| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/02256/И |
| Дугаар | 183/ШШ2022/02540 |
| Огноо | 2022-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2022/02540
| 2022 оны 09 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2022/02540 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Зээлийн гэрээний үүрэгт 66 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчД.Д, Б.О,
нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Д
хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц,
нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 07 сарын 23-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д, Б.О нар нь хариуцагч Ц.Ө холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44 000 000 төгрөг, алданги 22 000 000 төгрөг, нийт 66 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.О, Д.Д нар нь эхнэр, нөхөр бөгөөд тэд 2018 оноос Ц.Ө сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлүүлсээр ирсэн. Нэхэмжлэгч нар нь Ц.Өэй хамаатан садны холбоотой бөгөөд тухайн үед төрөл садангийн харилцаагаа бодон нэхэмжлэгч нар нь боломжит хэлбэрээр аль болох түүнд тусалж дэмжих үүднээс мөнгө хэрэгтэй гэх бүрт нь боломжоороо зээлдүүлж байсан. Мөнгө зээлдүүлэх үед Б.О, Д.Д нар нь мөнгөний боломжгүй үедээ эхнэр Д.Д хадгаламж барьцаалсан зээл, цалингийн зээл хүртэл авч зарим үед ахаасаа хүртэл мөнгө зээлж түүнийгээ, Ц.Ө зээлдүүлж байсан. Бичгээр байгуулсан 40, 50 сая төгрөгийн зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй боловч өмнөх үүргээ баталгаажуулах зорилгоор бичгээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу үндсэн зээл 44 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу 0,5 хувиар алданги тооцоход 22 000 000 төгрөг, нийт зээлийн төлбөр 66 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Ө гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын задаргааг хийвэл өмнөх тооцооны үлдэгдэл 20 000 000 төгрөг, 2019.12.26-нд 7 600 000 төгрөг, 2020 оны 02 сарын 23-нд 12 000 000 төгрөг, кредит картны үлдэгдэл 4 400 000 төгрөг, нийт 44 000 000 төгрөг болж байгаа. Зарим он сарыг буруу харж бичсэн байна гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ц.Өг миний бие Б.О, Д.Д нараас тус тусад нь зээлийн гэрээгээр мөнгө авсан ба эргүүлэн төлөлтийг хийж байсан. Миний тооцоогоор зээлийн үлдэгдэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хэдээс хэдэн онд хамаарах хэзээ зээлсэн зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Талуудын хооронд зээлийн харилцаа байсан хариуцагч нь хугацааны турш нийт 263 584 000 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Нэхэмжлэгч нар цагдаад гомдол гаргасан байх үед талууд тооцоо нийлээгүй байхдаа төлнө гэсэн баталгаа гаргасан гэж хариуцагч тайлбарладаг. Бичгээр байгуулсан 2 гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй талаар хэн аль нь маргахгүй байгаа тул тухайн гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн алдангийг ямар үнийн дүнгээс, хэзээнээс үүрэг зөрчсөн гэж үзээд шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэлд дурдаагүй кредит картны төлбөр гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан он, сараар мөнгө шилжүүлсэн эсэхийг тулгаж харахад тэр өдрүүдэд мөнгө шилжүүлсэн гүйлгээнүүд байдаггүй. Хариуцагч нэхэмжлэгч нарт төлөх зээлийн үлдэгдэл төлбөргүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс Ц.Өг гэсэн бичиг, 2021.06.28-ны өдрийн **** дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, 2018.10.05-ны өдрийн Зээлийн гэрээ, 2019.12.01-ни өдрийн зээлийн гэрээ, Б.Оийн Хаан банкны дансны хуулга, Д.Дгийн ХХБанк, Хаан банкны ************** тоот дансны хуулга, Б.Оийн Хаан банкны дансны хуулга, Д.Дгийн ************тоот Хаан банкны дансны хуулга зэргийг/1-р хх-ийн 5-86, 179-181, 2-р хх-ийн 155-158/,
5. Хариуцагчаас Ц.Мгийн ХХБанк, Хаан банкны дансны хуулга зэргийг /1-р хх-ийн 117-250, 2-р хх-ийн 1-152/,
6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хаан банкнаас Б.Оийн *********** дансны гүйлгээний баримтыг, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021.12.07-ны өдрийн ******* албан тоот, СХД дэх Цагдаагийн 1-р хэлтсийн 2021.12.07-ны албан тоот зэрэг баримтуудыг бүрдүүлж, шүүхээс нэхэмжлэгчийн Д.Дима хаягнаас хариуцагч Ц.Өгийн Танхилуун Өсөхөө фэйсбүүк мессенжэрт үзлэг хийж тэмдэглэлийг хавсаргав. /2-р хх-ийн 167/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2020 оны 01 сарын 16-ны өдөр 66 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 1 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатчаар баталгаажуулсан байдаг. Гэтэл хариуцагч нь гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй болно. Хэдийгээр энэ гэрээний дагуу мөнгө өгөөгүй ч гэсэн өмнөх өр төлбөрийг баталгаажуулж, өөрөө зөвшөөрч хийсэн гэрээ гэж тайлбарлав.
3. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Ц.Өг миний бие Б.О, Д.Д нараас тус тусад нь зээлийн гэрээгээр мөнгө авсан ба эргүүлэн төлөлтийг хийж байсан. Миний тооцоогоор зээлийн үлдэгдэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч талаас хэрэгт 2018 оны 10 сарын 05-ны өдөр Д.Д, Ц.Өг нарын хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээг ирүүлсэн ба уг гэрээгээр 40 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор, мөн 2019 оны 12 сарын 01-ны өдөр Б.О, Ц.Өг нар 50 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тус тус тохиролцон байна. /хх-10-12/
Дээрх гэрээг байгуулах болсон шалтгааныг хариуцагч тал гэрээний дагуу мөнгө аваагүй гэж тайлбарласныг, нэхэмжлэгч тал ...бичгээр байгуулсан 40, 50 сая төгрөгийн зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй боловч өмнөх үүргээ баталгаажуулах зорилгоор бичгээр гэрээ байгуулсан. гэж тайлбарласан.
Харин хэрэгт авагдсан зохигчдын дансны хуулга, хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2017 оноос 2020 оны хооронд харилцан мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Д.Дгийн 2-р хавтаст хэргийн 172-176 дугаар талд ирүүлсэн тооцоогоор 2017 онд 20 300 000 төгрөг, 2018 онд 73 300 000 төгрөг, 2019 онд 88 300 000 төгрөг, 2020 онд 9 000 000 төгрөг, нийт 190 900 000 төгрөг, нэхэмжлэгч Б.О 2018-2019 оны хооронд нийт 57 240 000 төгрөгийг, нийт 248 140 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх ба хариуцагч Ц.Өг нь дээрх хугацаанд нэхэмжлэгч нарт нийт 253 379 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь хариуцагчаас 1-р хавтаст хэргийн 114-116 дугаар талд ирүүлсэн тооцоогоор тогтоогдож байх ба эдгээр нь дансны хуулгуудаар тогтоогдож байна.
5. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Ц.Өг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 сарын 05-ны өдрийн, 2019 оны 12 сарын 01-ны өдрийн зээлийн гэрээнүүдээр мөнгө шилжүүлсэн гэх үндэслэлгүй байх тул зээлийн гэрээний дагуу төлбөрийг шаардсан нь үндэслэлгүй.
6. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар шаардсан нэхэмжлэлээ 2018 оноос хойш гэж гаргасан хэрнээ 2017 оноос хйоших тооцоолол гаргаж, мөн кредит картны төлбөр уг төлбөрт тооцогдох агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.
7. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг 44 000 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн утга бүхий захидлууд бичиж байсан ба энэ нь фейсбүүк зурвасаар баталгаажсан гэж тайлбар гаргаж, энэ нь үзлэгээр тогтоогдоно гэж тайлбарласан ба шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдол бүхий байдал тогтоогдохгүй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д, Б.О нарын хариуцагч Ц.Ө холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 66 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 487 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ