| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/0069/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/77 |
| Огноо | 2025-06-19 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/77
2025 оны 06 сарын 19 өдөр Дугаар 2025/ШЦТ/77 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.*******
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******од холбогдох эрүүгийн 2532000720060 тоот хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн *******-ны өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг, ******* тоотод оршин суух, урьд өмнө
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын ******* шүүхийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тэнссэн,
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ын *******/рд:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүрхэнцэгийн ******* баг, ******* тоотод Н.аас итгэмжлэн хариуцуулсан улсын дугаартай “Nissan note” загварын тээврийн хэрэгслийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хууль бусаар завшиж бусдад 400000 төгрөгөөр худалдан борлуулж хохирогч Н.д 5170500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2532000720060 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: ...2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр архи уугаад маргааш нь архи гарахгүй гэртээ байж байхад хорихоос тэтгэвэрт гарсан гэх эмэгтэй над руу залгаад би Улаанбаатар хотод байна хүрээд ир гээд дуудаад байсан юм. Би тэр хүүхэнтэй 2 жил гаран явж байгаа юм. Тэгээд ын хашаанд байсан машиныг хүнд 400000 төгрөгөөр зараад Улаанбаатар хот яваад тай буудал 2-3 хоног болоод мөнгөө үрээд дууссан. Би надад өөрөө эвдэрсэн машинаа бэлэглэсэн гэж ойлгосон. Яагаад гэхээр тухайн үед машинаа манай хашаанд үлдэхэд нь би согтуу байсан учраас ын хэлсэн ярьсныг сайн ойлгоогүй байсан юм байна лээ. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2532000720060 дугаартай хавтаст хэргээс.
Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Би 2024 оны 11 дүгээр сард өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Nissan note” маркийн тээврийн хэрэгсэлтэй Мандал сумаас хоол хүнсний зүйл цуглуулахаар орж ирсэн. Улмаар би “Буянтахь худалдааны төв”-ийн хажуугаар явж байхад миний машин гэнэт унтраад асахгүй байхаар “Гоё авто засвар”-ын газарт аваачиж үзүүлэхэд уг “тээврийн хэрэгслийн мотор цохисон байна” гэсэн тул тэндээ үлдээгээд явсан. Улмаар 1 сар орчмын дараа “Гоё авто засвар”-аас ярьж “машинаа авахгүй бол болохгүй байна” гэж хэлсний дагуу манай нөхөр “Гоё авто засвар”-ын хашаанаас машинаа 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр очиж аваад холын хамаатан болох Б.*******ын хашаа болох үйлдвэрийн тоот хүргэж үлдээсэн юм. Түүнээс хойш сар гаран хугацааны дараа 2025 оны 0******* сарын 03-ны өдөр манай төрөл садны хүн болох над руу залгаад "Танай машин чинь байхгүй байна шүү, ирж учрыг нь олоорой" гэж ярьсны дагуу би 2025 оны 0******* сарын 09-ны өдөр Мандал суманд ирж Б.*******той уулзахад “миний машиныг 400,000 төгрөгөөр хүнд зарсан” гэж хэлсэн тул би цагдаагийн байгуулlагад өргөдөл гаргах болсон. Би 2024 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод байдаг танихгүй хүнээс 6,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед худалдаж авч байхад ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Би одоо тээврийн хэрэгслээ 9000000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Би тоотод байрлах “” ХХК авто машин барьцаалан зээлдүүлэх газарт 2023 оны 06 дугаар сараас одоог хүртэл ажиллаж байна. Би 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр улсын дугаартай “Nissan note” загварын тээврийн хэрэгсэл барьцаанд авч 2,500,000 төгрөгийн зээл гаргасан. Одоо надад зээлийн үлдэгдэл хүүтэйгээ нийлээд өнөөдрийн байдлаар 1,073,402 байна. Сарын хүү буурах төрлөөр сард 250,000 төгрөг төлдөг юм. Надад дээрх асуудалтай холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сарын төлөлтөө хийгээд л явж байгаа болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Гоё авто засварт" засварчин ажилтай юм. Би ажлын байр болон дуудлагаар очиж машин засдаг юм. Би 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байхад дугаар утаснаас "Миний машиныг асаагаад өгөөч, “Буянтахь худалдааны төв”-ийн гадна байна" гэх утгатай зурвас ирсэн. Тухайн үед би “Буянтахь худалдааны төв” дээр очиж машиныг нь асаах гэтэл машин нь асахгүй байхаар нь тухайн машины эзэн Н. гэх хүнд “Гоё засвар дээр машинаа аваад хүрээд ирээ, би өргөж байгаад үзье” гэж хэлээд би ажил руугаа буцаад явчихсан юм. Улмаар хэсэг хугацааны дараа Н. гэх эгч машинаа Гоё засвар дээр чирээд ирсэн. Тухайн үед би гэх эгчийн чирч авчирсан улаан хүрэн өнгийн Nissan note маркийн машины хамрыг сөхөж үзэхэд тос масло нь холилдож, гавлын жийрэг нь сэтэрсэн, мотор нь цохисон байдалтай, өөр эвдрэл гэмтэл нүдээр үзэхэд байгаагүй байсан. Тухайн үед би Н. гэх хүнд “машины мотор чинь цохисон байна, солихоос өөр арга байхгүй” гэж хэлэхэд Н. гэх эмэгтэй “би машинаа танай хашаанд түр үлдээгээд мотор солих мөнгө олоод ирье” гэж хэлээд машинаа манай ажлын хашаанд үлдээгээд яваад өгсөн. Улмаар тэр цагаас хойш 1 сар гарны дараа манай хашаанаас ирж машинаа авсан байсан. Тухайн машинаа ирж авч байх үед нь би байгаагүй юм. Тухайн машины моторыг солиход 1,800,000 төгрөгийн зардал гарч байсан юм. ...гэх мэдүүлэг/хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Би 2025 оны 01 сарын 03-ны өдөр гэртээ байж байхад зүс таних Б.******* гэх залуу манай гэрийн гадна ирээд намайг дуудсан. Тухайн үед би гэрээс гарч Б.*******той уулзах үед Б.******* надад хандаж “Nissan note” маркийн мотор нь цохисон машин байна, задаргаанд авах уу” гэж асуусан. Тухайн үед би машин задаргаанд авна, гэхдээ Nissan-ны машинуудын сэлбэг хэрэгсэл нь задлаад зарагдаж өгдөггүй юм. Би зүгээр наад машиныг чинь хогонд 400000 төгрөгөөр авна” гэж хэлсэн. Тухайн үед Б.******* надаас “1000000 төгрөгөөр авчих” гэхээр нь “авахгүй” гэж хэлээд явуулсан. Улмаар тэр өдрөөс хойш 4 хоногийн дараа буюу 01 дүгээр сарын 07-ны өдөр 22 цагийн үед манай гэрийн гадна ирээд намайг дуудсан. Тухайн үед би гэрээс гарч Б.*******той уулзахад надад хандаж “чи дээр ярьж байсан машиныг 400,000 төгрөгөөр худалдаад авчих, би яаралтай хот руу явах ажилтай боллоо” гэж хэлсэн. Улмаар би худалдаж авахаар болоод Б.*******ын надад зарж байгаа машиныг очиж үзэхээр Б.*******ын хашаа руу явж очсон. Тухайн үед Б.*******ын хашаанд байсан машин Гоё засварын хашаанд зогсож байсан улаан хүрэн өнгийн Note маркийн машин байсан бөгөөд би Б.*******оос “энэ таны машин байсан юм уу” гэж Б.*******оос асуухад Б.******* надад хандаж “манай хамаатны хүн надад бэлгэнд өгсөн” юм гэж хэлсэн. Тухайн үед би Б.*******оос “ямар нэгэн асуудалтай машин биш биз дээ” гэж асуухад “ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. Тэгээд би тэр орой Б.*******ыг таксины зогсоол хүргэж таксинд суулгаж өгсөн. Би Б.*******од машины мөнгө болох 400,000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Улмаар тэр өдрөөс хойш би 3 хоногийн дараа Б.*******ын хашаанаас худалдаж авсан “Nissan note” маркийн машинаа очиж чирж хашаандаа авч ирсэн. Тэгээд би фейсбүүк дээр тухайн худалдаж авсан “Nissan note” маркийн машинаа “задалж зарна” гэж зар оруулаад 10 гаруй хоног болоход ямар нэгэн хүн над руу холбогдож сэлбэг хэрэгсэл асуухгүй болохоор нь би задалж төмөр, зэс, хайлш зэргээр ялгаж зарсан. Би тухайн машиныг төмрийг бусад задалсан машинуудын төмрийн хамт Алтансүх гэх төмөр болон түүхий эд худалдаж авдаг хүн дээр авч очиж зарсан. Харин зэс хайлш зэргийг нь Улаанбаатар хотод байдаг Да хүрээ дээр зэс байнга авдаг хүнд зарсан. Би тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авч байхдаа бичиг баримт, гэрчилгээ зэргийг шалгаж үзээгүй бөгөөд Б.******* “хамаатны хүнээсээ бэлгэнд авсан” гэж яриад Б.*******ын хашаанд нь зогсож байхаар нь итгээд худалдаад авчихсан юм. Би тухайн машин өөр хүнийх гэж мэдсэн бол худалдаж авахгүй байх байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Тухайн улсын дугаартай “Nissan note” маркийн тээврийн хэрэгсэл нь манай эхнэр Н.ын нэр дээр байдаг. Тухай тээврийн хэрэгслийг “Тайкун капитал” ХХК нэртэй банк бусын нэр дээр зээлийн барьцаанд тавьсан байгаа. Би одоог хүртэл уг зээлийг төлж явдаг. Манай эхнэрийн хамаатан гэх Б.******* гэх залуу “Манай хашаанд аваачаад тавьчих” гэж хэлсний дагуу би Мандал суманд ирж Гоё авто засварын үүдэнд 2 сар орчим болсон тээврийн хэрэгслээ Б.*******ын авч ирсэн портер маркийн тээврийн хэрэгслээр чирж Б.*******ын хашаанд буулгасан. Би машинаа хашаанд нь оруулж тавиад би “хавар дулаан орохоор ирж авна” гэж хэлээд үлдээсэн. Үлдээхдээ би Б.*******од үлдээсэн юм. ...гэх мэдүүлэг/хх-ийн 34 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Манай хамаатан надтай фэйсбүүк чатаар холбогдож манай хашаанд машинаа тавихаар болсон. Тухайн үед би согтуу байсан бөгөөд ыг тухайн тээврийн хэрэгслээ хаяж байгаа надад бэлэглэсэн гэж бодоод би чирэх машин олж өөрийн хашаанд оруулж байрлуулсан. Түүнээс хойш 1 сар орчмын дараа манай найз Улаанбаатар хотод намайг дуудаад би мөнгөгүй болсон байна чи хүрээд ир гэж дуудаад байхаар нь хашаанд байсан note маркийн тээврийн хэрэгслийг гэх залууд 400000 төгрөгөөр зарж мөнгөө аваад Улаанбаатар хотод очиж 2-3 хоног байж байгаад буцаж ирсэн.Түүнээс хойш би тай айхтар холбогдоогүй болохоор зүгээр байх гэж бодоод явж байсан. Би өөрийн гэм бурууг ухаарч байна би тухайн хүний хохирлыг барагдуулах болно. ...гэх мэдүүлэг/хх-ийн 64-65 дугаар хуудас/
Хохирогч Н.ын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хх-ийн 4 дүгээр хуудас/
Nissan note загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хх-ийн 5 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Арвижих-Эстимейт” ХХК-ын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №25/03/10 дугаартай дүгнэлт
-Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж дахин боловсруулалт хийж зах зээлийн судалгаан мэдээ мэдээллийг харьцуулан улаан хүрэн өнгийн Nissan note маркийн улсын дугаартай 2009 онд үйлдвэрлэсэн 2018 онд Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2025 оны 03 дугаар сарын байдлаар 51706500 төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт/хх-ийн 43 дугаар хуудас/,
Арвижих-Эстимейт” ХХК-ний үнэлгээний тайлан гаргах гарсан зардлын баримт/хх-ийн 54 дүгээр хуудас/
Хохирогч Н.ын шүүхийн шатанд шинээр гаргаж ирүүлсэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2532000720060 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Н.ын итгэмжлэх хариуцуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг, ******* тоот хашаанд байсан хохирогчийн эзэмшлийн улсын дугаартай Nissan note загварын суудлын автомашиныг бусад 400000 төгрөгөөр зарж 5170500 төгрөгийн хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: ...хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/хх-ийн 27 дугаар хуудас/,гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр хуудас/,гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/хх-ийн 34 дүгээр хуудас/,шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 64-65 дугаар хуудас/,Хохирогч Н.ын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хх-ийн 4 дүгээр хуудас/, Nissan note загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хх-ийн 5 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Арвижих-Эстимейт” ХХК-ын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №25/03/10 дугаартай дүгнэлт/хх-ийн 43 дугаар хуудас/,Хохирогч Н.ын шүүхийн шатанд шинээр гаргаж ирүүлсэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Шүүгдэгч Б.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Н.ын эзэмшлийн Nissan note загварын улсын дугаартай суудлын автомашиныг бусдад 400000 төгрөгөөр зарж хувьдаа авч хэрэглэсэн буюу өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдад эд хөрөнгийг худалдан борлуулж төлбөрийг авсан үйлдэл нь Завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын хүрээнд эд хөрөнгийг олж авах эрхтэйгээр хуульчилсан.
Харин шүүгдэгч Б.******* нь бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж түүний төлбөрийг хувьдаа авч, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангаж зарцуулсан нь эд хөрөнгийг шударгаар, тэдний эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Тиймээс шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах, архи согтууруулах ундааны хамааралтай болсон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.*******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Н.д 5170500 төгрөгийн бодит хохирол учирсан ба шүүгдэгч Б.*******оос хохирогчид бэлнээр 200000 төгрөгийг төлж, 4303011037 нэгж талбарын дугаар бүхий 6.99м2 газрыг шилжүүлэн өгч хохирол төлбөрийг бүрэн төлсөн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Н.ын итгэмжлэх хариуцуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг, ******* тоот хашаанд байсан хохирогчийн эзэмшлийн улсын дугаартай Nissan note загварын суудлын автомашиныг бусад 400000 төгрөгөөр зарж 5170500 төгрөгийн хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: ...Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шийдвэр гаргасан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна. ...гэх саналыг,
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын саналдаа: ...Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг сонслоо. Шүүгдэгч одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй дүүгийн хамт амьдардаг, тогтсон орлого байхгүй, хувь хүний хувьд бусадтай нийлж архи уугаад байдаг боловч олдсон ажил төрлийг голохгүй хийдэг хүн байгаа юм. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байгаа, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг байдлыг харгалзан үзээд хорихоос өөрийн төрлийн ял оногдуулж өгнө үү. ...гэх саналыг,
Шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлагын талаар: ...Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө. Болж өгвөл торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...гэх саналыг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Б.*******ын торгох ялаар шийтгүүлэх саналыг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”. ...гэж заасан хуулийн зорилттой нийцэхгүй байгаа бөгөөд шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон цалин орлогогүй байгаа нь тогтох ял биелэгдэх боломжгүй нөхцөл үүсэхээр байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн 2532000720060 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.******* зүйлийн 2 дахь хэсэг, 36.******* зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө”-ийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг 240/хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч Б.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
5.Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н. гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ