлах ягаан худгийн хажууд баруунаас зүүн зүг рүү явж байсан Соната-6 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад овогтой ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож явсан тул замын цагдаагийн пост дээр авч очин Т.*******ыг “Алкотесть-Про” багажаар үлээлгэн шалгахад 0.00-3.32% хувийн согтолттой гарсан. Тиймээс тухайн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 9 дүгээр хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би тухайн үед өөрөө Т.*******той цуг явж байсан. Т.******* тухайн үед “миний машинд газ хийж өгье” гээд миний машиныг манай гэрээс бариад клонк руу явж байгаад Ширхэнцэгийн гудамжны хүрээлэнгийн ард цагдаад баригдсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 11 дүгээр хуудас/

Шүүгдэгч Т.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дарханаас Зүүнхараад ахтай айлд үхрийн фермер барих гэж ирсэн юм. Тэгээд би 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ахын гэрт нь ахтай хоёулаа эхлээд 0.33 литрийн 1 шил хараа архи хувааж уусан. Дахиад 0.5 литрийн 1 шил хараа архийг аван хувааж уусан. Дахиад бид хоёр тэр шөнө 00 цагийн орчимд дэлгүүрүүд ч хаалаа хоёулаа яваад машиндаа газ хийчихье гээд би машиныг нь бариад тэдний гэрээс гараад явж байгаад цагдаад баригдсан. Тухайн үед харанхуй шөнө байсан учир би хаана ямар газар цагдаад баригдсан. Тухайн үед харанхуй байсан учир би хаана цагдаад баригдсан гэдгээ мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 4 дүгээр хуудас/

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 5 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Бат-Эрдэний илтгэх хуудас/хх-ийн 7 дугаар хуудас/

            Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-ийн цахим сангаас Т.*******ын мэдээллийг шалгахад “эрх хасагдсан” лавлагаа/хх-ийн 20 дугаар хуудас/

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 26-28 дугаар хуудас/

            Шүүгдэгч Т.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 23 дугаар хуудас/

            Шүүгдэгч Т.*******ын хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас/хх-ийн 40 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч Т.*******од гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Т.******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 06 сарын хугацаагаар зорчих эрх хасах ял шийтгүүлсэн ба 2025 оны 05 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн орчимд дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт соната-6 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөн оролцсон болох нь: ...Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 5 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Бат-Эрдэний илтгэх хуудас/хх-ийн 7 дугаар хуудас/,Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-ийн цахим сангаас Т.*******ын мэдээллийг шалгахад “эрх хасагдсан” лавлагаа/хх-ийн 20 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 26-28 дугаар хуудас/, гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 9 дүгээр хуудас/,гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 11 дүгээр хуудас/,шүүгдэгч Т.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Шүүгдэгч Т.*******ын гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон ба хэдийгээр Эрүүгийн хуулийн тухай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгдэх гэмт хэрэг боловч мөн зүйлийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатайгаар зөрчиж үйлддэгээрээ энэ зүйл ангид заасан гэмт хэргээс ялгагдах бөгөөд шүүгдэгч Т.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.*******ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалын журам зөрчихгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцох зүйлгүй болно.

Гурав.Шүүгдэгч Т.*******од оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 06 сарын хугацаагаар зорчих эрх хасах ял шийтгүүлсэн ба 2025 оны 05 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн орчимд дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт соната-6 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөн оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Т.*******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Эрүүгийн 2532000000065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 03/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01/нэг/ жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 01 хоногийг, хорих ялын 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолцсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Т.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ өмнө нь хасуулсан ба шүүхэд жолоочийн эрхийн үнэмлэх шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ